Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 37

 

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст суманд 1960 оны 01 сарын 07-нд төрсөн, 57 настай, эмэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 1, Мөст сумын Хужирт багт оршин суух, /РВ: ПИ60010700/ Гүншийнхэн овогт  Санжаагийн Оюунчимэгийн  хүсэлттэй

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 13-ны  өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч  С.Оюунчимэг  шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Би 1976 онд  Мөст сумын Ерөнхий боловсролын  дунд сургуулийн  8-р ангийг  төгсөөд, 1977 онд Завхан аймаг дахь Худалдааны техник мэргэжлийн сургуулийг тогооч мэргэжлээр төгссөн. 1977 оны 09 сарын 01-нээс 1988 оны 11 сарын 14 хүртэл Мөст сумын 8 жилийн сургуульд туслах тогоочоор, 1988 оны 11 сарын 15-наас 1995 оны 09 сарын 23 хүртэл мөн сургуульд ахлах тогоочоор тасралтгүй ажилласан.Миний ажилд орсон анхны тушаал олдохгүй байх тул шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн ажиллаж  байсан байдлыг  тогтоож  өгнө үү гэжээ.   

         Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Гансүх  шүүхэд  гаргасан тайлбартаа: С.Оюунчимэг нь 1977 онд   Завхан аймаг дахь Худалдааны техник мэргэжлийн сургуулийг тогооч мэргэжлээр төгссөн. 1977 оны 09 сараас эхлэн Мөст сумын 8,10 жилийн сургуульд тогтооч, ахлах тогоочоор тасралтгүй ажилласан. Иймд С.Оюунчимэгийг Мөст сумын 8,10 жилийн сургуульд тогоочоор  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

            Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

              С.Оюунчимэг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

             С.Оюунчимэгийн  ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

               С.Оюунчимэг  нь  1977 оны 09 сарын 01-нээс 1988 оны 11 сарын 14 хүртэл Мөст сумын 8 жилийн  дунд сургуульд туслах тогоочоор, 1988 оны 11 сарын 15-наас 1995 оны 09 сарын 23 хүртэл Мөст сумын 10 жилийн  дунд сургуульд  ахлах тогоочоор   ажиллаж байсан  болох нь:

          - 1983 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт:  “Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1977 оны 09 сарын 01-ний өдрийн 14 тоот тушаалаар “ Мөст сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогтоонд туслах тогоочоор  авч  ажиллуулав ” гэх бичилт,

          -  1983 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт ” Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 08 сарын  15-ны  өдрийн 34 тоот тушаалаар “ Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогтоонд ахлах  тогоочоор  дэвшүүлэн  ажиллуулав ” гэх бичилт,      

      - Ховд аймгийн  Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 11 сарын 14-ний  өдрийн 50 тоот тушаалын хуулбар...”1988 оны 11 сарын 14-нөөс эхлэн Янжмаагийн оронд ахлах тогоочоор туслах тогтооч С.Оюунчимэгийг ажиллуулсугай ” гэх бичилт  зэргээр тогтоогдож байна.

           Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

             Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гансүх  нь 2017 оны 03 сарын 23-25 өдрүүдэд Ховд аймагт сургалтанд оролцож байгаа тул өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийг  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Гүншийнхэн овогт  Санжаагийн Оюунчимэгийн  1977 оны 09 сарын 01-нээс 1988 оны 11 сарын 14 хүртэл Мөст сумын 8 жилийн сургуульд туслах тогоочоор, 1988 оны 11 сарын 15-наас 1994 оны 12 сарын 30 хүртэл Мөст сумын 10 жилийн сургуульд  ахлах тогоочоор  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн 160200941 дугаартай дансанд улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.