| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/80 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч П.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ийн ************т холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.************ нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд хууль сахиулагч ************ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.************ нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд хууль сахиулагч ************ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох ************имтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “… 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би өөрийн төрсөн ах ************ хамаатны залуу ************ түүний найзууд болох ************, ************, ************нарын хамт Жаргалант сумын ард талд байдаг Хөнжлийн гол орж 2.5 литрийн 3 пиво хувааж уучхаад буцаад сумын төв ороод Жавзанжавын дэлгүүрийн урд зогсож байтал сумын цагдаа ирчихсэн машины бичиг ************имт шалгаад зогсож байхаар нь би сумын цагдаа ************ ах руу хандаж чи яагаад бичиг ************имт шалгаад байгаа юм гэж хэлсэн чинь би ажлаа хийж байна гээд байсан тэгээд машины бичиг ************имт авчихаар нь би машины бичиг ************ыг авах гээд ************ ахтай ************ ярилцаж аваад санамсаргүй дүрэмт хувцасных нь мөрдсийг унагаачихсан юм.Тэр үед би архи уусан үедээ сумын цагдаа ************ ахтай буруу харьцаж буруу үйлдэл гаргасан байсан. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг,
Хохирогч ************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед би сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан нутгийн иргэдийн хэллэгээр Жавзанжавын дэлгүүрийн үүдэнд 31-89 дугаартай Харрер маркийн машины жолоочийн бичиг ************ баримтыг шалгаад зогсож байхад тус сумын иргэн ************ нөгөө машинаас бууж ирээд юу байна хөгшөөн ямар асуудал гарсан бэ гэхээр нь би ажлаа хийж байна гэж хэлсэн тэгтэл ************ын дүү ************ цаанаас ирснээ чи яагаад бичиг ************имт шалгаад байгаа юм гэхээр нь би ажлаа хийж байна чи цаашаа зогс гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу ************аа чи хэзээ ийм болчихсон юм бэ гээд над руу дайраад байхаар нь ************ыг цааш түлхсэн чинь миний дүрэмт хувцасны мөрдсийг урчихсан тэгээд ************ мөн миний ажилд саад учруулаад над руу дайраад байхаар нь би чи архиа гаргачхаад надтай ирж уулзаарай гэтэл ************ газраас чулуу аваад намайг цохих гээд дайрахад ************ын төрсөн ах ************ болон ************ нар ************ыг аваад машиндаа суулгаад яваад өгсөн. Тухайн үед ************.************ нар салгаагүй бол ************ намайг цохих байсан байх мөн Отгонбатаар надтай ноцолдож байхдаа миний нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон.Тухайн үед дэлгүүрийн гадаа өөр хүмүүс хараад зогсож байсан. Миний биед учирсан зүйл байхгүй.Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-8-9х/,
Гэрч П.************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн төрсөн дүү ************, болон хамаатны дүү нар болох Пүрэвхүү, ************, ************, ************,Амгалан нарын хамт хөнжлийн гол дээр очиж 2.5 литрийн Боргио пиво гурвыг хувааж уусан. Бид нар Пүрэвхүүгийн хар өнгийн Харрер, ************ийн улаан хүрэн өнгийн Аллион машинтай гол дээр очсон. Бид нар анх уг нь загас ************их зорилготой очсон юм. Тэгээд загасаа ************барьсан юм байхгүй буцаж сумын төв рүү орж ирээд Жавзанжав гуайн дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол архи худалдаж аваад дэлгүүрээс гараад явж байтал сумын цагдаа ************тай таарсан. ************ тэр үед манай хоёр дүү болох ************, Пүрэвхүү хоёрыг зогсоочихсон бичиг ************баримтыг шалгаж байсан би сумын цагдаа ************тай Хөвсгөл аймгийн Жаргалант сумын арван жилийн дунд сургуульд нэг ангид сурч байсан. Мөрөн сумын МСҮТ-д хамт сурч байсан, мөн цэргийн он жав учраас ************тай уулзахаар очсон юм. Тэгтэл ************ машинаас бууж ирээд ************ цагдаатай хэрэлдэж маргалдаад байсан. Харин манай дүү ************ сумын цагдаа ************тай ************барилцаж авсан тэгэхээр нь би эхлээд салгасан дараа нь ************ дахиад ************ цагдаатай ************барилцаад авсан би мөн л салгасан тэгтэл ************ ************ цагдаагийн өмсөж явсан цагдаа хувцасных нь мөрдсийг хуулсан гэхдээ албаар хуулаагүй байх ************барилцаж авч байхдаа л мөрдсийг нь хуулсан байх гэж бодож байгаа.Тэгээд би тэд нарыг салгаад машин машинд суулгаад ************ын гэр лүү нь явсан тэгээд ************ын гэрт очоод дэлгүүрээс авсан нэг шил архи хувааж ууцгаасан. Би тэр архийг хамт уучхаад гэртээ орж унтсан. Манай гэр ************ын гэр нэг хашаанд байдаг юм. Би өөрөө бол сумын цагдаа ************д гар хүрч зодоогүй. Яг зодож нүдсэн сүртэй зүйл байхгүй мөрдсийг нь салгах гэж байгаад хуулсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,
Гэрч Э.************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би найзууд болох ************, ************,************,Лхагва, Пүрвээ,Амгалан нарын хамт хөнжлийн гол дээр очиж 2.5 литрийн 3 пиво уусан тэр пивоноос машин ************ьж явсан Лхагва, ************ хоёр уугаагүй, бусад нь тухайн 3 пивыг хувааж уусан.Тэгээд буцаж сумын төв рүү орж ирээд Жавзанжав гуайн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Соёрхол аваад гарч явтал сумын цагдаа хар өнгийн Харрер машиныг зогсоосон бичиг ************баримтыг үзээд байж байсан би тэгээд архиныхаа халуунд сумын цагдаа ************ыг чи өөрөө бичиг ************баримтаа шалгуул би чамайг цагдаа гэдгийг яаж мэдэх юм чи цагдаагийн хувцас өмссөн хүн ч юм билүү би яаж мэддэг юм гэж хэлсэн. Тэгтэл ************ сумын цагдаа ************тай ************барилцаад маргалдаад байсан би юу гэж маргалдсаныг мэдэхгүй байна тэгээд би болон ************ ах бид хоёр сумын цагдаа ************ болон ************ хоёрыг салгах гээд хоёр тийш нь түлхсэн чинь цагдаагийн хувцасны мөрдсийг хуу татчихсан юм. Гэхдээ албаар санаатай мөрдсийг хуу татаагүй салгах гэж байхад ************ мөрдөснөөс нь ************барьсан байсан юм байна лээ тэгээд гарыг татсан чинь давхар мөрдөс нь хуураад уначихсан юм.Тэгээд тэндээс бид нар ************ыг аваад гэр лүү нь очиж дэлгүүрээс авсан нэг шил архиа хувааж уусан. Би тэндээсээ дүү ************аар машинаа ************бариулаад хөдөө хамаатны ах ************ын гэрт очиж хоносон. ... Тухайн үед ************ цагдаа дүрэмт хувцас өмссөн байсан би архиныхаа халуунд тэгээд хэлчихсэн байна билээ миний буруу мөн 9 дүгээр сард ирэхэд өөр цагдаа байсан учраас би сумын цагдаа солигдсон гэдгийг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,
Гэрч Х.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байх үед би нутгийн иргэдийн хэллэгээр Жавзанжав эгчийн дэлгүүрийн хажуугаар гэр лүүгээ явж байтал зодоон болж байсан, би тэгээд юу болоод байна гэж бодоод очтол хэсэг залуучууд цагдаа хувцастай хүн рүү ************барилцаад зогсож байсан тэдгээр залуучуудын нэг нь тухайн цагдаа хувцастай хүнийг цохиод байгаа бололтой байсан. Тэнд байсан бусад хүмүүс нь салгах гээд байсан. Миний харснаар цоохор хувцастай залуу нөгөө цагдааг цохиод байгаа залууг салгаад аваад явсан. Би тэгээд зодолдоод байсан залуучуудыг гудамжны үзүүр хүргэж өгсөн. Тэр залуучууд улаан өнгийн машинд суугаад явсан. ... Би хэн гэдгийг нь бол хэлж мэдэхгүй байна би танихгүй учраас миний харснаар үстэй дээлтэй залуу л цохиод байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-18х/,
Гэрч Ц.Жавзанжавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 19-ны орой 20 цаг өнгөрч байхад би дэлгүүрээ хаагаад үүдээ цоожилж байхад манай дэлгүүрийн урд талд байх ацтай шонгийн дэргэд хэдэн хүмүүс бөөгнөрөөд салж байгаа харагдсан.би тэгээд юу болов гэж бодоод очиход манай сумын цагдаа руу залуучууд шавалдаад дайраад байгаа юм шиг байхаар нь би юу болж байна нар болиоч гэж хэлсэн тэгсэн нөгөө залуучууд салаад яваад өгсөн. Би бол зодож цохиж байхыг нь хараагүй,манай сумын цагдаа руу хүмүүс ************барилцаж, зууралдаж байхыг нь харсан Би яг зодож цохиж байхыг бол хараагүй ************барилцаад авсан зууралдаад хоорондоо оволзсон л юмнууд байсан. Би тухайн маргаан болоод дуусаж байхад л харсан. ...” гэх мэдүүлэг /хх-20х/,
Гэрч Ж.************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би өөрийн хамаатны ах ************, ************ болон найзууд болох ************, Пүрэвхүү, нартай бас танихгүй 2-3 залуутай хамт хөнжлийн гол дээр очсон. Намайг Пүрэвхүү пиво уучихсан учраас машин ************бариад өг гэж хэлсэн учраас би Пүрэвхүүгийн хар өнгийн Харрер машиныг жолоодож гэрт хүргэж өгөх гэж байсан. Би өөрөө тухайн үед тэдгээр залуучуудын уусан пивоноос нэг ч удаа амсаагүй учраас.би машин ************их болсон,мөн тухайн үед ************ийн улаан өнгийн машин байсан.тэр машиныг хэн жолоодсон гэдгийг би мэдээгүй,бид нар буцаж ороод Жавзанжав гуайн дэлгүүрийн урд очсон дэр дэлгүүрээс нэг нь архи авсан байсан. Би хэн авсан гэдгийг нь мэдэхгүй,би тухайн үед машинаасаа нэг ч удаа буугаагүй тэгтэл сумын цагдаа над дээр ирээд бичиг ************баримтаа шалгуул гэж хэлсэн тэгэхээр нь би бичиг ************баримтаа шалгуулаад зогсож байтал улаан машинтай ************ ах, ************ ах эд нар машинаас бууж ирээд сумын цагдаатай маргалдаж ************барилцаж аваад байсан би тухайн машинаасаа буугаагүй учраас яг цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. ************ ах л цагдаатай ************барилцаж аваад байсан бусад нь салгаад байгаа бололтой байсан тэр дотор байсан хүмүүсээс сумын цагдаатай ************ ахаас өөр маргалдсан хүмүүс байхгүй гэж бодож байна. Би машин дотроос буугаагүй учраас бүх үйл явдлыг хэлж чадахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-22х/,
Гэрч З.************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би уржигдар буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ************ ах, Амгалан бид гурав Жаргалант сумын Дөрөлж хорооллоос гэрээсээ гараад сумын төв орж ************, ************ ах нартай уулзсан.Тэндээс бид нар 2 машинтай Хөнжлийн гол өгсөж загасанд явъя гэхээр нь хамт явцгаасан. Хөдөө гарч загас ************барьсан зүйлгүй тэндээ 2,5 литрийн 1 литрийн пиво ************ ах, ************ ах, ************ нар хувааж ууссан харин би огт уугаагүй тэндээсээ сумын төвд орж ирээд би Майнт хороолол бууж хоцорсон. Би нэг хүнтэй уулзаад Жавзанжав гуайн дэлгүүр ороод тамхи аваад буцаад гараад ирсэн чинь миний ахын машинтай адилхан улаан машин тэрнээс гадна бас нэг машин байсан. 2 машины хажууд 5-6 залуучууд муудалцаад байгаа бололтой байсан. Миний нагац ах болох ************ юм байх гэж бодоод очиход танихгүй 1 цагдаатай ************ ах ************барьцалдаад авсан байхаар нь ************ ахыг Пүрэвээ бид хоёр салгаад машин руу оруулсан. ************ ахыг гэрт нь ************, ************, Пүрэвээ, ************ бид нар хүргэж өгсөн. Гэрт очиход ************ ахын эхнэр байсан.Тэндээ жаахан байж 0,75 литрийн соёрхол нэршилтэй архи авсан байсан тэрнээс нь уулцаагүй юм.************ ах хөдөө гаръя төвд байж болохгүй юм байна ахыгаа хөдөө хүргэж өг гэхээр нь хөдөө гарсан. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх-24х/,
Гэрч М.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би хөдөөгөөс цахим сургалтад хамрагдахаар орж ирээд өвөөгийн очиход манай найз ************ ирсэн. ************ ах хотоос ирсэн байсан тэгээд сумын төвөөс ************, ************ бид гурав дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад хөдлөх гэж байхад ************, ************, ************, Пүрэвхүү нартай таарсан тэд нар загасанд цуг явахаар болоод Хөнжлийн гол дээр очоод дэлгүүрээс авсан 2.5 литрийн 3 пиво хувааж уусан тухайн үед ************ болон Пүрэвхүү нар машинаа гээд пивоноос уугаагүй бусад нь уусан тухайн гурван пиво уучхаад буцаж сумын төв ороод Жавзанжавын дэлгүүрийн үүдэнд дахин архи авахаар зогсож байхад сумын цагдаа ирээд Пүрэвхүүгийн унаж явсан машиныг зогсоогоод бичиг ************баримтыг нь шалгаж байгаа харагдсан тэгтэл ************ ах машинаас буугаад сумын цагдаатай уулзаад байгаа харагдсан тэгтэл ************ ахын дүү ************ мөн машинаас буугаад тухайн цагдаатай юм ярьж байснаа ************барилцаж аваад байсан. Би тухайн үед машинаас буугаагүй байсан болохоор яг юунаас болж маргалдсаныг мэдэхүй. ************ ах цагдаа руу дайраад байгаа бололтой харагдсан тэгсэн ************ ах, ************ ах хоёр ************ ахыг салгаад машинд суулгаад гэр лүү нь аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-26х/,
Гэрч П.************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би өөрийн төрсөн ах ************ хамаатны залуу ************ түүний найзууд болох ************, ************, ************нарын хамт Жаргалант сумын ард талд байдаг Хөнжлийн гол орж 2.5 литрийн 3 пиво хувааж уучхаад буцаад сумын төв ороод Жавзанжавын дэлгүүрийн урд зогсож байтал сумын цагдаа ирчихсэн машины бичиг баримт шалгаад зогсож байхаар нь би сумын цагдаа ************ ах руу хандаж чи яагаад бичиг баримт шалгаад байгаа юм гэж хэлсэн чинь би ажлаа хийж байна гээд байсан тэгээд машины бичиг баримт авчихаар нь би машины бичиг баримтыг авах гээд ************ ахтай барилцаж аваад д санамсаргүй дүрэмт хувцасных нь мөрдсийг унагаачихсан юм.Тэр үед би архи уусан үедээ сумын цагдаа ************ ахтай буруу харьцаж,буруу үйлдэл гаргасан байсан. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх-28х/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт
1. ************ын биед нуруу хэсэгт бага хэмжээний доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. ************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-31х/,
Шүүгдэгч П.Отгонбаярын хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46х/,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаан бургас багийн Засаг даргын тодорхойлолт /хх-47х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48х/,
2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-50-51х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох ************баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.************ нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч П.************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ************ын /хх-8, 9х/, гэрч П.************ын /хх-12-13х/, гэрч Э.************ийн /хх-15-16х/, гэрч Х.Батчимэгийн /хх-18х/, гэрч Ц.Жавзанжавын /хх-20х/,гэрч Ж.************ын /хх-22х/, гэрч З.************ын /хх-24х/, гэрч М.Энх-Амгалангийн /хх-26х/, гэрч П.************ын /хх-28х/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт /хх-31х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль сахиулагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг шүүгдэгч П.************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль сахиулагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч ************ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээг шүүгдэгчтэй байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох ************баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.************ нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.************ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч П.************ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 1 жилийн хугацаагаар тэнсэх ялын саналыг шүүгдэгч П.************ нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүдэгч П.************аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1700 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Харин мөрдөн шалгах ажиллагааны зардал гэх 169470 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах тухайд зардлын нотлох ************имт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт ************ийн ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч ************ийн ************ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.************т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч П.************т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1700 /нэг мянга долоон зуу/ төгрөгийг шүүгдэгч П.************аас гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.************т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН