| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0229/И |
| Дугаар | 00384 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Шинэ-Идэр суманд 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Мөрөн сумын 13 дугаар багийн 45-15 тоотод оршин суух “Цагаан гэр хариад” овогт Бадамжавын Энхээ /РУ-65093004/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Энхээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхээ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгсөөд хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан тус сумын Жаргалын зам нэгдлийн 1-р бригадад 1981-1989 оныг дуустал тасралтгүй саальчнаар ажиллаж байсан юм. Одоо ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.
Иймд Б.Энхээ намайг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхээ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын 2013 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн цалин хөлсний тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд,
Жаргалын зам нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай “....Жаргалын зам нэгдлийн бага хувьчлалаар...өргөдлөө өгсөн хүмүүст 2000 төгрөгийн мал олгосугай...36.Б.Энхээ 7000....” гэх тогтоолын хуулбар,
Гэрч Ж.Дарьсүрэнгийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “....Б.Энхээ нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны хавар 5 дугаар сараас эхлэн 1992 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл фермийн саальчин хийж байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Рэгзмаагийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “....Б.Энхээ нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1981-1992 оныг дуустал фермийн саальчин хийж байсан....” гэх мэдүүлэг, нэгдлийн гишүүний 693 дугаартай үнэмлэх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлээс 1959 онд Бямбабадрахын Энхээ нэрээр нээж олгосон 693 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийг нотлох баримтанд үнэлээгүй болно. Учир нь: Эцгийн нэр зөрүүтэй, мөн Б.Энхээ нь 1965 онд төрсөн байтал 1959 онд нээж олгосон нэгдлийн гишүүний үнэмлэх байна.
Нэхэмжлэгч Б.Энхээгийн ажиллаж байсан талаархи лавлагааг аймгийн архиваас гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2013 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн 10/2786 тоот, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 10/113 дугаартай тодорхойлолтууд тус тус хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон