Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 300

 

                                               Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                   хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

        Нэхэмжлэгч: Өндөрхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, РД:ОК87101810, Элжгэн даян овогт Батнасангийн Батдэмбэрэлд холбогдох,

     Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль алданги нийт 2.422.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Батдэмбэрэл нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өндөрхангай сумын “Сум хөгжүүлэх сан”-аас тоосго үйлдвэрлэх чиглэлээр 15.000.000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр 2.5 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэрээнд заасан эргэн төлөлтийн графикын дагуу төлөлтөө хийхээр гэрээнд тусгасан болно. Зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлж барагдуулах ёстой. Уг зээлийн гэрээ бичгээр хийгдэж наториатаар баталгаажсан ба үндсэн зээл төлөгдсөн боловч зээлийн хүү, алданги, аудитын торгууль төлөгдөөгүй болно. Б.Батдэмбэрэлд зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтөө хийхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн. Аудитын газрын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн акт, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн актын зөрчлийг арилгуулахаар хугацаатай мэдэгдэл өгч гарын үсэг зуруулсан боловч өнөөг хүртэл зээлийн хүү, аудитын торгууль, алдангийг хийгээгүй. Зээлийн хүү 895.000 төгрөг, алданги 200.000 төгрөг, аудитын торгууль 1.327.500 төгрөг, нийт 2.422.500 төгрөг гаргуулж Сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй, хариуцагч Б.Батдэмбэрэл нар байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Батнасан овогтой Батдэмбэрэл нь тус сумын Жижиг дунд үйлдвэрийн газраас 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй тоосгоны үйлдвэрийн зориулалтаар зээл авсан бөгөөд нийт эргэн төлөх 15.000.000 төгрөгийн хүүнд 795.000 төгрөг төлөхөөс 2014 оны 11 дүгээр сарн 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 4.000.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 5.300.000 төгрөг, нийт 15.300.000 төгрөг төлсөн байна. Улс орны хямралтай байдлаас хамаарч 04 шугам газар гэх зүйлээс хамаарч үйлдвэр явуулах боломжгүй учраас эргэн төлөлт цаг хугацаанд нь хийгдэж байгаагүй учир Увс аймгийн аудитын газраас алданги 1.327.500 төгрөгийн төлбөр тавьсан ба алданги нэмэгдсээр 1.727.500 болсон. Энэхүү мөнгийг Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй нь иргэн Б.Батдэмбэрэлээс нэхэмжилсэн. Одоо иргэн Б.Батдэмбэрэлтэй тохиролцож 795.000 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна” гэжээ.

     Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь хариуцагч Б.Батдэмбэрэлд холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль алданги нийт 2.422.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй, хариуцагч Б.Батдэмбэрэл нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагаас 795.000 төгрөгийг хариуцагч Б.Батдэмбэрэл төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь үлдэх хэсэг болох 1.627.500 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй, хариуцагч Б.Батдэмбэрэл нарын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

        Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 2.422.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53.710 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 795.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23.630 төгрөгний тал хувь 11.815 төгрөгийг хариуцагч Б.Батдэмбэрэлээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга, хариуцагч Б.Батдэмбэрэл нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, хүү, торгууль алданги нийт 2.422.500 төгрөгөөс 1.627.500 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 795.000 төгрөгийг хариуцагч Б.Батдэмбэрэл төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Б.Батдэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 11.815 төгрөг гаргуулан улсын орлогод /Төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулсугай.

     3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР