Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч: Г.Анармөнх,

Шүүгдэгч Н.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Монгол овогтой Нацагдоржийн Булгантамирт холбогдох эрүүгийн 2011017730007  дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам 1, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангай 8-317а тоотод түр оршин суух, /Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын д-3 дугаар гудамжны 87 тоотод оршин суух албан ёсны хаягтай/. урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар уг ялыг тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогтой Н Б, /РД:АЯ87062437/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/                            

Шүүгдэгч Н.Булгантамир нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн С.Цогзолмаагийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүргүүлээд буухдаа автомашинд нь мартаж буусан Самсунг А-50 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн С.Цогзолмаад 461.700 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2011017730007 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч С.Цогзолмаагийн “...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дархан- Уул аймгаас Улаанбаатар хот руу ажлаар орж ирсэн. Тэгээд галт тэргээр ирсэн тул Вокзалаас гарч ирээд такси барихаар хар өнгийн Приус загварын машинд суусан юм...Тэр машины жолооч 25-30 орчим насны залуу байсан санагдаж байна. Тэгээд миний барьж байсан гар утас болох Самсунг А-50 загварын гар утас цэнэггүй болчихсон байсан. Тэгээд гар утсаа түр цэнэглүүлэхээр тухайн машины жолоочид өгчхөөд Бөмбөгөр худалдааны төвийн урд талд буугаад таксины мөнгөө өгчхөөд цаашаа явчихсан. Цааш нэгэн дэлгүүрт ороод гэнэт утсаа санаад эргээд нөгөө машиныхаа дугаарыг мэдэхгүй буусан газраа яваад очсон чинь нөгөө машин хөдлөөд явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

            Эд зүйл хурааж авсан, хүлээлгэж өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 14-15/,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн С.Цогзолмаагийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүргүүлээд буухдаа автомашинд нь мартаж буусан Самсунг А-50 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн С.Цогзолмаад 461.700 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завшсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад “...Тухайн үед тэр эгчийн гар утсаа үлдээсэн гэдгийг би ч санаагүй, тэр эгч санаагүй хөдлөөд явсан байсан...бас нэг эмэгтэй гар өргөхөөр нь хаашаа явах вэ гэсэн чинь “талбай орно” гэхээр нь суулгаад явж байсан чинь миний машины суудал доогуур утас дуугараад байсан. Тэгээд хайж олоод гар утасны дуудлагыг авах гэтэл тасраад утас унтарчихсан. Тэр үед гэнэт Бөмбөгөр худалдааны төвийн хажууд буусан эгчийн утас байна гэж санаад авч голын хайрцаг дээр тавиад цааш таксиндаа явж байгаад гэртээ харьсан...4 хоногийн дараа надад мөнгөний хэрэг гарсан. Тэр гар утасны эзэн нь болон цагдаа нар ирэхгүй болохоор нь дээрх гар утсыг 10 дугаар хороололд байрлах нэгэн ломбардад барьцаалаад 150.000 төгрөг аваад мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулахаар хадгалаад байж байсан. Тэгээд цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х/, хохирогч С.Цогзолмаагийн мэдүүлэг, эд зүйл хурааж авсан, хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Н.Б нь  бусдын эд зүйлийг завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Б гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Хохирогч С.Цогзолмаа нь гомдол саналгүй /хх-ийн 21 дүгээр хуудас/  нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Н.Б хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Цогзолмаа нь гомдол санал байхгүй, /хх-ийн 21 дүгээр хуудас /  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

1.  Монгол овогт Н Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг)  700.000 /долоон зуу/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжл