Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 80

 

     2021        01          14                                  2021/ШЦТ/80

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтул даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ /томилолтоор/,

Шүүгдэгч Г.Б,

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.Г, Г.Б нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогц суманд төрсөн, 34 настай, мэргэжилгүй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх дүүгийн нарын хамт *** тоотод суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х. Г,

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “**” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эгч дүүгийн хамт ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б,

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Г, Г.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” караокений орчим иргэн Л.М-г бүлэглэн зодож эрүүд мэндэд нь баруун зулайд шарх, хоёр нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд

хохирогч Л.М-н мэдүүлэг /хх-9-10/, гэрч Б.Б-н мэдүүлэг /хх18-19/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23ны өдрийн 12151 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-25-26/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Г, Г.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” караокений орчим иргэн Л.М-г бүлэглэн зодож эрүүд мэндэд нь баруун зулайд шарх, хоёр нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.М-н өгсөн “...Гадаа гараад

Н-н нөхөр намайг нэг удаа алгадаад авсан. Тэгээд яаж байнаа гээд муудалцсан.

Тэгээд тэр залуу миний шанаа руу гараараа нэг удаа цохисон. тэгсэн тэрний эхнэр нь О болон бид хоёрыг салгасан чинь тэр тэд нарыг тойруулаад над руу дайраад байсан. Тэгээд тэр дахиж ирээд бид хоёр барилцаж аваад намайг тэр залуу миний толгой руу явган хүний замын хавтангийн жижиг хагархай шиг юмаар 1 удаа цохисон. Тэгээд би толгой хагарчихлаа гэж байтал Н-н нөхөртэй хамт явж байсан жижиг биетэй залуу миний баруун талын нүд, баруун талын чих рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Миний толгойг Н-н нөхөр гэх залуу чулуугаар цохиж хагалсан. Харин баруун чих, баруун талын нүд рүү Н-н нөхөрийн найз гэх намхан залуу учруулсан...” /хх-9-10/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-н “...Тэгсэн чинь нөгөө Г нь М-г алгадаад буцаагаад гаргасан байсан ба би яагаад алгадав гэсэн чинь Г нь М-г эхнэртэйгээ хардаад хамт бүжиглээд байсан гэж хэлээд алгадсан байсан ба удалгүй дотроос нөгөө Г, Н-н найз гурав гарч ирээд Мягмарнаран руу дайрч эхэлсэн. Тэр хоёр эрэгтэй нийлээд М-г зодоод байсан ба би тэр гуравыг салгаж дийлэхгүй байсан...” /хх-18-19/ гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №12151 дугаартай “...Л.М-н биед баруун зулайд шарх, хоёр нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-25-26/ гэх дүгнэлт зэрэг болно.

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Х.Г, Г.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” караокений орчим иргэн Л.М-г бүлэглэн зодож эрүүд мэндэд нь баруун зулайд шарх, хоёр нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Х.Г, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Х.Г, Г.Б нар нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч нар нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Г, Г.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.Г, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасн шүүгдэгч Х.Г, Г.Б нарыг 500   нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасн шүүгдэгч Х.Г, Г.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200.000  төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасн шүүгдэгч Х.Г, Г.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгд

Х.Г, Г.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөг шүүгдэгч Х.Г, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  3. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Г, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА