Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00383

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багт оршин суух “Ханаги” овогт Пүрэвийн Батжаргал /РА-58031215/-ын хүсэлттэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 9 дүгээр багийн 20-04 тоотод оршин суух, “Ханагин” овогт Батжаргалын Бямбасүрэн /РА-85020901/

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1974 онд элсэн ороод 1976 оноос 1979 он хүртэл цэргийн алба хааж ирээд 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөгжил нэгдэлд малчнаар 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хувьчлал болох хүртэл хугацаанд нийт 12 жилийн хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмждлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч Батжаргал нь миний төрсөн аав ба хөдөө Алаг-Эрдэнэ суманд  ажилтай учир би түүний өмнөөс итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байгаа юм. Аав Батжаргал нь 5 дугаар ангиасаа сургуулиас гарч эцэг эхийн хамт мал малладаг байсан. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1974 онд элсэн ороод мал маллаж байгаад 1976-1979 оны хооронд цэргийн алба хаасан.  Цэргээс халагдаж ирээд 1979 оноос эхлэн нэгдэл тартал тасралтгүй малчнаар ажиллаж байсан юм билээ. Одоо тэтгэвэрт орох болсон тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан болно.

Иймд аав Батжаргалыг Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн 4 дүгээр бргиадад 1974 оны 7 дугаар сарын 01-нээс 1976 оны 7 дугаар сарын 01-н хүртэл, 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 8 дугаар сарын 25-н хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Батжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн 4 дүгээр бргиадад 1974 оны 7 дугаар сарын 01-нээс 1976 оны 7 дугаар сарын 01-н хүртэл, 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 8 дугаар сарын 25-н хүртэл хоньчноор ажиллаж болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн архивын лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд,

Монгол улсын Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахыг төв архивын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн № 000001707 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

Гэрч З.Баасандалайгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....П.Батжаргал нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад цэрэгт явж ирсэн цагаасаа хойш буюу 1979 оноос 1992 оны хувьчлал явагдах хүртэл ажиллаж байсан юм. Мөн 3 дугаар бригадад нэг хэсэг ажиллаж амьдарч байсан....” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Цэцэгээгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....миний хувьд энэ хүнийг 1981 оноос Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор ажиллаж байхыг нь сайн мэдэх бөгөөд хувьчлал явагдах хүртэл буюу 1992 оныг дуустал ажиллаж байсан юм. Түүнээс өмнө мал маллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон