Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

                                  

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,

    Нарийн бичгийн дарга С.Уянга,

    Иргэдийн төлөөлөгч Х.Нямжаргал,

          Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч ****************,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2038000000282 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутагт иргэн ****************маргалдсаны улмаас толгойн тус газар нь сүхээр цохиж эрүүл

мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****************нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутагт иргэн ****************маргалдсаны улмаас толгойн тус газар нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000282 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгээд Одхүү намайг доороо оруулж заамдаж аваад цохиод байхаар нь би Одхүүгийн зүүн нүдний дээд хэсгээс нь хазсан чинь Одхүү орилоод **************** намайг авалдаа гэхэд **************** хүрч ирээд яасан их хаздаг юм гээд миний баруун гарын шуунаас хазаад тавихгүй байхаар нь түлхээд холдуултал зуухны ар талаас түлээ авч миний зүүн нүд рүү цохиход нь би Одхүүг тавиад гадаа гараад хэсэг тайвширсан. Тайвширчхаад пизданууд минь цонх төлж өгөөрэй гээд орилоход **************** танайх шиг баян айл цонхоор дутуу гээд байхаар нь түлээ рүү очиж модон иштэй төмөр сүх аваад Одхүү рүү далайж араас нь хэсэг хөөгөөд буцаж ирээд тэгвэл адилтай адил танайх ч гэсэн тийм ядуу юм уу гээд Одхүү ахын машины их гэрэл болон дохиог нь сүхээр хагалж байхад **************** урдуур орж ирээд чи яасан их мөнгөтэй юм гээд машиныг нь дахин цохиход урдуур орж ирээд намайг цохичих гээд байхаар нь гартаа барьж байсан сүхнийхээ модон ишээр толгойн тус газар нь 1 удаа цохисон чинь газар унаад өгсөн чинь Буянзаяа хажууд зогсож байгаад муухай орилохоор би байшингийн булан тойроод явж байгаад эргээд хартал дүү Нарангэрэл миний цохисон ****************гийн хажууд очоод яасан эгч гаагүй юу гээд босгох гээд хойноос нь өргөтөл зүгээр зүгээр гээд босоод ирэхээр нь би ядаргаа болох юм байна гээд хашаа тойроод яваад өгсөн....Шөнө амарч байхад ирж архи нэхэж, хэл амаар доромжилж, зодоон үүсгээд байхаар нь уурандаа модон иштэй төмөр сүх аваад хөөж явуулах санаатай Одхүүг хайгаад буцаж машины хажууд ирээд хохирогч ****************г модон иштэй төмөр сүхээр толгойн тус газар нь нэг удаа цохисон...Би энэ хүнийг санаатай цохиогүй...” гэх мэдүүлэг,

              Хохирогч ****************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...****************гартаа сүх бариад Одхүүг ална гээд Одхүүгийн араас очтол хаанаас ч юм Пүрэвдорж гарч ирээд Одхүүтэй хамт зугтаахад ****************араас нь хөөж очиход Одхүү зугтаж байгаад зогссон. Тэгтэл ****************буцаж Буянзаяа эгч бид хоёр руу гүйж ирэхэд Буянзаяа эгч Төмөрхуягт хандаж би Буянзаяа байна гэхэд ****************намайг шууд сүхээр толгой руу цохиж унагаасан...Хоёр гурван хоног гэртээ гайгүй болчих байх гээд амраад байж байтал толгой өвдөөд огиулаад байхаар нь сумын төвийн Дэлгэрмаа эмчид үзүүлэхэд дотуур гэмтэл байж магадгүй гээд 13 дугаар маягт хийж өгөхөд нь би Мөрөн явж зураг авхуулж Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Амарбатад зургаа үзүүлэхэд гавлын яс цуурч, тархинд цус хурсан байна явж болохгүй гээд мэс заслын тасагт хэвтүүлсэн. Хоёр хоног эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байхад Амарбат эмч яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Мөрөнд хагалгаа хийхгүй гээд онгоцны билет захиалж 2020 оны 04 дүгээр сарын 18-ны онгоцоор хот руу нисэж гэмтлийн эмнэлэгт очиж 2-3 хоноод яаралтайгаар тархины хагалгаанд орсон...Би 14.060.000 төгрөгийн хохирол авч эвлэрлийн гэрээ хийсэн тул надад гомдол санал байхгүй. Харин  цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 7-8-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн: “...****************баруун гартаа модон иштэй төмөр сүх бариад над руу ална гээд гүйж ирэхээр нь би шууд амиа бодож машиныхаа гэрэл асаасан чиг гүйж зугтсан. Сүүлдээ ядраад би зогссон чинь ****************буцаад машин руу явж байхаар нь араас нь явсан. Тэгээд машин руугаа хартал Буянзаяа эгч, эхнэр ****************, дүү ****************нар хамт машины хажууд зогсож байхад дүү ****************гартаа барьсан модон иштэй сүхээр эхнэр ****************г цохиод машины гэрэл дохиог сүхээр цохиод байшингаа тойроод зугтаасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-23-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн: “...Би Одхүү болон эхнэрийн хамт явах гээд гэрээс нь гараад үүдэн дээр нь зогсож байхад ****************цонх хагаллаа гэж уурлаад түлээ рүү очиж сүх аваад бүгдийн ална гээд дайраад байсан. Тэгээд над руу ирэхээр нь би Буяа байна гэхэд машины хажуу талд зогсож байсан ****************гийн толгойн тус газар цохичхоод дараа нь машиных нь их гэрэл дохиог цохиод хагалаад байхаар нь би яваад очтол байшингаа тойроод яваад өгсөн...Миний бодлоор **************** нь Төмөрхуягийн төрсөн дүү Нарангэрэлийг хоносон шээс гэж хэлсэн болохоор нь дүүгээ өмөөрч цохисон байх гэж бодож байна. Тэрнээс өөр хэрүүл маргаан гарах зүйл огт болоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-28-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн: “...Тэр үед ****************ах босож ирэхэд **************** эгч гэрээс гараад явахаар нь би эгчтэйгээ учраа олох гээд араас нь гартал дахиад намайг хоносон шээс гэж доромжлоод байсан...****************ах цонх хэн хагалсан юм бэ? хэн төлж өгөх юм гээд асуухад Одхүү ах бид нар төлж чадахгүй. Та нар өөрсдөө янзал гээд хэл амаар доромжлоод байхад нь ****************болон Одхүү ах нар барилцаж зодолдоод таампар руу гараад хаалгаа цаанаас нь хаасан...****************гартаа сүх бариад Одхүү ахыг зайл гээд сүхээ далайгаад хэсэгхэн хөөгөөд буцаж машин дээр ирээд Одхүү ахын машины их гэрэл болон дохиог хагалж байхад **************** эгч ****************ахын сүхний урдуур ороод унаад өгөхөд нь ****************ах байшин тойроод яваад өгсөн. Буянзаяа эгч энэ ****************хүн цохичихлоо, хүн алчихлаа гээд орилоод байхаар нь би сандраад **************** эгчийн хэвтэж байсан газар очоод босоорой гэхэд босоод ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-32-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ээлжийн сувилагч Мөнхзул нь миний 88180696 утас руу залгаж Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт **************** гэгчийг нөхрийн дүү ****************нь сүхээр толгой руу цохилоо гэсэн дуудлага ирлээ. Манай бага эмч Туул жолооч Лхагвасүрэн нар гарах гэж байна гэхэд би манай гадаа хүрээд ир би явна гэж хэлээд хувцсаа өмсөөд дуусаж байтал Цагдаагийн кобоны гадаа эмнэлгийн 03-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор жолооч Лхагвасүрэн болон бага эмч Туул нар сууж байсан ба би машинд суугаад бид гурав Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг Цахир гэх газар айлын гадаа очиж зогссон. Бага эмч Туул сүхээр цохиулсан гэх ****************г үзэж байгаад аваад явна гээд буцаад Тосонцэнгэл сум руу машинтай хөдөлсөн. Явж байх хооронд би **************** эгчээс толгойгоо юугаар хэнд цохиулсан юм бэ гэхэд **************** гэгч эмэгтэй манай нөхрийн дүү ****************сүхээр цохисон гэхэд нь би гэр нь хаана юм гэж асуухад бидний замд таарна гэж хэлэхээр нь жолооч Лхагвасүрэнд хандаж Төмөрхуягийн гадаа зогсоно шүү гэж хэлсэн. ****************гэх айлын гадаа очиж зогсоод би ганцаараа байшин руу очиж хаалгыг нь таттал цоожтой байхаар нь тогштол нэг эмэгтэй хаалга онгойлгож өгөөд зүүн талын орон дээр хэвтэхэд нь би ****************гэж хүн хаана байгаа юм гэхэд баруун талын орон дээр унтаж байсан эрэгтэйг зааж өгсөн. Унтаж байсан ****************гэгчийг хэд хэдэн удаа дуудсан боловч сэрэхгүй байхаар нь хөнжлийг нь таттал сэрээд хэн бэ гэхэд би цагдаа байна энд юу болсон талаар асууж **************** гэж хүнийг яагаад сүхээр цохисон юм бэ гэхэд ****************нь бид нар хоорондоо маргалдсан, наадуул чинь манайд ирж архи нэхэж хэрүүл маргаан гаргасан. Би ч гэсэн гомдолтой гэхэд нь за тэгвэл сумын төв орно. Бид нар эмнэлгийн машинтай явж байна гэхэд хувцсаа өмсөөд гарч машинд суугаад сумын төв рүү орж Төмөрхуягийн хамт ажил дээр буусан...” гэх мэдүүлэг (хх-ийн 94-97-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машин зогсоход бага эмч туул болон цагдаа Түвшинжаргал хоёр гэр лүү орсон. Хэсэг хугацааны дараа би араас нь ороход **************** бага эмч Туулд нөхрийн дүү Төөмөө намайг сүхээр цохисон гэж хэлж байсан. Тэгээд ****************г аваад машиндаа суулгаж Тосонцэнгэл сумын төв рүү хөдөлсөн. Явж байхад цагдаа Түвшинжаргал ****************гэх айлын гадаа зогс гэж хэлэхэд би зогссон. Цагдаа Түвшинжаргал Төмөрхуягийн гэр лүү ороод хэсэг хугацааны дараа Төмөрхуягийг дагуулаад гараад ирсэн. Тэгээд бид нар сумын төв рүү орж ирээд цагдаа Түвшинжаргал болон ****************нарыг цагдаагийн хэсэгт буулгаад хөдөлсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 99-100-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн: “...Би ороод юу болсон талаар асуухад урд нөхрийн дүүгийн гэрт очиж жаахан пиво уусан гэх бөгөөд би ****************гийн биеийн ерөнхий байдлыг үзэхэд тархины зүүн хэсэгт өнгөц язралттай, ухаан санаа саруул, даралт хэвийн байсан. Үйлчлүүлэгч **************** нь биеийн байдлаа үзүүлж байхдаа толгой өвдөөд манараад байна гэхээр нь би өвчин намдаах тариа хийж, тайвшруулах эм өгч Тосонцэнгэл сумын 5 дугаар баг сумын төв дээр төрсөн аавынх нь гадаа зогсож зөвлөгөө өгч өглөө эрт их эмчид очиж үзүүлээрэй гэхэд за гээд буусан...чи толгойгоо юунд цохисон юм гэж асуухад үйлчлүүлэгч **************** нь манай нөхрийн дүүгийнх манай урд байдаг юм. Тэднийд очиж жоохон пиво ууж байгаад манай нөхөр дүүтэйгээ маргалдаад байхаар нь би өмөөрөөд байж байтал нөхрийн дүү нь ирээд намайг сүхээр цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 102-103-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 09 цагт ажил дээрээ ирээд өрөөндөө сууж үзлэг хийж байтал гаднаас үл таних эмэгтэй өөрийгөө **************** гэх үйлчлүүлэгч орж ирээд миний толгой өвдөөд байна. 2-3 хоногийн өмнө нөхрийн дүүд сүхээр цохиулсан гэхэд нь би ****************гийн биеийн ерөнхий байдлыг үзэхэд сэтгэл санаа тогтворгүй, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, арьс салт цэвэр, зүрхний авиа тод, хэм жигд байсан ба хэсэг газрын үзлэгт толгойн зүүн талын дээд хэсэгт язарсан шархтай, улайлт хавдартай оёдол тавих боломжгүй битүү гэмтэлтэй байсан тул онош тодруулж толгойн зураг авхуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай тул 13/А маягт бичиж өгч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхээр өөрт нь хэлж явуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 105-106-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн: “...****************ах түлээний хажууд байсан модон иштэй төмөр сүх аваад ирсэн чинь Одхүү ах зугтаад явахаар нь ****************ах **************** эгчид байшингийн цонх шил хэн төлөх юм гэж асуухад **************** эгч танайх мөнгөтэй юм чинь өөрөө төл гээд хэлэхэд ****************ах машин руу нь очиж тэгвэл адилдаа адил бол адил гээд машины их гэрлийг сүхний ишээр цохиж байтал **************** эгч чи яасан мөнгөтэй юм гээд сүхний урдуур ороод унаад өгөхөөр нь ****************ах байшин тойроод яваад өгсөн. Нарангэрэл эгч **************** эгчийн хажууд ирээд зүгээр үү гэхэд зүгээр, зүгээр гээд босоод ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 113-115-р хуудас),

Гэрч ****************, хохирогч **************** нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг (хх-ийн 109-112-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаартай:

1. ****************гийн биед гавлын суурь яс болон зулай яс дагасан давхар хугарал, зүүн талын духны дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, дух зүүн чамархайн хэсэг дэх мэс заслын сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. ****************гийн  биед үүссэн гавал тархины  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой

             5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 39-р хуудас),

            Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн КТГ-ын дүгнэлтийн хуулбар (хх-ийн 69-р хуудас),

         Хохирогч **************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ,

             Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн Засаг даргын  тодорхойлолт,  мал тооллогын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63-66, дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000282 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Иргэдийн төлөөлөгч Х.Нямжаргал нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...****************нь модон иштэй сүхээр хүний биед хүнд гэмтэл учруулсан байна. Хуулийн дагуу зохих хариуцлага шийтгэл хүлээлгэнэ...” гэжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****************нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутагт иргэн ****************маргалдсаны улмаас толгойн тус газар нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ****************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 7-8-р хуудас),

Гэрч ****************(хх-ийн 21-23-р хуудас),  гэрч ****************(хх-ийн 24-28-р хуудас), гэрч ****************(хх-ийн 30-32-р хуудас),  гэрч ****************(хх-ийн 94-97-р хуудас), гэрч ****************(хх-ийн 99-100-р хуудас),  гэрч ****************(хх-ийн 102-103-р хуудас), гэрч ****************(хх-ийн 105-106-р хуудас),  насанд хүрээгүй гэрч ****************(хх-ийн 113-115-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Гэрч ****************, хохирогч **************** нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг (хх-ийн 109-112-р хуудас),

        Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаартай дүгнэлт (хх-ийн 39-р хуудас),

         Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн КТГ-ын дүгнэлтийн хуулбар (хх-ийн 69-р хуудас),

         Хохирогч **************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ****************нь гэмт хэрэг үйлдэх үедээ сүх хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан ба шүүгдэгч ****************нь гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийг сүхээр цохиж биед хүнд гэмтэл санаатай учруулсан нь дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Иргэдийн төлөөлөгч Х.Нямжаргалын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн буруутай үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

   Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

    Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хохирогч ****************гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Хохирогч нь эмчилгээний зардалд: Гевит эмийн сангийн 1,087,650 төгрөгийн зарлагын баримт (хх-ийн 128-р хуудас), гэмтэл согог судлалын үндэсний төвийн 187,554, 125,905 төгрөгийн Е баримт (хх-ийн 131-р хуудас), Монос эмийн сангийн 10,000, 22,299 төгрөгийн Е баримт (132, 134-р хуудас), Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 48,424 төгрөгийн баримт (хх-ийн 135-р хуудас), Тосонсайхан эмийн сангийн 85,990 төгрөгийн зарлагын баримт, Тосон эмийн сангийн 313,000 төгрөгийн зарлагын баримт (хх-ийн 180-р хуудас), Хөгжил мөрөн эмийн сангийн 8,200 төгрөгийн Е баримт (хх-ийн 182-р хуудас) нийт 1,889,022 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Замын болон бусад зардалд: Хүннү эйрийн 320,000 төгрөгийн онгоцны тийз (хх-ийн 124-125), авто машины үнэлгээний 20,000 төгрөгийн бэлэн мөнгөний баримт (126-р хуудас), прогресс буудлын 1,050,000 төгрөгийн баримт (хх-ийн 127-р хуудас) нийт 1,390,000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эмчилгээний болон бусад зардалд бүгд 3,279,022 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч нь хохирогч ****************д мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3,060,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул үлдэгдэл хохирол 219,022 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлөхөөр  шүүх хуралдаанаас завсарлага авч шүүхийн шатанд хохирогчид 14,060,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

      Бензин шатахууны баримтууд хэрэгт авагдсан байх боловч хохирогч нь хэний эзэмшлийн машинд ямар зориулалтаар шатахуун зарцуулсан нь тодорхойгүй, эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Хохирогч **************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ****************нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ****************нь ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд хуулинд заасан хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаантай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй  байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн 2038000000282 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000282 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ****************ийг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч ****************оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4. Эрүүгийн 2038000000282 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч **************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ****************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

         5. Эрүүгийн 2038000000282 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР

                  ШҮҮГЧИД                             М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                                     Б.БЭЭЖИН