Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч Э.А-а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Э-н А-д холбогдох 2133000000007 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар баг хөдөө оршин суух, урьд ял шийтгэлгүй Боржигон овгийн Э-н А-га /РД:МК00000000/ Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Э.А-а нь 2020 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн адуунд нийлж ирсэн *******ын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж шунахай сэдэлтээр завшиж, *******ад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.А-а нь 2020 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн адуунд нийлж ирсэн *******ын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж идшиндээ хэрэглэж, *******ад 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”... Би 2020 оны 04 дүгээр сард өөрийн эзэмшлийн адуунаас халиун зүсмийн 1 тооны байдас хулгайд алдсан юм. Тухайн үед манайх Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг Хавчуу гэх газарт хаваржиж байсан юм. Яг хэдний2 өдөр алдсан гэдгээ би санахгүй байна. Тухайн үед би Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг Шар-Ус, Хавчуу, Ханхайн ар, өвөр, Худгийн сүүл гэх газруудаар явж адуугаа хайсан юм. Тэгээд хайгаад олдохгүй байхаар нь хулгайд алдчихлаа гэж бодож байсан юм. Манай адуу Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг Ханхайн өвөр, Шар-Ус, Хавчуу гэх газруудаар бэлчдэг. Би өөрийн А дансандаа 105 адуу, 50 үхэр, 400 хонь тоолуулсан. Би тухайн үед 1 тооны адуугаа алдсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Би өөрийн халиун байдсаа 600.000 төгрөгөөр үнэлж байна... ...Би айлаар орж сурагласан зүйл байхгүй. Манай адуунууд Шар Ус хавиар бэлчдэг. Тэгээд хаврын адуу Шар-Усны голд усанд шигдчихсэн байх гэж бодоод тэр хавиар хонь хариулж явахдаа л ойр зуур харсан юм. Би тухайн байдсаа хаврын муу мал байсан болохоор энд тэнд очоод шаварт зоогдоод үхчихсэн юм байх гэж бодоод нэг их хүн амьтанд хэлээгүй, Манай адуу бүгд дөл тамгатай адуунууд байдаг. Харин алга болсон байдас маань хос чойндон тамгатай байсан. Тухайн тамга нь манай хамаатны ах Жаргалын адууны тамга байгаа юм. Тэр ах маань надад адуу мал харж өгдөг гээд надад бэлэглэсэн байдас байгаа юм. Тэгэхлээр халиун байдас миний эзэмшлийн миний А дансанд тоологддог адуу байсан. Тухайн байдас маань урьд өмнө нь адуунаасаа салж алга болж байсан удаа байхгүй гэхдээ ногооны шүдлэх байдас байсан учир хавар болоод эцэг азарга нь өөрийн адуунаасаа хасчихдаг асуудал байдаг. Тэгээд адуунаасаа салчихсан байхад өөр азарга хураагаад авчихсан байх гэж бодоод байгаа. Яг манай адуу голцуу Шар усны гол, Ханхай ар өвөр Хавчуу гэх газруудаад бэлчдэг юм. Харин Э.А-н адуу голцуу сумын төв орчмоор байдаг юм. Харин хавар болохоор Шар усны гол руу их олон адуу хужирлаж орж ирдэг. Тэр үед л манай адуутай ойртсон байж болзошгүй. Тэрнээс адууны бэлчээр бол яагаад ч нийлэх үндэс байхгүй. Шар усны голд байсан адуунуудыг дагаж явсаар байгаад Алтанхундагын адуунд нийлсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 37-р хуудас/, 2. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Э.А-д 2020 оны 05 дугаар сард 1 тооны адуу нядлаж өгсөн. Харин яг хэдэнд гэдгээ сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манайх хөдөө нүүх гэж байсан юм. Тэгсэн чинь урьд орой нь манай гэрт А-га ирээд ганц адуу алаад өгөөч гэсэн. Би тэгэхээр нь маргааш нүүнэ гэсэн чинь нүүхээсээ өмнө алаад өгчихөөч гэж хэлсэн юм. Тэгээд маргааш өглөө нь нүүхээсээ өмнө би нядлаж өгсөн юм. Тухайн адууны тамгыг анзаараагүй юм байна. Халиун зүсмийн жижиг байдас байсан ба манай Увс аймгийн хэллэгээр бол гунжин гүү гэж хэлдэг юм. Тухайн 1 тооны адууг Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутагт байрлах өөрийнхөө хуучин хашаанд нядлаж өгсөн юм. Тухайн байдасны хөл гэмтсэн зүйл анзаараагүй юм байна. Тухайн үед манай хашаа руу халиун байдсыг А-га хөөгөөд оруулж ирсэн. Би харчихаад эмнэг адуу байна гэж бодож байсан. Би мөнгө төгрөг аваагүй. Харин Э.А-а тухайн үед надад жаахан мах өгөөд энийг чанаж идээрэй гэж хэлээд өгсөн. А-га тэр махыг борлуулсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Харин намайг тухайн адууг гаргаж өгсний дараа Э.А-а адууны махаа борлуулмаар байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/, 3. Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Ямар ч байсан 2020 оны хавар байсан санагдаж байна. Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд нүүж очоод удаагүй байсан. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би адуун дээрээ очсон чинь хонгор азаргатай адуун дотор нилээн туранхай халиун зүсмийн байдас нийлчихсэн байсан. Тэгээд би Ас юун адуу нийлчихсэн байгаа юм бэ гэж асуусан чинь "мэдэхгүй байна энэ хавийн айлын мал юм байгаа биз" гэж хэлж байсан. Ямар ч байсан нэг cap орчим манай хонгор3 азаргатай адуунд явсан сүүлдээ доголчихсон явж байгаа харагдсан. Би бодохдоо доголоод адуунаасаа хоцроод салаад явчихсан гэж бодсон. Одоо манай адуунд байхгүй. Тэгсэн саяхан 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу cap шинийн 2- нд надад ийм зүйл болсон талаар хэлээд цагдаа дээр шалгагдаж байгаа гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/, 4. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн “Капитал Зууч” ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн Үнэлгээнд хамрагдсан дээрх адууны алдагдсан үеийн зах зээлийн үнэ цэнэ нь 2020 оны 05 дугаар сарын байдлаар 600.000=00 (Зургаан зуун мянган) төгрөг байна гэх дүгнэлт (х.х-ийн 09-рт/) 5. Шүүгдэгч Э.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 04 сард манай адуунд нэг халиун байдас нийлсэн байсан. Манайд сар гаруй болоод эзэн нь мэдэгдэхгүй байсан. Мөнхбатынх болохоор өөр тамгатай байсан. Тэр халиун байдас өөр тамгатай байсан. Хөл нь доголоод явж чадахаа байгаад нэлээд хэд хонохоор нь янзалсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Буруу зүйл хийснээ ухамсарлаж байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.А-а нь 2020 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн адуунд нийлж ирсэн *******ын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гмэдсээр байж идшинд хэрэглэж иргэн *******ад 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, гэмт хэрэгт тооцох үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг гэж заасан ба гэмт хэргийн улмаас хохирогч *******ад учирсан 600.000 төгрөгийн хохирлын хэмжээ хуульд заасан бага хэмжээнээс дээш байна. Иймд шүүгдэгч Э.А-н үйлдлийг Прокуророос “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.5, 4.6-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт4 хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Э.А-а нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: ******* миний 1 тооны адууг /байдас/-г 2020 оны 04 дүгээр сард Э.А-а нь өөрийн адуунд нийлүүлж авсныг миний бие 600,000 төгрөгт үнэлж хохирлоо бүрэн барагдуулж авсан. Ийм учир Э.А-д холбогдуулж гаргах гомдол санал, нэхэмжлэл зүйлгүй байхгүй болно гэсэн хохирогч *******ын өгсөн тодорхойлолтыг үндэслэн шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ. /х.х-ийн 44-р хуудас/ Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж зааснаар прокурорын саналын хүрээнд : Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А-д оногдуулсан торгох ял болох 500,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Э.А-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500,000 төгрөгийн үнэтэй хүрэн зүсмийн нэг тооны морийг хурааж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “ Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг Э.А-д мэдэгдэх нь зүйтэй. Энэ хэрэгт Э.А-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн нэг тооны морийг Прокурорын тогтоолоор битүүмжилсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /х.х-ийн 22-рт/ Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно. Хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн ба шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Э.А-а нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,5 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Э-н А-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Э.А-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500,000 төгрөгийн үнэтэй хүрэн зүсмийн нэг тооны морийг хурааж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А-а торгуулийн ялын 500,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг Э.А-д мэдэгдсүгэй.

6.Энэ хэрэгт Э.А-н өмчлөлийн хүрэн зүсмийн нэг тооны морь битүүмжилсэн болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА