Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/203

 

   Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            улсын яллагч А.Ариунаа,

            шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

          Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аовогт С-ын Хд холбогдох 2003005300009 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой түлш” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 2 дугаар гудамжны 74 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

А овогт С-ын Х /рд:нт8208-/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.Хнь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 2 дугаар автобусны буудлын замд “Тоёота Королла” маркийн .... УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота приус” маркийн .... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Г.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, зам тээврийн ослын улмаас зорчигч Г.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Т.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, иргэний нэхэмжлэгч Л.Б-д4.960.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-т500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Ө-д1.780.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч С.Хгийн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, /хх104/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх105/, жолооны үнэмлэхний хуулбар /хх17/, жолоодох эрхийн лавлагаа /хх106/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх107/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх108/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх110/, ажлын газрын тодорхойлолт  /хх118/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-т 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Б-д4.960.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Ө-д1.780.000 төгрөг төлсөн талаарх баримт, мэдүүлэг /хх24, 25, 51, 113, 115, 116/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

Шүүгдэгч С.Ххэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч С.Хнь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 2 дугаар автобусны буудлын замд “Тоёота Королла” маркийн 46-80 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота приус” маркийн 91-79 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Г.Г-ынэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Т.Ө-ынэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч Л.Б-д4,960,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх4/

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-13/

- Насанд хүрээгүй хохирогч Г.Г-ын“... нэг эгч намайг хаашаа явж байгаа юм бэ гэж асуусан би 112-ийн буудал орох гэж явна гэж хэлтэл эгч нь хүргээд өгье гэж хэлээд явж байтал зүүн салааны 2 дугаар автобусны буудлын тэнд урдаас цагаан өнгийн автомашин урсгал сөрж ирээд миний сууж явсан автомашиныг мөргөсөн. Тэгээд мөргөсний дараа гар өвдөөд байсан ардаас миний суух автобус ирж байхаар нь би сандраад гялс буугаад суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх21/

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бадамжавын “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нөхрийн хамт хөдөө явж байсан чинь хүүхэд осолд орсон байна гар нь өвдөөд байна гэхээр нь хөдөөнөөс ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь гар нь хугарсан байна гээд шохойдсон. Одоо биеийн байдал хэвийн гипсээ авсан гар нь бүрэн эдгэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх24/

- Иргэний нэхэмжлэгч Т.Ө-ын“...Тэгээд уруудаад явж байсан чинь зүүн салааны хоёрдугаар автобусны буудлын замд урдаасаа хойшоогоо чиглэлд явж байсан цагаан өнгийн автомашин миний урсгал руу сөрөөд ороод ирсэн. Тэгээд би тоормосоо гишгээд сигнал дараад зогстол ирж мөргөсөн. Тэгээд нүүр рүү цус урсаад ирсэн би буугаад гарсан хүмүүс орилолдоод байсан... Автомашины хохиролд даатгалаас 4.960.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.780.000 төгрөг авсан. Одоо 2 өвдөг өвдөөд байгаа эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх36, 43/,

- Иргэний нэхэмжлэгч Л.Батсайханы “...Эхнэрийн эмчилгээнд бид өөрсдөө зарцуулсан 725.000 төгрөг байгаа үүнийгээ мөн автомашины эвдрэл хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх34/

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12788 дугаартай шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Г.Г-ынбиед зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх62- 63/

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12789 дугаартай шинжээч “...Т.Ө-ынбиед тархины доргилт, духны гол дээд хэсэгт шарх, баруун өвдөгний гадна, зүүн гуяны дотор доод урд хэсэг, өвдөгний гадна дор цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн оройд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх68-69/

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадалгаа дахь “...Тоёота королла маркийн 46-80 УБР улсын дугаартай автомашины жолооч Сандуйжав овогтой Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “...Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх Магадалгаа /хх72-73/,

- “Итгэлт Эстимэйт” ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №53/ДД№19012332 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх84-89/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

              Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.

  Шүүгдэгч С.Хнь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Шүүгдэгч С.Хгээс насанд хүрээгүй хохирогч Г.Г-ынхууль ёсны төлөөлөгч Б.Б-т500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Б-д4,960,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Ө-д 1,780,000 төгрөг тус тус нь нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

              Эрүүгийн хариуцлага:

              Улсын яллагч: Шүүгдэгч С.Х-г 600 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

           Шүүгдэгчээс: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

          Шүүгдэгч С.Х-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.        

              Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

              Шүүгдэгч С.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан С.Х-д 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. А овогт С-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Х-г 600 нэгжтэй тэнцэх 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг С.Х-д үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Х-д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Г.Г-ын хууль ёсны төлөөлөгч Б.Б-д 500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Б-д 4,960,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Ө-д 1,780,000 төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДАШДОНДОВ