Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 319

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын Бугат багт оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЗ78091015, Шангас овогт Балганы Мягмаржавын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 12 дугаар гудамжны 57 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЗ78092828, Тугтан овогт Чулууны Ринад холбогдох,

       Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мягмаржав, хариуцагч Ч.Рина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2007 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Чулуун овогтой Ринатай гэр бүл болж хамт амьдарч байгаад салсан. Тухайн үед надаас хөндийрч аав, ээжээ бараадаж байгаад 2009 оны 8 дугаар сард хүү М.Пүрэвжавыг төрүүлсэн боловч эцэг эх нь охиноо надаас салгаж, өөрийн мал хөрөнгөө миний хэдэн малын хамт аваад явсан. Түүнээс хойш 10-аад жил болж байна. Энэ хугацаанд миний бие ганцаараа хүний мал маллан, газар тарилан, хадлан ногооны ажлаар хүнд туслах зэргээр амьдралаа зогоож Давст суманд 3 жил айлын мал маллаж байгаад 2011 оноос Хяргас суманд айлын мал маллаж тус сумын иргэн Цэгмэдийн Жавзантай танилцан гэр бүл болж одоо 2 настай хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Надад ойр дотны ах дүү байхгүй, нэг ч толгой мал байхгүй, хөлсний ажил хайж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийг миний нэрээр овоглож гэрчилгээ авсан юм байна лээ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй” гэжээ.

     Хариуцагч Ч.Рина шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Б.Мягмаржавын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа юм. Би одоо хүү М.Пүрэвжавын хамтаар амьдарч байгаа бөгөөд Б.Мягмаржав нь хүүгээ 2 сартай байхад нь биднийг хаяж явснаас хойш дахин эргэж тойрч ирээгүй, одоо эхнэр хүүхэдтэй болсон гэж сонссон. Б.Мягмаржав бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү М.Пүрэвжав нь хар багаасаа надтай хамт амьдарсан учраас хүүгээ өөрийн асрамжид авахыг хүсэж байна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэхэмжлэгч Б.Мягмаржав нь хариуцагч Ч.Ринад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

         Б.Мягмаржав нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

       Иргэн Б.Мягмаржав, Ч.Рина нар 2007 оны 8 дугаар сарын 08-ны гэр бүл болж, 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүү М.Пүрэвжав төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбараар, М.Пүрэвжав эрүүл бойжиж, Увс аймгийн Улаангом сумын Ахлах 4 дүгээр сургуульд суралцдаг болох нь өрхийн эмчийн тодорхойлолт, Ахлах 4 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Б.Дорждэрэмийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

        Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2009 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, нэхэмжлэгч Б.Мягмаржав нь гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлсэн, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

      Зохигчдын тайлбар, хүүхдийн саналыг харгалзан хүү М.Пүрэвжавыг эх Ч.Ринагийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгч Б.Мягмаржав, хариуцагч Ч.Рина нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мягмаржавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ринагаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мягмаржавд олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шангас овогт Балганы Мягмаржав, Тугтан овогт Чулууны Рина нарын гэрлэлтийг цуцалсугай.

        2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү М.Пүрэвжавыг эх Ч.Ринагийн асрамжид үлдээсүгэй.

         3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

       4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мягмаржаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ринагаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мягмаржавд олгосугай.

      6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР