| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага
Улсын яллагч Ч.Батзориг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай
Шүүгдэгч Б.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ын ************ид холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2*******21 оны *******3 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
холбогдох,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.************ нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хуйт гэх газраас 2*******2******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2*******-ны өдрийн хооронд 6.5 м.куб хэмжээтэй хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг хууль журмын дагуу авч мод бэлтгэхдээ эрхийн бичигт заагдсан хэмжээнээс 12.*******7 м.куб босоо модыг илүү бэлтгэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2-д заасан “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэснийг зөрчиж байшингийн торх өрж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.************ нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хуйт гэх газраас 2*******2******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2*******-ны өдрийн хооронд 6.5 м.куб хэмжээтэй хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг хууль журмын дагуу авч мод бэлтгэхдээ эрхийн бичигт заагдсан хэмжээнээс 12.*******7 м.куб босоо модыг илүү бэлтгэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2-д заасан “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэснийг зөрчиж байшингийн торх өрж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2*******2******* оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөртөө байшин барих зорилгоор байгаль хамгаалагч ************ээс 6,5 метр куб ойн цэвэрлэгээ, хэрэглээний гоожин авч Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг Хуйт гэх газраас хамаатны ах ************гийн хамтаар нийт 21 ширхэг босоо хуурай мод унагааж 6******* ширхэг 7,5 метр урттай гол хуваасан модоор 6,5*******х6,5******* харьцаатай 5-6 үе торхоо гэрийн гадаа өрсөн. ...” гэх мэдүүлэг.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-7х/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9х/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-1*******-11/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /12-13х/,
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-14-15х/,
Эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл /хх-16х/,
Иргэний нэхэмжлэгч ************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг Хуйт гэдэг газраас иргэн Б.************ нь 2*******2******* оны 11 дүгээр сарын 1*******-ны үед байшин барих зорилгоор 5.9 метр куб ойн цэвэрлэгээний өрхийн гоожин авсан юм. Тус багийн Хуйт гэх газар шалгалтаар явах үед иргэн Б.************ нь гоожинд заасан хугацаа хэтрүүлсэн, талбай цэвэрлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байсан. Унагасан модоо гол хувааж 6,5*******х6,5******* харьцаатай торх барихаар гэрийнхээ гадаа авчирсан байсан. Байгаль экологид учирсан экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх- 2*******-21, 24-25х/
Гэрч ************гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2*******2******* оны 11 сарын үеэр хамаатны хүү Б.************ гоожин авсан гээд бид хоёр Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр баг Хуйтын хяр гэх газраас 21 ширхэг босоо хуурай мод унагаж модонд нь гол хувааж, холтослож нийт 6******* ширхэг 6,5******* метрийн урттай моднуудыг гэрийн гадна мотоциклоор чирч авчирсан...” гэх мэдүүлэг, /хх-32-33, 35х/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер ************ын 2*******21 оны *******2 дугаар сарын *******8-ны өдрийн №*******2 дугаартай: “...1. Бүх төрлийн хуурай шинэс мод 18.57 метр куб хэмжээтэй 9.*******82.577 төгрөг, 2. Уг мод нь хэрэглээний мод байна. Мод бэлтгэсэн гэх газар нь 1-р мужид хамаарна. 3. Б.************ийн бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2*******2******* оны *******3 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон..гэх дүгнэлт, хавсралт /хх-39-4*******х/,
2*******21 оны *******2 дугаар сарын *******6-ны өдрийн Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-41х/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер ************ын 2*******21 оны *******2 дугаар сарын 2*******-ны өдрийн №*******2 дугаартай: “...1. Б.************ийн бэлтгэсэн гэх мод нь тусгай хамгаалалттай газарт ороогүй байна.
2. Б.************ийн *******86197 сери дугаартай эрхийн бичгийг Рэнчинлхүмбэ сумын байгаль хамгаалагч ************ээс 2*******2******* оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх эрх авсан байна.
3. Б.************ийн бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ: Бүх төрлийн хуурай мод 168655, 12.*******7 метр куб хэмжээтэй 5.9*******3.43******* төгрөг,
4. Уг мод нь хэрэглээний мод байна. Мод бэлтгэсэн гэх газар нь 1-р мужид хамаарна.
5. Б.************ийн бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2*******2******* оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон..гэх дүгнэлт, хавсралт /хх-48-49х/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлт: Иргэн Б.************ийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход: ... экологи эдийн засгийн үнэлгээ 5.9*******3.43******* төгрөг хуульд заасны дагуу 3 нугалж төлнө, ойн санд учруулсан 17.71*******.29******* төгрөг байна. 2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дахь заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов. ...гэх дүгнэлт /хх-55х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72х/, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2*******21 оны *******3 дугаар сарын *******1-ний өдрийн 44 дугаартай тодорхойлолт /хх-74х/, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2*******21 оны *******2 дугаар сарын *******9-ний өдрийн 4******* дугаартай тодорхойлолт /хх-75х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-76х/, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-78х/, 2*******21 оны 3 дугаар сарын *******1-ний өдрийн эвлэрлийн гэрээ /хх-8*******х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.************ нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хуйт гэх газраас 2*******2******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2*******-ны өдрийн хооронд 6.5 м.куб хэмжээтэй хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг хууль журмын дагуу авч мод бэлтгэхдээ эрхийн бичигт заагдсан хэмжээнээс 12,*******7 м.куб босоо модыг илүү бэлтгэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2-д заасан “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэснийг зөрчиж байшингийн торх өрж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч ************ийн /хх-22-23х/, гэрч ************гийн /хх-32-33, 35х/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-7х/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9х/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-1*******-11/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /12-13х/,
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-14-15х/,
Эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл /хх-16х/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер ************ын 2*******21 оны *******2 дугаар сарын *******8-ны өдрийн №*******2 дугаартай дүгнэлт /хх-39-4*******х/,
Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер ************ын 2*******21 оны *******2 дугаар сарын 2*******-ны өдрийн №*******2 дугаартай дүгнэлт /хх-48-49х/,
Шүүгдэгч Б.************ийн экологи-эдийн засгийн хохирол нөхөн төлөх төлбөрт 17.71*******.29******* төгрөгийг Рэнчинлхүмбэ сумын төрийн санхүү, торгуулийн орлогын 1**************17*******9**************988 тоот дансанд 36 сарын дотор 3 хувааж тушаахаар эвлэрсэн байх тул шүүгдэгч Б.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүй, ойн тухайн хууль болон хүрээлэн буй орчинтойгоо харьцах ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Б.************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.************ нь экологи эдийн засагт 5.9*******3.43******* төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.************ нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 17.71*******.29******* төгрөгийн Рэнчинлхүмбэ сумын төрийн сан хүү, торгуулийн орлогын 1**************17*******9**************988 тоот дансанд 36 сарын дотор 3 хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцож 2*******21 оны 3 дугаар сарын *******1-ний өдрийн эвлэрлийн гэрээ /хх-8*******х/-ээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчээс 17.71*******.29******* төгрөгийг гаргуулж Рэнчинлхүмбэ сумын тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.************ нь ойн санд буюу хүрээлэн буй орчинд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа ойн санд буюу хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон өмгөөлөгчийн саналд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 3************** цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүгдэгч Б.************ нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан 3************** цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн ************ дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 2*******21 оны *******2 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 12.7 куб.метр босоо модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Б.************оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 23************** төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.1*******, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “Улаан хуулар” овогт ************ын ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгдэгч Б.************ийг 3************** /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.************ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газар болон Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 51******* дугаар зүйлийн 51*******.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.************оос 17.71*******.29******* /арван долоон сая долоон зуун арван мянга хоёр зуун ер/ төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Тамгын газарт олгосугай.
6. Эрүүгийн ************ дугаартай хэрэгт 2*******21 оны *******2 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 12,*******7 куб.метр босоо модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүгдэгч Б.************ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************оос 23************** /хоёр мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
1*******. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.************ид шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН