Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Н.Наранцай Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч Н.Т-л, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Нарантуяагийн Түвшинжаргалд холбогдох 2033000970052 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банкинд борлуулалт, мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, хадам аав, ээжийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Овоот хороолол, 0 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Бэсүд овогт Н-н Т-л /РД:РЛ000000/, Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Н.Т-л нь Худалдаа хөгжлийн банкны Хөтөл салбарт борлуулалт, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Ти Ди Би онлайн программаар 2020 оны 04 дүгээр сарын 11-нээс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд харилцагч *******, *******, ******* нарын депозит дансыг барьцаалан нийт 182.297.600 төгрөг, 2.185.00 ам.долларын хадгаламж барьцаалан зээл авч хувьдаа завшин их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Т-л нь Худалдаа хөгжлийн банкны Хөтөл салбарт борлуулалт, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Ти Ди Би онлайн программаар 2020 оны 04 дүгээр сарын 11-ээс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд харилцагч *******, *******, ******* нарын депозит дансыг барьцаалан нийт 182.297.600 төгрөг, 2.185.00 ам.долларын зээл авч хувьдаа завшин их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь: 1. Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4/5300 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газарт гаргасан “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаарх мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно” гэж заасныг үндэслэн тус банк нь гэмт хэргийн талаарх дараах мэдээллийг гаргаж байна. Үүнд: Иргэн ************** регистрийн дугаар: ******, утасны дугаар: ********** нь тус банкны Хөтөл салбарт борлуулалт, мэдээллийн ажилтнаар ажиллаж байх үедээ Ти Ди Би Онлайн программыг ашиглан тус банкны хадгаламж эзэмшигчдийн данснаас хадгаламж барьцаалан зээл авч ашигласан болохыг дотоод аудитын шалгалтаар тогтоосон. Тодруулбал Н.Т-л нь дараах байдлаар харилцагчдын Ти Ди2 Онлайн үйлчилгээнийх нь бүртгэлд өөрийнхөө гар утасны дугаарыг оруулж, улмаар баталгаажуулах кодыг өөрийн гар утсандаа авах замаар харилцагчийн дансанд нэвтэрч, нийт 182,3 сая төгрөг, 2,185,00 ам долларын хадгаламж барьцаалсан зээл авсан болно. Үүнд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр харилцагч *******д Ти Ди Би Онлайн үйлчилгээний эрхийг нээхдээ Грейпбанк программ дахь тус харилцагчийн 99944008 гэсэн бүртгэлтэй дугаараас өөр 85854959 гэсэн дугаар бүртгэж, тус дугаарыг ашиглан харилцагчийн дансанд нэвтрэн, хадгаламж барьцаалсан зээл авсан. 2020 оны 03 дугаар сарын 7-ны өдөр харилцагч *******д ТИ ДИ БИ Онлайн үйлчилгээний эрхийг нээхдээ Грейпбанк программ дахь тус харилцагчийн 99276048 гэсэн бүртгэлтэй дугаараас өөр ** гэсэн дугаар бүртгэж, тус дугаарыг ашиглан харилцагчийн дансанд нэвтрэн, хадгаламж барьцаалсан зээл авсан. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр харилцагч *******д ТИ ДИ БИ Онлайн үйлчилгээний эрхийг нээхдээ Грейпбанк программ дахь тус харилцагчийн 99097912 гэсэн бүртгэлтэй дугаараас өөр*****гэсэн дугаар бүртгэж, тус дугаарыг ашиглан харилцагчийн дансанд нэвтрэн, хадгаламж барьцаалсан зээл авсан. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр харилцагч *******д ТИ ДИ БИ Онлайн үйлчилгээний эрхийг нээхдээ Грейпбанк программ дахь тус харилцагчийн **** гэсэн бүртгэлтэй дугаараас өөр **** гэсэн дугаар бүртгэж, тус дугаар бүртгэж, тус дугаарыг ашиглан харилцагчийн дансанд нэвтрэн, хадгаламж барьцаалсан зээл авсан...” гэх албан бичиг /хх-ийн 4-5 хуудас/ 2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Худалдаа хөгжлийн банкны Хөтөл тооцооны төвийн захирал Б.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”... Би худалдаа хөгжлийн банкны Хөтөл дахь салбарт захирлаар ажилладаг. Н.Т-лын гаргасан үйлдлээс болж манай банкны 3 харилцагч нийт 94,453,474,25 төгрөгний зээлтэй болчихсон байсан ба тухайн үед Н.Т-лын харилцах дансанд 9,778,435 төгрөг байсныг банк татаж аваад харилцагчийн зээлийг хаасан үлдэгдэл 84,675,038 төгрөгийг банк өөрөө дарчихсан. Иймд манай банкинд харилцагч нарын зээлийг хаасан 84,678,038 төгрөгний бодит хохирол учирсан. Хохирлын хэмжээг тогтооход данс барьцаалан авсан зээлийн хэмжээг нэмээд тогтоочихсон долларын дүн нь бас төгрөгөнд шилжээд хамт орсон байгаа. Н.Т-л нь анх 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******гийн данснаас 800 доллар, 286 долларын зээлийг авсан байсан ба уг зээлээ 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлж хаасан байсан. Үүнээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1000 долларын зээл, 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 99 долларын зээлийг тус тус авсан байсан. Н.Т-л нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай банканд учирсан хохирлоо бүрэн барагдуулсан одоо бол манай банканд ямар нэгэн хохирол байхгүй санал хүсэлт алга байна. Худалдаа хөгжлийн банкны Хөтөл дахь салбарт борлуулалт мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан Н.Т-л гэх эмэгтэй банкны харилцагч нар болох *******, *******, ******* нарын хадгаламжийн ТИ ДИ БИ интернэт банкны үйлчилгээний эрхийг нээхдээ Грейпбанк бүртгэлийн үндсэн программ-д бүртгэлтэй дугаарыг сольж өөрийн ашигладаг дугаар болгон өөрчилж тухайн дугаарыг ашиглан харилцагчийн дансанд нэвтрэн хадгаламж барьцаалсан зээл авсан зөрчил илэрсэн тул би уг зөрчлийг дээд шатны удирдах албан тушаалтнуудад мэдэгдсэн. Манай байгууллага тогтмол харилцагч нарын дансанд шалгалт явуулдаг. Мөн харилцагч дансны дугаарыг сольсон тохиолдолд заавал шалгалт хийдэг *******, *******, ******* нарын дансны дугаар солигдоход тухайн хүмүүс нь бүгд дугаар солих хүсэлтэд дээр гарын үсгээ зурчихсан тул ямар нэгэн зөрчилгүй гэж үзсэн. Тэгээд цааш шалгалт явуулж байхад харилцагч ******* нь манай банктай харилцахдаа зөвхөн орлого буюу хуримтлал хийдэг. Гэтэл гэнэт хадгаламж барьцаалсан зээл авсан байсан нь анхаарал татаж байсан. Тэрнээс хойш ******* нь манай банктай холбогдоод миний хадгаламжийн дансанд тэмдэглэл гарсан байна.3 Энэ ямар учиртай талаар лавласан. Тэгээд уг тэмдэглэгээ нь хадгаламж барьцаалсан зээл авсан тэмдэглэл байсан тул харилцагч өөрөө зээл авсанг мэдээгүй байгаа нь шалгалт явуулахад хүрсэн. Харилцагч *******гийн онлайн үйлчилгээний дугаарыг сольсон хүн нь Н.Т-л байсан тул Н.Т-лын компьютер дээр хийж байсан үйл бүрийг дахин шалгаж *******, *******, ******* нарын хадгаламжийг барьцаалж зээл авсан зөрчил илэрсэн. Н.Т-л одоо манайд ажиллахгүй байгаа. Зөрчил гаргасан үйлдлээсээ болоод ажиллаасай чөлөөлөгдсөн. Миний мэдэж байгаагаар Н.Т-л 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарын сүүл хүртэл хугацаанд харилцагчийн бүртгүүлсэн дугаарыг сольж давхардсан тоогоор 180 сая орчим төгрөг, 2100 орчим долларын хохирол учруулсан харин яг бодит хохирол нь 91 сая төгрөг 1100 орчим доллар байгаа юм аа. Дээрх мөнгөн дүнгээс долларын хохирол бүрэн төлөгдсөн нийт 24,628,000 төгрөг төлөгдсөн байгаа. Н.Т-л нь борлуулалт мэдээллийн ажилтан тул банкны харилцагчтай холбоотой мэдээллийг солих бүрэн боломжтой. Манай банкны зүгээс харилцагч нар болох *******, *******, ******* нарын хохирлыг бүрэн барагдуулсан. Банк өмнөөс нь хариуцлага хүлээж зээлийг нь төлсөн тул банкны нэр төртэй холбоотой асуудлаас болж харилцагч нараас мэдүүлэг авсан тохиолдолд харилцагч нарын итгэл эвдэх эрсдэлтэй тул энэ талаар анхаарч ажиллах шаардлагатай байна... гэх мэдүүлэг /хх-ийн 34, 42-43 хуудас/ 3. Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ Би голомт, Хаан, Хас, Худалдаа хөгжлийн банкнуудад харилцах данс эзэмшдэг. Худалдаа хөгжлийн банканд хадгаламжийн 1 данс эзэмшдэг. Би ****** гэх утасны дугааруудыг мэдэхгүй урд өмнө ашиглаж байгаагүй. Хэний эзэмшлийнх болохыг мэдэхгүй байна. Би 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сарын хугацаанд худалдаа хөгжлийн банкнаас ямар нэгэн данс барьцаалан зээл огт аваагүй. Надад одоогийн байдлаар ямар нэгэн хохирол учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй байна. Сүүлд л худалдаа хөгжлийн банкнаас над руу залгаж системийн алдаа гарсан гэж хэлж байсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Одоо миний бодож байгаагаар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны салбараас надад гарын бэлэг гардуулан өгсөн. Тухайн үед гарын бэлэг болох дарс шоколад, цэцэг, сагс зэрэг зүйлсийг хүлээлгэн өгөөд гарын үсэг зуруулж байсан. Бэлэг гардуулан өгөхдөө зуруулсан тухайн гарын үсгийг ашиглан миний дансыг барьцаалан зээл авсан гэж бодож байна. Надад ямар нэгэн байдлаар учирсан хохирол байхгүй тул бусдаас нэхэмжлэх болон зүйл байхгүй. Би ямар нэгэн байдлаар шүүх хуралд суухгүй, хуулийн байгууллагад гаргах санал, хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35- 36 хуудас/ 4. Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би Н.Т-г танина. Гэхдээ зүс мэдэх төдий л танина. Н.Т-л нь надаас 2020 оны 02 дугаар сарын үеэр 2-3 сая төгрөг зээлж аваад буцааж өгсөн. Яг хэдэн төгрөг зээлж авч байсныг нь санахгүй байна. Одоо ямарч байсан бид хоёрын дунд өр авлага байхгүй. Н.Т-л надаас зээлсэн мөнгөө буцаагаад өгсөн. Би Хаан банк, худалдаа хөгжлийн банканд харилцах данстай өөр ямар нэгэн банканд харилцах дансгүй. 85854959, 80840323 дугаарууд нь мэдэхгүй дугаар байна. Өмнө сонсож байгаагүй юм байна. Би өмнө дээрх дугааруудыг ашиглаж байгаагүй. Би худалдаа хөгжлийн банкнаас зээл авч байгаагүй. Харин хаан банкнаас л зээл авч байсан. Уг дансанд миний 99276048 гэх дугаар бүртгэлтэй байдаг байхаа би өөр дугаар ашигладаггүй юм аа... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/ 5.Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“... Би худалдаа хөгжлийн банкинд 469003443 гэх дугаартай харилцах данстай мөн долларын хадгаламжийн данстай дансны дугаарыг нь цээжээр хэлж мэдэхгүй байна. Өөр ямар нэгэн арилжааны банканд эзэмшдэг данс байхгүй. Би үүрэн холбооны 85854959, 80840323 гэх дугаарыг мэдэхгүй өмнө сонсож байгаагүй дугаар байна. Би4 өмнө дээрх дугааруудыг ашиглаж байгаагүй. Би 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сарын хооронд худалдаа хөгжлийн банкинд байдаг өөрийнхөө дансыг ашиглан зээл авч байгаагүй. Миний одоо авдаг цалин маань амьдралд хүрчихдэг учраас би зээл авдаггүй юм аа. Он гарснаас хойш бол огт банкнаас зээл авдаггүй. Уг дансанд миний 99944008 гэх дугаар бүртгэлтэй байдаг..” гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/ 6.Гэрч Ц.Хонгорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би Н.Т-г танина. Манай гэр бүлийн хүн байгаа юм аа. Одоо бид хоёр хамт амьдардаг танилцаад 4 жил болж байгаа гэхдээ гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Би 2020 оны 05 дугаар сард онлайнаар покер тоглож байхыг нь харсан. Намайг ямар ч байсан 10,000 төгрөгөөр тоглож байгаа харагдсан. Ер нь надтай байхдаа тоглож байгаагүй би тоглож байхыг нь ганц нэг удаа л харж байсан. Би тэрийг нь хэлж мэдэхгүй байна. Би өөрийн гэр бүлийн хүн болох Н.Т-г бусдын дансанд харилцагчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орж зээл авсан талаар огт мэдээгүй байсан. Ямар ч байсан Н.Т-г ажлаас нь авах гээд очиход захирал нь гээд Болдбаатар гэх хүн намайг дуудаж танай эхнэр хүний данснаас мөнгө аваад покер тоглоод алдчихсан юм шиг байна. Чамд мэдэх юм байна уу. гэж асуусан. Би тэр үед нь гайхсан намайг байхад Н.Т-л ерөөсөө покер тоглож байгаа харагдаагүй би гайхаад Н.Т-лаас асуухад миний буруу гээд уйлсан. Би тэр үед л их мөнгөөр покер тоглочихсон юм байна гэдгийг мэдсэн яг хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй байна. Түвшинжаргал банкны өөрөө дарчихсан. Данс барьцаалж зээл авсан хүний өрийг барагдуулчихсан байгаа одоо ямар нэгэн өглөг, авлага байхгүй. Миний мэдэхээр өөртөө болон хүмүүст юм авч өгч мөнгө зээлсэн хадгалуулсан зүйл байхгүй өөрөөс нь асуухаар тоглоод алдчихсан л гэж хэлсэн. Би яг хэдэн төгрөг зээлээр авсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/. 7.Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би Н.Т-л гэх хүнийг танина гэхдээ яг сайн танихгүй надаас хэд хэдэн удаа мөнгө зээлээд буцааж өгч байсан хүн байгаа юм аа. Н.Т-л нь анх 2019 оны сүүлээр 2020 оны эхээр санагдаж байна надаас зээл хаалгана гэж 1 сая төгрөг 3 хоногийн хугацаатай зээлж авсан. Тэгээд хугацаандаа мөнгө төлсөн тэрнээс хойш дахин хэд хэдэн удаа надаас мөнгө зээлж авч байсан. Н.Т-л надаас хэд хэдэн удаа мөнгө зээлсэн тэр үедээ дандаа зээл хаалгана гэж хэлээд надаас мөнгө зээлдэг байсан. Зээлсэн мөнгөө ер нь тогтмол хугацаандаа өгдөг байсан. Би яг хэдэн төгрөг Н.Т-д зээлсэнгээ санахгүй байна надаас мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан болохоор хэлж мэдэхгүй байна хамгийн сүүлд 2020 оны 06 дугаар сард 7 сая 500 төгрөг зээлж аваад тэрнийгээ 2 сарын дараа төлж барагдуулсан. Надаас хамгийн ихдээ 7 сая 500,000 төгрөг зээлээр авсан тэрнээс өмнө бол дандаа нэг хоёр сая төгрөгөөр нь зээлж авдаг байсан. Өмнөх зээлүүдээ ерөн бол хугацаандаа өгдөг харин хамгийн сүүлд зээлсэн 7 сая 500,000 төгрөгөө хугацаа хэтрүүлээд буцааж төлсөн. Одоо бол бид хоёрын дунд ямар нэгэн өрний асуудал байхгүй. Н.Т-л надаас зээлсэн мөнгөө бүрэн барагдуулсан. Надаас зээлээр авсан мөнгө миний хаан банкны харилцах данс болох 5048265615 гэх данс руу шилжүүлдэг байсан...” мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/ 8. Гэрч Ц.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Анх манай банкны төв салбарт Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах салбарын захирлаас 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэйл ирсэн ба тус захидалд салбарын борлуулалт мэдээллийн ажилтан Н.Т-л нь харилцагчийн мэдээлэл буюу тухайн данс хадгаламжийн дансыг ашиглах гар утасны дугаар дээр өөрийн дугаарыг бүртгүүлэн харилцагчийн хадгаламж барьцаалсан зээл авч хувьдаа ашигласан байна гэсэн ба энэ талаар банкны дотоод хяналт шалгалтаар зохих арга хэмжээг авч илрүүлсэн болно. Энэ ямар учиртай вэ гэвэл манай банканд хадгаламжтай иргэний банканд албан ёсоор бүртгүүлсэн утасны дугаарыг өөрийн5 дугаараар сольж бүртгүүлэн тухайн иргэний өмнөөс хадгаламж барьцаалсан зээл авч ашигласан гэсэн үг. Манай харилцагчөөрийн данс руу нэвтрэхэд тухайн данс нь битүүмжлэгдсэн байсан ба энэ талаар тус салбараас тодруулахад дээрх зүйл болсон байна. Ингээд тухайн салбараас зөв рүү мэдээлсэн. Ер нь бол 2 хүртэл байж болно. Гэхдээ иргэн өөрийн нууц кодоо авах нэг л дугаар бүртгүүлсэн байдаг. Тухайн харилцагчийн сонгосон үйлчилгээнээс хамаарч данстай холбоотой мэдээлэл ирнэ гэсэн үг. Манай байгууллагын зүгээс мэдэж байгаагаар 2020 оны 02 дугаар сарын 20- ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд харилцагчийн бүртгүүлсэн дугаарыг сольсон өдрөөр нь нийт 3 иргэний хадгаламжийг барьцаалж 182,3 сая төгрөг, 2185 ам долларын хадгаламж барьцаалсан зээл авсан байсан. Тухайн мөнгийг ажлын байран дээрээ ажиллаж байхдаа бэлэн бусаар өөрийнхөө дансаар шилжүүлж авсан байсан. Тухайн ажилтан нь дээрх зээлийг авснаас хойш тодорхой хугацаанд иргэдийн төлбөрийг төлж байсан ба эцсийн байдлаар 83,179,038 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа доллар бол бүрэн төлөгдсөн байна. Харилцагчтай холбоотой хохирлын асуудал бол байхгүй иргэдийн хохирлыг банк барагдуулсан. Энэ ажилтан одоо Хөтөлд байх ёстой, энэ оны 06 дугаар сарын 7-ний өдрөөс ажлаас халагдсан. Дээрх ажилтны албан тушаал нь харилцагчийн мэдээлэл болон авах үйлчилгээг бүрэн өөрчлөх боломжтой албан тушаал. Хуулийн дагуу шалгуулж, банкны зүгээс хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/ 9.Худалдаа хөгжлийн банкны дотоод аудитын 2020 оны 06 дугаар сарын 29- ний өдрийн Т-2020/02 дугаартай “... ДҮГНЭЛТ: 1. Н.Т-л нь ТИ ДИ БИ депозит дансыг барьцаалан нийт 182,3 сая төгрөг, 2.185.00 ам.долларын хадгаламж барьцаалсан зээл авсан нь аудитын баталгаажуулалт, ажилтны өөрийнх нь бичгээр өгсөн тайлбараар тогтоогдсон. 2. Н.Т-л нь харилцагч *******, *******, ******* нараас бусад харилцагчийг залилсан үйлдэл илрээгүй. 3. Залилан авсан харилцагч *******гийн 19,0 сая төгрөг, харилцагч *******гийн 71,2 сая төгрөг, харилцагч *******гийн 1,099,00 ам долларын хадгаламж барьцаалсан зээлүүдийг Н.Т-лаар яаралтай төлүүлж, банкийг болон харилцагчийг хохиролгүй болгох шаардлагатай. 4. Н.Т-лын залилангийн үйлдэлд тавих дотоод хяналт алдагдсан эсэх талаар аудитын баталгаажуулалтын үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. 5. Цаашид эрх бүхий банкны ажилтан ТИ ДИ БИ Онлайн программ харилцагчийн депозит дансыг барьцаалан хадгаламж барьцаалсан зээл авч залилангийн үйлдэл хийх боломжийг хааж, түүнд тавих хяналтыг бий болгох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай..” гэх тайлан /хх-ийн 175-197 хуудас/ 10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 251 дугаартай дүгнэлт /хх-ийн 168-174 хуудас/. 11. Н.Т-лын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкинд гаргасан тодорхойлолт /хх-ийн 6-8 хуудас/ 12. *******гийн 463027170 дугаартай дансны мэдээлэл /хх-ийн 12-14/ хуудас 13. *******гийн 469027170 дугаартай дансны мэдээлэл /хх-ийн 12-14 хуудас/ 14. *******гийн 469027386 дугаартай дансны мэдээлэл /хх-ийн 16-17 хуудас/, 15. Шүүгдэгч Н.Т-лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 онд Монгол Улсын Их Сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд банк, санхүүгийн байгууллагад ажилд орсон байгаа. 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хаан банканд теллерээр ажилд ороод 2 жил тасралтгүй ажилласан. 2019 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан суманд гэр бүлтэй болоод нөхрөө дагаад ирсэн. Намайг ирсний дараа Худалдаа хөгжлийн6 банкинд ажлын орон тоо зарласан байсан. Тэгээд би хүсэлт өгөөд ажилд орсон. 2019 оны 09 сард ирсний дараа би нэг таньдаг найзаасаа онлайнаар тоглоом тоглодог апплейкшн байдгийг хараад сурсан. Тэр апплейкшн нь нэг удаа 10.000 төгрөгөөр цэнэглээд тоглодог. Тэгж тоглоод мөнгөө өсгөдөг. Эсвэл мөнгөө алддаг байсан. Би энэ тоглоомыг тоглосноороо маш хурдан хугацаанд мөнгөний өрөнд орсон. Сар гаруй хугацаанд 3.000.000 гаруй төгрөгийн өрөнд орчихсон байсан. Тэгээд энэ мөнгөө төлж чадахгүй. Хүмүүсээс хүүтэй мөнгө зээлсэн. Хүүтэй мөнгө зээлчхээд тоглоомоо тоглож хожоод төлчихнө гэж бодож явсаар байгаад өөрийн байдлаа хүндрүүлсэн. Хүүтэй мөнгө зээлсэн хүмүүсийнхээ мөнгийг нь өгч чадахгүй байсан учраас ажлын газар руу утасдах, утсаар дарамтлах зэрэг үйл ажиллагааг хүмүүс явуулдаг болсон. Тэгээд би мөнгийг нь төлөхийн тулд гэрийнхэндээ хандаж чадаагүй. Болсон процессоо хүмүүсээс нууж өөрөө энэ асуудлаа даваад гарчихна гэж бодож яваад байсан. Хамгийн сүүлд хүүтэй мөнгө зээлсэн хүнийхээ мөнгийг төлөхийн тулд өөрийн ажлын албан тушаалаа ашиглаад хадгаламж барьцаалсан зээл авсан. Тэр мөнгөө ч бас тоглоомоо тоглож хожоод төлчихнө гэж бодоод яваад байсан. Энэ нь миний хувьд маш буруутай үйлдэл болсон. Магадгүй би бага байхад нь гэр бүл, нөхөртөө хэлсэн бол ийм байдалд хүргэхгүй байсан. Хүмүүст худлаа ярьж нуусан болохоор энэ нь миний хамгийн том алдаа болсон гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Т-л нь Худалдаа хөгжлийн банкны Хөтөл салбарт борлуулалт, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Ти Ди Би онлайн программаар 2020 оны 04 дүгээр сарын 11-ээс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд харилцагч *******, *******, ******* нарын депозит дансыг барьцаалан нийт 182.297.600 төгрөг, 2.185.00 ам.долларын зээл авч хувьдаа завшин их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж их хэмжээний хохирол учруулсан ” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, гэмт хэрэгт тооцох үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “ Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж зааснаар Н.Т-лын учруулсан хохирол 50.000.000 төгрөгөөс дээш байгаа тул их хэмжээний хохирол учруулсан гэж, шүүгдэгч нь Худалдаа хөгжлийн банкны Хөтөл салбарт борлуулалт, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завшсан гэж тус тус үзэж Прокуророос шүүгдэгч Н.Т-лын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Иймд шүүхээс шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж их хэмжээний хохирол7 учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй. Шүүгдэгч Н.Т-л, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болдбаатарын өгсөн Н.Т-л нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай банканд учирсан хохирлоо бүрэн барагдуулсан одоо манай банканд ямар нэгэн хохирол байхгүй санал хүсэлт алга байна гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Н.Т-г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ. /х.х-ийн 34-рт/ Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Т-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасныг баримтлан Н.Т-лын одоогоор ажил орлогогүй байгаа байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ял болох 15.000.000 сая төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “ Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг Н.Т-д мэдэгдэх нь зүйтэй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Худалдаа хөгжлийн банкны Хөтөл тооцооны төвийн захирал Б.Болдбаатар өөрийн хүсэлтээр шүүх хуралд оролцоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Бэсүд овогт Н-н Т-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Н.Т-г 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу8 15.000.000 / арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Т-л торгуулийн ялын 15.000.000 сая төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “ Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг Н.Т-д мэдэгдсүгэй.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА