Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2017/00134

 

 

 

 

 

2017 оны 0******* сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2017/0013*******

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* - холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 1.017.66*******,21 төгрөг, хуримтлагдсан хүү 388.756,13 төгрөг, бүгд 1.*******06.*******20,3******* төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 2000 төгрөг, нийт 1.*******08.*******20,3******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай банкны ******* дүгээр хорооны тооцооны төвөөс овогтой , Лхамзав овогтой - нар нь 201*******.06.05-ны өдөр нэмэлтээр 65*******.500 төгрөг, нийт 3.0*******1.021,************** төгрөгийн зээлийг тэтгэвэрийн зээлийг 17 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 201*******.06.05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч нийт 3.0*******1.021 төгрөг төлснөөс, үндсэн зээлэнд 2.073.356,7******* төгрөг, зээлийн хүүнд 270.**************2,77 төгрөг тус тус төлөгдсөн. Ц. нь 201*******.*******.28-ны өдөр өвчнөөр нас барсан. 2017.01.30-ны өдрийн байдлаар зээлдэгч Ц., Л.- нар нь үндсэн зээл 1.017.66*******,21 төгрөг, хуримтлагдсан хүү 388.756,13 төгрөг, нийт 1.*******06.*******20,3******* төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хамтран зээлдэгч Л.-Л.-аас 1.*******06.*******20,3******* төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 2000 төгрөг, нийт 1.*******08.*******20,3******* төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч нар хамгийн сүүлд 201******* оны 6 дугаар сарын 05-ны өдөр 65*******.500 төгрөгийн тэтгэврийн зээлийг нэмэлтээр авсан. Энэ зээлийн гэрээнд Л.- хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлдэгчийн адил үүрэг хүлээдэг тул хариуцагч Л.-ийг нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэж байгааг гайхаж байна. Хүүг тооцоход 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрөөс 2015 оны ******* дугаар сарын 31-ний өдөр хүртэл сарын 1.5 хувиар бодоход өдөрт 551,18 төгрөг болж байна. Үүнийг *******3 хоногоор үржүүлэхэд 23.700,7******* төгрөгийн хүү бодогдсон. 2016 оны 7 дугаар сарын 01-нд 100.000 төгрөгийн төлөлт хийсэн. 2015 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс төлөлт хийх өдөр хүртэл 183 хоногт 100.865 төгрөгийн хүү бодогдсон. 2016 оны 7 дугаар сарын 01-нд 100.000 төгрөг төлөгдөөд 1.017.000 төгрөгийн үндсэн зээл үлдсэн. Үүнээс 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 106.8*******6,56 төгрөгийн хүү бодогдсон байна. Ингээд 231.*******62,5******* төгрөгийн хүү, үндсэн зээл 1.017.66*******,21 төгрөг, нотариатын зардал 2.000 төгрөг, нийт 1.251.*******6,75 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаарлагаа багасгаж 1.251.*******6,75 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Л.-ийн ээж ******* банкнаас тэтгэвэрийн зээл авдаг байсан, өөрөө энэ мөнгийг авч хэрэглээгүй учраас төлөхгүй гэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн ээж нас барсан үйл баримтын хувьд маргаагүй учраас нас барсны гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Л.-ийн ээж 201******* оны ******* дугаар 23-нд нас барсан гэж надад хэлсэн. Анх нэхэмжилсэн хүүний тооцоололын талаар тодруулах зүйл байсан учраас шүүхэд хүсэлт гаргасан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Л.-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 1.017.66*******,21 төгрөг, хуримтлагдсан хүү 388.756,13 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 2000 төгрөг, нийт 1.*******08.*******20,3******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч үндсэн зээл 1.017.66*******,21 төгрөг, хүү 231.*******62,5******* төгрөг, нотариатын зардал 2.000 төгрөг, нийт 1.251.*******6,75 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа 157.2*******3,5******* төгрөгөөр багасгажээ.

Хариуцагч нь уг мөнгийг өөрөө авч хэрэглээгүй, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Талийгаач овогтой , хариуцагч Лхамзав овогтой - нар нь 201*******.6.5-ны өдөр ******* банкнаас 2.*******31.521.************** төгрөгийн үлдэгдэл дээр нэмэлтээр 65*******.500 төгрөгийн зээл авч нийт 3.0*******1.021 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 17 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан болох нь хэрэгт авагдсан тэтгэврийн зээлийн гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ , *******51.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус хуульчилжээ.

Уг гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, дээрх хуулинд заасан бичгээр хийх шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Дээрх гэрээнд хариуцагч Л.- хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд болон Ц. нь зээлээ төлж барагдуулахад хүндрэл гарах буюу бүрэн төлж чадахгүй болсон тохиолдолд зээлийн төлбөрийг бүрэн хариуцахаар батлан дааж гарын үсэг зуржээ.

овогтой нь 201******* оны ******* дугаар 23-нд нас барсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага хамтран үүрэг гүйцэтгэгч Л.-аас зээлийн гэрээний үүргийг шаарджээ.

Хавтаст хэргийн *******-р хуудсанд авагдсан тэтгэврийн зээлийн гэрээний 2 дахь хэсгийн 2.2.3 дахь хэсэгт зээлдэгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй, 2.2.******* дэх хэсэгт зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангана, 2.3 дахь хэсэг хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүрэг 2.3.1-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн бүх үүргийг бүрэн хүлээнэ гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч Л.- нь Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1, зээлийн гэрээний 2.2.3, 2.3.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогчийн үүргийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж тодорхойлсноор хариуцагч , түүний төлөөлөгч нь өөрийн гаргасан тайлбар, татгалзлалаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа хэдий ч төлбөрийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүний тайлбар нотлогдохгүй, зээлийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.*******85 төгрөгийг улын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.251.*******6,75 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 3*******.577 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгуулагад олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******53 дугаар зүйлийн *******53.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* овогт ******* -аас зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 1.017.66*******,21 төгрөг, хүү 231.*******62,5******* төгрөг, нотариатын зардал 2.000 төгрөг, нийт 1.251.*******6,75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.*******85 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3*******.577 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.*******-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА