Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
Хэргийн индекс | 154/2017/00024/И |
Дугаар | 42 |
Огноо | 2017-03-30 |
Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 42
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1975 оны 11 сарын 04-нд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, Булган сумын Б******* багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, /РВ: ПБ*******/ регистрийн дугаартай, Х******* овогт Д******* К******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган суманд 1976 оны 01 сарын 17-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Булган сумын Б******* багт оршин суух, /РВ: ПБ7*******/ регистрийн дугаартай, И******* овогт Т******* А холбогдох
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Кулян, хариуцагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Кулян шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Кулян миний бие нөхөр долоон хүүхдийн хамт амьдардаг бөгөөд миний ууган хүү болох 1995 онд төрсөн А.Хыг манай хадам аав С.Түмей, хадам ээж М.Сапия нар өргөж авсан бөгөөд Булган сумын Б******* багт амьдардаг. С.Т******* отгон залуу Т.А эхнэр Ш.Болодхан нар гэрлэж бүгд нэг гэрт хамт амьдардаг. А.Хыг Т.Аятхан, Ш.Болодхан нар өөрийн нэр дээр болгож авсан байдаг. Одоо тэр Х гэдэг хүүхэд 3 жил их дээд сургуульд сурч байгаад энэ жил 4 дүгээр курсын оюутан болох байсан боловч сургалтын төлбөр, байрны төлбөр, хувцас, хоол хүнс, гээд ямар ч мөнгө Т.А төлөөгүйн улмаас сурч амжаагүй хохирч байна. А.Х нь одоо хотод тэнүүчилж явна. Т.А түүний эхнэр Ш.Болодхан нар эцэг эхийн үүргээ биелүүлэхгүй сурч боловсрох асуудлаар нь анхаарахгүй байна. Т.А, Ш.Болодхан нар 3 хүүхэдтэй А.Хаар 4 хүүхэд гээд алдарт эхийн одон авдаг. Хадам аав Түмей, хадам ээж Сапия нар хамт амьдардаг тэтгэвэртэй өндөр настан. А.Хыг Т.А, Ш.Болодхан нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү.
... Би 1993 онд нөхөр Хурметтэй гэр бүл болсон. 1995 онд манай ууган хүү Х.Х төрсөн. Манай хадам аав, ээж хоёр манай хүү Х.Хыг 06 сартай болоход нь өргөж авсан. Түүнээс хойш 1997 онд Т.А, Б нар гэр бүл болсон. Т.А нь манай хадам эцэг Т******* отгон хүү болохоор эцэг эхийн хамт нэг гэрт амьдардаг казак үндэстний уламжлал ёсоор хамт амьдарсан. Ингээд Т.А, түүний эхнэр Б нар хүү Хыг өөрсдийн нэр дээр үрчилж авсан. Түүнэс хойш хүү Х нь Т.А, Б нарын асрамжид байсан. 2013 онд А.Х 10 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотруу сургуульд явсан. Хүүг ямар сургуульд явсныг ч бид мэдээгүй. Тэдний дотоод амьдралд оролцдоггүй байсан. Гэтэл 2015 оны 08 дугаар сард хадам ээж Сапия манайд ирсэн. Хадам ээжийг орж ирэхэд манай нөхөр бид хоёр хоёулаа байсан. Хадам ээж орж ирээд уйлсан. Та яагаад уйлж байгаа юм бэ гэхэд Хын талаар асуудал ярихаар ирлээ гэсэн. Хыг ээж, аав нь уурлаад байгаа юм уу? яагаад байдаг юм мэдэхгүй. Гэртээ ч байхгүй, амбаарт ороод хэвтээд байх юм та нар учрыг нь олооч гэхээр нь бид ээж та ийм зүйл ярих хэрэггүй гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр нөхрийн дүү болох хоёр охиныг нь дуудаж энэ асуудлыг ярилцахаар болсон. Отгон охин нь ирэхээр нь ээжийн хэлсэн асуудлыг ярьсан. Тэгээд охиныг энэ байдлыг Т.А, Б нарт хэлээд ир гээд явуулсан юм. Тухайн үед Т.Аятхан дүүгээ загнаад явуулсан байсан. Ээжийг буцааж явуулаад маргааш өглөө нь нөхөр бид хоёр өглөө эрт 08 цагт Т.Аы гэрт очиж уулзаж ярилцахад бидний буруу гээд бэр уйлаад дахин ийм зүйл гаргахгүй гээд явуулсан. Тухайн үед хүү Х амиа хорлоно гээд гүүрэн дээр очсон гэсэн яриа гарсан байсан. Тэгээд Х 09 дүгээр сард Улаанбаатар хотруу сургуульдаа явсан. 2016 оны 08 дугаар сард манай бэр Б надруу яриад Х явчихлаа бэргэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаашаа явдаг юм бэ эргэж ирэх байлгүй гэсэн. Х нь хадам дүү Аманжолын гэрт байж байгаад хичээлдээ явсан байсан. Би хүүхэд нэгэнт өргөж авснаас хойш дотоод амьдралд нь оролцоод яахав гэж бодоод өөрсдөө мэдэг гээд орхисон байсан. Ийм асуудлууд болсноос хойш би хүүхдийнхээ төлөө 2-3 удаа очиж ярилцахад намайг доромжилж ууж байсан цайгаа цацаж байсан. Одоо Х Улаанбаатар хотод байгаа. 2015 онд сургуулиа орхисон байсан. Хүү минь сурсан сургууль ч үгүй, ажил ч үгүй амьдрал нь үрэгдэж байгаад харамсаж байна. Иймд хүү Хыг Т.А, Б нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
Хариуцагч: Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1996 онд гэр бүл болсон. Хыг анх миний эцэг Түмэй хүү Т.Хурметаас өргөж аваад намайг гэр бүл болоход надад үрчлүүлсэн. Ингээд бид хүүг өөрийн хүүхдийн адил асарч хүмүүжүүлж өсгөсөн. Х 2014 онд 10 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотруу Сэрүүлэг дээд сургуулийн банкны менежерийн ангид суралцахаар явсан. Бид хүү А.Хын сургалтын төлбөр болон бусад хэрэгцээнд нь мөнгө төгрөг явуулж ямар нэгэн зүйлээр дутагдуулж байгаагүй. Бид түүний 2014, 2015, 2016 оны сургалтын төлбөрийг хийсэн. Хамт сурдаг хүүхдүүдээс нь сонсоход Хыг эхний жилдээ сургуульд суусан. Дараагийн жилээс эхлээд гадуур явдаг болсон гэж хэлсэн. 3 дугаар курсд орохдоо сургуулиа солимоор байна гээд байхаар нь бизнесийн сургуульд оруулсан. Гэтэл шинээр оруулсан сургуулийн багш нь манай эхнэр лүү утсаар яриад яагаад хичээлдээ ирэхгүй байгаа талаар асуухад нь бид хүүгээ сургуульдаа суухгүй байгааг нь мэдсэн. 2016 оны 08 дугаар сард Х нь би төрсөн эцэг эхдээ очино гээд цүнхээ аваад гарсан. Ер нь 2016 оны намраас хойш “...Чи намайг мэдэхгүй. Би өөр эцэг эхтэй...” гэх мэтээр хэрэлдэж миний үгийг авахгүй болсон. Тухайн үед сургуулиас гарсан болохоор ийм байдал гаргасан юм шиг байгаа юм.
Д.Кулян нь намайг гэртээ байсан үед ч байхгүй үед ч манайд ирж настай эцэг эхийг минь хэл амаар доромжлоод яваад байхаар нь би хэрүүл хэл ам хийсэн. Тухайн үед хүү Хд бас гомдож байсан. Өдий 23 нас хүртэл нь өөрийн хүүхдийн адил өсгөж өндийлгөсөн байхад төрсөн эцэг эхдээ очино гэхэд нь гомдсон. Одоо Хын төрсөн эцэг эх нь нэгэнт хүүгээ өөрсдөө авъя гэж байгаа тул надад татгалзах зүйл байхгүй. Үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Кулян нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Улсын бүртгэлийн хэлтээс ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаанд “И******* овог Т******* Хурмет, Х******* овогт Д******* Кулян нарын гэр бүлд 1995 оны 01 сарын 01-ний өдөр төрсөн хүү Хыг 1995 оны 11 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган сумын 246 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэжээ.
2. Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн үрчилсний бүртгэлийн лавлагаанд: “Монгол улсын иргэн РД: ПБ95010154 хүү И******* овогт Хурметийн Хыг үрчлэгч эцэг И******* овогт Т******* А, үрчлэгч эх Базархул овогт Шаравхааны Б нарт үрчлүүлж 2007 оны 10 сарын 01-нд Ховд аймгийн Булган сумын үрчлэлтийн 0016 дугаарт Аы Х болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэжээ.
3. Сэрүүлэг дээд сургуулийн Сургалтын албаны ахлах мэргэжилтэн М.Тунгалагийн 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 32 тоот тодорхойлолт,
4. Их засаг олон улсын их сургуулийн II цогцолбор сургуулийн СЭЗС-ийн захиралын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 1/292 тоот тодорхойлолт,
5. Хурмет овогтой Хыг А овогтой Х болгон үрчилсэн №246/16 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6. Үрчлэгч эцэг Т.Аы шүүх хуралдаанд гаргасан “...Би 1996 онд гэр бүл болсон. Хыг анх миний эцэг Түмэй хүү Т.Хурметаас өргөж аваад намайг гэр бүл болоход надад үрчлүүлсэн. Ингээд бид хүүг өөрийн хүүхдийн адил асарч хүмүүжүүлж өсгөсөн. Өдий 23 нас хүртэл нь өөрийн хүүхдийн адил өсгөж өндийлгөсөн байхад төрсөн эцэг эхдээ очино гэхэд нь гомдсон. Одоо Хын төрсөн эцэг эх нь нэгэнт хүүгээ өөрсдөө авъя гэж байгаа тул надад татгалзах зүйл байхгүй. Үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар зэрэг болно.
Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3 дахь хэсгүүдэд заасны дагуу авагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэв.
А.Х нь 1995 оны 01 сарын 01-нд Т.Хурмет, Д.Кулян нарын гэр бүлд төрсөн бөгөөд түүнийг Т.А, Ш.Б нар 2007 оны 10 сарын 01-ний өдөр үрчлэн авсан болох нь А.Хын төрсний бүртгэлийн 05/000425 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 05/000426 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үрчлүүлэгч, үрчлэгчийн хүсэлт болон зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэдийгээр үрчлэлт хууль ёсны хүчин төгөлдөр байгаа хэдий ч А.Х нь өөрийн төрсөн эцэг, эхтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаа, үрчлүүлэгч эх Д.Кулян нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан, үрчлэгч эцэг Т.А нь хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Д.К******* хүсэлтийг хангаж, 1995 оны 01 сарын 01-нд төрсөн хүү Х.Хыг 2007 оны 10 сарын 01-ний өдөр Т.А, Ш.Болдхаан нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.К******* улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 1995 оны 01 сарын 01-ны өдөр төрсөн хүү Х.Хыг Итель овогт Түмейгийн А, Базархул овогт Шаравхааны Б нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.