| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00234/И |
| Дугаар | 285 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 285
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-60 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ70090707, Борогчууд овогт Дүмбээгийн Алтанчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Алтанчимэг нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 тоот захирамжаар Улаангом сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогдож ажилласан. Гэтэл 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/102 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул энэхүү захирамжийг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Алтанчимэг, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав нар 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Д.Алтанчимэг миний бие Улаангом сумын Засаг дага Ц.Пүрэвжавд холбогдуулан Улаангом сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав бид хоёр харилцан тохиролцож, Улаангом сумын Засаг дага Ц.Пүрэвжав нь намайг Увс аймгийн Улаангом сумын Соёлын төвийн орон нутаг судлах кабинетын мэргэжилтнээр томилон ажиллуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтанчимэг нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Алтанчимэг, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав нь нэхэмжлэгч Д.Алтанчимэгийг Увс аймгийн Улаангом сумын Соёлын төвийн орон нутаг судлах кабинетын мэргэжилтнээр томилж ажиллуулахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгч Д.Алтанчимэг, хариуцагч Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 35.100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Алтанчимэг, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Улаангом сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Алтанчимэгийг Увс аймгийн Улаангом сумын Соёлын төвийн орон нутаг судлах кабинетын мэргэжилтнээр томилж ажиллуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 35.100 /гучин таван мянга нэг зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР