Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 7 дугаар багийн 26-13 тоотод оршин суух “Онход” овогт Дондогдоржийн Гантуяа /РЗ-67021801/-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Гантуяа нарыг суулцуулан.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гантуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1974 онд сургуульд ороод 8-р ангийг 1982 онд төгсөөд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал тасралтгүй нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, дэвтрээ үрэгдүүлсэн зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа тул шүүхэд хандсан болно.

Иймд Д.Гантуяа намайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” нэгдлийн 2 дугаар бригадад 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Гантуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” нэгдлийн 2 дугаар бригадад 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олгосон 3/64 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбар,

Гэрч Р.Хишигжаргалын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “....Д.Гантуяа нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1982-1990 он хүртэл хонь хариулж байсныг нь сайн мэдэх юм....” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Сэлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “....Д.Гантуяа нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сар хүртэл малчинаар ажиллаж байсан юм....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Д.Гантуяад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10/114 дугаартай “....тус аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1985-1989 оны тушаалыг шүүж үзэхэд Д.Гантуяаг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэхтодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон