Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00382

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Хатгал тосгоны 1 дүгээр хороо ХААН банкны хашаанд оршин суух “Монгол” овогт Бадарчийн Нарантунгалаг /РХ-67030101/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Нарантунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нарантунгалаг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1983 онд Алаг-Эрдэнэ сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд Сэлэнгэ аймгийн Шаамарын ТМСургуульд 2 жил суралцаж төгсөөд хуучнаар Хатгал хотын Ахуй үйлчилгээний төвийн зочид буудал үйлчлэгчээр ажиллаж байгаад түүнээс хойш Дамжлага баазын конторт 1986-1988 он хүртэл үйлчлэгчээр, 1989-1994 он хүртэл оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан ба одоо ХААН банкинд үйлчлэгч хийж байгаа болно. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх ажил албан тушаалд томилогдож байсан зарим тушаал шийдвэр олдохгүй ажлаас чөлөөлсөн, хооронд нь шилжүүлэн томилж байсан тушаал шийдвэр байхгүй байна гээд миний ажиллаж байсан байдал тогтоогдохгүй хохироод байгаа тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймаг, Хатгал хотын /хуучнаар/ Дамжлага баазад 1986 оны 6 дугаар сарын 11-нээс 1988 оны 6 дугаар сарын 13-н хүртэл саальчнаар, Дамжлага баазын ноос бэлтгэлийн цехэд 1988 оны 6 дугаар сарын 13-наас 1988 оны 7 дугаар сарын 03-н хүртэл нормчин, Дамжлага баазын конторт 1988 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үйлчлэгч, Хатгал хотын /хуучнаар/ Оёдлын үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Нарантунгалаг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймаг, Хатгал хотын /хуучнаар/ Дамжлага баазад 1986 оны 6 дугаар сарын 11-нээс 1988 оны 6 дугаар сарын 13-н хүртэл саальчнаар, Дамжлага баазын ноос бэлтгэлийн цехэд 1988 оны 6 дугаар сарын 13-наас 1988 оны 7 дугаар сарын 03-н хүртэл нормчноор, Дамжлага баазын конторт 1988 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үйлчлэгч, Хатгал хотын /хуучнаар/ Оёдлын үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор тус тус ажиллаж болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгч Б.Нарантунгалагт Сэлэнгэ аймгийн Шаамарын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нээж олгосон №137939 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

БНМАУ-ын Гадаад худалдааны яамны Хатгал дахь Социалист хөдөлмөрийн дамжлага баазын даргын 1986 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №93 дугаартай тушаалд “....Бадарчийн Нарантунгалагийг саальчнаар 1986-06-11-нээс түр авч ажиллуулсугай....” гэх Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах тухай тушаалын хуулбар,

БНМАУ-ын Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харьяа Хатгал дахь дамжлага баазын даргын 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №86 дугаартай тушаалд “....саальчнаар ажиллаж байсан Бадарч овогтой Нарантунгалагийг бэлтгэлийн тасагт нормчноор 1988 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай....” гэх Өөр ажилд шилжүүлэх тухай тушаалын хуулбар,

БНМАУ-ын Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харьяа Хатгал дахь дамжлага баазын даргын 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №96 дугаартай тушаалд “....Бадарч овогтой Нарантунгалагийг 1988-07-04-ний өдрөөс эхлэн Конторын үйлчлэгчээр түр авч ажиллуулсугай....” гэх Ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэх тухай тушаалын хуулбар,

БНМАУ-ын Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харьяа Хатгал дахь дамжлага баазын даргын 1989 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн №4 дугаартай тушаалд “....Конторын үйлчлэгч Бадарч овогтой Нарантунгалагийг өөрийнх нь хүсэлтээр 1989.01.18-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж, Оёдлын үйлдвэрт шилжүүлсүгэй....” гэх Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар,

Гэрч Ч.Хөхийгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Б.Нарантунгалаг нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Гадаад худалдааны дамжлага баазад 1986 оны хавар малчин, саальчнаар ороод уг ажлаа 1988 оны зун 6 сар хүртэл хийж байгаад тус дамжлага баазын түүхий эд бэлтгэлийн тасагт нормчины ажлыг хийсэн. Тэгээд тухайн жилдээ буюу 1988 оны 7 дугаар сараас дамжлага баазын конторын цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1989 оноос ноосны үйлдвэр нь оёдлын үйлдвэр болж ажиллаж эхлэхэд тус газарт оёдолчноор ажиллахаар шилжиж байсан юм. Тэгээд оёдолчноор 1994 онд тус газрыг татан буугдах хүртэл тасралтгүй ажиллаж байсан....” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Тумбаашийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Б.Нарантунгалаг нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Гадаад худалдааны яамны харъяа  дамжлага баазад 1986 оноос саальчнаар ажиллаж байсан. Тэгээд 1988 оноос бэлтгэлийн тасагт ноос ялгах нормчиноор орж ажиллаж байгаад тэр жилээ конторын цэвэрлэгчээр шилжиж ажилласан. 1989 оноос Ноосны үйлдвэр нь Оёдлын цех болж өөрчлөгдөхөд өөрийн саналаар шилжиж оёдолчин болж байсан....” гэх мэдүүлэг, 1988 оны гэх фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Б.Нарантунгалагийн ажиллаж байсан талаарх холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн 10/148 дугаартай “....тус аймгийн Хатгал хотын Дамжлага баазын ажилтан, ажилчдын цалингийн цэс манай архивт байхгүй тул Б.Нарантунгалагт холбогдох цалингийн тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй байна....” гэх,

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3/102 дугаартай  “....Хатгал хотын Дамжлага баазын баримт бичиг Захирагчийн ажлын албаны архивт байхгүй учир Бадарч овогтой Нарантунгалагт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон