Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 397

 

 

 

 

 

 

 

 

 

    Ц.А, Ц.О, Ц.Бнарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Ц.О /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Ц.А, Ц.О нарын өмгөөлөгч Г.Баярмаа,

хохирогч Б.П, С.Ү,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.А, Ц.О нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.А, Ц.О, Ц.Бнарт холбогдох 1711004100125 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Ц-н А, 1996 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................./,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

2. Боржигон овогт Ц-н О, 1999 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................./,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

3. Буучийнхан овогт Ц-н Б, 1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................./,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

1. Ц.А нь:

Ганцаараа: 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14-199 тоотод оршин суух Ж.Аын орон байранд нэвтрэн орж “Леново” брендийн ЛСД зурагтыг хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-1-18 тоот Ж.Нын орон байранд нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

Бусадтай бүлэглэн: 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.Пийн орон байранд Ц.О, Ц.Бнартай бүлэглэн, нэвтрэн орж “Леново” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 10-162 тоотод оршин суух М.Сгийн орон байранд Ц.Отай бүлэглэн, нэвтрэн орж 2 ширхэг монетан бөгж, бугуйн цаг хулгайлж, 583.200 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-56 тоотод оршин суух У.Гын орон байранд Ц.Бтой бүлэглэн нэвтрэн орж “Делл” брендийн зөөврийн компьютер хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13-190-Г тоотод оршин суух Н.Агийн орон байранд Ц.Бтой бүлэглэн, нэвтрэн орж “Асер” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 195.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үгийн орон байранд Ц.О, Ц.Бнартай бүлэглэн нэвтрэн орж “Самсунг Ноте 3” 3 ширхэг, “Самсунг Эс 5” 2 ширхэг, “Самсунг Ноте 1”, “Самсунг Эс 4”, “Самсунг Эс 3” 2 ширхэг, “Самсунг Эс 2” 4 ширхэг, “Самсунг Эс 2 ЛТЕ” “Самсунг Эс 2 Эйч Ди”, “Самсунг Вин”, “Самсунг Хоппин”, “Самсунг Мега” 3 ширхэг, “Самсунг Вега” 2 ширхэг, “Эл Жи-Эф 200” 3 ширхэг, “Эл Жи-Эф 100”, “Эл Жи-Эф 180”, “Скай Эл Жи” 23 ширхэг, “Ай Фоне 5” 2 ширхэг, “Ай Фоне” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Ай Фоне 4” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Самсунг Ноте 2”, мөнгөн ээмэг, бөгж, гинж, монетан бөгж зэргийг хулгайлж, нийт 3.634.900 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-22а тоот М.Гийн орон байранд Ц.О, Ц.Бнартай нь бүлэглэн, нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, гинж, кулон, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгж нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14-199 тоотод оршин суух Ж.Аын орон байранд Ц.А нь нэвтрэн орж “Леново” брендийн ЛСД зурагтыг хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлс хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

2. Ц.Бнь бусадтай бүлэглэн:

- 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.Пийн орон байранд Ц.О, Ц.А нартай бүлэглэн, нэвтрэн орж “Леново” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-56 тоотод оршин суух У.Гын орон байранд Ц.Атой бүлэглэн, нэвтрэн орж “Делл” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13-190-г тоотод оршин суух Н.Агийн орон байранд Ц.Атой бүлэглэн, нэвтрэн орж “Асер” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 195.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үгийн орон байранд Ц.О, Ц.А нартай бүлэглэн нэвтрэн орж “Самсунг Ноте 3” 3 ширхэг, “Самсунг Эс 5” 2 ширхэг, “Самсунг Ноте 1”, “Самсунг Эс 4”, “Самсунг Эс 3” 2 ширхэг, “Самсунг Эс 2” 4 ширхэг, “Самсунг Эс 2 ЛТЕ” “Самсунг Эс 2 Эйч Ди”, “Самсунг Вин”, “Самсунг Хоппин”, “Самсунг Мега” 3 ширхэг, “Самсунг Вега” 2 ширхэг, “Эл Жи-Эф 200” 3 ширхэг, “Эл Жи-Эф 100”, “Эл Жи-Эф 180”, “Скай Эл Жи” 23 ширхэг, “Ай Фоне 5” 2 ширхэг, “Ай Фоне” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Ай Фоне 4” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Самсунг Ноте 2”, мөнгөн ээмэг, бөгж, гинж, монетан бөгж зэргийг хулгайлж, нийт 3.634.900 төгрөгийн хохирол учруулж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

3. Ц.О нь:

- 2017 оны 5 дугаар сарын 12-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найс” баарны гадна О.Дийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Бусадтай бүлэглэн: 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.Пийн орон байранд Ц.Б, Ц.А нартай бүлэглэн, нэвтрэн орж “Леново” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 10-162 тоотод оршин суух М.Сгийн орон байранд Ц.Атой бүлэглэн, нэвтрэн орж 2 ширхэг монетан бөгж, бугуйн цаг хулгайлж, 583.200 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үгийн орон байранд Ц.Б, Ц.А нартай бүлэглэн нэвтрэн орж “Самсунг Ноте 3” 3 ширхэг, “Самсунг Эс 5” 2 ширхэг, “Самсунг Ноте 1”, “Самсунг Эс 4”, “Самсунг Эс 3” 2 ширхэг, “Самсунг Эс 2” 4 ширхэг, “Самсунг Эс 2 ЛТЕ” “Самсунг Эс 2 Эйч Ди”, “Самсунг Вин”, “Самсунг Хоппин”, “Самсунг Мега” 3 ширхэг, “Самсунг Вега” 2 ширхэг, “Эл Жи-Эф 200” 3 ширхэг, “Эл Жи-Эф 100”, “Эл Жи-Эф 180”, “Скай Эл Жи” 23 ширхэг, “Ай Фоне 5” 2 ширхэг, “Ай Фоне” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Ай Фоне 4” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Самсунг Ноте 2”, мөнгөн ээмэг, бөгж, гинж, монетан бөгж зэргийг хулгайлж, нийт 3.634.900 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-22а тоот М.Гийн орон байранд Ц.Б, Ц.А нартай  бүлэглэн, нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, гинж, кулон, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгж нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 25-392 тоотод оршин суух Б.Саруулын орон байранд Ц.Бтой бүлэглэн, нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ц.А, Ц.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ц.Бийг шүүгдэгч Ц.О, Ц.А нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.Пийн гэрээс 390.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Ц.Атой бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-56 тоотод оршин суух У.Гын гэрээс 300.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, Чингэлтэй дүүргийн  18 дугаар хороо Хандгайтын 13-190-Г тоотод оршин суух Н.Агийн гэрээс 195.000 төгрөгийн эд хөрөнгө тус тус хулгайлсан гэх үйлдлийг,

Шүүгдэгч Ц.Оыг шүүгдэгч Ц.А, Ц.Бнартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.Пүровдоржийн гэрээс 390.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 2-22а тоот М.Гийн гэрээс 320.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, мөн шүүгдэгч Ц.Атой бүлэглэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 10-162 тоотод оршин суух М.Сгийн гэрээс 583.200 төгрөгийн эд хөрөнгө тус тус хулгайлсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож,

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг баримтлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1711004100125 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ял сонсгож ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөх,

Шүүгдэгч Ц.О, Ц.Бнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан ял сонсгож ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн тус тус өөрчилж,

З. Шүүгдэгч Ц-н Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

Шүүгдэгч Ц-н О, Ц-н Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц-н Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Оын үйлдсэн хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О, Ц.Бтус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.От энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Аод энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Ц.От оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Ц.Бид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Аын цагдан хоригдсон 135 хоног, шүүгдэгч Ц.Оын цагдан хоригдсон 132 хоног, шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 132 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,

9. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Ц.Аын хар өнгийн пүүзийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож,

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аоос 3.531.200 төгрөг гаргуулж, хохирогч Ж.А (РД: .................)-т 360.000 төгрөг, Ж.Н (РД: .................)-д 180.000 төгрөг, Б.П (РД: .................)-д 390.000 төгрөг, М.С (РД: .................)-д 583.200 төгрөг, У.Г (РД: .................)-д 300.000 төгрөг, Н.Адъяасүрэн (РД: .................)-д 195.000 төгрөг, С.Ү (РД: .................)-д 1.203.000 төгрөг, М.Г (РД: .................)-д 320.000 төгрөг тус тус олгож,

11. Шүүгдэгч Ц.О, Ц.Бнар бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Ж.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 8 дугаар сарын 14-ний 21 цагийн орчим гэртээ очсон юм. Тэгээд Ц.А намайг хашааны хаалгаар ороход зөрөөд гарсан юм. “Чи яаж орж ирсэн юм бэ” гэхэд “хашаагаар чинь дамжаад гэр рүүгээ орж байна” гэж хэлээд явсан.  Тэгээд би гэртээ ороод үзтэл зурагт алдагдсан гэдгийг мэдсэн. Шөнийн 12 цагт болж байсан учраас айсандаа буцаад гарсан. Маргааш өглөө гэр рүү нь явж ороод зурагтаа авъя гэхэд гаргаж өгсөн. Учир нь манай зурагт хагарсан байсан учраас хохирлыг чинь барагдуулна гэж хэлээд явсан. Бас шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...тухайн үед зурагтаас өөр ойр зуурын юм нөүтбүүк алга болсон. 910.000 төгрөгийн үнэтэй одоо 360.000 төгрөг нэхэмжилж байна.” гэж,

Хохирогч С.Ү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 9 цагийн үед гэрээс гарч орой 21 цагийн үед гэртээ гэртээ ирсэн чинь манай хашааны хаалга нээлттэй байсан юм. Яагаад хашааны хаалга онгорхой байдаг билээ гэж бодоод орсон. Манай байшингийн том өрөөний цонхоор хулгайч орсон бололтой байсан юм. Тэгээд хаалгаа нээж байшиндаа орсон чинь гэрт байсан хамаг эд зүйлс сандаачсан газарт байсан гар утас тараасан байдалтай байсан юм. Хулгайч орохын өмнө орой нөхөр бид хоёр 52 ширхэг гар утас дэлгэцүүдийг зарахад бэлэн болгоод бэлдсэн байсан. Гар утаснаас 50 орчим ширхэг гар утас, эрэгтэй эмэгтэй мөнгөн бөгж, гинж монетон бөгж зэрэг алдагдсан байсан. Манайд оройн 22 цагийн үед 1 мууг нь барьж авсан болохоор утаснууд олдох боломжтой байсан. Байцаагч надад 1-5 ширхэг ашиглах боломжгүй утаснуудыг нь олдсон нь энэ гээд өгсөн. Хэрэг гарсан үед Ц.О, Ц.Бхоёр олдохгүй байсан хэдий ч Ц.А олдсон учраас хохирлыг бүрэн барагдуулах боломжтой байсан.” гэж,

Ц.Бмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.О, Ц.А бид гурав Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх айлын хашаанд орсон. Хүн байхгүй болохоор нь О бид 2 орсон тэгээд О бид 2 хоёрдугаар давхарт шалан дээр байсан утаснуудыг болон гар утасны сэлбэгүүд байсныг уутанд хийгээд буцаад гарсан тэгээд О, А бид гурав 6-н буудалд очсон тэгээд утаснуудыг шалгаж үзээд ажиллаж байсан утаснуудыг аваад О бид 2 “Сансар”-руу очоод өөрийн танил найз Саруултай уулзаад самсунг  Эс-5 гар утсыг 70.000 төгрөг, “Айфон 5”-ын 2 ширхэг дэлгэц 30.000 төгрөг, “Айфон 4”-ын 3 ширхэг дэлгэцийг 45.000 төгрөгөөр зарсан бусад үлдсэн утаснуудыг Саруулд өгсөн.” гэж,

Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой цаг өнгөрч байхад Ц.О, Ц.Бхоёроос салаад явж байхдаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нарт баригдсан. Тэгээд цагдаагийн хэсэг дээр ирээд байтал мөрдөн байцаагч болох ахмад От өөрийн мэдүүлгээ өгсөн. Тэгээд Ц.Б, Ц.От хоёрын утаснуудаа аваад явсан одоо та байгаа газраас нь утаснуудыг нь хураагаад авчих гэсэн чинь над руу муухай харж байгаад “чи муу лалрын хулгайч надад заах уу” гээд намайг “цохисон” тэгээд тэр 2 угаасаа хулгайч угаасаа баригдана чи санаа зовоод хэрэггүй гэж хэлсэн. Хохирогч Аюушжав алдагдсан гээд байгаа нөүтбүүк ойр зуурын эд зүйлсийг надаас нэхэмжлээд байна.Тухайн үед би Аюушжавын зурагтыг нь бүрэн бүтэн буцааж өгсөн, өөр тэр нөүтбүүк байгаа юмыг аваагүй одоо алдагдсан гээд байгаа нөүтбүүкээ болон өөр ор үндэсгүй зүйл нэхэмжлээд байна. Ц.Б, Ц.О хоёрын утас зарсан хүн болох Саруулыг шалгуулмаар байна. Мөрдөн байцаагч болох ахмад Оын буруутай үйлдлээс болж тухайн өдөр хохирогч С.Үгийн хохирлыг бүрэн төлөх боломжгүй болсон. Ц.А надад өөр дүүргээс хэргүүд илэрсэн байгаа. Иймээс миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-т зааснаар 1 жил, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Тухайн гэмт хэрэгт холбогдох үед би насанд хүрээгүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгах, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хамруулж ялын тэгшитгэлд оруулах боломжтой байхад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмж нэгтгэсэнд гомдолтой байна. Мөн миний үйлдсэн өөр үйлдлүүд өөр дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа учраас энэ хэрэгтэй нэгтгүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Шүүгдэгч Ц.А, Ц.О нарын өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.А, Ц.Отгонбаатар нарын эрх ашгийг хамгаалж анхан шатны шүүх хуралдаанд орсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсныг зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Ц.Аын эцэг, эх нь тухайн үед гэм буруугийн хурлын дараа,  шүүгдэгч Ц.О 5 хоногийн хугацаа авч байгаад хохирлыг төлсөн. Шүүгдэгч Ц.Аын төлбөрийг төлөх гэсэн боловч хоёр хүний төлбөрийг арай төлж чадахгүй байна. Ер нь хохирлыг бүгдийг төлнө гэж илэрхийлсэн. Тэгэхээр хохирлын төлбөрийг төлөх боломжтой гэж үзэж байна. Одоогоор хохирлыг төлөөгүй байгаа. Шүүгдэгч Ц. Оын хувьд ял Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-т зааснаар хөнгөрсөн байгаа. Урд ял оногдуулж, хойшлуулсан 2 жил 6 сарыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дагуу нэгтгэж 3 жил 6 сар болгосон. Тиймээс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн өсвөр насны хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай 8 дугаар бүлгийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасны дагуу ялыг багасгах боломжтой.” гэв.

Хохирогч Б.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ ухаарахгүй байна.” гэв.

Хохирогч С.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэрээр оногдуулсан хорих ялын хугацааг хөнгөдсөн гэж үзэж байна.” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Оыг өөр хэрэгт яллагдагчаар татсан, эрүүгийн хэрэг үүсгэсэн нотлох баримт  байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад ийм байдал үүсч магадгүй гэж бодоод зориуд шүүгдэгч нараас бүгдээс нь асуухад байхгүй гэж хэлсэн. Одоо хэрэг гарч ирж байгаад гайхаж байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газар хандаж шүүгдэгч Ц.Оын мэдээллийг татахад ийм зүйл гарч ирээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

  1. Ц.А нь ганцаараа:

- 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14-199 тоотод оршин суух Ж.Аын орон байранд нэвтрэн орж “Леново” брендийн ЛСД зурагтыг хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-1-18 тоот Ж.Нын орон байранд нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.Пийн орон байранд нэвтрэн орж “Леново” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 10-162 тоотод оршин суух М.Сгийн орон байранд нэвтрэн орж 2 ширхэг монетан бөгж, бугуйн цаг хулгайлж, 583.200 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-56 тоотод оршин суух У.Гын орон байранд нэвтрэн орж “Делл” брендийн зөөврийн компьютер хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13-190-Г тоотод оршин суух Н.Агийн орон байранд нэвтрэн орж “Асер” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 195.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-22а тоот М.Гийн орон байранд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, гинж, кулон, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгж нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.О, Ц.Бнартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үгийн орон байранд нэвтрэн орж “Самсунг Ноте 3” 3 ширхэг, “Самсунг Эс 5” 2 ширхэг, “Самсунг Ноте 1”, “Самсунг Эс 4”, “Самсунг Эс 3” 2 ширхэг, “Самсунг Эс 2” 4 ширхэг, “Самсунг Эс 2 ЛТЕ” “Самсунг Эс 2 Эйч Ди”, “Самсунг Вин”, “Самсунг Хоппин”, “Самсунг Мега” 3 ширхэг, “Самсунг Вега” 2 ширхэг, “Эл Жи-Эф 200” 3 ширхэг, “Эл Жи-Эф 100”, “Эл Жи-Эф 180”, “Скай Эл Жи” 23 ширхэг, “Ай Фоне 5” 2 ширхэг, “Ай Фоне” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Ай Фоне 4” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Самсунг Ноте 2”, мөнгөн ээмэг, бөгж, гинж, монетан бөгж зэргийг хулгайлж, нийт 3.634.900 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлс хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг,

2. Ц.Бнь Ц.О, Ц.А нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үгийн орон байранд нэвтрэн орж “Самсунг Ноте 3” 3 ширхэг, “Самсунг Эс 5” 2 ширхэг, “Самсунг Ноте 1”, “Самсунг Эс 4”, “Самсунг Эс 3” 2 ширхэг, “Самсунг Эс 2” 4 ширхэг, “Самсунг Эс 2 ЛТЕ” “Самсунг Эс 2 Эйч Ди”, “Самсунг Вин”, “Самсунг Хоппин”, “Самсунг Мега” 3 ширхэг, “Самсунг Вега” 2 ширхэг, “Эл Жи-Эф 200” 3 ширхэг, “Эл Жи-Эф 100”, “Эл Жи-Эф 180”, “Скай Эл Жи” 23 ширхэг, “Ай Фоне 5” 2 ширхэг, “Ай Фоне” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Ай Фоне 4” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Самсунг Ноте 2”, мөнгөн ээмэг, бөгж, гинж, монетан бөгж зэргийг хулгайлж, нийт 3.634.900 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг,

3. Ц.О нь:

- 2017 оны 5 дугаар сарын 12-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найс” баарны гадна О.Дийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ц.Б, Ц.А нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 4-39 тоотод оршин суух С.Үгийн орон байранд нэвтрэн орж “Самсунг Ноте 3” 3 ширхэг, “Самсунг Эс 5” 2 ширхэг, “Самсунг Ноте 1”, “Самсунг Эс 4”, “Самсунг Эс 3” 2 ширхэг, “Самсунг Эс 2” 4 ширхэг, “Самсунг Эс 2 ЛТЕ” “Самсунг Эс 2 Эйч Ди”, “Самсунг Вин”, “Самсунг Хоппин”, “Самсунг Мега” 3 ширхэг, “Самсунг Вега” 2 ширхэг, “Эл Жи-Эф 200” 3 ширхэг, “Эл Жи-Эф 100”, “Эл Жи-Эф 180”, “Скай Эл Жи” 23 ширхэг, “Ай Фоне 5” 2 ширхэг, “Ай Фоне” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Ай Фоне 4” гар утасны дэлгэц 5 ширхэг, “Самсунг Ноте 2”, мөнгөн ээмэг, бөгж, гинж, монетан бөгж зэргийг хулгайлж, нийт 3.634.900 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Бтой бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 25-392 тоотод оршин суух Б.Саруулын орон байранд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ц.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 14-ны өдөр хохирогч Аюушжавын гэрт орж зурагтыг нь ганцаараа хулгайлсан. 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Наранбатын гэрээс 2 мөнгөн аяга ганцаараа орж авсан. 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Пүрэвдоржийн гэрт ганцаараа орж зөөврийн компьютерийг хулгайлан гарсан. Тухайн үед Ц.О, Б нар хамт байгаагүй. 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Саруултуяагийн гэрт Отай хамт ороогүй, ганцаараа байсан. Оыг мөрдөн байцаагч зодож хүчээр хамт байсан тухай хэлүүлсэн. 2017 оны 6 дугаар зарын 21-ний өдөр хохирогч Гарьдийн гэрт ганцаараа орж зөөврийн компьютерийг хулгайлсан. 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Адъяасүрэнгийн зөөврийн компьютерийг ганцаараа авсан. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үнэнзаяагийн гэрт Ц.О, Ц.Бнартай орж гар утас, дэлгэц, ээмэг, бөгжийг нь авсан. 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Гангэрэлийн мөнгөн аяга, ээмэг бөгжийг ганцаараа орж авсан. Би нийт 8 удаа үйлдсэн хэрэгтэй, 7 хэргийг нь ганцаараа үйлдэж, 1 хэргийг нь Ц.О, Ц.Бнарын хамт үйлдсэн. Хохирогч Үнэнзаяагийн гэрээс 32 ширхэг утас авсан бөгөөд бөгж гинжийг нь аваагүй.” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 165-183 дугаар хуудас/,

шүүгдэгч Ц.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байх айлын байшингийн цонхоор нь орсон. Тэгээд том өрөөнд нь байсан 32 инчийн зурагтыг аваад цонхоор нь гарч байгаад вакум цонхны буланд нь дэлгэцийг нь цохиод хагалчихсан. Тэгээд тэр зурагтаа байшингийн ард нь тавьчихаад хашаанаас нь гарах гээд явж байгаад гэрийн эзэнтэй таарсан. Тэгээд намайг “юу хийж байгаа юм” гэхээр нь “танай хашаагаар даваад гэр рүүгээ орж байна” гээд явах гэтэл ахыгаа дуудсан байсан. Тэгээд би “хэд хоногоос зурагт аваад өгье” гэж хэлээд явсан. ...Би 2017 оны 8 дугаар сарын дунд үед байх би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэдтэй уулзчихаад буцаж явах замдаа нэг айлын хашаанд орсон чинь уг айл хүнгүй байсан тэгээд тэр айлын цонхыг түлхэн том өрөөний зурагтын тавиур дээр байсан нөүтбүүкийг хулгайлан авч хүнсний 4-т байдаг ломбард орж ломбардны худалдагч залууд 370.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд зах орж өөртөө хувцас авч өмссөн орой нь 19 цагийн үед компьютер тоглосон юм. ...Би 2017 оны 8 дугаар сарын дунд үед байх бороотой өдөр модон хашаатай 1 давхар цагаан байшин руу дүү Оын хамт бид 2 цонхоор нь ороод 2 ширхэг бугуйн цаг, 2 ширхэг монетон бөгж зэргийг хулгайлан гэрээс гарч гэртээ харьсан юм. Маргааш нь О 2 ширхэг бөгжөө нэгийг нь 56.000 төгрөгөөр нөгөөг нь зараагүй ирсэн юм. Тэр өдрийн маргааш нь нөгөө үлдсэн бөгжийг бид хоёр урт цагаан дээр аваачиж алт мөнгөний дарханд зарсан юм. Цагийг нь хаясан. ...Би 2017 оны 6 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Би нэг өдөр найз Тулгаагийн автомашины цонхыг хагалсан байсан тэгээд тэр цонхыг шиллэж өгөх гэж мөнгө хайж яваад 2017 оны 6 дугаар сарын 21-ний үед байх Чингэлтэй дүүргийн 6 буудлын далангийн ойролцоо 10 цагийн үед явж байгаад эзэнгүй айл байхыг олж хараад гэрт нь орж хулгай хийх санаа төрсөн юм. Тэгээд тэр айлын хашааны хаалгыг нээж байшингийн вакум цонхыг мөрлөн орж унтлагын өрөөний шүүгээнээс хар өнгийн нөүтбүүк хулгай хийж авсан юм. Тэгээд тэндээс гарч “Компьютер Ланд” орж засварчин ахад 200.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед бол би ганцаараа энэ хэргийг үйлдсэн юм. ...Би 2017 оны 7 дугаар сарын дунд үед орой 19 цагийн үед гэрээс гарч дэлгүүр ороод Б гэх найзын гэрт очсон чинь Б гэртээ байхгүй байсан юм. Тэгээд би тэндээс буцаж яваад Хандгайтын хаягыг нь сайн санахгүй байна. Цэнхэр өнгийн хаалгатай хүрэн өнгийн хашаатай, улаан өнгийн тоосгон байшин байхаар нь уг айлын хашааг давж ороод байшингийн цонхыг өшиглөж онгойлгоод том өрөөний шүүгээн дээр байсан хар цүнхтэй зөөврийн компьтерийг авч цонхоор буцаж гарсан юм. Тэгээд тэндээс найз Бийн гэрт очиж Бид үзүүлж зараад өг гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь зарах болоод тэр өдрөө унтаж амраад маргааш өглөө нь Б бид хоёр “Монтел” дээр аваачиж 20.000 төгрөгөөр зарсан юм. ...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Ц.Б, Ц.О бид гурав Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх айлын байшинд орсон. Би эхлээд хашаанд нь ороод хүн байгаа үгүйг нь шалгасан. Гэтэл уг байшинд хүн байхгүй байсан тэгээд Ц.Б, Ц.О урд талын вакум цонхны салхивчийг дотогш түлхэж орсон. Тэгээд Б, О уутанд хийсэн гар утаснууд бариад гарч ирсэн. Тэгээд бид гурав зургаан буудал дээр очсон юм. Тэгээд Одбаяр гээд Бийн найзтай уулзсан. Тэгээд Б, О хоёр хулгайлсан гар утаснуудаа зарна гээд явсан. Тухайн үед надад хаашаа явна гэдгээ хэлээгүй. Тэгээд би Б, О хоёрыг хүлээгээд ирэхгүй болохоор нь гэртээ ирсэн. ...Би 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 12-13 цагийн орчимд дүү О, найз Б нарын хамт Оргил худалдааны төвийн харалдаа замын эсрэг талд явж байгаад тоосгон улаан байшинтай, ногоон хаалгатай айлын хашааг давж ороод байшингийн цонхыг өшиглөж онгойлгоод Оын хамт дотогшоо орж шилэн шүүгээнээс 2 ширхэг мөнгөн аяга аваад Оын хамт буцаад гарсан. Байшингаас гараад дээгүүр нарийн гудамжаар орж урд талын гудамжаар уруудаад зам дээрээс такси авч шууд урт цагаан орж эд зүйлээ алт мөнгөний дарханд О зараад гарч ирсэн. ...2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 16 цагийн найзтайгаа уулзах гэж гэрээс гараад явсан. Найзтайгаа уулзчихаад буцаад гэр рүүгээ явж байх замдаа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бараан өнгийн хаалгатай хашааг давж ороод вакум цонхыг нь мөрлөж ороод өрөөнд нь нэг бор өнгийн шүүгээнээс нэг ширхэг мөнгөн аяга аваад тэгээд яараад шууд гараад явсан.” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 23-25, 71, 136, 190, 219-220, 2 дугаар хавтаст хэргийн 29-31, 85, 3 дугаар хавтаст хэргийн 42-43/,

шүүгдэгч Ц.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн үйлдэл, 6 дугаар сарын 21-ний өдрийн Гарьдын зөөврийн компьютер авах үйлдэл, 7 дугаар сарын 30-ны өдрийн Адъяасүрэнгийн зөөврийн компьютерийг авах үйлдэл зэрэгт оролцоогүй харин зарж борлуулж өгсөн. 2017 оны 10 дугаар зарын 6-ны өдрийн Гангэрэлийн мөнгөн аяга, 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Саруулын мөнгөн аяга зэргийг авахад оролцоогүй. Харин 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үнэнзаяагийн гэрт хамт орж утсыг нь авсан. Иймд хохирогч Үнэнзаяагийн бодит хохирлыг тогтоож өгнө үү.” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 165-183 дугаар хуудас/,

шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Ц.О, Ц.А бид гурав Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх айлын хашаанд орсон. Тэгээд хүн байхгүй болохоор нь О бид хоёр урд талын вакум цонхны салхивчийг дотогш түлхэж орсон. Тэгээд О бид хоёр 2 дугаар давхарт шалан дээр байсан утаснуудыг болон гар утасны сэлбэгүүд байсныг уутанд хийгээд буцаад цонхоор гарсан. Тэгээд О, А бид гурав 6-н буудалд очсон. Тэгээд утаснуудаа шалгаад үзээд ажиллаж байсан утаснуудыг аваад О бид хоёр Сансар руу явсан. Тэнд очоод өөрийн танил Саруултай уулзаад “Самсунг Эс-5” гар утсыг 70.000 төгрөг, “Ай Фон 5” гар утасны 2 ширхэг дэлгэцийг 30.000 төгрөг, “Ай Фон 4” гар утасны 3 ширхэг дэлгэцийг 45.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/,

шүүгдэгч Ц.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Пүрэвдоржийн зөөврийн компьютер, 8 дугаар сарын 19-ний өдөр Саруултуяагийн бугуйн цаг, монетон бөгж, 10 дугаар сарын 6-ны өдрийн Гангэрэлийн мөнгөн аяга, ээмэг бөгж авсан үйлдэл мөн 10 дугаар сарын 2-ны өдрийн Саруулын мөнгөн аяга авах зэрэгт хамт байгаагүй. Харин Үнэнзаяагийн гар утас, дэлгэц хулгайлахад хамт байсан. Ганц Үнэнзаяагийн хулгайн үйлдэлд оролцсон. Бусад үйлдэлд оролцоогүй. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дөлгөөнийг зодсон гэм буруугийн үйлдэлдээ маргах зүйлгүй. Эмчилгээний төлбөрт нь 150.000 төгрөгийг төлсөн.” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 165-183 дугаар хуудас/,

шүүгдэгч Ц.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 13-ны 20 цагийн үед Б, А бид гурав Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх айлын байшинд орсон. Тэгээд Б бид хоёр урд талын вакум цонхны салхивчийг дотогш түлхэж орсон. Тэгээд Б бид хоёр, хоёр давхарт шалан дээр байсан утаснуудыг болон гар утасны сэлбэгүүд байсныг уутанд хийгээд буцаад цонхоор гарсан. Тэгээд А, Б бид гурав 6-н буудалд очсон. Тэгээд утаснуудаа шалгаж үзээд ажиллаж байсан утаснуудыг аваад Б бид хоёр сансар руу явсан. Тэнд очоод өөрийн танил Саруултай уулзаад “Самсунг Эс 5” 70.000 төгрөг, “Ай Фон 5” 2 ширхэг дэлгэцийг 30.000 төгрөг, “Ай Фон 4” гар утасны 3 ширхэг дэлгэц 45.000 төгрөгөөр зарсан....2017 оны 10 дугаар сарын 2 юм уу 3-нд Б бид 2 Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 14-200 тоотоос гарч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар сургууль руу явж байгаад 2 давхар байшин байсан. Тэгээд харсан чинь гэрээс нь хүн гарч явахаар нь би нэг давхарын цонх нь онгорхой байхаар нь ороод цагаан өнгийн шүүгээн дотроос дунд гарын мөнгөн аяга аваад гараад Б бид 2 автобусанд суугаад урт цагаан орж мөнгөн аяганы доод талыг нь урт цагааны алт мөнгөний дарханд би 20.000 төгрөгөөр өгөөд Баянбүрдийн компьютер тоглоомын газарт очиж 2 цаг тоглоод гэртээ очиж унтсан.” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,

хохирогч Б.Саруулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр манай цонхыг хагалж орсон байсан. Тухайн үед харахад мөнгөн аяга алга болсон байсан. Сүүлд 20 хоногийн дараа гарны гинж алга болсон байсныг мэдсэн. Нийт 570.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 165-183 дугаар хуудас/,

хохирогч Б.Саруулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ажил дээрээ байж байгаад 16 цаг 40 минутын орчимд хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ ирэхэд манай гэрийн зүүн урд талын вакум цонх нь онгорхой зочны өрөөний шилэн тавиур дотор байсан мөнгөн аяга алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай байшингаас шинэ цагийн 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга алдагдсан байсан. Уг аяга нь дээрээ “Хайрт хүүдээ, дүүдээ эмээ, ах нараас нь дурсгав” гэсэн дурсгалын бичигтэй байсан.” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас/,

хохирогч О.Дий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 17 буудал дээр хүнтэй юм яриад зогсож байтал хажуунаас ямар ч шалтгаангүй цохьчихоод зугтаасан. Маргааш нь Ц.Бийг олж авсан.” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 165-183 дугаар хуудас/,

хохирогч О.Дий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд баарнаас гараад тамхи татаад зогсож байхад миний үеийн 2-3 залуу над руу хүрч ирээд хүзүүнд байсан гинж алга болчихлоо хараагүй биз гэж асуухаар нь би хүний хүзүүнд байсан юм юу гэж авах вэ гэж хэлэхэд хажуу талаас бээлий өмссөн 18 орчим насны, 165 см орчим өндөр нуруутай залуу миний ам руу 2 удаа цохиход дээд үүдэн 1 шүд унаад, 1 шүд хөдөлсөн. Тэгээд тэр залуу цаашаа яваад өгсөн.” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 170-172 дугаар хуудас/,

хохирогч Ж.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай гэрийн цонхыг хагалаад орсон байсан. Хагалаад орж байх явцад нь тааралдсан. Чи яаж орж ирсэн бэ гэхэд арын хаалгаар орж ирсэн гэж хэлсэн. Би айж гайхаад цагдаа дуудна гэтэл маргааш шиллээд өгье гэж хэлээд явсан. Шөнийн 12 цаг болж байсан учраас айсандаа буцаад гарсан. Эргээд иртэл зурагт аваад явсан байсан. Маргааш өглөө нь гэр рүү нь ороод зурагтаа авъя гэхэд гаргаж ирээд хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Манай зурагт хагарсан байсан учраас өөр зурагт олж өгье гэсэн. Үүний дараагаар вакум цонх шиллэж өгсөн. Одоо хүртэл хохирол төлбөрийг төлөөгүй. Тухайн үед зурагтаас өөр нөүтбүүк, ойр зуурын зүйлүүд алга болсон. Нөүтбүүк 910.000 төгрөгийн үнэтэй. Одоо 360.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 165-183 дугаар хуудас/,

хохирогч Ж.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 8 дугаар сарын 14-ний 21 цагийн орчим очсон юм. Тэгээд Ц.А намайг хашааны хаалгаар ороход надтай зөрөөд гарсан юм. Гэтэл манай байшингийн вакум цонх хагарсан байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл зурагт алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

хохирогч С.Үгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...10 дугаар сарын 13-нд манай гэрийн ард талын цонхыг хагалж гэрт байсан утаснуудыг хулгайлсан. Хулгай орохын өмнөх орой нөхөр бид хоёр 52 ширхэг утас, дэлгэцүүдийг зарахад бэлэн болгоод бэлдсэн байсан. Тэгэхэд одоо энэ хүмүүс 30 гаруй утас байсан гэж хэлж байна. Зарим нэгэн утаснууд батерейгүй байсан болохоор ажилладаггүй гэж бодсон байх. Манайд оройн 21 цагийн үед хулгай орсон. 22 цагийн үед нэг залууг нь барьж авсан болохоор утаснууд олдох боломжтой байсан. Байцаагч надад ямар ч мөнгө өгөөгүй. Хохирлын мөнгийг одоо хүртэл төлөөгүй. Байцаагч 4-5 ширхэг биет байдлаар ашиглах боломжгүй утаснуудыг олдсон нь энэ гээд өгсөн. Хэрэг гарсан үед Ц.О, Ц.Бхоёр олдохгүй байсан хэдий ч Ц.А олдсон учраас хохирлыг бүрэн барагдуулах боломжтой байсан.” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 165-183 дугаар хуудас/,

хохирогч С.Үгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 9 цагийн үед гэрээс гарч орой 21 цагийн үед гэртээ ирсэн чинь манай хашааны жижиг хаалга нээлттэй байсан юм. Тэгээд яагаад хашааны хаалга нээлттэй байдаг билээ гэж бодоод орж ирсэн чинь манай байшингийн том өрөөний цонхыг өшиглөж хулгайч орсон бололтой байсан юм. Тэгээд хаалга нээж байшинд орсон чинь гэрт байсан хамаг эд зүйлс сандаачсан газарт байсан гар утас тараасан байдалтай байсан юм. Тэгээд гэрт байсан эд зүйлээ бүртгэж үзсэн чинь гар утаснаас 50 орчим ширхэг гар утас, эмэгтэй, эрэгтэй мөнгөн бөгж, гинж, монетан бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан.” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,

хохирогч М.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 18-ны 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад өнөөдөр 20 цаг 45 минутад манай дүү гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, баруун талын цонхны доод салхивч онгорхой байсан, тэгээд 21 цагийн үед ирээд гэртээ ороход зурагтын тавиур дээр миний гоёл чимэглэл хийдэг, хайрцаг онгорхой, дотор талд нь байсан 2 ширхэг монетон бөгж, 2 ширхэг эрэгтэй хүний бугуйн цаг алга болсон байна.” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/,

хохирогч У.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 21-ны өглөө 7 цаг 20 минутын үед гэрээс гарч орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь манай байшингийн унтлагын өрөөний цонхыг хөшиж хулгайч орж жижиг өрөөний шүүгээн дээр байсан “Делл” загварын зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан юм.” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас/,

хохирогч Н.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг хөдөө явсан хойгуур манай гэрт хулгай орсон байсан. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ээж манай гэрт ирсэн чинь гэрийн том өрөөний цонхыг хөшиж гэрт хулгай орж зөөврийн компьютер алдагдсан байсан гэсэн. Тэгээд энэ талаар надтай утсаар ярьж хэлсэн юм. Тэгээд би 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэртээ ирж эд зүйлээ бүртгэсэн чинь миний саарал өнгийн зөөврийн компьютер, хөргөгчинд байсан 3-4 кг үхрийн мах алдагдсан өөр зүйл алдагдаагүй байсан юм. Би хулгайд алдсан зөөврийн компьютерээ яг тэр байгаагаар нь олж авах хүсэлтэй байна, тэр компьютер дээр миний бүх ажил байгаа юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудас/,

хохирогч М.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 10 дугаар сарын 6-ны өглөө 6 цаг 40 минутын орчимд хүүхдийн хамт гэрээсээ гараад ажил төрлөө хийж байгаад орой 18 цаг 30 минутын үед гэртээ ирээд том өрөөнд ортол цонх онгойсон, хөшгийг хажуу тийш болгосон байсан. Тэгээд жижиг өрөөнд ортол бичиг баримт хийдэг улаан өнгийн цүнх байрнаасаа хөдөлсөн, орны хөлд байсан хүүхдийн хичээлийн хэрэгслийг сандайчсан байхаар нь гайхаад жижиг өрөөнд байх шүүгээг үзэхэд бас онгичсон байсан, улмаар гэр доторхоо сайтар нягталж үзэхэд шүүгээнээс мөнгөн 2 хос эдлэл, том өрөөнд шилэн хоргоноос 2 ширхэг мөнгөн аяга байхгүй болсон.” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,

хохирогч Ж.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Лувсандандар ах утсаар яриад танай байшингийн цонх онгорхой байна хурдан хүрээд ир гэж хэлсэн. Би удалгүй гэртээ яваад очиход байшингийн баруун талын цонх онгойчихсон, гэртээ орж үзэхэд баруун хойд талын жижиг өрөөнд байрлах бор өнгийн шүүгээний хаалга нээлттэй, дотор нь байсан 5-ын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг архины мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлс байхгүй байсан, ер нь хулгайч нэвтэрсэн шинжтэй харагдаж байсан.” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ц.А, Ц.О, Ц.Бнарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүхээс Ц.Бийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.Пийн орон байранд Ц.О, Ц.А нартай бүлэглэн, нэвтрэн орж “Леново” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-56 тоотод оршин суух У.Гын орон байранд Ц.Атой бүлэглэн, нэвтрэн орж “Делл” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13-190-г тоотод оршин суух Н.Агийн орон байранд Ц.Атой бүлэглэн, нэвтрэн орж “Асер” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 195.000 төгрөгийн хохирол учруулсан, Ц.Оын 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 21-328 тоотод оршин суух Б.Пийн орон байранд Ц.Б, Ц.А нартай бүлэглэн, нэвтрэн орж “Леново” брендийн зөөврийн компьютерийг хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 10-162 тоотод оршин суух М.Сгийн орон байранд Ц.Атой бүлэглэн, нэвтрэн орж 2 ширхэг монетан бөгж, бугуйн цаг хулгайлж, 583.200 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-22а тоот М.Гийн орон байранд Ц.Б, Ц.А нартай  бүлэглэн, нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, гинж, кулон, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгж нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, Ц.Аыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлс хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, Ц.Бийг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Ц.Оыг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Шүүгдэгч Ц.А, Ц.О нарын гаргасан “энэ хулгайн хэргийг өөр дүүрэгт үйлдсэн хулгайн хэргүүдтэйгээ нэгтгүүлэх” тухай давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй тул гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, Ц.А, Ц.О, Ц.Бнар нь 1711004100125 дугаартай эрүүгийн хэргээс гадна, бусад дүүргийн Цагдаагийн хэлтэст өөр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх нь тодорхойгүй байх бөгөөд яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зэрэг шалгагдаж байгаа гэдгийг нотлох баримт байхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.О нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа дуусаагүй байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс түүний хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн Ц.От 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь буруу байх тул Ц.От оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Ц.О нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх бөгөөд уг хорих ялыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дүйцүүлэн тооцоход 2 жил 3 сар 9 хоног болж байх тул энэхүү ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сар 9 хоногоор тогтоож,

мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тооцохдоо алдаа гаргаж, буруу тооцсон байх тул тус тус зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд Ц.Аын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14-199 тоотод оршин суух Ж.Аын орон байранд нэвтрэн орж “Леново” брендийн ЛСД зурагтыг хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг хоёр удаа давхардуулж бичсэн, Ц.О, Ц.Бнарын бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 25-392 тоотод оршин суух Б.Саруулын орон байранд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Ц.Бийн үйлдэл холбогдол дээр бичээгүй орхигдуулсан алдаа гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.А, Ц.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О, Ц.Бтус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Оыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.От энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.От энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн хасч 2 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар тогтоож, энэхүү хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

Тогтоох хэсгийн 8 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Аын цагдан хоригдсон 135 хоног, шүүгдэгч Ц.Оын цагдан хоригдсон 132 хоног, шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 132 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Аын цагдан хоригдсон 107 хоног, шүүгдэгч Ц.Оын цагдан хоригдсон 103 хоног, шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 103 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А, Ц.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                      Ц.ОЧ