Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

2017 оны 4 сарын 4 өдөр

Дугаар 151/ШШ2017/00370

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянжаргалан сум, 3 дугаар баг, Эрдэнэ, Бичигт 3 гудамж, 104 тоотод оршин суух, Боржигон овогт Жамъяндоржийн Цэрэнчимид /НЕ80120260/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Өөлд овогт Содномдаржаагийн Батжаргал /ЙР79050110/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Цэрэнчимид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Цэрэнчимид нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1998 онд С.Батжаргалтай танилцаад гэр бүл болж гэрлэлтээ 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн. 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр салсан бөгөөд үүнээс хойш холбоо тасарсан. Миний бие өөр хүнтэй суусан бөгөөд С.Батжаргалтай гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч С.Батжаргалын утас болон гэрийн хаяг, хаана байгааг мэдэхгүй байна. Утас олоод холбогдохоор утсаа салгаад эсвэл авдаггүй. Сүүлд Сүхбаатар дүүрэг Ногоон талбайн 6-35, 36 тоотод ээж Цэндсүрэнгийнд амьдарч байгаа сурагтай байсан. Ээж Цэндсүрэн нь С.Батжаргалын хаана байгааг хэлж өгдөггүй, утсаар ярьдаггүй. Иймд Өөлд овогт Содномдаржаагийн Батжаргал /ЙР79050110/-ыг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ж.Цэрэнчимид нь Өөлд овогт Содномдаржаагийн Батжаргал /ЙР79050110/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.  /хх-1/

 

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Өөлд овогт Содномдаржаагийн Батжаргал /ЙР79050110/-ын оршин суух газар нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.


            Өөлд овогт Содномдаржаагийн Батжаргал /ЙР79050110/-ын эх Цэндсүрэн /утас:88169782/, төрсөн дүү Дашзэвэг /утас:88892362/, төрсөн дүү Дашгирав /утас:86207754/, хойд эцэг Болдбаатар /утас:80162838/, хүргэн дүү Гэрэлт-Од /утас:88207754/, дүү Борбаасан /утас:88392471/-тай болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Өөлд овогт Содномдаржаагийн Батжаргал /ЙР79050110/-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

            3. Өөлд овогт Содномдаржаагийн Батжаргал /ЙР79050110/-ын оршин байгаа хаягийг баталгаажуулж, нэхэмжлэгч Ж.Цэрэнчимид /80883613/-д хариуг албан бичгээр мэдэгдэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            4. Өөлд овогт Содномдаржаагийн Батжаргал /ЙР79050110/ нь эх Цэндсүрэнгийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ногоон талбайн 6-гийн 35, 36 тоотод оршин суудаг гэх, эх Цэндсүрэн /утас:88169782/, төрсөн дүү Дашзэвэг /утас:88892362/, төрсөн дүү Дашгирав /утас:86207754/, хойд эцэг Болдбаатар /утас: 80162838/, хүргэн дүү Гэрэлт-Од /утас:88207754/, дүү Борбаасан /утас:88392471/ нарын дугаарын утсуудаар холбогдож болохыг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цэрэнчимидийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ