| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0841/э |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Анармөнх, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч: Г.Анармөнх,
Шүүгдэгч: Н.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр,
Дохионы хэлмэрч И.Болормаа нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Тайж овогт Н А холбогдох эрүүгийн 2011012940836 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 76-1054 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тайж овогт Н А, /РД:ОГ80092011/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.А нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны шөнө, мөн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжны 1054 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамтран амьдрагч буюу хохирогч Э.Энхцэцэгийн зүүн гуя руу өшиглөж, баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохиж, баруун хөлийн шилбэ рүү шалны модоор цохиж, эрүүл мэндэд нь “баруун зовхи, нүдний алиманд цус хуралт, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, хоёр тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2011012940836 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Ань шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Э.Энхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Э.Энхцэцэгийн “...хашааруугаа ороход манай нөхөр Ариунболд намайг хашаан дотор барьж аваад намайг газар унагаасан. Тэгэхээр нь би газраас шороо аваад цацсан чинь манай нөхөр Ариунболд миний зүүн гуя руу өшиглөөд тэгээд миний баруун талын нүдийг гараараа нэг удаа хүчтэй цохисон.,.2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр намайг хүнээс мөнгө олоод ир гээд байсан. Тэгэхээр нь би чадахгүй гээд хоорондоо муудалцахад манай нөхөр Ариунболд уурлаад газар байсан хогийн шүүр аваад шүүрний ишээр миний баруун мөр, зүүн гарын бугалга, баруун хөлийн шилбэ, зүүн гуяны гадна хэсэгт шалны модоор цохиод намайг зодсон,..Би нөхөртэйгээ гэр бүл болоод 7 жил болж байна... намайг хүмүүстэй хардаад 1-2 удаа цохих асуудал байдаг. Ер нь уурлаж архи уухаараа гар хүрчих гээд байдаг талдаа..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-10 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 7578 дугаартай “...Э.Энхцэцэгийн биед баруун зовхи, нүдний алиманд цус хуралт, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, хоёр тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Баруун зовхи болон алимны цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.А нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны шөнө, мөн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжны 1054 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамтран амьдрагч буюу хохирогч Э.Энхцэцэгийн зүүн гуя руу өшиглөж, баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохиж, баруун хөлийн шилбэ рүү шалны модоор цохиж, эрүүл мэндэд нь “баруун зовхи, нүдний алиманд цус хуралт, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, хоёр тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Энхцэцэгийн мэдүүлэг, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7578 тоот шинжээчийн дүгнэлт”, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Ардээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Н.А бусдын биед халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Н.А гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч Э.Энхцэцэг “...бид хоорондоо эвлэрсэн гомдол саналгүй...” гэсэн хүсэлт хавтаст хэрэгт байх тул шүүгдэгч Н.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд Н.А хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Тайж овогт Н А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Н.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГ