| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0222/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/304 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Очбадрал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/304
2021 03 10 2021/ШЦТ/304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч М.Очбадрал,
шүүгдэгч Б.Т., түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “ ” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т. овогт Б.ийн Т.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 00462 0299 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Т. овогт Б.ийн Т..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т. нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 1166 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан,
улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 3 дугаар гудамжны 62 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 9-10/,
- Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 3-62 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-12/,
- Б.Т.ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-17/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4806 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн №130 гомдолд хураагдсан гялгар хар ууттай, ногоон өнгийн ургамал мэт гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн "Б.Т. УТ02273111” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1166 гр байсан ба ургамал мэт зүйлээс 0,1 гр-г зарцуулав.” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 22-25/,
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 942 тоот дүгнэлт /хх-ийн 28-29/,
- Б.Т.ын яллагдагчаар өгсөн: “Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Би уг “өвс” гэх мансууруулах ургамлыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаас түүж, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ 03 дугаар гудамж, 62 тоот гэртээ авчирч хашаандаа хадгалж байсан. Би өмнө нь тэнсэн харгалзах ялтай байсан болохоор энэ удаад олон жилийн хорих ял авах байх гэж бодоод айсандаа цагдаагийн байгууллагад очоогүй. Цагдаагийн байгууллагаас дуудаж байгаа, хайж байгааг ээж Булган, эмээ Явай болон манай найз нөхдүүд хэлж байсан. Мөн интернэт сайтаас өөрийгөө цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа талаар олж харсан. Энэ хугацаанд би зочид буудалд байрлаж ажил хийж байсан. Намайг энэ мэдүүлгийг өгөхөд хөндлөнгөөс нөлөөлсөн хэн нэгэн, ямар нэгэн дарамт шахалт байгаагүй.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Б.Т. нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 1166 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан,
улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 3 дугаар гудамжны 62 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
- Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 3-62 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг,
- Б.Т.ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зураг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4806 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн №130 гомдолд хураагдсан гялгар хар ууттай, ногоон өнгийн ургамал мэт гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн "Б.Т. УТ02273111” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1166 гр байсан ба ургамал мэт зүйлээс 0,1 гр-г зарцуулав.” гэх дүгнэлт, гэрэл зураг,
- Б.Т.ын яллагдагчаар өгсөн: “Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Би уг “өвс” гэх мансууруулах ургамлыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаас түүж, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ 03 дугаар гудамж, 62 тоот гэртээ авчирч хашаандаа хадгалж байсан. Би өмнө нь тэнсэн харгалзах ялтай байсан болохоор энэ удаад олон жилийн хорих ял авах байх гэж бодоод айсандаа цагдаагийн байгууллагад очоогүй. Цагдаагийн байгууллагаас дуудаж байгаа, хайж байгааг ээж Булган, эмээ Явай болон манай найз нөхдүүд хэлж байсан. Мөн интернэт сайтаас өөрийгөө цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа талаар олж харсан. Энэ хугацаанд би зочид буудалд байрлаж ажил хийж байсан. Намайг энэ мэдүүлгийг өгөхөд хөндлөнгөөс нөлөөлсөн хэн нэгэн, ямар нэгэн дарамт шахалт байгаагүй.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Б.Т.т прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Т.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Б.Т.ын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, Б.Т.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т.т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т. нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 42 хоног цагдан хоригдсон бөгөөд Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн гялгар ууттай, 1166 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т. овогт Б.ийн Т.ыг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т.т 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, Б.Т.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т.т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т.т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т.ын урьд цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн гялгар ууттай, 1166 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА