Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2018/0401/З |
Дугаар | 810 |
Огноо | 2018-12-12 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 810
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг С.Төмөрбат би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гутгаар танхимд нээлттэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А” ХХК-д эзэмшүүлсэн 7000 м.кв газрыг уг хэмжээгээр кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах” шаардлага бүхий Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Б.У, гуравдагч этгээд Б.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Ус суваг ашиглалтын газрын контор, лабораторын дуусаагүй барилга, 1000 оюутны байрыг түрээсээр эзэмшиж байх үедээ 739,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүрэн ашиглалтад оруулан түрээсийн давуу эрхээр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаар тогтоолоор 74,158 сая төгрөгөөр хувьчилж авсан юм.
Тус барилгын гадна талбайн тохижилтод манай компани 2003 онд 25,0 сая төгрөг зарцуулж байсан бөгөөд иргэдэд газар олгож эхэлсэнтэй холбогдон манай барилгын нүүрэн талын гадна төмөр хашааны гортиг дотор орчны гэрэлтүүлэг сайжруулах, хүүхэд, оюутан, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх жижиг хэмжээний талбай хийж, галын болон түргэн тусламжийн автомашин чөлөөтэй өнгөрөх нөхцөлийг бүрдүүлэн 9237,87 м.кв талбайг эзэмшихээр дүүргийн газрын албанд 2008, 2015 онуудад удаа дараа хүсэлт гарган хандсан боловч инженерийн байгууламжтай, нийтийн эзэмшлийн талбай гэсэн шалтгаанаар бидэнд олгоогүй билээ.
Ингээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжийн дагуу тус дүүргийн 5 дугаар хороонд байрлах 1000 оюутны байрны 7000 м.кв газрын талбайг 5 жилийн хугацаатай оюутны байр, үйлчилгээний зориулалтаар эзэмших болсон ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/444 шийдвэрээр газар эзэмших 000317001 дугаар бүхий гэрчилгээг олгож, Баянзүрх дүүргийн тухайн үеийн Өмч, газрын харилцааны албатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, өнөөдрийг хүртэлх 7000 м.кв газрын талбайг эзэмшиж байгаагаар газрын төлбөрөө төлж байгаа болно.
2015 оны захирамжийн хүрээнд бид 7000 м.кв талбай эзэмших ёстой боловч тухайн үеийн дүүргийн Газрын албаны удирдлага, байцаагч нар (дүүргийн Өмч газрын харилцааны албаны дарга Н.Б, байцаагч Ш.М нар) манай эзэмшил газрын нүүрэн талын, 7000 м.кв орчим хэмжээ бүхий газрыг инженерийн байгууламжтай газар гэж шалтаглан бидэнд 6370 м.кв талбайг эзэмшүүлж байгаа ба бид газрын төлбөрийг 7000 м.кв талбайтайгаар тооцон барагдуулж ирсэн. Бид анх энэхүү байрлалыг худалдан авч тохижуулж бариж байхад байгууллагын эргэн тойрны хашааны гортиг дотор энэхүү инженерийн байгууламж гэх газрыг анхнаасаа оролцуулан барьсан байсан юм.
Инженерийн байгууламжтай, нийтийн эзэмшлийн талбай гэсэн атлаа бидний хүсэлтийг 6 жил үл харгалзан дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 захирамжаар иргэн Б.У-д манай хашаан дотор 500 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон нь илт хууль бус, үгсэн хуйвалдсан гэж үзэж байна.
Манай байгууллага энэхүү захирамжийг хүчингүй болгох тухай албан бичиг Нийслэлийн дүүргийн Засаг даргад хандсан боловч холбогдох зохих шатны байгууллагад нь хандана уу гэсэн хариуг өгсөн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны A/178 захирамж хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, уг захирамжийг хүчингүй болгуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан анхны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ энэхүү шаардлагатай холбоотой гэж үзэж дэмжиж байгаа болно.
Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А” ХХК-ийн 7000 метр квадрат газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсний дагуу уг хэмжээгээр газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгуулах.
Нэхэмжлэгч нь 2004 онд Төрийн өмчийн хорооны тогтоолоор 1000 оюутны байр, дуусаагүй барилгыг дуудлага худалдаагаар хувьчлан авахад эдгээр барилга нь орчны газраа хашсан хашаатай байсан юм.
2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан хашаа бүхий орчны газраа баталгаажуулж эзэмших хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Т s” ХХК-иар эзэмшихийг хүссэн хилийн заагийг тогтоосон кадастрын зураглал хийлгэн дүүргийн Газрын албанд өгөхөд хариуцсан мэргэжилтэн нь зарим хэсгийг хасахыг уг зураг дээр гараар тэмдэглэж өгсний дагуу дахин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр багасган 7788,61 м.кв газрын хэмжээтэй кадастрын зураглал хийлгэн өгсөн юм. Энэ нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн болно.
Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А” ХХК-ийн 7000 метр квадрат газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмших эрхийн хугацааг сунгаж өгсөн юм.
Манай компанийн өмчлөлийн энэхүү барилгад 1000 орчим оюутан амьдардаг тул маш олон оршин суугчидтай гэдэг нь тодорхой бөгөөд эдгээр нь амьдарч байгаа байрандаа орж, гарах, авто машинаа зогсоох зэргээр орчны газар зайлшгүй хэрэгтэй байдаг.
Ийм ч учраас газрын кадастрын мэдээлдийн сан дээр 221 дүгээр захирамжид заасан манай газар 7000 метр квадратаар орсон гэж ойлгож ирсэн.
Гэтэл дүүргийн Газрын алба нь захирамжид заасан хэмжээг үндэслэлгүйгээр 6176 метр драт болгож багасгаж, ингэхдээ манай барилгын хашаан дотор, нүүрэн талын зарим хэсгийг хааж, улмаар орчны газрыг оролцуулан Б.У-д газар эзэмшүүлсэн байна.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А” ХХК-д эзэмшүүлсэн 7000 метр квадрат газрыг уг хэмжээгээр кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А” ХХК-д тус дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байр байршилд 7000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, улмаар дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/444 дүгээр захирамжаар газрыг эзэмших эрхийг сунгасан байна.
Тухайн газрын асуудлыг дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “... 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу өөрийн эрхийн хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэсэн байдаг.
“А” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс “... дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 захирамжаар иргэн Б.У-д 500 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд газрын кадастрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд танай газартай ямар нэгэн давхцалгүй, бохир шугам байрлаагүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй ...” гэсэн хариуг өгсөн. Түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “А” ХХК, иргэн Б.У нарыг оролцуулж, Газрын албатай хамтран маргаан бүхий газар дээр очиж хэмжилт хийх, дээрх байгууллага, иргэн хоорондын газар давхцалтай эсэхийг тодруулахаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан. Газрын үзлэгээр маргаан бүхий газрыг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх шаардлагатай байх тул шууд шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Иймд маргаан бүхий газарт Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хэмжилтийг дахин хийлгэх нь зүйтэй юм.
“...Дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 захирамжаар иргэн Б.У-д хашаан дотор 500 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон тухайд ...”
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжаар иргэн Б.У-д газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсч хүсэлтээ ирүүлсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь олгосон.
Газрын мэдээллийн сан дахь газрын кадастрын зургаас харахад иргэн Б.У-ийн газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар “А” ХХК-н газартай давхцуулан олгосон гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “... захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох ...” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн захиргааны акт хууль бус захиргааны акт байх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор хуульчилсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн A/178 дугаар захирамж нь газрыг давхцуулан олгосон нөхцөл байдал үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.Б нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А” ХХК-ийн 7000 метр квадрат газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсний дагуу уг хэмжээгээр газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах” гэж тодорхойлжээ.
Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “...захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд заах ёстой гэж заажээ.
Нэхэмжлэгч “А” ХХК нь эзэмшил бүхий газар нь газрын кадастрын мэдээллийн санд 6370 м.кв талбайгаар бүртгэгдсэн болохыг анх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/444 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, холбогдох гэрээг байгуулахад мэдсэн байдаг.
Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...2015 оны захирамжийн хүрээнд эзэмших ёстой боловч тухайн үеийн дүүргийн Газрын албаны удирдлага, байцаагч нар манай эзэмшил газрын нүүрэн талын 700 м.кв орчим хэмжээ бүхий газрыг инженерийн байгууламжтай газар гэж шалтаглан бидэнд 6370 м.кв талбайг эзэмшүүлж байгаа...” гэж дурдсанаас харагдаж байна.
2015 онд “А” ХХК нь газрын мэдээллийн санд 6370 м.кв талбайгаар эзэмшиж буй газар нь бүртгэлтэй болохыг мэдсэн хэрнээ тухайн үед холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргаж байгаагүй болох нь дүүргийн Газрын албаны болон Тамгын газрын өргөдөл, бүртгэлийн дэвтэрт бүртгэлгүй байдлаар тогтоогддог.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны үйл ажиллагааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй байдаг ба “А” ХХК нь захиргааны захирамжилсан үйл ажиллагаатай холбоотой зохих байгууллагад гомдол гаргаж байгаагүй, мөн хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.У нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн ... байрлах 500 м.кв газрыг эзэмших эрхийн 000508693 тоот гэрчилгээгээр эзэмшдэг.
Нэхэмжлэгч байгууллагын зүгээс иргэн Б.У-гийн өөрийн эзэмшлийн газраа эзэмших, ашиглах эрхийг зөрчиж, удаа дараа барьсан гэр, хашаа зэргийг нь буулган нураах, хөөж туух зэргээр дур зоргоороо авирлан Цагдаагийн байгууллага, Газрын алба зэрэг холбогдох газруудаар шийдвэрлэгдэж нэхэмжлэгч талын эрх ашиг хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байсан.
Мөн шүүхээс томилсон Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын дүгнэлтээр нэхэмжлэлд дурдагдсан газрууд хоорондоо ямар нэгэн давхцалгүй болох нь тогтоогджээ.
Иймд бодит байдал дээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн эрх ашиг хэрхэн яаж хөндөгдсөн нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэн Б.У-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэв.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А” ХХК-ийн 7000 м.кв газар эзэмших эрхийг сунгаж өгсөн боловч үүнийг нотлох баримт байхгүй.
2014 онд намайг хүсэлт гарган өөрийн газрыг авахад ямар ч газар эзэмших эрхийн давхцал байгаагүй.
Хавтаст хэрэгт гарган өгсөн “А” ХХК-ийн газрын кадастрын зургууд нь 2018 онд хийгдсэн тул үүнийг үндэслэн кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй юм” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А” ХХК-д эзэмшүүлсэн 7000 м.кв газрыг уг хэмжээгээр кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдийн удирдлага болгон ТОГТООХ нь:
1. баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ