Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/178

 

  

                                                           

 

 

 

 

2021        03          16                                2021/ШЦТ/178

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, 

улсын яллагч Г.Ууганбаатар,  

шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чохойн овогт Аюурсэдийн Год холбогдох эрүүгийн 2011 01911 0060 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 хороолол, 17б байр 5 тоотод оршин суух үндсэн хаягтай боловч Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 34-4069 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, Чохойн овогт Аюурсэдийн Г, /РД:ЧИ71012214/,  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жигжид зусланд хашаа барих асуудаас болж Б.Батчулуунтай маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн хашаа байсан би хаягийг нь сайн мэдэхгүй байна. Найз Жавхлангийн хамт хашаа тэлээд гагнуур хийж байсан чинь 13 цагийн үед нэг согтуу 40-50 насны орчим үл таних залуу ирээд хэний зөвшөөрлөөр хашаа татаж байгаа юм гээд байсан. Тэгэхээр нь би чамд хамаагүй гэж хэлсэн чинь тухайн залуу юугаа хуцаад байгаа гөлөг вэ гээд миний зүүн чих рүү цохиод авсан. Тэгэхлээр нь би түлхээд уруул руу нэг удаа цохисон чинь газар уначихсан юм. Тухайн залуу босож ирээд гэррүүгээ алхсан юм. Ийм л зүйл болсон..." гэх /хх-ийн 62-64х/,

Хохирогч Б.Батчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Жигжид 1-117 тоотод би гэртээ ганцаараа байж байтал 13 цагийн үед манай гудамжны эсрэг талд амьдардаг Жагаа гэх хүн усны тэрэг гуйгаад гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь бид хоёр манай хөргөгчид байсан хараа нэртэй 200 граммын архи хамт хувааж уусан. Тэгээд би жорлон орох гээд гэрээсээ гартал зүүн хойшоо хартал гудамжинд хоёр залуу гагнуур хийгээд хашаагаа янзлаад байж байсан. Тэгээд би очоод явган хүн явах усны тэрэг багтахаар зай үлдээж болохгүй юу гэтэл тухайн залуучуудын нэг нь миний толгой руу цохичих шиг болохоор нь би ухаан алдаад унасан. Удалгүй би сэрээд бостол Жагаа ирээд намайг сугадаад гэр рүү аваад орсон. Тэгээд Цэцэгдарь 102-т дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа ирсэн байсан. Ийм л зүйл болсон” гэх /хх-ийн 19х/,

Гэрч Ж.Жавхлант мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн хашаанд байсан ба хаягийг нь сайн мэдэхгүй байна. Найз Гын хамт хашаа тэлээд гагнуур хийж байсан чинь 13 цагийн үед нэг согтуу 40-50 насны орчим үл таних залуу ирээд хэний зөвшөөрлөөр хашаа сунгаж бариад байгаа нохойн гөлөгнүүд вэ гээд байсан. Тэгэхээр нь Г чамд хамаагүй бид нар ажлаа хийж байна гэж хэлсэн чинь тухайн залуу Гын зүүн чих рүү цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь Г заамдаж аваад түлхээд нүүрний хэсэгт нэг удаа цохих шиг болсон тэгсэн чинь газар уначихсан юм. Тэгээд би Гыг салгасан юм. Тухайн залуу баруун шанаа хэсгээрээ газар уначихсан шанаа хэсэгт нь цус болчихсон байсан. Удалгүй Жагаа гэх хүн ирээд тухайн залууг гэр рүү нь аваад алхсан юм” гэх /хх-ийн 31х/,

Гэрч Д.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Батчулуун замын эсрэг талд гарчихсан зүс таньдаг Гтой муудалцаад нүүр рүүгээ нэг удаа цохиулаад газар унаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Батчулууныг очиж аваад гэр рүү нь оруулсан юм” гэх /хх-йн 34х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12343 дугаартай дүгнэлтэд:

Б.Батчулууны биед тархины доргилт, дээд, доод уруулын зүүн хэсэг, завьжинд цус хуралт, дээд уруулын дотор зүүн хэсэгт 1, 2 дугаар шүдний харалдаа шарх, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь 3-аас дээш хоногийн өмнө үүссэн буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүснэ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /xx-ийн 36х/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Хохирогч Б.Батчулууны шүүгдэгч А.Гын биед халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас /хх-59х/

Шүүгдэгч А.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41х/,

Шүүгдэгч А.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57х/,

Хохирогч Б.Батчулуун хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 56х/,

Шүүгдэгч А.Г хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 68х/,

Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 69х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч А.Гыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жигжид зусланд хашаа барих асуудаас болж Б.Батчулуунтай маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч А.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял шийтгэв.

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Чохойн овогт Аюурсэдийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч А.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                  П.АРИУНБОЛД