Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00094

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч  Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн *******, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар баг, Номгон 40-15 тоотод оршин суух Цахир овогт *******/РД:МФ- /-д холбогдох,

1.289.617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сэлэнгэ аймгийн Номгон тосгоны 03 дугаар багийн оршин суугч *******/МФ-/ нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 3.2 заалтыг зөрчиж 1.289.617 төгрөгийг илүү авсан зөрчил илэрсэн тул тус иргэнээс гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41-1-4-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.

Хариуцагч *******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд,*******ээс *******надад холбогдуулан 1.289.617 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Уг мөнгийг миний бие тэтгэврийн зээл авч хэрэглэсэн нь үнэн болно. Нийгмийн даатгалд шалгалт ирж зөрчил илэрч миний тэтгэвэр хасагдсан болно. Иймд миний бие нэхэмжилсэн  1.289.617 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч Б.Мөнхболдын хариу тайлбартаа танилцлаа. Манай байгууллагын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *******,******* нь иргэн Б.Мөнхболдоос 1.289.617 төгрөг гаргуулахаар шаардсан байна.  

Хариуцагч *******“...уг мөнгийг миний бие тэтгэврийн зээл авч хэрэглэсэн нь үнэн болно. Нийгмийн даатгалд шалгалт ирж зөрчил илэрч миний тэтгэвэр хасагдсан болно. Иймд миний бие нэхэмжилсэн  1.289.617 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 35.501 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон               

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *******, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 1.289.617/нэг сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун арван долоо/ төгрөгийг хариуцагч *******төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *******,******* нь улсын тэмдэгтийн хураамж 35.501 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Мөнхболдоос улсын тэмдэгтийн хураамжид 17.750 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид анхааруулсугай.

    5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                           Г.ДЭЛГЭРСАЙХАН