Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

  2021          01         21                                   111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Б.Тулга,

хохирогч Г.Ганцэцэг,

шүүгдэгч Т.Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. овогт Т.ын Б.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 2898 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т. овогт Т.ын Б., 1986 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б. нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхнэр Г.Ганцэцэгийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ганцэцэгийн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай хүүхдийн сургууль дээр эцэг эхчүүдийн тэмцээн болсон. Тэгээд Улиастайд байдаг “Улиастай”  нэртэй караокед  ороод танил ахаараа бид  хоёр гэртээ хүргүүлсэн. Тэгээд явж байх замдаа машинд нөхөртэйгөө муудалцсан чинь манай нөхөр намайг гараараа түлхэх шиг болсон. Тэгээд миний баруун нүдний доод хэсэгт хөхрүүлж гэмтэл учруулсан. Би шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгоход хөнгөн гэмтэл гэж гарсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

           Г.Ганцэцэгээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

            /хх-ийн 7 дугаар тал/

 

            Илтгэх хуудас,

            /хх-ийн 8 дугаар тал/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд гэмтлийн зэрэг тогтоолгохоор үзүүлсэн төлбөрийн баримт,

            /хх-ийн 15 дугаар тал/

           

            Хохирогч Г.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 00:00 цаг болохоос өмнө нөхөр бид хоёр “Улиастай” нэртэй караокенээс гараад үеэл Э.Ганхуягийг дуудаж, гэр лүүгээ машинаар нь хүргүүлсэн. Гэр лүүгээ явах замдаа нөхөр бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тухайн үед би маш их согтолттой байсан. Тэгээд нэг мэдэхэд манай нөхөр Т.Б. гараараа миний баруун хацар, шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Ингээд бид хоёрыг маргалдаад байсан учраас манай хамаатан Э.Ганхуяг гэрт хүргэж өгөлгүй манай хадам аав Т.ын гэрт хүргэж өгөөд явсан. Ингээд хадам аавын гэрт ороод би өөрийнхөө нүүрийг толинд харсан чинь жаахан хавдчихсан байхаар нь уйлж байгаад гэрээс нь гараад явсан. Тэгээд гэр лүүгээ явах гэсэн боловч ганцаараа айгаад явж чадахгүй байсан болохоор төв зам дагаж явж байгаад “Сод монгол” ШТС дээр очиж, тэнд байсан түгээгчийн утсыг гуйгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ерөнхийдөө нэлээн согтсон.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 10-11 дүгээр тал/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12970 дугаар: “1. Г.Ганцэцэгийн биед дух, баруун нүний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 16-17 дугаар тал/

 

            Гэрч Э.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн үед Б. ах эхнэрийнхээ бие рүү түлхэж байгаа харагдсан. Би машин жолоодож явсан болохоор сайн анзаарч харж чадаагүй. Явж байх замдаа тэр хоёр танайхан, манайхан гээд маргалдах шиг болсон.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 12-13 дугаар тал/,

 

            Т.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “Би өөрийн эхнэрийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баруун дух, шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж, дух, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулсан. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Т.Б. нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхнэр Г.Ганцэцэгтэй маргалдан зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ганцэцэгийн өгсөн “2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай хүүхдийн сургууль дээр эцэг эхчүүдийн тэмцээн болсон. Тэгээд Улиастайд байдаг “Улиастай”  нэртэй караокед  ороод танил ахаараа бид  хоёр гэртээ хүргүүлсэн. Тэгээд явж байх замдаа машинд нөхөртэйгөө муудалцсан чинь манай нөхөр намайг гараараа түлхэх шиг болсон. Тэгээд миний баруун нүдний доод хэсэгт хөхрүүлж гэмтэл учруулсан. Би шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгоход хөнгөн гэмтэл гэж гарсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Ганцэцэгийн өгсөн “2020 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 00:00 цаг болохоос өмнө нөхөр бид хоёр “Улиастай” нэртэй караокенээс гараад үеэл Э.Ганхуягийг дуудаж, гэр лүүгээ машинаар нь хүргүүлсэн. Гэр лүүгээ явах замдаа нөхөр бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тухайн үед би маш их согтолттой байсан. Тэгээд нэг мэдэхэд манай нөхөр Т.Б. гараараа миний баруун хацар, шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Ингээд бид хоёрыг маргалдаад байсан учраас манай хамаатан Э.Ганхуяг гэрт хүргэж өгөлгүй манай хадам аав Т.ын гэрт хүргэж өгөөд явсан. Ингээд хадам аавын гэрт ороод би өөрийнхөө нүүрийг толинд харсан чинь жаахан хавдчихсан байхаар нь уйлж байгаад гэрээс нь гараад явсан. Тэгээд гэр лүүгээ явах гэсэн боловч ганцаараа айгаад явж чадахгүй байсан болохоор төв зам дагаж явж байгаад “Сод монгол” ШТС дээр очиж, тэнд байсан түгээгчийн утсыг гуйгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ерөнхийдөө нэлээн согтсон.” гэх /хх 10-11/,

           мөн гэрч Э.Гантулгын өгсөн “Тухайн үед Б. ах эхнэрийнхээ бие рүү түлхэж байгаа харагдсан. Би машин жолоодож явсан болохоор сайн анзаарч харж чадаагүй. Явж байх замдаа тэр хоёр танайхан, манайхан гээд маргалдах шиг болсон.”, гэх /хх 12-13/,

мөн Т.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “Би өөрийн эхнэрийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баруун дух, шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж, дух, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулсан. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх /хх 19-20/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12970 дугаар дүгнэлт /хх 16-17/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Ганцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Т.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Т.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Б.д 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тэрээр шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б. нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.                     

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 äаõь õýñýã, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т. овогт Т.ын Бат-Эрдэнийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Б.д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Т.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Б. нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ОДОНТУУЛ