| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/1107/Э |
| Дугаар | 1139/ШЦТ/2020 |
| Огноо | 2020-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 1139/ШЦТ/2020
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Х.Онолт,
Шүүгдэгч Г.Г-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Г-Г-д холбогдох 2008 00000 1342 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Г-ын Г /РД:ЧТ7503-/
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.Г-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн ..... тодорхой шалтгаангүйгээр иргэн М.Б-гуя хэсэгрүү шил шидэж, эрүүл мэндэд “баруун гуянд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх2/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-7/
3. Хохирогч М.Б-“...Би гэрээсээ гараад хойд талын хүнсний дэлгүүрээс тамхи авах гээд гудамж тойроод явахад Г-гудамжинд тасраад унтаж байхаар нь би сэрээгээд гэрлүү нь хүргэж өгсөн. Г-замдаа явж байхдаа намайг таньж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг над руу согтуурахаад байсан. Тэгээд гэрт нь очиход гэрийнх нь хаалга цоожтой байсан. Г-гэртээ орох гээд үүдний амбаарны хажууд байдаг цонхоо гараараа цохиод надруу цонхны хагархай шилийг нь аваад шидсэн. Би тухайн үед хажуу довжоон дээр сууж байсан. Шидсэн шил нь миний баруун талын өвдөгөн дээр зоогдож цус гарсан. Би өмдөөрөө хөлөө боогоод гэрлүүгээ ганцаараа явсан...би хөөе чи яагаад цонхоо хагалж байгаа юм бэ гэхэд надруу хараад шил шидсэн...” гэсэн мэдүүлэг /хх12/
4. Гэрч Х.Г-ын “...Оройн 21 цагийн үед буцаад Гантөрийн гэрт нэг архи аваад ирэхэд Гантөрийн үүдний цонх хагарсан, Г-гэртээ унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх18/
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10178 дугаартай “...М.Б-биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх23/
6. Г.Г-“...Ганбат бид хоёр дэлгүүрээс хоёр шил архи авчраад уусан... би гэр лүүгээ орох гээд цонхоо хагалсан чинь над руу цонхоо яагаад хагалаад байгаан гэхээр нь шилээр шидэж гэмтэл учруулсанаа зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /хх53-54, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
7. Хохирогч М.Б-“...хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй тухай...” бичгээр гаргасан хүсэлт /хх57/
- Шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримт:
8. Тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх47/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх34/,
10. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх35/,
11. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх48/,
12. Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх52/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Г.Гнь И.Б-, Х.Ганбат нартай 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 53 дугаар гудамжны 11 тоот өөрийн гэртээ архи ууж, хохирогч И.Б-ыг “хөөе чи яагаад цонхоо хагалж байгаа юм бэ” гэж хэлснийх нь төлөө цонхны хагархай шил шидэж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч М.Б-“...Г-гэртээ орох гээд үүдний амбаарны хажууд байдаг цонхоо гараараа цохиод надруу цонхны хагархай шилийг нь аваад шидсэн. Би тухайн үед хажуу довжоон дээр сууж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Ганбатын “...Оройн 21 цагийн үед буцаад Гантөрийн гэрт нэг архи аваад ирэхэд Гантөрийн үүдний цонх хагарсан, Г-гэртээ унтаж байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Г-“...Миний бие эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийн учир холбогдлыг сайн ойлгож мэдсэн. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх33-34, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч М.Б-биед “... баруун гуянд шарх...” гэмтэл тогтоогдсон, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10178 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гнь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Шүүгдэгч Г.Гнь хохирогч М.Б-“... баруун гуянд шарх...” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г.Г-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч М.Б-мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх11-12/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан хүсэлт /хх57/ зэрэгт үндэслэн шүүгдэгч Г.Г-бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: Г.Гнь эрхэлсэн тодорхой ажилгүй, эд хөрөнгөгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч Г.Гнь: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хор уршиг их биш, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоодсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Г-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бовогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-ийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Г-мэдэгдсүгэй.
4. Г.Г-иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ