| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0294/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/327 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/327
2021 03 12 2021/ШЦТ/327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Б.Б., түүний хэлмэрч Б.Мядаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.гийн Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 03253 2653 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, Б. овогт Б.гийн Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б. нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 57 тоотод иргэн Э.Оюунчимэгтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөн эрүү ясны далд хугарал, 1 шүдний булгарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Э.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 57 тоотод амьдардаг. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найз Гүнжээтэй мессенжерээр холбогдож уулзахаар болсон ба Гүнжээг манайд хүрээд ир гэж дохионы хэлээр хэлсэн. Тэгээд 16 цагийн үед Гүнжээ нөхөр Б.тай хамт манай гэрт ирсэн ба би Гүнжээд хандаж “танай нөхөр өөр хүнтэй унтахыг би харсан, би тэрийг нууж чадахгүй юм байна” гэж хэлэхэд Б. миний зүүн талаас 1 удаа өшиглөөд толгойн үснээс гараараа зулгаасан ба энэ үед манай найз Баттөр тухайн маргааныг салгасан. Тэгээд эмнэлэгт хэвтэж байгаад 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст очиж, өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,
- Гэрч И.Гүнжидмаагийн өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найз Оюунчимэг фэйсбүүк мессэнжерээр намайг дуудаад байсан. Тухайн үед Оюунчимэг нь гэртээ нөхөр Баттөртэй хамт пиво ууж байсан. Тэгээд Оюунчимэгийн гэр болох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 5 давхар байрны 2 давхарт байдаг гэр лүү нь Б. бид 2 очсон. Биднийг ороход Оюунчимэг, Баттөр 2 байсан ба биднээс “том пивоны мөнгө байна уу?” гэхээр нь “чи яагаад дандаа архи, пивоны мөнгө гуйдаг юм бэ, бид хоёр дандаа тусалдаг, харин архины мөнгө бол өгч чадахгүй.” гэсэн. Тэгтэл Оюунчимэг нь надад хандаж “би чамд танай нөхрийн талаар хов хэлчих үү” гэхэд Б.ы царай нь сонин болод уур нь хүрсэн. Тэгэхээр нь би “юун хов бэ” гэхэд Оюунчимэг нь Б.д хандаж “би чамайг өөр эмэгтэй хүнтэй унтсан гээд хэлчих үү” гэж хэлэхэд Б. баруун хөлөөрөө Оюунчимэгийн эрүү рүү нь доороос нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би голоор нь орж Оюунчимэг, Б. хоёрын маргааныг салгасан. Салгасны дараа Оюунчимэгийн эрүү хэсэг нь өвдөөд байна гэхээр нь эмнэлэг орж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8375 тоот: “Э.Оюунчимэгийн биед эрүү ясны далд хугарал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Б.Б. нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 57 тоотод иргэн Э.Оюунчимэгтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөн эрүү ясны далд хугарал, 1 шүдний булгарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Э.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 57 тоотод амьдардаг. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найз Гүнжээтэй мессенжерээр холбогдож уулзахаар болсон ба Гүнжээг манайд хүрээд ир гэж дохионы хэлээр хэлсэн. Тэгээд 16 цагийн үед Гүнжээ нөхөр Б.тай хамт манай гэрт ирсэн ба би Гүнжээд хандаж “танай нөхөр өөр хүнтэй унтахыг би харсан, би тэрийг нууж чадахгүй юм байна” гэж хэлэхэд Б. миний зүүн талаас 1 удаа өшиглөөд толгойн үснээс гараараа зулгаасан ба энэ үед манай найз Баттөр тухайн маргааныг салгасан. Тэгээд эмнэлэгт хэвтэж байгаад 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст очиж, өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг,
- Гэрч И.Гүнжидмаагийн өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найз Оюунчимэг фэйсбүүк мессэнжерээр намайг дуудаад байсан. Тухайн үед Оюунчимэг нь гэртээ нөхөр Баттөртэй хамт пиво ууж байсан. Тэгээд Оюунчимэгийн гэр болох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 5 давхар байрны 2 давхарт байдаг гэр лүү нь Б. бид 2 очсон. Биднийг ороход Оюунчимэг, Баттөр 2 байсан ба биднээс “том пивоны мөнгө байна уу?” гэхээр нь “чи яагаад дандаа архи, пивоны мөнгө гуйдаг юм бэ, бид хоёр дандаа тусалдаг, харин архины мөнгө бол өгч чадахгүй.” гэсэн. Тэгтэл Оюунчимэг нь надад хандаж “би чамд танай нөхрийн талаар хов хэлчих үү” гэхэд Б.ы царай нь сонин болод уур нь хүрсэн. Тэгэхээр нь би “юун хов бэ” гэхэд Оюунчимэг нь Б.д хандаж “би чамайг өөр эмэгтэй хүнтэй унтсан гээд хэлчих үү” гэж хэлэхэд Б. баруун хөлөөрөө Оюунчимэгийн эрүү рүү нь доороос нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би голоор нь орж Оюунчимэг, Б. хоёрын маргааныг салгасан. Салгасны дараа Оюунчимэгийн эрүү хэсэг нь өвдөөд байна гэхээр нь эмнэлэг орж үзүүлсэн.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8375 тоот: “Э.Оюунчимэгийн биед эрүү ясны далд хугарал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.” гэх дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Э.Оюунчимэг 380.000 төгрөгийг нэхэмжилж, хохирол төлөгдсөн байх бөгөөд Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/26 тоот албан бичиг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1.1 дэх заалтад “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.”, Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 1.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага болон прокурор, шүүх, шүүхийн шинжилгээний байгууллагын тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.”, 3.4-т “Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээс гаргуулах талаар шүүхийн шийдвэрт тусгана.” гэж тус тус зааснаар шүүх хуралдаанд дохионы хэлмэрч оролцуулахтай холбогдон гарсан зардлыг шүүхийн төсвөөс урьдчилан төлж, улмаар нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгийн хэмжээгээр шүүгдэгч Б.Б.аас нөхөн гаргуулахыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгуулийн ялыг шүүгдэгчийн сонсголын бэрхшээлтэй байдал, орлого олох боломжийг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Б.гийн Б.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б.аас шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн гаргуулахыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА