| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0033/И |
| Дугаар | 167 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 167
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би
Нэхэмжлэгч: “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХК-ний нэхэмжлэлтэй, / Итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар аймгийн 4 дүгээр багийн иргэн Гомбосүрэнгийн Золжаргал /,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд оршин суух, Шагдарын Сарантуяад холбогдох
“зээлээр авсан барааны үнэ 132.450 / нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун тавь / төгрөг гаргуулах ” тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дөл дэлгүүрийн эзэн Ш.Сарантуяа манай дэлгүүрээс 2013 оны 03-р сарын 25-ны өдөр 132 450 төгрөгийн барааг 7 хоногийн хугацаатай зээлээр авсан боловч 3 жил болж байхад төлөөгүй. Бид эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч огт ирж уулзаагүй. Иймд бидний хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шагдар овогт Сарантуяа нь манай компанид төлөх барааны үнэ болох 132 450 / нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун тавь / төгрөгийг байгууллагын данс болох 5630505099 дансанд орж өр авлагагүй болсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХК нь хариуцагч Шагдарын Сарантуяагаас “зээлээр авсан барааны үнэ 132 450 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Ш.Сарантуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 132 450 / Нэг зуун гучин хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн ба хариуцагчийн энэхүү байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 623 төгрөгний тал хувь болох 2 311 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпанид олгож, хариуцагч Ш.Сарантуяа нь улсын тэмдэгтийн хураамж 4 623 төгрөгний тал хувь буюу 2 312 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпаний “Зээлээр авсан барааны үнэ 132 450 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Шагдарын Сарантуяа нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 623 төгрөгний тал хувь болох 2 311 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпанид олгож, хариуцагч Ш.Сарантуяа нь улсын тэмдэгтийн хураамж 4 623 төгрөгний тал хувь буюу 2 312 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ