Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1129/ШЦТ/1129

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

 

 

                                 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал

улсын яллагч Б.Энэрэл,

иргэдийн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

хохирогч Н.Ц, Ц.С, Г.Г, М.О

шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Ц.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

 Ц.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Б.Д-, М.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008 00344 0957 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

            Биеийн байцаалт:

 Нэг: Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ... тоотод оршин суух, урд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулж, тус хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6 жил хорих ялаар шийтгүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 123 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парлемент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөн сулласан,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 551 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1128 дугаартай захирамжаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 204 цагийг 25 хоногийн хорих ялаар солисон,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулж, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж, нийт эдлэх хорих ялыг 3 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 427 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаад 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан /хорих ялаас 2 жил 10 сар 14 хоног үлдсэн/

 Б овогт Ц-ийн Г /РД:УШ9103-/.

 

Хоёр: Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 38-537 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ... тоотод түр оршин суух, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017/БХШЗ/70 дугаартай захирамжаар хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Б овогт Б-ийн Д /РД:УУ8907-/.

 

Гурав: Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр баг, Найрамдал 1 дүгээр гудамжны 55 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойрог 23-08 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

М овогт М-ийн Б /РД:МК9807-/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

-  Шүүгдэгч Ц.Г-, Б.Д- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 79-4А тоотод оршин суух иргэн Ж.Ө-ийнэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.Г-, Б.Д- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 118-13А тоотод оршин суух иргэн Б.Д-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхоор нэвтэрч, эрэгтэй хүний 40 размерын шар өнгийн хуучин тимберланд гутал 1 ширхэг, эрэгтэй хүний 2 мөртэй цүнх 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн зүүлт, гинж, ээмэг, бөгж нийт 4 хос эдлэл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 545.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.Г-, Б.Д- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 119-22А тоотод оршин суух иргэн Г.Г-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Canon 60D загварын зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.Г-, Б.Д- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 93-18 тоотод оршин суух иргэн Н.Ц-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, кулонтой гинж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 139,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.Г-, М.Б- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 23-20 тоотод оршин суух иргэн М.О-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхоор нэвтэрч, даваа толгойтой, гуулин нуухтай, ясан халбагатай халтар манан хөөрөг 1 ширхэг, LG маркийн гар утас 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.Г-, М.Б- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 27-124 тоотод оршин суух иргэн Б.Л-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхоор нэвтэрч, шарп загварын 55 инчийн зурагт 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.Г-, М.Б- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 1-14-17 тоотод оршин суух иргэн Ц.Сын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхоор нэвтэрч, 65 инчийн самсунг маркийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн LCD зурагт 1 ширхэг, эрэгтэй хүний бүдүүн мөнгөн гинж /100 гр/ 1 ширхэг, эрэгтэй хүний нарийн мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал өнгөтэй бугуйн цаг болон хамт зүүдэг бугуйвчтайгаа 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан өнгийн шигтгээтэй цаг 1 ширхэг, энергийн бугуйвч 1 ширхэг, цэцэгтэй ээмэг бөгжний сав 1 ширхэг, Ddish хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.Г- нь ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоогийн 2-61 тоотод оршин суух иргэн Б.Б-ийнэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн үүдний амбаарын хаалгыг эвдэж, нэвтрэн цахилгаан эвдэрсэн хар өнгийн хуучин Garnet 4 пүүз, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 10, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр 2008 00344 0957 дугаартай эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэн Ж.Ө-ээс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан “...Гэрт хулгай орсон...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх8-14/, хохирогч Ж.Ө-ийнмэдүүлэг /1хх24-25/, хулгайд алдагдсан 2 ширхэг мөнгөн аягыг 800.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 219 тоот дүгнэлт /1хх30-31/, Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх55-56/, бүртгэлийн 564 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, Г.Ч-ынгэрчээр өгсөн мэдүүлэг /4хх120-121/, бүртгэлийн 564 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол Г.Н-ынгэрчээр өгсөн мэдүүлэг /4хх122-124/, иргэн Б.Дуламсүрэнгээс 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан “...Гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байна...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх72/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх73-81/, хохирогч Б.Д-ийнмэдүүлэг /1хх111-112/, хулгайд алдагдсан эд зүйлсийг 545.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 360 тоот дүгнэлт /1хх102-103/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын 1096 дугаартай зөвшөөрөл /1хх113/, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 6 дугаар байранд үйл ажиллагаа явуулах “Бамбаахай” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас эд мөрийн баримт буюу хулгайд алдагдсан гэх 2 ширхэг мөнгөн аягыг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх115/, “Бамбаахай” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Д-ийн нэрээр 2 ширхэг мөнгөн аяга 80.000 төгрөгийн барьцаанд тавьсан болохыг нотолсон баримт /1хх16/, хохирогч Б.Д-д хулгайд алдагдсан гэх 2 ширхэг мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1хх117/, иргэний нэхэмжлэгч Д.О-ийнмэдүүлэг /1хх120-121/, Ц.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх177-185/, иргэн Г.Гас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан “...гэрт хулгай орсон...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх166/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх167-171/, хохирогч Г.Г-ынмэдүүлэг /1хх217-218/,1.32. гэрч О.Н-ынмэдүүлэг /1хх208/, М.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хулгайд алдагдсан гэх Canon 60D загварын зургийн аппаратыг “Арвин 2” нэртэй барьцаат зээлийн газарт 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан болохыг нотолсон №Е24264 дугаартай зээлийн гэрээ /1хх212/, хулгайд алдагдсан эд зүйлсийг 850.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 01147 тоот дүгнэлт /1хх188-190/, Б.Д-ийн мэдүүлэг /1хх237-238/, иргэн М.Оээс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “...Гэрт хулгай орсон...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх2-6/, хохирогч М.Оийн мэдүүлэг /2хх39-40/, хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.270.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 253 тоот дүгнэлт /2хх29-30/, М.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх45-46/, иргэн Б.Л-аас2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан “...гэрт хулгай орсон ...” талаарх гэмт хэргийн гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх65/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх66-72/, хохирогч Б.Л-ынмэдүүлэг /2хх103/, хулгайд алдагдсан эд зүйлсийг 950.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 187 тоот дүгнэлт /2хх85-86/, гэрч Г.Ц-ийнмэдүүлэг /хх2/97/, М.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх109-110/, иргэн Ц.Саас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан “..Гэрт хулгай орсон...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх129/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх130-135/, хохирогч Ц.Сын мэдүүлэг /2хх195-196/, хулгайд алдагдсан эд зүйлсийг 1,380,000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 346 тоот дүгнэлт /2хх152-153/, гэрч Б.М-н мэдүүлэг /2хх160/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын 1072 дугаартай зөвшөөрөл /2хх161/, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэрч Б.М-аасэд мөрийн баримт буюу хулгайд алдагдсан гэх мөнгөн гинжийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /2хх163/, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хулгайд алдагдсан гэх мөнгөн гинжийг хохирогч Ц.Сад хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /2хх164/, М.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх201-202/, иргэн Н.Цээс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан “...гэрт хулгай орсон” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх223/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх224-228/, хохирогч Н.Цийн мэдүүлэг /3хх1/, хулгайд алдагдсан эд зүйлсийг 139.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2036 тоот дүгнэлт /2хх240-241/, Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх247-248/, Б.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх7-8/, иргэн Б.Б-ээс2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан “...гэрт хулгай орсон байна...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх19/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх20-24/, хохирогч Б.Б-гийнмэдүүлэг /3хх54-55/, хулгайд алдагдсан эд зүйлсийг 360,000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 204 тоот дүгнэлт /3хх42-44/, хохирогч Ж.Ө-ийндахин мэдүүлэг /1хх28/, хохирогч Г.Г-ындахин мэдүүлэг /1хх221/, мөрдөгчийн тэмдэглэл /3хх65-71/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр хорих ангийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх90-91/, 105 дугаартай прокурорын зөвшөөрөл /3хх99/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ш.Булганы 106 дугаартай “шилжүүлэх хуудас” /3хх100/, ялын тооцооны хуудас /3хх101/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

 Гэм буруугийн дүгнэлт:

Нэг: Шүүгдэгч Ц.Г-, Б.Д- нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 79-4А тоотод оршин суух иргэн Ж.Ө-ийнэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч гэрээс нь дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэгийг хулгайлж, бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Иргэн Ж.Ө-ээс2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан “...Гэрт хулгай орсон...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх7/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх8-14/,

3. Хохирогч Ж.Ө-ийн“... Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 79-4А тоотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр хөдөө ажлаар явсан. ...маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 7 цаг 30 минутын орчимд хоёр хүүхдийн хамт гэрээсээ гарсан. Гэрт хүн үлдээгүй. ...орой 18 цагийн үед гэртээ ирэхэд монгол гэрийн хаалга онгорхой гэрийн эд зүйл эмх замбараагүй байдалтай хулгай орсон байсан. ...Би хулгайд алдагдсан ямар ч хээгүй цулгуй дунд гарын хуучин цагийн 2 ширхэг мөнгөн аягаа 2015 онд нэг соёолон үхрээр сольж авч байсан...” гэсэн мэдүүлэг /1хх22-25/,

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн  219 тоот “...хулгайд алдагдсан 2 ширхэг мөнгөн аягыг 800,000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх30-31/,

5. Шүүгдэгч Ц.Г-ийнмөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр арван жилийн ангийн хүүхдүүтэй нийлж архи уусан тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр согтуу сэрсэн. Тэгээд үргэлжлүүлэн архи ууж байгаад 15-16 цагийн хооронд өөрийн хуучин хамт хулгайн гэмт хэрэг хийж байсан Даваатай Нарангийн голын эцэст байх гэрийнхэн үүдэнд уулзаад 1 шил 0.75 граммын архи хувааж уусан. Би хэсэг ухаан балартаад сэртэл Даваа бид хоёр нэг Монгол гэрийн өмнө зогсож байсан. Даваа намайг хүн харж бай гэж хэлээд тэр айлын гэрийн хаалгыг эвдсэн... Уг өдөр нийт 3 айлаас хулгай хийсэн бөгөөд орой нь Шар гэх өөрийнхөө бас нэг найзын гэрт очиж хоносон...” гэсэн мэдүүлэг /2хх170-174/,

6. Шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн “....Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр найз Г-тэйСонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 68-35 тоот гэрийн гадаа уулзаад манай гэрээс хойш Нарангийн голын эцсийн хойно нэг айлын гадаа очоод намайг “хашааны гадаа хүн хараад байж байгаарай энэ айл хүнгүй байна” гэж хэлээд Гтэр айлын хашааг нь хойд талаар нь давж ороод удаагүй намайг хашаа даваад ороод ир гэж дуудахаар нь би хашааг нь давж ороод Монгол гэрийн хаалгыг эвдээд бид хамт гэр лүү ороод хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга аваад гэрээс нь гарч яваад Төмөр замын орчим байдаг “Бамбаахай” ломбарданд миний нэр дээр 80,000 төгрөгийн барьцаанд тавьсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх55-56/,

7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Ц.Г-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 567 дугаартай тэмдэглэл /Шүүгдэгч Ц.Г-ийн“...Би 02 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нарт баригдсан. Тиймээс өмнөх хэргээ энэ хэрэгтээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 01, 02 дугаар сард үйлдсэн, бүгд хулгайлах гэмт хэргүүд...”/ гэсэн мэдүүлэг /4хх139-140/,

8. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Ц.Г-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 292 дугаартай тэмдэглэл /Шүүгдэгч Ц.Г-ал-Эрдэнийн “...Архи уухаараа хулгай хийгээд байдаг юм...”/ гэсэн мэдүүлэг /3хх175-181/,

9. Г.Ч-ынгэрчээр өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Д.Чинбат, цагдаагийн дэслэгч Гандалай, Энх-Амгалан нар надтай хамт тус цагдаагийн хэлтэс дээр дадлага хийж байсан Г.Номинзул бид хоёрыг аваад хэргийн холбогдогч болох залууг дагуулж хамт Энх-Амгалан гэх мөрдөгчийн Тоёота приус 20 маркийн хар өнгийн автомашинтай Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Тахилт, Орбит, Толгойт гэх газруудаар явж мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон. ...Тухайн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулах үед мөрдөгч нарын зүгээс Ц.Г- гэх залууг хүчээр дарамталж айл заалгасан зураг авсан асуудал огт болоогүй. Тэр ажиллагаанд оролцсон Ггэх залуу өөрөө хулгайн гэмт хэрэг үйлдсэн газруудаа зааж өгөөд яваад байсан....Тухайн мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэлийг мөрдөгч Чинбат цаасан дээр гараараа бичиж байсан. Дараа нь ажиллагааг дуусгаад Сонгихайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ажлын өрөөндөө ирээд компьютер дээр шивж хэвлэж гаргаад оролцогч Гболон хөндлөнгийн гэрчээр оролцсон Номинзул бид хоёроор гарын үсэг зуруулж авсан. ...Тэр Ггэх залуу өөрөө гарын үсгээ зурж байсан. Мөрдөгч нарын зүгээс ямар нэг шахалт дарамт үзүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /4хх120-121/,

10. Г.Н-ынгэрчээр өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Чинбат цагдаагийн дэслэгч Гандалай нар Энх-Амгалан гэх мөрдөгчийн тоёота приус 20 маркийн саарал өнгийн автомашинтай надтай хамт тус цагдаагийн хэлтэс дээр дадлага хийж байсан Их засаг их сургуулийн Олон улсын эрх зүйн ангийн оюутан Чимэдцогзол бид хоёрыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж хулгайн гэмт хэргийн холбогдогч болох залуугийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Тахилт, Орбит, Толгойт гэх газруудад очиж явуулсан. ...Тухайн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулах үед цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын зүгээс хэргийн холбогдогч Ц.Г- гэх залууг хүчээр дарамталж айлгаж гэмт хэрэг үйлдсэн газруудыг заалгаж фото зураг авсан асуудал огт болоогүй. Тэр ажиллагаанд оролцсон Ггэх залуу өөрөө хулгайн гэмт хэрэг үйлдсэн газруудаа тодорхой зааж аль айлаас ямар эд зүйлс хулгайлсан талаараа тодорхой хэлж байсан. ...Тухайн мэдуүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлийг мөрдөгч Чинбат бичгийн цаасан дээр гараараа бичиж байсан. Харин мэдүүлэг шалгах ажиллагаа дууссаны дараа Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ажлын өрөөндөө ирээд Чинбат мөрдөгч өөрийнхөө компьютер дээр тухайн мэдүүлэг шалгасан тэмдэглэлийг шивж хэвлэж гаргаад хэргийн оролцогч Гболон хөндлөнгийн гэрчээр оролцсон Чимэдцогзол бид хоёроор гарын үсэг зуруулж баталгаажуулж байсан. ...Тэр Ггэх залуу өөрөө тухайн тэмдэглэлд гарын үсгээ зурсан Эрүүгийн мөрдөгч нарын зүгээс ямар нэг хэлбэрээр дарамт үзүүлж гарын үсэг эуруулсан асуудал болоогүй....” гэсэн мэдүүлэг /4хх122-124/-ээр,

 

Хоёр: Шүүгдэгч Ц.Г-, Б.Д- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 118-13А тоотод оршин суух иргэн Б.Д-ийнэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхоор нэвтэрч, эрэгтэй хүний 40 размерын шар өнгийн хуучин тимберланд гутал 1 ширхэг, эрэгтэй хүний 2 мөртэй цүнх 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн зүүлт, гинж, ээмэг, бөгж нийт 4 хос эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 545,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Иргэн Б.Д-ээс2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан “...Гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байна...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх72/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх73-81/,

3. Хохирогч Б.Д-ийн“... 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай гэрээс буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 118-13А тоотоос манай ээжийн дүүгийн хүүхэд хамгийн сүүлд гарч явсан байсан. Тэгээд намайг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед гэртээ очиход байшингийн цонхоор хулгайч орж гэрийн хамаг эд зүйлсийг сандаачаад хаясан байсан. Манай байшингаас эрэгтэй хүний 40 размерийн шар өнгийн timberland /Тимберланд/ гутал 1 ширхэг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн зүүлт, гинж, ээмэг, бөгж нийт 4 ширхэг 1 хос эд зүйлс, эрэгтэй хүний 2 мөртэй хар өнгийн цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /1хх111-112/,

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 360 тоот “...хулгайд алдагдсан эд зүйлсийг 545,000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх102-103/,

5. Мөрдөгчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эд мөрийн баримт хураан авсан тухай “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 6 дугаар байранд үйл ажиллагаа явуулах “Бамбаахай” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас эд мөрийн баримт буюу хулгайд алдагдсан гэх 2 ширхэг мөнгөн аягыг хураан авсан...” тэмдэглэл /1хх115/,

6. “Бамбаахай” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Д-ийн нэрээр 2 ширхэг мөнгөн аяга 80,000 төгрөгийн барьцаанд тавьсан болохыг нотолсон баримт /хх-ийн 1/116 дугаар хуудас/,

7. Хохирогч Б.Д-дхулгайд алдагдсан гэх 2 ширхэг мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1хх117/,

8. Иргэний нэхэмжлэгч Д.О-ийн: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 6 дугаар байранд байх “Бамбаахай” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхад гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд хоёр ширхэг мөнгөн аяга, ломбарданд тавья гэж хэлсэн. ...Б-ийн Д гэсэн иргэний үнэмлэхээ өгсөн. ...залууд 80.,00 төгрөгний зээл гаргасан. Уг зээл гаргасан баримтын дугаар нь 0001854 дугаартай. ...уг 2 ширхэг мөнгөн аяганууд нь гадна ёроолдоо хээтэй, 2 аяганы амсар нь юманд цохигдож бага зэргийн хонхойсон, нэг нь 14.5 см радиустай, нөгөө нь 13.5 см радиустай хоёулаа сорьцгүй дунд гарын аяганууд байсан. ...80,000 төгрөгний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1хх120-121/,

9. Ц.Г-ийнмөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтэнээр өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр согтуу сэрсэн. Тэгээд үргэлжлүүлэн архи ууж байгаад 15-16 цагийн хооронд өөрийн хуучин хамт хулгайн гэмт хэрэг хийж байсан Даваатай Нарангийн голын эцэст байх гэрийнхэн үүдэнд уулзаад 1 шил 0.75 граммын архи хувааж уусан... Уг өдөр нийт 3 айлаас хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /2хх170-174/,

10. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтэн Ц.Г-ийнмэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх177-185/,

11. Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сэжигтэнээр дахин өгсөн: “...2 ширхэг мөнгөн аягыг нь тэр өдрөө 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын 5 давхар байрны автобусны буудлын хажуу талын байрны 1 давхарт байх ломбарданд би өөрийнхөө бичиг баримтаар нийт 80.000 төгрөг тавьсан...Би өөрийн найз Гал-Эрдэний хамт 3 орон байрны хулгайн хэргийг үйлдсэн ба тухайн айлуудыг зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг /1хх130-132/,

12. 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.Д-ийн сэжигтэнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Сэжигтэн Б.Д- нь орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн газраа өөрөө сайн дураараа зааж өгнө гэсний дагуу өөрөөр нь хулгаин гэмт хэрэг үйлдсэн газрыг заалгахаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гаднаас 40-20 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган хөдөлж ...ертөнцийн зүгээр баруун тийш эргэж Толгойт 118 гэсэн гудамжаар орж 500 метр орчим яваад саарал өнгийн төмөр гүйдэг хаалгатай хашааруу зааж 2020 оны 01 дүгээр сарын эхээр Г-тэйхамт энэ айлын хашааны хаалгаар орж байшингын урд талын цонхоор нь орж шар өнгийн Тимберланд гутал, эрэгтэй хүний 2 ширхэг цамц, 1 ширхэг мөнгөн аяга, мөнгөн эдлэл зэргийг хулгайлан авсан гэж зааж байх бөгөөд тухайн айл нь Толгойт 118-13 тоот хашаа байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх133-140/-ээр,

 

Гурав: Шүүгдэгч Ц.Г-, Б.Д- нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 119-22А тоотод оршин суух иргэн Г.Г-ынэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Canon 60D загварын зургийн аппаратыг хулгайлж, бусдад 850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

1. Иргэн Г.Гас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан “...гэрт хулгай орсон...” талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1хх166/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх167-171/,

3. Хохирогч Г.Г-ын“...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 119-22 тоотод байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж Канон 60Д маркийн хар өнгийн зургийн аппарат алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...”, “...Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө монетон гинж, зургийн аппарат алдагдсан гэж мэдүүлэг өгсөн. Дуудлагаар ирсэн цагдаа нар үзлэг, шалгалт хийгээд явсаны дараагаар манай эхнэр өөрийнхөө монетон гинжийг гэрээс олсон. Тэгээд би хохирогчоор өгсөн мэдүүлэгт 1 ширхэг зургийн аппарат алга болсон гэж мэдүүлсэн юм. Манай гэрээс зургийн аппаратаас өөр эд зүйл хулгайд алдагдагаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх217-218/,

4. Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгаас ирээд найз Г-тэйуулзах гээд утас руу нь залгасан чинь эхнэр Т нь аваад Г цагдаад баригдчихсан гэж хэлэхээр нь Толгойтын хуучин эцэс дээр очиж Ттэй уулзаад цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Гэрүүлжүүлэхэд орчихсон байсан. Тэгээд Т бид хоёр Орбитод байх гэрт очоод байж байтал Гийм зургийн аппарат авч ирсэн гээд гаргаж ирэхээр нь маргааш эрүүлжүүлэхээс гарахад мөнгө хэрэг болно гээд тухайн зургийн аппаратыг аваад Цэлмэг төвийн ард талд байх ломбарданд очиж 200,000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгийг нь Тт өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх204-205/,

5. Гэрч О.Н-ын“...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Цэлмэг төвийн 1 давхарт Арвин нэртэй ломбарданд ажилладаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Мядагжамц овогтой Б гэдэг хүн Canon 60D маркийн зургийн аппаратыг 200,000 төгрөгөөр барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан...” гэсэн мэдүүлэг /1хх208/, 

6. М.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хулгайд алдагдсан гэх Canon 60D загварын зургийн аппаратыг “Арвин 2” нэртэй барьцаат зээлийн газарт 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан болохыг нотолсон №Е24264 дугаартай зээлийн гэрээ /1хх212/,

7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01147 тоот “...хулгайд алдагдсан эд зүйлсийг 850,000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх188-190/,

8. Шүүгдэгч Ц.Г-ийнмөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтэнээр өгсөн: “...Даваа намайг хүн харж бай гэж хэлээд тэр айлын гэрийн хаалгыг эвдсэн, би араас нь орсон чинь миний хүзүүнд зургийн аппарат зүүлгэсэн. Уг өдөр нийт 3 айлаас хулгай хийсэн бөгөөд орой нь Шар гэх өөрийнхөө бас нэг найзын гэрт очиж хоносон...” гэсэн мэдүүлэг /2хх170-174/,

9. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтэн Ц.Г-ийнмэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх177-185/,

10. Шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сэжигтэнээр дахин өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын дундуур Г-тэйхамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын эцсийн буудал дээрээс замынхаа ертөнцийн зүгээр зүүн талд буюу уул руу бага зэрэг өгсөж яваад жалганы ирмэг дээр байсан хашаан дотор 1 монгол гэртээ айлын гэрийн хаалгыг Гтатаж эвдлээд гэрт хар өнгийн зургийн аппаратыг хайрцаганд нь хийгээд Гүүрээд куртикэн дотуураа хийгээд явсан. Уг аппаратны хайрцаг нь хар өнгийн оосортой байсан. Би тухайн үед цагдаад баригдаад айсан болохоор худал мэдүүлэг өгсөн. Би тухайн айлуудад хулгай орсон эсэхийг мэдэхгүй бөгөөд зааж өгч чадахгүй. ...Тухайн үед хэн нэгэн хүн намайг зодож цохиж дарамталсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх130-132/,

11. 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.Д-ийн сэжигтэнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Дээрх айлаас гарч Нарангийн голын эцсийн буудал дээр очиж буудлын баруун талд байх жалга дагаж ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 1 км орчим яваад цэнхэр өнгийн төмөр гүйдэг хаалгатай хашаан дотроо бор өнгийн хаалгатай модон амбаартай монгол гэррүү зааж энэ айлын 2020 оны 01 дүгээр сарын эхээр Г-тэйхамт энэ айлын амбаарын хаалганы цоожийг цүүгээр нь хөшиж онгойлгоод амбаарт байсан сүхээр нь гэрийн хаалгыг нь цавчиж ороод гэрийн зүүн хойд хэсэгт байх бор өнгийн тавилганы шургуулганаас Сanon 60D маркийн зургын аппарат монетон гинж зэргийг хулгайлан авсан гэж зааж байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх133-140/,

12. Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Нарангийн голын дээд талд байх жалганы хажуугийн айлын хашаагаар нь давж ороод Монгол гэрийн хаалгыг нь хашаанд байсан төмрөөр Гэвдсэн. Тэгээд бид хоёр Монгол гэрт ороод Canon 60D маркийн зургийн аппарат аваад гэрээс нь гарч яваад бид хоёр гудамжинд маргалдаад салсан юм. Тэр айлаас авсан эд зүйлийг Гавсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх237-238/-ээр,

 

Дөрөв:  Шүүгдэгч Ц.Г-, Б.Д- нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 93-18 тоотод оршин суух иргэн Н.Цийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, кулонтой гинж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 139,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Иргэн Н.Цийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гаргасан “...гэрт хулгай орсон байна...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх223/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх224-228/,

3. Хохирогч Н.Цийн “...2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 93-18 тоот хашаанд байх байшиндаа ирэхэд үүдний амбаарын шилэн цонхыг газар аваад тавьчихсан. Байшин доторх эд зүйлс эмх замбараагүй байсан. Манай гэрээс мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 ширхэг, кулонтой мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн1/,

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 2036 тоот “...Хулгайд алдагдсан эд зүйлсийг 139.000 төгрөгөөр үнэлсэн..” хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх240-241/,

5. Шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн “...Би 2019 оны 7 дугаар сарын эхээр Г-тэй хамт явж байгаад Нарангийн голын грашийн буудлын эсрэг тал руу өгсөөд сагсны талбайн цаад талаар гудамжаар тойроод улаан тоосгон байшинтай айлын хашааны араар нь давж ороод зүүн талд байх үүдний тамбарны жижиг цонхыг хадаасыг мурийлгаж байгаад шилийг нь авч тавиад дотогш ороход голын хаалга нь түгжээгүй байхаар нь цааш орж өрөөний баруун хэсэгт байсан мөлхөө тавилганы хамгийн доод талын жижиг хайрцаг дотроос мөнгөн эдлэлүүд аваад гарсан ба гадагш гараад нэлээд холдож байгаад төмөр эдлэлүүдийг нь хаяад мөнгөн эдлэлүүдийг нь авсан. Мөнгөн эдлэлүүдийг Гавч явсан...” гэсэн мэдүүлэг /2хх247-248/,

6. Шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сэжигтэнээр дахин өгсөн “...2019 оны 7 дугаар сарын эхээр Г-тэй хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Грашийн буудлын эсрэг талд байх өргөн гудамжаар ороод уулын бэлд бариатай байсан сагсны шийтний ойролцоо байх булангийн хашаатай айл руу хашаагий нь давж ороод байшингийн таамбарын цонхны хадаасыг сугалж аваад цонхоор нь орж, мөлхөө тавилганы доод талын шургуулагануудаас нь мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, мөнгөний жижиг тасархайнуудыг хулгайлан авсан. Уг хулгайлсан зүйлсээ Гөөрөө авсан. Ийм жижиг, сажиг мөнгөн эдлэлүүд нээх их үнэд хүрэхгүй гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг /1хх130-132/,

7. Сэжигтэн Б.Д-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Сэжигтэн Б.Д- нь орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн газраа өөрөө сайн дураараа зааж өгнө гэсний дагуу өөрөөр нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн газрыг заалгахаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гаднаас 40-20 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган хөдөлж ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 8 км орчим яваад Нарангийн голын грашны буудлын эсрэг тал руу Толгойтын 92 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийш 500 метр орчим яваад хар төмөр хашаатай сагсны шийдний баруун талаар хойд зүгт эргэж 200 метр орчим яваад ногоон өнгийн төмөр гүйдэг хаалгатай хашаа руу заагаад энэ айлд 2019 оны 7 дугаар сарын эхээр Г-тэйхамт хашааг нь давж ороод байшингын зүүн талд байх грашийн жижиг цонхоор орж мөнгөн эдлэл хулгайлсан гэж зааж байсан бөгөөд тухайн айл нь Толгойтын 93-18 тоот хашаа байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх133-140/,

8. Б.Д-ийн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /3хх7-8/-ээр,

 

Тав: Шүүгдэгч Ц.Г-, М.Б- нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 23-20 тоотод оршин суух иргэн М.Оийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхоор нэвтэрч, даваа толгойтой, гуулин нуухтай, ясан халбагатай халтар манан хөөрөг 1 ширхэг, LG маркийн гар утас 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 1,270,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Иргэн М.Оээс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “...Гэрт хулгай орсон...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх1/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх2-6/,

3. Хохирогч М.Оийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоогийн 23-20 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдраад 10 гаруй жил болж байна. ...манай нөхөр 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10 цагт Төв аймагт ажлаар явах гээд машинаа цоожлоод гарсан. Би орой 19 цаг 50 минутад гэртээ ирэхэд байшингийн зүүн урд зүг рүү харсан вакум цонхны зүүн талын жижиг цонх онгорхой байхаар нь байшингийнхаа хаалгыг түлхүүрээр онгойлгон ортол гэрийн эд зүйлс эмх замбараагүй байхаар нь гэрт хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагын ажилчид ирэхээр нь гэрт алдагдсан байсан эд зүйлсээ шалгахад өрөөний хойморт байх хар өнгийн хананд өлгөөтэй байдаг шүүгээн дотроос дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, түүний хажууд байсан LG маркийн хар өнгийн гар утас, хүрэн манан дунд гарын хөөрөг, хүүгийн хэрэглэж байсан хар өнгийн цаг болон хайрцагтайгаа байсан шинэ шар өнгийн цагийг хайрцгийг нь үлдээгээд аваад явсан байна...” гэсэн мэдүүлэг /2хх39-40/,

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 253 тоот “...хулгайд алдагдсан эд зүйлсийг 1,270,000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх29-30/,

5. Ц.Г- нь мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтэнээр өгсөн “...2019 оны сүүлээр Бийн хамт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо орчмоос улаан өнгийн тоосгон 1 давхар байшингийн гал тогооны цонхоор нь орж 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг бугуйн цаг, LG маркийн гар утас, 2 ширхэг асдаггүй нокиа маркийн гар утсыг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /2хх170-174/,

6. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтэн Ц.Г-ийнмэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан-Овоо 2 дугаар гудамжнаас ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглэн яван 23 дугаар гудамж руу орж ирэн 20 гэсэн дугаартай төмрөн хашаатай айлын гадна зогсон хашаанд байрлах байшингаас хөөрөг гар утас мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлсан гэж ярьсныг тэмдэглэлд тусган Ц.Г-эр өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх177-185/,

7. М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын дундуур Г-тэйхамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Нарангийн голын гэр хорооллоос байшинтай айлын цонхоор орж 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг бугуйн цаг, LG загварын гар утас, 1 ширхэг үнэртэй ус зэргийг хулгайлан Г2 ширхэг мөнгөн аягыг мөн Хархорин дээр зарсан. Харин үлдсэн эд зүйлийг нь би нэг их үнэд хүрэхээр зүйл биш болохоор хаячихсан...” гэсэн мэдүүлэг /2хх165-168/,

8. М.Б-ийн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр найз Ц.Г-тэй Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өдрийн 16 цагийн үед уулзсан чинь манай найз Гнэг айл руу ороод ирье гэж хэлээд Алтан-Овоо 23-20 тоот байшингийн баруун талын жижиг цонхыг Г түлхэн онгойлгон бид хоёр байшин дотор ороод даваа толгойтой, гуйлан нуухтай, ясан халбагатай халтар манан хаөрөг 1 ширхэг, ЛЖ маркийн гар утас 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг хулгай хийж аваад танихгүй явуулын хүнд зарсан юм. ...манай найз Гхулгай хийх санааг гаргаад би Г-тэйхамт хулгай хийсэн юм. ...Надад ямар нэгэн шалтаан байхгүй. Би Гал-Эрдэнийг айл руу орох уу гэхээр нь би хамт орж хулгай хийсэн юм. ...Би хулгай хийж олсон хөөрөг, цаг нь үнэ хүрэхгүй болохоор нь гудамжинд хаясан. Гбид хоёр 2 ширхэг мөнгөн аяга, гар утсыг нь явуулын танихгүй хүнд зарсан юм. ...Би ойр зуурын хэрэглээндээ хэрэглээд үрээд дуусгасан юм...” гэсэн мэдүүлэг /2хх45-46/-ээр,

 

Зургаа: Шүүгдэгч Ц.Г-, М.Б- нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 27-124 тоотод оршин суух иргэн Б.Л-ынэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхоор нэвтэрч, шарп загварын 55 инчийн зурагт 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 950,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Иргэн Б.Л-аас2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан “...гэрт хулгай орсон байна...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх65/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх66-72/,

3. Хохирогч Б.Л-ын“... Би Сонгинохайрхан дүүргийн Тахилтын 27-124 тоотод амьдардаг ба 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр хүүхдийн хамт 11 цагийн орчим гэрээсээ гараад орой 21 цаг өнгөрч байхад гэртээ харихад манай байшингийн хойд талын цонх онгорхой гэрийн эд зүйл эмх замбараагүй ил харагдаж байгаагаас шарф маркийн 55 инчийн зурагт хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...манай гэрээс шарф маркийн 55 инчийн хар өнгийн зурагт, хуучин цагийн даваа толгойтой, алтан нуухтай хөх манан хөөрөг хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2хх103/,

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 187 тоот “... хулгайд алдагдсан эд зүйлсийг 950,000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх85-86/,

5. Гэрч Г.Ц-ийн“... Манай хамтран амьдрагч Бийг 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр манай гэрт ирээд аваад явахаар нь би яасан талаар асуухад цагдаа нар танай нөхөр гэмт хэрэгт холбогдсон шалгах хэрэгтэй байна гэхээр нь би Бээс асуухад надад согтуу байхдаа нэг хэрэг хийсэн хэрэг байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх97/,

6. Ц.Г- нь мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтэнээр өгсөн “...2020 он гараад Тахилт орчим тоосгон улаан өнгийн байшингийн том өрөөний цонхоор Алтангинж гэх хочтой Б гэх залуугийн хамтаар орж 60 инчийн зурагтыг хулгайлсан. Хашааны хаалга болон байршлыг нь хэлж мэдэхгүй байна зам шалгалтаар зааж өгч чадна. Б бид хоёр явган тухайн хэргийг үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /2хх170-174/,

7. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтэн Ц.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын нутаг дэвсгэр лүү орж ирэн 122 дугаар сургуулийн баруун талын гудамжаар яван цэнхэр өнгийн гүйдэг төмрөн хаалгатай банзан хашаатай айлын гадна зогсон уг хашаанд байрлах тоосгон байшингаас 55 инчийн зурагт хйлгайлсан гэж ярьсныг тэмдэглэлд тусган яллагдагч Ц.Г-эр өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх177-185/,

8. М.Б-ийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Нарангийн голд найз Г-тэйуулзаад ярилцаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт ороод гудамжаар явж байгаад эзэнгүй байшинтай айл байхаар нь бид хоёр хашааны хаалгаар дотогшоо ороод байншингийн цонхыг манай найз Ггараараа түлхэн онгойлгон орж 55 инчийн Шарп маркийн зурагт 1 ширхэг хөөрөг хулгай хийж авсан үнэн би үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /2хх109-110/-ээр,

 

Долоо: Шүүгдэгч Ц.Г-, М.Б- нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 1-14-17 тоотод оршин суух иргэн Ц.Сын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхоор нэвтэрч, 65 инчийн самсунг маркийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн LCD зурагт 1 ширхэг, эрэгтэй хүний бүдүүн мөнгөн гинж /100 гр/ 1 ширхэг, эрэгтэй хүний нарийн мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал өнгөтэй бугуйн цаг болон хамт зүүдэг бугуйвчтайгаа 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан өнгийн шигтгээтэй цаг 1 ширхэг, энергийн бугуйвч 1 ширхэг, цэцэгтэй ээмэг бөгжний сав 1 ширхэг, Ddish хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 1,380,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Иргэн Ц.Саас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан “...Гэрт хулгай орсон...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх129/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх130-135/,

3. Хохирогч Ц.Сын “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан 1 дүгээр хороо, Толгойтын 1-14-17 тоот хашаанд байх байшингийн цонхоор хулгайч орж 65 инчийн самсунг маркийн хятадад үйлдвэрлэгдсэн LCD зурагт, эрэгтэй хүний бүдүүн мөнгөн гинж /100 граммтай/ 1 ширхэг, эрэгтэй хүний нарийн мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал өнгөтэй бугуйн цаг 1 ширхэг, мөн цагтай хамт зүүдэг бугуйвч 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, энергийн бугуйвч 1 ширхэг, Ddish хүлээн авагчийн удирдлага болон зурагтны удирдлага, цагаан өнгийн цэцэгтэй ээмэг, бөгжний сав 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2хх195-196/,

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 346 тоот “...хулгайд алдагдсан эд зүйлсийг 1,380,000 төгрөгөөр үнэлсэн..” хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх152-153/,

5. Гэрч Б.Мөнгөншагайгийн “...Ц.Г- манай толгойтын 39 дүгээр гудамжинд амьдарч байсан залуу байгаа юм. Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Гманай гэрийн гадаа ирээд намайг дуудсан. Тэгээд надад ийм бүдүүн мөнгөн гинж байна чи авах уу? гэж асуусан. Тэгэхээр нь би авна хэдээр өгөх юм гэж асуухад 25,000 төгрөг өгчих гэж Гхэлсэн. ...дараа нь картнаасаа аваад Галаад 25,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх160/,

6. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын 1072 дугаартай зөвшөөрөл /2хх161/,

7. 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гэрч Б.М-аас эд мөрийн баримт буюу хулгайд алдагдсан гэх мөнгөн гинжийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /2хх163/,

8. 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хулгайд алдагдсан гэх мөнгөн гинжийг хохирогч Ц.Сад хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /2хх164/,

9. М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтэнээр өгсөн “...Г-тэйхамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр хороо Толгойт 1-14-17 тоот гэр хороололд байрлах жижиг улаан тоосгон байшинтай айлын вакум цонхыг хөшиж онгойлгон 45 инчийн самсунг брендийн зурагт жижиг мөнгөн эдлэлүүдийг хулгайлан цайз 16-д Гтаньдаг хүндээ зарсан...” гэсэн мэдүүлэг /2хх165-168/,

10. Ц.Г-ийнсэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр рүү орж ирэн 42 дугаар сургууль өнгөрөн Алтанжолоо группын баруун талын гудамжаар орон ногоон өнгийн гүйдэг хаалгатай хашааны урд очин тухайн айлаас 65 инчийн зурагт болон бусад эд зүйл хулгайлсан гэж ярьсныг тэмдэглэлд тусган Ц.Г-эр өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх177-185/,

11. М.Б-ийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр хороо Толгойтод очоод гудамжаар явж байгаад төмөр гүйдэг хаалгатай айлын хаалгаар ороод хашааны хойд талд байх байшингийн зүүн урд талын вакум цонхыг гараараа Гтүлхэн онгойлгон ороод Самсунг маркийн 65 инчийн зурагт эрэгтэй хуний бүдүүн мөнгөн гинж /100 гр/ 1 ширхэг, эрэгтэй хүний нарийн мөнгөн гинж, эмэгтэй хуний шаргал бугуйн цаг болон хамт зүүдэг бугуйвчтайгаа 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан өнгийн шигтгээтэй цаг 1 ширхэг, энергийн бугуйвч 1 ширхэг, цэцэгтэй бөгжний сав 1 ширхэг, ддиш хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг хулгайлан аваад би найз Гцайз 16-гийн орчим найз бусдад зарсан юм. ...Би Гхэнд зарсныг мэдэхгүй байна. ...Би Гал-Эрдэнийг хаана хэнд зурагт зарсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх201-202/-ээр,

 

Найм: Шүүгдэгч Ц.Г- нь ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоогийн 2-61 тоотод оршин суух иргэн Б.Б-ийнэзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн үүдний амбаарын хаалгыг эвдэж, нэвтрэн цахилгаан нь эвдэрсэн хар өнгийн хуучин Garnet 4 пүүз, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 10, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 360,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Иргэн Б.Б-ээс2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан “...гэрт хулгай орсон байна...” талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх19/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх20-24/,

3. Хохирогч Б.Б-гийн“...Би Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоо 2-61 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. ...2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр бид хоёр өмнөх өдрүүдийн адилаар хүүхдүүдээ аваад гэрээсээ гараад орой 23 цагт гэртээ ирэхэд хашааны хаалга хаалттай байсан боловч манай гэр бүлийн амьдардаг монгол гэрийн амбаарын модон хаалганы доод хэсгийг эвдэлж гэрт хулгайч орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...алдагдсан эд зүйлс шалгахад угаалтуурын хажууд гуталны тавиур дээр байсан хар өнгийн 40 размерийн Garnett 4 пүүз, зурагт байрлуулсан шүүгээний шилэн хаалгатай хэсэгт нь байсан дунд гарын мөнгөн аяга, хар өнгийн төмрөөр зөрүүлж түгждэг түрийвч дотор 10, 20 төгрөгийн дэвсгэртүүд байсан уг дэвсгэртүүд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /3хх54-55/,

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 204 тоот “...хулгайд алдагдсан эд зүйлсийг 360,000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний  тайлан /3хх42-44/,

5. Ц.Г- нь мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сэжигтэнээр өгсөн “...2019 оны сүүлээр Нарангийн голын эцсээр ертөнцийн зүгээр зүүн тийш уул давж алхаж байгаад хуванцар сав хийдэг үйлдвэрийн орчим Монгол гэртэй айлын хаалганы цоожийг эвдлэн дотогш орж nike брендийн хар саарал өнгийн нар тусахаар гэрэлтдэг пүүз 1 хосыг ганцаараа хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /2хх170-174/

6. Ц.Г-ийнсэжигтэнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэррүү орж ирэн Алтан-Овоо 2 дугаар гудамж руу орон 61 гэсэн дугаартай улбар шар өнгийн жижиг хаалгатай хашааны урд зогсон хашаанд байрлах монгол гэрээс гарнет пүүз болон бусад эд зүйл хулгайлсан гэж ярьсныг Ц.Г-эр өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх177-185/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ц.Г-ийнөмгөөлөгч Ц.Мөнхгэрэлийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан: Шүүгдэгчийг архи уусан үедээ хулгайн гэмт хэрэг хийдэг зуршилтай гэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжийг 8 удаагийн үйлдэл, урьд 7 удаа ял шийтгүүлсэн хоёрын алинд үндэслэсэн нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлсээрээ архидаад дуусгасан байдаг тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү? гэх дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Ц.Г-, Б.Д-, М.Б- нар нь айлын гэр лүү нэвтрэхдээ гэрийн эздийг эзгүй цагаар хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар айлын гэр лүү нэвтэрч бусдын эд зүйлсийг удаа дараагийн үйлдлээр авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Д-, М.Б- нар нь шүүгдэгч Ц.Г-тэй бүлэглэн шунахай сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр, Б.Д- 4 удаагийн, М.Б- 3 удаагийн үйлдэлтэй. Шүүгдэгч нар айлын гэр, хашаа байшинг цоожтой, тусгайлан хамгаалсныг мэдсээр байж уг хамгаалалтыг эвдлэн бусдын өмчлөх эрхэд халдсан, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар хулгайлах гэмт хэргийн бүрдэл төгссөн, шүүгдэгч нарын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай гэр, орон сууцны байшингууд байгаа тул шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож харьцангуй удаан хугацаанд тогтвортой үйлдсэн байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Г- нь ганцаараа болон бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын орон байранд нэвтрэн эд зүйл хулгайлж, хулгайлсан эд зүйлээ бусдад зарж борлуулах, барьцаалан зээлдүүлэх газарт бусдаар барьцаалуулах зэрэг арга замаар олсон мөнгөө өөрийн хэрэгцээндээ зарцуулж, хулгайн гэмт хэрэгт оролцохдоо гол санаачилгыг гаргадаг, мөн хувийн байдлын хувьд урьд 7 удаа шүүхээр ял шийтгүүлснээс 5 удаа хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй зэрэг нь хэргийн болон хувийн байдлын талаарх баримтуудаар тогтоогдсоноос үзэхэд шүүгдэгч Ц.Г-ийндээрх гэмт хэргийн шинжтэй үйлдэл амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор нууц далд аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, хулгайлсан эд зүйлээ борлуулж амьжиргаандаа зарцуулдаг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ц.Г-ийнөмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх саналыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Иймд шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Д-д“13.5 см градустай дунд гарын хоёр ширхэг мөнгөн аяга” хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх117/, хохирогч Ц.Сад “96 граммын 58 см урттай, 8 мм өргөнтэй мөнгөн гинж 1 ширхэг”-ийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2хх164/-ээр эд зүйлийг хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Г- бусдад нийт 3.092.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Ж.Ө-т400.000 төгрөг, хохирогч Б.Д-д122,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.О-д40.000 төгрөг, хохирогч Г.Гд 425.000 төгрөг, хохирогч М.От 635.000 төгрөг, хохирогч Ц.Сад 565.000 төгрөг, хохирогч Н.Цд 69.500 төгрөг, хохирогч Б.Болор-Эрдэнэд 360.000 төгрөг төлсөн болох нь 5 хавтаст хэргийн 26-32 хуудсанд авагдсан хохирол төлсөн талаарх баримтуудаар тогтоогдсон, харин хохирогч Б.Л-д475,000 төгрөг төлөх талаар ородлого хийсэн боловч уг хохирогчийн утас, дансны дугаар олдоогүй тул уг хохирлыг шүүхийн дансанд байршуулсан нь баримтаар тогтоогдсон тул бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгч Б.Д-оос нийт 1.057.000 төгрөг гаргуулж, хохирогч  Ж.Ө-т400.000 төгрөг, хохирогч Б.Дулмасүрэнд 122.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.О-д40.000 төгрөг, хохирогч Г.Гд 425.000 төгрөг, хохирогч Н.Цд 69.500 төгрөг,

            Шүүгдэгч М.Б-ээс нийт 1.675.000 төгрөг гаргуулж, хохирогч М.От 635.000 төгрөг, хохирогч Б.Л-д 475.000 төгрөг, хохирогч Ц.С-ад 565.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: Шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3. дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 08 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 14 хоногийг нэмж нэгтгүүлж нийт 10 жил 10 сар 14 хоног хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Б.Д-ид 04 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч М.Б-д 03 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхгэрэл: Шүүгдэгч Ц.Г- гэм буруу дээр маргаагүй, хохирлыг бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан 5 жилийн хугацаагаар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч А.Очбадрал: Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй, ар гэрийн боломжгүй байдлаас хохирлоо төлж чадаагүй, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа тул хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар: Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй, хохирлыг өөрийн гэрээ зараад төлөхөө илэрхийлж байгаа тул улсын яллагчийн санал болгосон 4 жилийн хорих ялаас бага ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Ц.Г- гэм хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, харин шүүгдэгч нарын бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцогдож байгаа болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл уусан үедээ бусдын өмчлөх эрхэд халдсан, зарим шүүгдэгч нарын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм буруугаа хүлээж байгаа болон шүүгдэгч нарын хувийн байдлууд, гэмт хэргийн оролцоо, үйлдлийн давтамж зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Д-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жил 06 сарын хорих ялыг, шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 06 сарын хорих ялыг тус тус оногдуулж, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3. дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногуудлсан 05 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  07 жил 10 сар 14 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийнцагдан хоригдсон 133 хоногийг, шүүгдэгч Б.Д-ийн цагдан хоригдсон 135 хоногийг, шүүгдэгч М.Б-ийн цагдан хоригдсон 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгч Ц.Г-, Б.Д- нарт урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авч шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Б овогт Ц-ийн Гал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

           - Б овогт Б-ийн Д, Монгол овогт М-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Ц.Г-ал-Эрдэнийг 05 жилийн хугацаагаар хорих ялаар,

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Д-ийг 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, М.Б-ийг 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

        

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 05 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 10 /арван/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 07 /долоон/ жил 10 /арван/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Г-, Б.Д-, М.Б- нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Г-ийнурьдчилан цагдан хоригдсон 133 хоногийг, Б.Д-ийн урьдчилан цагдан хоригдсон 135 хоногийг, М.Б-ийн урьдчилан цагдан хоригдсон 02 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-оос нийт 1,057,000 төгрөг гаргуулж, хохирогч  Ж.Ө-т400,000 төгрөг, хохирогч Б.Д-д122,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.О-д40,000 төгрөг, хохирогч Г.Гд 425,000 төгрөг, хохирогч Н.Цд 69,500 төгрөг,

              - М.Б-ээс нийт 1,675,000 төгрөг гаргуулж, хохирогч М.От 635,000 төгрөг, хохирогч Б.Л-д475,000 төгрөг, хохирогч Ц.Сад 565,000 төгрөг тус тус олгуулсугай.

 

           7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч Ц.Г- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-, Б.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

           9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Г-, Б.Д-, М.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ

 

      ШҮҮГЧИД                          Б.БАТАА 

                                 

                                                               М.МӨНХБААТАР