Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

 

 

 

 

 

 

 

   2021        01          07                                   2021/ШЦТ/47

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Хулан,

прокурор Б.Тулга,

яллагдагч Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Б  овогт Б.Н  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн *** суманд 1976 оны 09 сарын 12-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *** тоотод оршин суух,   улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Б  овогт Б.Н  /РД: 000000000 /.

Холбогдсон хэргийн талаар:

Б.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *** гэх газарт иргэн Г.Ч -тэй тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н  мэдүүлэхдээ: Би Г , Б  гээд ах, дүү хоёртойгоо самарт явсан. Манай дүү машин бариад ах бид хоёр замдаа нэг шил архи хувааж  уусан. Цаашаа явж байгаад нойлын гадаа очоод бие засаж байсан чинь морьтой халамцуу эгч ирээд “сайн явцгааж байна уу, самарт явж байна уу, архи байна уу” гэхээр нь “архи байхгүй” гэсэн чинь найман  литр түлш байна мөнгөөр нь авчих” гэхээр нь “мөнгө байхгүй” гэхэд “тэгвэл дэлгүүр яваад өг, түлш өгье, хоолны юм авъя” гэхээр нь тус болох санаатай ах бид хоёр гэрт нь үлдээд манай дүү тэр эмэгтэй, нөхөр хоёртой нь хамт дэлгүүр явсан. Тэр эмэгтэй дэлгүүр орж архи аваад буцаад гэр лүүгээ явж байхдаа нэг шил архиа нөхөртэйгөө хувааж уучхаад хоорондоо маргалдаад байсан гэсэн. Тэр эгч орж ирээд “за чи ийшээ суу” гээд намайг үүдэнд суулгасан. Гэрт нь очихоор явж байхад тэр эгч “манай гэрт хоёр архичин байгаа” гэсэн. Тэгээд очиход хоёр эрэгтэй байсан. Тэр эмэгтэй “энэ миний нөхөр, энэ миний хуучин нөхөр, би хужаа хүргэнтэй” гэж ярьсан. Эхнэр, нөхөр хоорондоо маргалдаад нөхөр нь эхнэрийнхээ мөрнөөс нь бариад байхаар нь “чи эмэгтэй хүнийг болиоч” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гээд бид хоёр барьцалдах үед нөгөө эмэгтэй “чи миний нөхрийг яагаад байгаа юм” гэснээ намайг заамдаад авахаар нь би гарыг нь тавиулах гэсэн тавиагүй. Тэгэхээр нь би нэг цохисон. Нөгөө эмэгтэй цаашаагаа унасан. Тэрнээс цааш болсон зүйлийг санахгүй байна. Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна гэв .

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ч ийн өгсөн: ...Би ***-нд өөрийн нөхөр Э.Э  хамт мал маллаж амьдардаг юм. Тэгтэл 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18-19 цагийн үед манай хажууд цэнхэр өнгийн ачааны “Кантер” машинтай гурван танихгүй эрэгтэй хүн архи уугаад сууж байсан. Би уг хүмүүсийн хажууд байсан морио авахаар очтол тэр гурван залуу надад өөрсдийгөө танилцуулаад намайг хоол хийгээд өгөөч ээ гэж хэлсэн. Тэр гурван залуу өөрсдийнхөө нэрийг Г , Б , Ё  гэж танилцуулж байсан. Тэгээд тэр гурван залууг гэртээ дагуулж ирээд манай нөхөр Э  бид хоёр тэр гурван залуугийн хамтаар фермийн дэлгүүр орсон. Дэлгүүрээс нөхөр бид хоёр нэг шил архи авсан. Нөгөө гурван залуу бас нэг шил архи авсан. ...Тэгээд тэр залуучууд хоол идэж байх явцдаа “улиастайн голыг атгаж явлаа хорин жил манай аав амьдраад 2009 онд нас барсан” гэж хэлээд байхаар нь “би ч гэсэн 10 жил амьдарч байна, энэ хавьд манайхыг атмаандаад байдаг хүн байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл нэг мэдэхэд “ална” гэж хэлээд Ё  гэх залуу намайг гараараа толгой хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би газарт хойшоогоо уначихсан байхад хөлөөрөө миний цээж хэсэг рүү дэвссэн. Тэгээд босох гэтэл миний зүүн талын шанаа хэсэг рүү ямар нэгэн юмаар цохих шиг болоод миний нүүр хэсгээс цус урсаад ирсэн. Мөн миний хөл, гар хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд, базаж зулгаагаад байсан. Бас над руу хүйтэй ус цацаад зодоод байсан. ...Намайг Н  гэх залуу зодож байх үед манай нөхөр “миний ханийг битгий зодооч ээ, намайг зод” гэж хэлэх үед Н  гэх залуу манай нөхөр рүү эргэх үед нь би гэрээс гараад ойрхон байдаг айл руу цусаа дараад зугтаасан. Тэгээд хажууд ойрхон байдаг айл руу явж ороод “хүүхдүүд рүү яриарай” гэж хэлээд унасан. ...Манай нөхөр хөдөө малаа маллаад ганцаараа байгаа. Шүүх эмнэлэгт одоогийн байдлаар үзүүлж амжаагүй байна. Намайг Б , Г  гэх хүмүүс зодож цохиогүй. Харин Ё  гэх нэртэй залуу намайг цохиж зодсон.

...Н  өөрийгөө атмаан байсан гэж хэлээд эхлээд миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би хойшоогоо ширээ ор хоёрын дундуур газарт унасан. Намайг газарт унасан байх үед Н  дээрээс хөлөөрөө гуя, гар хэсэг рүү дэвсээд өшиглөөд байсан. Тэгсэнээ зүүн нүдний хэсэг рүү нэг юмаар цохих шиг болсон, миний зүүн нүдний хажуу талын сэтэрсэн хэсгээс цус гоожоод урсаад ирсэн. Би яг юугаар миний зүүн нүдний хэсэг рүү цохьсоныг харж чадаагүй. Тухайн үед гэр харанхуй, гэрэлгүй байсан. Мөн намайг зүүн шанаа хэсэг рүү гараар цохиж, зүүн шанаа хэсгийг хөхрүүлж, нэг шүдийг хөдөлгөж сулрал үүсгэсэн. Намайг Н оос өөр хүн цохиж зодоогүй. Би тухайн үед Н  ямар учраас над руу ус цацаж зодсоныг нь мэдэхгүй байна. Харанхуй байсан болохоор хаанаас ус аваад цацсан талаар нь хэлж мэдэхгүй байна. Манай гэрт байсан усыг цацсан байх. Би тухайн үед тэр хүний гараас мултарч яаж амьд гарах вэ гэж бодож байснаас өөр надад юу ч бодогдоогүй. Би эхний ээлжинд гэмтлээ тогтоолгохоор эмнэлэгт үзүүлсэн төлбөр, ойр зуурын эм тарианы мөнгө зэрэг нийт 885.822 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүнээс гадна миний баруун нүдний зовхи бүрэн нээгдэхгүй байгаа. Шинжилгээ хийхийн тулд хавдарыг бүрэн буусан үед хийнэ гэсэн. Тэгээд миний нүдэнд хагалгаа хийх эсэхийг шийднэ гэсэн. Тэгэхээр дахиж эмчилгээний зардал гарна. Би одоо бол хэдэн төгрөг гарах эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Миний хохирол төлбөрийг төлж барагдуулсан зүйл огт байхгүй. Би гомдолтой байна. Миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж өгөхийг хүсэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г ын өгсөн: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүү Б.Н , Б.Б  нарын хамт *** гэх газар руу самар түүхээр явсан. Явах замдаа манай дүү Б.Н  бид хоёр 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Би дүү Н ийг уухгүй гээд байхаар нь “би ганцаараа уувал тасрана” гэж хэлээд шахсаар байгаад өгчихсөн юм. Улиастайн аманд очоод явж байхад нэг газар морьтой эмэгтэй хүн ирж байгаа харагдсан. Миний хувьд хотоос гарахдаа архи уучихсан болохоор нэмж уугаад ухаангүй болчихсон юм. Тэгээд би тэрнээс хойшхыг ерөөсөө огт санахгүй байна. Нэг мэдэхэд зуны байшинтай айлд унтаж байх үед цагдаа ирээд намайг авч явж эрүүлжүүлэх байранд саатуулсан. ...Би тэр айлд юу болсон талаар санахгүй байна. ...Би өөрөө архи хэтрүүлэн хэрэглэсэн болохоор Н ийг хэр зэрэг согтолттой байсныг нь хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14-17-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Э  өгсөн: ...Тэгээд архи ууж байх явцад тэр гурван залуу нилээн согтоод “бид нар Улиастайн атмаан, олон жил энд атмаан” хийсэн гэж хэлээд согтуурхаад байхаар нь манай эхнэр Г.Ч  “та нарын атмаан гэж юу байхав дээ” гэсэн утгатай яриа өрнөөд тэгээд маргалдаж эхэлсэн. Миний харснаар нэг мэдэхэд Н  /Ё / гэх залуу манай эхнэр Ч ийг цохиж орон дээр унагаагаад дээрээс нь тохойлдож зодож аллаа, намайг зодооч гэж хэлтэл Н  над руу ирэх үед манай эхнэр Г.Ч  байшингаас гарч гүйх гэж байгаад Н ид баригдсан. Н  манай эхнэрийг байшингийн хаалганаас барьж аваад хувцаснаас нь чирээд дахиад ор руу аваачиж, өшиглөж зодоод байсан. Тэгэхээр нь би ахиад болиоч ээ гэтэл Н  над руу эргэсэн. Тэр хооронд манай эхнэр Г.Ч  гэрээс гарч айл руу гүйж очсон. Манай эхнэрийг зодож байх үед Б , Г  хоёр намайг сандал дээр суулгаад хоёр талаас барьчихсан дээрээс хуурай гурил, ус асгаад байсан. Гэхдээ намайг зодож цохисон зүйл байхгүй. Тэгээд манай эхнэрийг гэрээс гарснаас хойш тэр гурван залуу агсарч согтуурхахаа болиод тайвширсан. Би үүний дараа урд айлд очиход манай эхнэр Г.Ч  тэр айлын үүдэнд цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. ...Дуудлагаар ирсэн цагдаа нар Г ыг манай гэрээс аваад явсан. Харин Н , Б  хоёр машинтайгаа яваад өгчихсөн байсан. Н  гэх залуу манай эхнэр Г.Ч ийг унагаачхаад дээрээс нь зодож цохиод байсан. Нөгөө хоёр залуу нь зодож цохиогүй. Надад учирсан бэртэл гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.А -ийн өгсөн: ...Би тухайн үед ээжээ зүгээр үү гэхэд ээж нь үхлээ гээд хувцас нь шал нойтон болчихсон чичрээд байсан. ...Манай гэр доторх эд зүйлс ундуй сундуй маш их эмх замбраагүй, шал, ор хэсэгт цустай холилдсон байдалтай байсан. Ингээд цагдаа нар манай гэрт байсан тэр эрэгтэй хүнийг аваад явсан. Миний хувьд мөн удалгүй ээжийгээ аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Миний харснаар ээж тухайн үед ухаан санаа эрүүл, болсон асуудлаа бүрэн мэдэж байсан. Мөн хамт байсан хүмүүсийн нэрийг хүртэл мэдэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Н ийн өгсөн: ...Миний санаж байгаагаар би Ч  гэх эмэгтэйг намайг заамдаад авахаар нь гарыг нь тавиулах явцдаа хойш түлхээд баруун талын шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэр үед Ч  гэх эмэгтэй хойно байгаа орныхоо тийшээ унаж байгаа харагдсан. Үүнээс хойш би гэрээс нь шилтэй архийг шидэж гаргаж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд би тэр айлаас урагшаа голын хажууд модон дунд машин дотор сэрсэн. Би тэр эмэгтэй рүү ус цацсан эсэхээ санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №11283 дугаартай шинжээчийн:

1. Г.Ч ийн биед баруун ухархайн хана дотор этмойд хөндий рүү цөмөрсөн зүүн нүдний ухархайн зүүн нүдний ухархайн дээд хана духны хөндий рүү цөмөрсөн, дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн, гадна хана зөрүүтэй, доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн, доод хана доошоо хоншоор яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүг хөмсөг, зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, баруун мөр, бугалга, цээж, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Г.Х  гэх дүгнэлт /хх-н 24-26-р тал/

Б.Н ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41-42-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Н ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *** гэх газарт иргэн Г.Ч тэй тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Н ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ч т учруулсан нөхөн төлсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Н ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *** гэх газарт иргэн Г.Ч тэй тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ч ийн өгсөн: ...Би ***-нд өөрийн нөхөр Э.Э  хамт мал маллаж амьдардаг юм. Тэгтэл 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18-19 цагийн үед манай хажууд цэнхэр өнгийн ачааны “Кантер” машинтай гурван танихгүй эрэгтэй хүн архи уугаад сууж байсан. Би уг хүмүүсийн хажууд байсан морио авахаар очтол тэр гурван залуу надад өөрсдийгөө танилцуулаад намайг хоол хийгээд өгөөч ээ гэж хэлсэн. Тэр гурван залуу өөрсдийнхөө нэрийг Г , Б , Ё  гэж танилцуулж байсан. Тэгээд тэр гурван залууг гэртээ дагуулж ирээд манай нөхөр Э  бид хоёр тэр гурван залуугийн хамтаар фермийн дэлгүүр орсон. Дэлгүүрээс нөхөр бид хоёр нэг шил архи авсан. Нөгөө гурван залуу бас нэг шил архи авсан. ...Тэгээд тэр залуучууд хоол идэж байх явцдаа “улиастайн голыг атгаж явлаа хорин жил манай аав амьдраад 2009 онд нас барсан” гэж хэлээд байхаар нь “би ч гэсэн 10 жил амьдарч байна, энэ хавьд манайхыг атмаандаад байдаг хүн байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл нэг мэдэхэд “ална” гэж хэлээд Ё  гэх залуу намайг гараараа толгой хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би газарт хойшоогоо уначихсан байхад хөлөөрөө миний цээж хэсэг рүү дэвссэн. Тэгээд босох гэтэл миний зүүн талын шанаа хэсэг рүү ямар нэгэн юмаар цохих шиг болоод миний нүүр хэсгээс цус урсаад ирсэн. Мөн миний хөл, гар хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд, базаж зулгаагаад байсан. Бас над руу хүйтэй ус цацаад зодоод байсан. ...Намайг Н  гэх залуу зодож байх үед манай нөхөр “миний ханийг битгий зодооч ээ, намайг зод” гэж хэлэх үед Н  гэх залуу манай нөхөр рүү эргэх үед нь би гэрээс гараад ойрхон байдаг айл руу цусаа дараад зугтаасан. Тэгээд хажууд ойрхон байдаг айл руу явж ороод “хүүхдүүд рүү яриарай” гэж хэлээд унасан. ...Манай нөхөр хөдөө малаа маллаад ганцаараа байгаа. Шүүх эмнэлэгт одоогийн байдлаар үзүүлж амжаагүй байна. Намайг Б , Г  гэх хүмүүс зодож цохиогүй. Харин Ё  гэх нэртэй залуу намайг цохиж зодсон. ...Н  өөрийгөө атмаан байсан гэж хэлээд эхлээд миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би хойшоогоо ширээ ор хоёрын дундуур газарт унасан. Намайг газарт унасан байх үед Н  дээрээс хөлөөрөө гуя, гар хэсэг рүү дэвсээд өшиглөөд байсан. Тэгсэнээ зүүн нүдний хэсэг рүү нэг юмаар цохих шиг болсон, миний зүүн нүдний хажуу талын сэтэрсэн хэсгээс цус гоожоод урсаад ирсэн. Би яг юугаар миний зүүн нүдний хэсэг рүү цохьсоныг харж чадаагүй. Тухайн үед гэр харанхуй, гэрэлгүй байсан. Мөн намайг зүүн шанаа хэсэг рүү гараар цохиж, зүүн шанаа хэсгийг хөхрүүлж, нэг шүдийг хөдөлгөж сулрал үүсгэсэн. Намайг Н оос өөр хүн цохиж зодоогүй. Би тухайн үед Н  ямар учраас над руу ус цацаж зодсоныг нь мэдэхгүй байна. Харанхуй байсан болохоор хаанаас ус аваад цацсан талаар нь хэлж мэдэхгүй байна. Манай гэрт байсан усыг цацсан байх. Би тухайн үед тэр хүний гараас мултарч яаж амьд гарах вэ гэж бодож байснаас өөр надад юу ч бодогдоогүй. Би эхний ээлжинд гэмтлээ тогтоолгохоор эмнэлэгт үзүүлсэн төлбөр, ойр зуурын эм тарианы мөнгө зэрэг нийт 885.822 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүнээс гадна миний баруун нүдний зовхи бүрэн нээгдэхгүй байгаа. Шинжилгээ хийхийн тулд хадврыг бүрэн буусан үед хийнэ гэсэн. Тэгээд миний нүдэнд хагалгаа хийх эсэхийг шийднэ гэсэн. Тэгэхээр дахиж эмчилгээний зардал гарна. Би одоо бол хэдэн төгрөг гарах эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Миний хохирол төлбөрийг төлж барагдуулсан зүйл огт байхгүй. Би гомдолтой байна. Миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж өгөхийг хүсэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г ын өгсөн: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүү Б.Н , Б.Б  нарын хамт *** гэх газар руу самар түүхээр явсан. Явах замдаа манай дүү Б.Н  бид хоёр 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Би дүү Н ийг уухгүй гээд байхаар нь “би ганцаараа уувал тасрана” гэж хэлээд шахсаар байгаад өгчихсөн юм. Улиастайн аманд очоод явж байхад нэг газар морьтой эмэгтэй хүн ирж байгаа харагдсан. Миний хувьд хотоос гарахдаа архи уучихсан болохоор нэмж уугаад ухаангүй болчихсон юм. Тэгээд би тэрнээс хойшхыг ерөөсөө огт санахгүй байна. Нэг мэдэхэд зуны байшинтай айлд унтаж байх үед цагдаа ирээд намайг авч явж эрүүлжүүлэх байранд саатуулсан. ...Би тэр айлд юу болсон талаар санахгүй байна. ...Би өөрөө архи хэтрүүлэн хэрэглэсэн болохоор Н ийг хэр зэрэг согтолттой байсныг нь хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14-17-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Э  өгсөн: ...Тэгээд архи ууж байх явцад тэр гурван залуу нилээн согтоод “бид нар Улиастайн атмаан, олон жил энд атмаан” хийсэн гэж хэлээд согтуурхаад байхаар нь манай эхнэр Г.Ч  “та нарын атмаан гэж юу байхав дээ” гэсэн утгатай яриа өрнөөд тэгээд маргалдаж эхэлсэн. Миний харснаар нэг мэдэхэд Н  /Ё / гэх залуу манай эхнэр Ч ийг цохиж орон дээр унагаагаад дээрээс нь тохойлдож зодож аллаа, намайг зодооч гэж хэлтэл Н  над руу ирэх үед манай эхнэр Г.Ч  байшингаас гарч гүйх гэж байгаад Н ид баригдсан. Н  манай эхнэрийг байшингийн хаалганаас барьж аваад хувцаснаас нь чирээд дахиад ор руу аваачиж, өшиглөж зодоод байсан. Тэгэхээр нь би ахиад болиоч ээ гэтэл Н  над руу иргэсэн. Тэр хооронд манай эхнэр Г.Ч  гэрээс гарч айл руу гүйж очсон. Манай эхнэрийг зодож байх үед Б , Г  хоёр намайг сандал дээр суулгаад хоёр талаас барьчихсан дээрээс хуурай гурил, ус асгаад байсан. Гэхдээ намайг зодож цохисон зүйл байхгүй. Тэгээд манай эхнэрийг гэрээс гарснаас хойш тэр гурван залуу агсарч согтуурхахаа болиод тайвширсан. Би үүний дараа урд айлд очиход манай эхнэр Г.Ч  тэр айлын үүдэнд цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. ...Дуудлагаар ирсэн цагдаа нар Г ыг манай гэрээс аваад явсан. Харин Н , Б  хоёр машинтайгаа яваад өгчихсөн байсан. Н  гэх залуу манай эхнэр Г.Ч ийг унагаачхаад дээрээс нь зодож цохиод байсан. Нөгөө хоёр залуу нь зодож цохиогүй. Надад учирсан бэртэл гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.А-ийн өгсөн: ...Би тухайн үед ээжээ зүгээр үү гэхэд ээж нь үхлээ гээд хувцас нь шал нойтон болчихсон чичрээд байсан. ...Манай гэр доторх эд зүйлс ундуй сундуй маш их эмх замбараагүй, шал, ор хэсэгт цустай холилдсон байдалтай байсан. Ингээд цагдаа нар манай гэрт байсан тэр эрэгтэй хүнийг аваад явсан. Миний хувьд мөн удалгүй ээжийгээ аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Миний харснаар ээж тухайн үед ухаан санаа эрүүл, болсон асуудлаа бүрэн мэдэж байсан. Мөн хамт байсан хүмүүсийн нэрийг хүртэл мэдэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Н ийн өгсөн: ...Миний санаж байгаагаар би Ч  гэх эмэгтэйг намайг заамдаад авахаар нь гарыг нь тавиулах явцдаа хойш түлхээд баруун талын шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэр үед Ч  гэх эмэгтэй хойно байгаа орныхоо тийшээ унаж байгаа харагдсан. Үүнээс хойш би гэрээс нь шилтэй архийг шидэж гаргаж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд би тэр айлаас урагшаа голын хажууд модон дунд машин дотор сэрсэн. Би тэр эмэгтэй рүү ус цацсан эсэхээ санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №11283 дугаартай шинжээчийн:

1. Г.Ч ийн биед баруун ухархайн хана дотор этмойд хөндий рүү цөмөрсөн зүүн нүдний ухархайн зүүн нүдний ухархайн дээд хана духны хөндий рүү цөмөрсөн, дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн, гадна хана зөрүүтэй, доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн, доод хана доошоо хоншоор яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүг хөмсөг, зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, баруун мөр, бугалга, цээж, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Г.Х  гэх дүгнэлт /хх-н 24-26-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Н ийн гэм буруугийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч  Б.Н   согтуурсан үедээ  хохирогчийн  гэр бүлийн хүмүүсийн  дэргэд зодож эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол  учруулсан  хохирогчийг тохуурхан доромжилсон  гэж үзэх үндэстэй тул  Прокуророос  Б.Н ийн гэм  буруугийн үйлдлийг  зүйлчилсэн хуулийн зүйл  хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

            Шүүгдэгч Б.Н  нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,   

          Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Н   нь хохирогч Г.Ч ийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

           Хохирогч Г.Ч  нь өөрт учирсан хохирол болох 733412 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлсэн байх ба шүүгдэгч Б.Н  нь 852.750 төгрөгийг төлсөн талаар бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.Н ийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 64-69, 89-р тал/

            Хохирогч Г.Ч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах бусад хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Н ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: ...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Н  нь эрхэлсэн тодорхой ажил орлогогүй байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Б.Н  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид баримтаар учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б  овогт Б.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг тохуурхан доромжилж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б-н Н ийг 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н ид оногдуулсан 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н ид оногдуулсан 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр  торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Хохирогч Г.Ч  нь энэ гэмт хэргийн улмаас гарсан гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Н ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ