Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2017/00140

 

 

 

 

 

20*******7 оны 04 сарын *******3 өдөр

Дугаар *******03/ШШ20*******7/00*******40

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******5 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны **************2 тоотод оршин суух, овогт - холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******83.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 03 дугаар сарын *******6-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20*******4 онд тус дүүргийн худалдааны төвийн хүнсний захад лангуу ажиллуулдаг байхад Онцгой байдлын ерөнхий газрын нярав ажилтай Д.- нь ажилчдынхаа хоолны хэрэглээнд 3 удаагийн падаанаар 57.000 төгрөг, 69.000 төгрөг, 60.300 төгрөг буюу нийт *******83.600 төгрөгийн барааг аваад одоо болтол төлөхгүй байна. Иймд иргэн Д.- уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 20*******4 онд иргэн Д. *******83.600 төгрөгийн хүнсний ногоо, ажилчдын хүнсний хэрэгцээнд авсан нь үнэн болно. Иймд дээрх мөнгийг 20*******7.07.0*******-ний өдрийн дотор барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.Оюунчудуун шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие хариуцагч Д.-ын *******83.600 төгрөгийг 20*******7.07.0*******-ний өдрийн дотор төлж барагдуулах болсныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Д.- худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******83.600 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Д.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Д.- холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******83.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь *******83.600 төгрөгийг 20*******7 оны 07 дугаар сарын 0*******-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6*******58 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 3079 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.- 3079 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА