Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 321

 

                                                                                        

                                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                             хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багт оршин суух, 1964 онд төрсөн, эмэгтэй, РД:ОА64021502, Борлууд овогт Цээлэйн Дээшинд холбогдох,

       Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 6.000.000 төгрөг, алданги 591.318 төгрөг, хүү 240.000 төгрөг, нийт 6.831.318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Дээшин нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 7.000.000 төгрөгийг “Монгол гэр эмээл тааруулах” нэртэй төслийн хүрээнд 7.000.000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авсан болно. Уг зээлийн гэрээний дагуу төлөгдөж дуусаагүй үлдэгдэл болох 6.000.000 төгрөг нь гэрээний хугацаа дуусаад 11 сараар хугацаа хоцролттой явж байна. Энэ хугацаанд ажлын хэсэг албан мэдэгдэл, Засаг даргын албан шаардлага хүргүүлэн ажилласан болно. Иймд үндсэн зээл болох 6.000.000 төгрөг, алданги 591.318 төгрөг, хүү 240.000 төгрөг, нийт 6.831.318 төгрөгийг нэхэмжилж байгаа болно” гэжээ.

      Хариуцагч Ц.Дээшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ц.Дээшин нь Баруунтуруун сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би одоо нэхэмжилж байгаа 6.831.318 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж дуусгана” гэжээ.

   Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Дээшингийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Шүүхээр нэмэмжилсэн мөнгийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул    хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь хариуцагч Ц.Дээшингээс сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 6.000.000 төгрөг, алданги 591.318 төгрөг, хүү 240.000 төгрөг, нийт 6.831.318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Дээшин нь нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 6.000.000 төгрөг, алданги 591.318 төгрөг, хүү 240.000 төгрөг, нийт 6.831.318 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Ц.Дээшин нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 6.000.000 төгрөг, алданги 591.318 төгрөг, хүү 240.000 төгрөг, нийт 6.831.318 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэл нэхэмжлэл нь 6.831.318 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 124.251 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож 62.126 төгрөгийг хариуцагч Ц.Дээшингээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 6.000.000 төгрөг, алданги 591.318 төгрөг, хүү 240.000 төгрөг, нийт 6.831.318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Дээшин төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Ц.Дээшингээс улсын тэмдэгтийн хураамж 62.126 төгрөг гаргуулан улсын орлого /Төрийн сангийн 150000941 тоот данс/-д оруулсугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ц.Дээшин шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.    

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР