| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00260/И |
| Дугаар | 284 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 284
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 3-07 тоотод оршин суух, 1938 онд төрсөн, 79 настай, эрэгтэй, РД:ОВ38071911, Цагаагчууд овогт Цэрэнгийн Магалжавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Төрийн албан хаагчийн 16 айлын орон сууцны 2-11 тоотод оршин суух, РД:ОЮ79092270, Засгууд овогт Хасгаагийн Х.Бямбажав, РД:ОЮ82051263, Зуутраг овогт Хасагийн Дариймаа нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 14.152.910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Магалжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ц.Магалжав нь өөрийн хүү болох М.Эрдэнэбилэгийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хүү М.Эрдэнэбилэг нь Улаанбаатар хотод “Нарантуул олон улсын худалдааны төв”-ийн өргөтгөлд хүнсний бөөний барааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. “Бэл булаг” худалдааны төвийн 1 давхрын хүнсний дэлгүүрийн эзэн болох Х.Бямбажав нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай бэр Г.Отгонжаргалтай утсаар ярьж нийт 14.152.910 төгрөгийн хүнсний барааг “12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд мөнгийг нь шилжүүлж дуусгана” гэж хэлээд Дашхүү /УВА 57-00, утас: 96009402/ гэх жолоочид ачуулан зээлээр авсан байсан. Бид удаа дараа утсаар ярьж мөнгөө өгөхийг шаардаж, Ц.Магалжав миний бие очиж уулзахад “5.000.000, 5.000.000 төгрөгөөр хувааж төлнө” гэж хэлсэн боловч одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа нь биднийг залилан мэхэлж байна гэж үзэж байна. Иймд Х.Бямбажав, түүний эхнэр Х.Дариймаа нараас зээлээр авсан хүнсний барааны үнэ 14.152.910 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Бямбажав, Х.Дариймаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хасгаа овогтой Бямбажав, Хасаг овогтой Дариймаа бид иргэн М.Эрдэнэбилэгийн /Ц.Магалжавын/ шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нийт 14.152.910 төгрөгийн нэхэмжлэлээс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөгийг М.Эрдэнэбилэгийн 5819001922 тоот дансанд хийсэн. Одоо үлдэгдэл болох 9.152.910 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор тохиролцов. Улсын тэмдэгтийн хураамж 230.000 төгрөгийг бэлнээр төлсөн” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Магалжав шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Х.Бямбажав, Х.Дариймаа нарын тайлбартай танилцлаа. Тайлбарын дагуу тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Магалжав нь хариуцагч Х.Бямбажав, Х.Дариймаа нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 14.152.910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Бямбажав, Х.Дариймаа нар нь нэхэмжлэгч М.Эрдэнэбилэгийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 14.152.910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж үлдэгдэл 9.152.910 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн болох нь тэд нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Х.Бямбажав, Х.Дариймаа нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.715 төгрөг төлсөн ба тал хувь болох 114.358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 114.358 төгрөг, хариуцагч Х.Бямбажав, Х.Дариймаа нараас 114.358 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Эрдэнэбилэгт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэбилэгийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 14.152.910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг төлж, үлдэх 9.152.910 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор өгөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэбилэгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 228.715 төгрөгөөс 114.358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 114.358 төгрөг, хариуцагч Х.Бямбажав, Х.Дариймаа нараас 114.358 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Х.Бямбажав, Х.Дариймаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР