Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 737

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц

Хариуцагч: БЗДЗДга

Гуравдагч этгээд: Т Бс

Гуравдагч этгээд: Ш Бц 

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДЗДгын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” дугаар А/116 тоот захирамжийн Т.Бс-д холбогдох хэсэг, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар А/274 тоот захирамжийн Ш.Бц-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.М миний бие нь Б******* дүүргийн ******* хорооны Кын ******* гудамжны 1 тоотод ******* нэгж талбарын дугаартай 700 м2 талбайтай газрыг өмчилдөг.

Миний өмчилж буй газар нь баруун талаараа П их сургууль, хойд талаараа томоохон барилга /хуучин гаражийн барилга байсан бөгөөд одоо 16 давхар орон сууц баригдсан/, зүүн болон зүүн урд талаараа нэр бүхий иргэдийн эзэмшил газартай хиллэдэг бөгөөд зөвхөн урд талаараа орж гардаг орц-гарцтай билээ.

Гэтэл миний өмчийн газрын орц-гарцыг хааж, БЗДЗДга Д.П 2014 оны А/145 тоот захирамж гарган иргэн Т.Бс-д газар эзэмшүүлсэнийг би саяхан олж мэдлээ.

Иргэн Т.Бс нь энэхүү орц-гарц болох гудамжинд газрын ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр жижиг хэмжээний барилга барин амьдарч байсан. Би 2012 онд Т.Бс болон түүний эхнэртэй уулзахад тэд зөвшөөрөлгүй газар амьдарч байгаагаа ойлгож байгаа, мөн удахгүй нүүнэ гэж надад хэлж байсан. Хэлж байсныхаа дагуу 2012 онд тэднийх байшингаа буулган нүүсэн. Нэгэнт тэр айлыг нүүсэн тул миний бие энэ орц-гарцтай гудамжийг хэн нэгний эзэмшилд байхгүй гэж бодож байсан.

Харин 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр миний бие өөрийн газар дээрээ барилга төлөвлөн бариулах болон эргэн тойрны орчны төлөвлөлтийн талаар санал солилцохоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гэр хорооллын хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Б-тэй уулзсан юм. Уулзалтын явцад ярилцаж байхад миний газрын орц-гарцыг бүхэлд нь хааж иргэн Т.Бс-д газар эзэмшүүлж, газрын кадастрын цахим санд орсон болох нь тодорхой болсон.

БЗДЗДгын 2014 оны бусад тушаалууд www.ublegal.mn цахим хуудсанд байх боловч А/145 дугаартай тушаал уг цахим хуудсанд байхгүй бөгөөд би энэхүү тушаалыг одоо хүртэл хараагүй байна.

Хашаа руугаа орох, гарах орц-гарцгүй болгож гудамжийг эзэмшүүлсэн энэхүү шийдвэрийн улмаас орц-гарцыг хаах, барилга барих зэрэг үйлдэл гаргах боломжийг Т.Бс-д олгож байна. Мөн орц-гарцыг өөр хүнд эзэмшүүлснээр миний газар, түүн дээрх байшингийн үнэлгээ алга болж, улмаар цаашид өөрийн газраа худалдан борлуулах эсвэл хөрөнгө оруулж барилга барих боломжийг үгүй хийж байна. Ингэж миний өмчлөх эрх зөрчигдөж, өмчлөх эрхээ эдлэхэд саад учирч байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-д хандан БЗДЗДгын 2014 оны А/145 дугаар захирамжаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж өгнө үү хэмээн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Д дахь үйлчилгээний нэгдсэн төвийн бүртгэл хяналтын картыг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гаргуулан авахад 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн газрын албаны газар зохион байгуулагч Б.Ариунбат өргөдөл гомдлыг шийдвэрлэв хэмээн хаасан байна. Харин хавсаргасан албан бичигт Нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбараас Б******* дүүргийн Газрын албанд хандан иргэн Т.Бсд эзэмшүүлсэн газар нь бусдын орц, гарцыг хааж байгаа тул уг асуудлыг судалж зохих арга хэмжээг авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдье гэсэн байна.

Миний бие Нийслэлийн газрын албаны газар зохион байгуулагч Б.А-тай дугаартай утсанд нь холбогдож лавлахад Б******* дүүргийн Газрын албаны хариу ирэхээр танд хариу өгнө гэсэн боловч 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин холбогдож миний өргөдөлд хэзээ хариу өгөхийг лавлахад эргээд хариу хэлье гээд дахин холбогдоогүй.

Өргөдөлдөө албан бичгээр хариу өгөхийг миний бие хүссэн боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан 30 хоногийн хугацаанд Нийслэлийн Засаг даргаас шийдвэрлэсэн эсвэл хугацаа сунгасан ямар нэг албан ёсны хариу хүлээн авсангүй. Миний өргөдөлдөө тавьсан асуудлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байж шийдвэрлэсэн мэтээр Нийслэлийн цахим системд өргөдлийг хаасан байна. Нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.З-ын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03-06/2288 дугаартай албан бичгийн хариуг Б******* дүүргийн Газрын албанаас өнөөдрийг хүртэл гаргаагүй байна.

Иймд Газрын тухай хуулийн 6******* зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлийн хувьд өмнөх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй адил ба энэхүү захирамж хүчингүй болох үндэслэл нь хууль бусаар эзэмшүүлсэн захирамжийг үндэслэж гарсан бөгөөд ийнхүү шилжүүлж авснаараа хариуцагчийн хууль зөрчсөн өмнөх үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй ба нэхэмжлэгч миний өмчлөлийн газрын орц, гарцыг илт хааж “Б******* дүүргийн ******* хорооны Кын ******* гудамжны 1 тоот” гэсэн хаягийг авсан байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл болж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр этгээдэд шилжүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир түүнийг хүчингүй болгуулахаар ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Илтэд хууль зөрчсөн анх иргэн Т.Бс-д олгохдоо хээрийн болон суурийн судалгаа хийлгүйгээр иргэн миний өмчлөлийн газрын орц, гарцыг хааж цаашид газраа ашиглах, эзэмших, захиран зарцуулахад хохирол учруулах байдлаар хариуцсан ажил үүрэгтээ хайнга хандсан БЗДЗДгын 2014 оны А/145 дугаар захирамж, түүнийг үндэслэж иргэн Т.Бц-д шилжүүлсэн гэх БЗДЗДгын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамжийн иргэн Т.Бц-д холбогдох хэсгийг тус тус Газрын тухай хуулийн 6******* зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.

Энэхүү захирамжийг миний бие хариуцагчаас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/784 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, түүнд хавсарган ирүүлсэн баримттай танилцах үед мэдсэн бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно” гэжээ.

Хариуцагч БЗДЗДга Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Г.Мийн нэхэмжлэлтэй, БЗДЗДгын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийн иргэн Т.Бс-д орц гарц хааж газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д “Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тусгана”, 52.5.1-д “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл гэдэгт “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” зэрэг хамаарна гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч Г.Мийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан БЗДЗДгын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” захирамж нь тус дүүргийн 1******* хорооны газарт нэр бүхий 47 иргэнд газар эзэмших эрхийг олгож баталгаажуулсан захиргааны акт бөгөөд уг захирамжаар Т.Бс гэх иргэнд газар эзэмших эрхийг олгоогүй болно.

Харин БЗДЗДгын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” захирамжаар иргэн Т.Бсд тус дүүргийн ******* хороо, Кын ******* гудамжны 1 тоот, нийт 372 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 

Иргэн Т.Бс нь уг эзэмшиж буй газраа иргэн Ш.Бц-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу БЗДЗДгын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Ш.Бц-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна.

Уг захирамжаар 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар захирамжийн Т.Бс-д холбогдох хэсэг хүчингүй болсон.

Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд уг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байхыг шаардах ба нэхэмжлэгч Г.М нь өөрийн өмчлөлийн газар болох Б******* дүүргийн ******* хороо, Кын ******* гудамжны 1 тоот, нийт 700 м.кв газрын орц гарцыг хаасан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.

Б******* дүүргийн Газрын албаны 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэгч Г.М-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зургийг үзвэл уг газрын орц гарцыг хаасан зүйл байхгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Г.М-ийн нэхэмжлэлтэй, БЗДЗДгад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа “БЗДЗДгын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамжийн иргэн Т.Бц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...нэхэмжлэгч миний өмчлөлийн газрын орц, гарцыг илт хааж “Б******* дүүргийн ******* хорооны Кын ******* гудамжны 1 тоот” гэсэн хаягийг авсан байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл болж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр этгээдэд шилжүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир түүнийг хүчингүй болгуулахаар ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно” гэжээ.

Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иргэн Ш.Бц нь дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар тус дүүргийн ******* хороо, Кын 1 дүээр гудамжны 1 тоотын 389 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр иргэн Т.Бсаас Газрын тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.

Анх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар захирамжаар иргэн Т.Бс-д тус дүүргийн ******* хорооны Кын ******* гудамжны 1 тоотын 372 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийг олгож баталгаажуулсан.

Иргэн Т.Бс нь дүүргийн Газрын албанд 2013 оны 1******* сарын 26-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасныг дүүргийн ******* хорооны Засаг дарга холбогдох байгууллагад уламжилсан ба 2013 оны 1******* сарын 27-ны өдрийн 1740 дүгээр тодорхойлолтоор “...******* тоот үнэмлэхтэй Тогооч овогтой Бс нь эхнэр, хүүхдүүдийн хамт Кын ******* гудамжны 1 тоотод оршин суудаг” болохыг тодорхойлсон байдаг.

Иргэний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангасан тул дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу иргэний хүсэлтийг хууль, тогтоомжинд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн. Холбогдох байгууллага, албан тушаалтны тодорхойлолтоор иргэн Т.Бс нь тус дүүргийн ******* хороо, Кын ******* гудамжны 1 тоот газарт оршин сууж байсан нь нотлогдох ба тухайн газар эзэмших эрхтэй холбоотойгоор Т.Бс-ны хаяг нь илт хууль бус болох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Б-с шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Т.Б-с миний бие Б******* дүүргийн ******* хорооны Кын ******* гудамжны 1 тоотод 2006 оноос 2014 оны хооронд амьдарч байгаад “Б*******” ХХК-тай гэрээ байгуулж, 2014 онд байшингаа буулган нүүсэн. “Б*******” ХХК нь 2016 онд байр өгч байранд орсон.

Иргэн Г.М нь нэхэмжлэлдээ 2012 онд манайхыг нүүсэн гэж бичсэн байна. Манайх 2014 онд нүүсэн. Иргэн Г.М-ийг би танихгүй, уулзаж байгаагүй, утсаар ярьж байсан. Манай эхнэрийн ах иргэн Г.М-д газраа зарахаасаа өмнө зөвшөөрч кадастрын зураг авахуулсан байсан. 

Хөдөө ажилтай тул хуралд оролцох боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Бц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.М-ийн нэхэмжлэлтэй, БЗДЗДгын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийн иргэн Т.Бс-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд гуравдагч этгээдийн зүгээс дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Ш.Бц би Тогооч овогтой Бстай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нэгж талбарын 18645310703954 дугаартай, Б******* дүүргийн ******* хорооны Кын ******* гудамжны 1 тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг БЗДЗДгын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/274 тоот шийдвэрээр шилжүүлэн авсан.

Иймд дээрх захиргааны хэрэгтэй холбогдуулан Ш.Бц миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй тул дараах ажиллагааг явуулж өгөхийг хүсэж байна. БЗДЗДгын 2014 оны 03 дүгээр сарын 31-ний өдрийн А/116 дугаар захирамжаар Т.Бсд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Г.Мийн өмчлөлийн газрын орц, гарцыг хаасан эсэх дээр кадастрын зураглал, хээрийн судалгааны баримт зэрэг газрын бусад бичиг баримтын судалгааг тухайн газар дээрх бодит байдлын судалгааны хамт хийлгүүлж, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж өгнө үү. БЗДЗДгын 2014 оны 03 дүгээр сарын 31-ний өдрийн А/116 дугаар захирамжаар Т.Бс-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үед Г.Мийн өмчилж буй орц, гарц хаагдсан гэж буй газрын эргэн тойронд буй бусад өмчлөл болон эзэмшлийн газар дээр хуулийн дагуу газар өмчлүүлэх болон эзэмшүүлэх шийдвэр түрүүлж гарсан байсан эсэхийг тодруулж өгнө үү.

Газрын тухай хуулийн 3******* зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагуудад зэргэлдээх газрын орц, гарц хаасан тохиолдолд газар эзэмшүүлэхгүй байх тухай шаардлага тавигдаагүй бөгөөд хэрэв орц гарц гаргах боломжгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн газраар дамжин өнгөрөхөөр сервитут тогтоож болох боломжийг хуулиар олгосон байгааг харгалзан үзнэ үү. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасны дагуу Т.Бс нь газар эзэмшүүлэх захирамж гарахаас өмнө тус газар дээр олон жилийн турш гэр бүлийн хамт амьдарч байсан шударга эзэмшигч бөгөөд үүнийг баталж БЗДЗДгын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар захирамжид “Гэр хорооллыг дахин шинэчлэн, төлөвлөхтэй холбогдуулан одоо эзэмшиж буй хашааны газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүссэн хавсралтанд дурьдсан 49 /дөчин есөн/ иргэнд 14161 м.кв газар эзэмших эрхийг олгож баталгаажуулсугай” гэж заасан байна. Мөн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасан байна. Иймд Т.Бс нь тус газрын шударга эзэмшигч байсан болохыг хэрэг хянан шийдвэрлэхэд харгалзан үзэхийг хүсч байна” гэжээ.

 ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Г.М нь анх “БЗДЗДгын 2014 оны 145 дугаар захирамжийн /захирамжийн дугаар андуурагдсан/ иргэн Т.Бс-д орц-гарц хааж газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

Улмаар нэхэмжлэгч Г.М нь “БЗДЗДгын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамжийн иргэн Ш.Бц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд 2018 оны 1******* сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд “БЗДЗДгын 2014 оны 145 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа “БЗДЗДгын 2014 оны дугаар А/116 тоот захирамжийн Т.Бс-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2018 оны 1******* сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /иргэдэд үйлчлэх автомат машины/-аас үзэхэд 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б******* дүүргийн ******* хороо, Кын ******* гудамжны 1 тоотод байрлах хувийн сууц, гаражийг Ж.Ш-ийн өмчлөлд улсын бүртгэлд анх удаа бүртгэсэн байх ба улмаар 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дээрх хувийн сууц, гаражийг Худалдах, худалдан авах гэрээгээр Г.М-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б******* дүүргийн ******* хороо, Кын ******* гудамжны 1 тоотод байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий газрыг улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэн, газар өмчлөх эрхийн 000088104 тоот гэрчилгээг нэхэмжлэгч Г.М-ийн нэр дээр олгосон байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” №1/1722 тоот албан бичгээс үзэхэд маргаан бүхий нэгж талбарын ******* дугаар бүхий газар нь анх 2006 оны 09 дүгээр сараас Ж.Ш*******гийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Гуравдагч этгээд Т.Бс-д БЗДЗДгын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” дугаар А/116 тоот захирамжаар Б******* дүүргийн ******* хороо, К 1-1 тоотод байрлах нэгж талбарын 18645310703954 дугаар бүхий 389 м.кв газрыг иргэний ахуйн зориулалттайгаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. 

Улмаар БЗДЗДгын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар А/274 тоот захирамжаар  маргаан бүхий Б******* дүүргийн ******* хороо, К 1-1 тоотод байрлах нэгж талбарын 18645310703954 дугаар бүхий газрын эзэмших эрхийг Т.Бс-аас Ш.Бцд шилжүүлсэн байна. 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Т.Бсд газар эзэмшүүлсэн БЗДЗДгын 2014 оны дугаар А/116 тоот захирамж гарахаас цаг хугацааны хувьд өмнө нэгж талбарын ******* дугаар бүхий газрыг Ж.Ш*******д өмчлүүлсэн, улмаар уг газрын өмчлөх эрх нэхэмжлэгч  Г.М-д шилжсэн болох нь тодорхой нотлогдож байна. 

Газрын тухай хуулийн 3******* зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байна. 

Маргаан бүхий газарт очиж, бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн агаар, сансрын зургууд гэх мэт болон хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзэхэд Г.М-д өмчлүүлсэн газар руу орох, гарах орц, гарцыг хааж Т.Бс-д газар эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна.

Өөрөөр хэлбэр газар өмчлөгч иргэн нь өөрийн өмчлөлийн газрын өмчлөх эрхийг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй шаардлагатай орц, гарцны газрыг ашиглах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газар руугаа орж, гарахын тулд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар дээгүүр дайран өнгөрөхөөс өөр боломжгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд Газрын тухай хуулийн 3******* зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай орц, гарцаар ашиглаж байсан газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан байна.

Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 83 тоот тушаалын хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:”, 2.1.3-д “Хээрийн судалгаа хийх”, 6.2-д “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:”, 6.2.2-т “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах”, 6.3.1-д “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох” гэж тус тус заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийх буюу нотлох баримтыг цуглуулах, нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судлах, хээрийн судалгаа хийж бусдын ашиглаж буй газартай давхцаж буй эсэх, орц, гарцыг тогтоох зэрэг үүргээ биелүүлээгүй байна.

Иймд БЗДЗДгын 2014 оны дугаар А/116 тоот захирамжийн Т.Бсд холбогдох хэсгийг, 2018 оны дугаар А/274 тоот захирамжийн Ш.Бц-д холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 3******* зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж БЗДЗДгын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” дугаар А/116 тоот захирамжийн Т.Бс-д холбогдох хэсгийг, мөн тус дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар А/274 тоот захирамжийн Ш.Бц-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

   

 

 

                                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     М.Б