Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/360

 

 

 

 

 

 

 

 

  2021        03          18                                       2021/ШЦТ/360

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч Д.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С. овогт Д.гийн Б.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1906 05539 0229 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  оршин суух, урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1076 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлж байсан,

С.овогт Д. Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б. нь иргэн Ц.Батгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” хотхон, Шар хадны гудамжинд байдаг 65б байрны 39 тоот 40.9 м.кв орон сууцыг банкны зээлээр 30.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн үүдэнд байдаг нотариатаар баталгаажуулж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгээд, улмаар “Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсны дараа банкны барьцаанд тавиад зээл гаргуулаад байрны үнийг бүрэн төлөх болно” гэж худал хэлж итгүүлэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “...байрны төлбөр 100 хувь төлөгдсөн тул Д.Б.ы нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн” гэх утгатай баримтыг Ц.Батгэрэлээр хийлгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 000721196 дугаартай гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авч, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж, 19.000.000 төгрөгийн зээл авсан боловч иргэн Ц.Батгэрэлд байрны үнийг өгөхгүй залилсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ц.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 12 дугаар сард Б. хэлэхдээ танай байрыг бэлэн 30 сая төгрөгөөр худалдаж авъя гэхээр нь бэлнээр юм бол ав даа гэж хэлсэн. Б. хэлэхдээ би банкнаас зээл авах гэж байна, таны байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлчихвэл зээл гарах гээд байна гэхээр нь 2018.12.07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж өгсөн. Б. хэлэхдээ худалдах, худалдан авах гэрээ хийчихвэл би нөгөө мөнгө авах хүндээ харуулчихна, тэгээд 30 сая төгрөг аваад 17 цагт өгнө гэж хэлсэн. Тэгээд Б.тай ярихад нөгөө хүн маань юманд явчихсан байна гэнэ, 3 хоногийн дараа бүтээгээд өгье гээд тэрнээс хойш худал ярьсаар байгаад өдий хүрсэн. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.тай худалдах, худалдан авах гэрээ хийж, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн яг үүдэнд байх нотариатаар орж гэрчлүүлж байсан. Тэгээд мөнгөө авах гэхэд мөнгө арай бүтэхгүй байна, удахгүй санаа зоволтгүй гэх мэт шалтгаан хэлээд хойшлуулсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б. надад хэлэхдээ мөнгө чинь бараг болчихлоо, 3 цагийн дараа бүтчихнэ, чи мөнгөө 100 хувь авсан гээд надад бичээд өгчих гэхээр нь нөхөр бид хоёр Б.д итгээд байрны төлбөр 100 хувь төлөгдсөн гэсэн бичиг хийж өгсөн. Тэгээд Б.ы нэр дээр гэрчилгээ гарсны дараа надад хэлэхдээ мөнгө бүтэхээ больчихлоо. Одоо энэ байрыг банкны барьцаанд тавиад зээл аваад өгчихье гээд мөнгө өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 187-188/,

- Гэрч Д.Дондогжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б. анх хэлэхдээ та хэд байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд өгчих, тэгвэл гэрчилгээгээ банкинд барьцаанд тавьж зээл аваад мөнгийг чинь өгчихье гэж хэлж байсан. Тэрний дагуу Б.ы нэр дээр гэрчилгээ гарсан байгаа. 2018 оны Б. нь цус харвасан гэж байсан боловч тэр үедээ энд тэнд яваад худлаа хэлсэн байсан. Мөн тэрнээс хойш мөнгө төгрөгийг чинь өгнө гэж удаа дараа худал хэлсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Д.Б. нь иргэн Ц.Батгэрэлээс шилжүүлж авсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” хотхон, Шар хадны гудамжинд байдаг 65б байрны 39 тоот 40.9 м.кв улсын бүртгэлийн Ү-2204068092 гэрчилгээний дугаартай орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд 19 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан №ЗГ/ВСС190516051-1 дугаартай зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-ийн 112-116/,

- Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8/2395 тоот: “Иргэн Д.Б.ы өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068092 дугаарт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” хотхон, Шар хадны гудамж, 65б дүгээр байрны 39 тоот хаягт байрлах орон сууц бүртгэлтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Худалдаа хөгжлийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна” гэх албан бичиг /хх-ийн 155-161/,

- Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” хотхон, Шар хадны гудамжинд байдаг 65б байрны 39 тоот 40.9 м.кв орон сууцны хувийн хэрэгт үзлэг  хийсэн тэмдэглэл, хувийн хэргийн хуулбар /хх-ийн 199-235/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Б. нь иргэн Ц.Батгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” хотхон, Шар хадны гудамжинд байдаг 65б байрны 39 тоот 40.9 м.кв орон сууцыг банкны зээлээр 30.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн үүдэнд байдаг нотариатаар баталгаажуулж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгээд, улмаар “Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсны дараа банкны барьцаанд тавиад зээл гаргуулаад байрны үнийг бүрэн төлөх болно” гэж худал хэлж итгүүлэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “...байрны төлбөр 100 хувь төлөгдсөн тул Д.Б.ы нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн” гэх утгатай баримтыг Ц.Батгэрэлээр хийлгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 000721196 дугаартай гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авч, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж, 19.000.000 төгрөгийн зээл авсан боловч иргэн Ц.Батгэрэлд байрны үнийг өгөхгүй залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.Б.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Д.Б. нь иргэн Ц.Батгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” хотхон, Шар хадны гудамжинд байдаг 65б байрны 39 тоот 40.9 м.кв орон сууцыг банкны зээлээр 30.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн үүдэнд байдаг нотариатаар баталгаажуулж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгээд, улмаар “Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсны дараа банкны барьцаанд тавиад зээл гаргуулаад байрны үнийг бүрэн төлөх болно” гэж худал хэлж итгүүлэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “...байрны төлбөр 100 хувь төлөгдсөн тул Д.Б.ы нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн” гэх утгатай баримтыг Ц.Батгэрэлээр хийлгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 000721196 дугаартай гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авч, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж, 19.000.000 төгрөгийн зээл авсан боловч иргэн Ц.Батгэрэлд байрны үнийг өгөхгүй залилсан болох нь:

- Хохирогч Ц.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 12 дугаар сард Б. хэлэхдээ танай байрыг бэлэн 30 сая төгрөгөөр худалдаж авъя гэхээр нь бэлнээр юм бол ав даа гэж хэлсэн. Б. хэлэхдээ би банкнаас зээл авах гэж байна, таны байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлчихвэл зээл гарах гээд байна гэхээр нь 2018.12.07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж өгсөн. Б. хэлэхдээ худалдах, худалдан авах гэрээ хийчихвэл би нөгөө мөнгө авах хүндээ харуулчихна, тэгээд 30 сая төгрөг аваад 17 цагт өгнө гэж хэлсэн. Тэгээд Б.тай ярихад нөгөө хүн маань юманд явчихсан байна гэнэ, 3 хоногийн дараа бүтээгээд өгье гээд тэрнээс хойш худал ярьсаар байгаад өдий хүрсэн. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.тай худалдах, худалдан авах гэрээ хийж, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн яг үүдэнд байх нотариатаар орж гэрчлүүлж байсан. Тэгээд мөнгөө авах гэхэд мөнгө арай бүтэхгүй байна, удахгүй санаа зоволтгүй гэх мэт шалтгаан хэлээд хойшлуулсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б. надад хэлэхдээ мөнгө чинь бараг болчихлоо, 3 цагийн дараа бүтчихнэ, чи мөнгөө 100 хувь авсан гээд надад бичээд өгчих гэхээр нь нөхөр бид хоёр Б.д итгээд байрны төлбөр 100 хувь төлөгдсөн гэсэн бичиг хийж өгсөн. Тэгээд Б.ы нэр дээр гэрчилгээ гарсны дараа надад хэлэхдээ мөнгө бүтэхээ больчихлоо. Одоо энэ байрыг банкны барьцаанд тавиад зээл аваад өгчихье гээд мөнгө өгөөгүй.” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Дондогжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б. анх хэлэхдээ та хэд байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд өгчих, тэгвэл гэрчилгээгээ банкинд барьцаанд тавьж зээл аваад мөнгийг чинь өгчихье гэж хэлж байсан. Тэрний дагуу Б.ы нэр дээр гэрчилгээ гарсан байгаа. 2018 оны Б. нь цус харвасан гэж байсан боловч тэр үедээ энд тэнд яваад худлаа хэлсэн байсан. Мөн тэрнээс хойш мөнгө төгрөгийг чинь өгнө гэж удаа дараа худал хэлсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Д.Б. нь иргэн Ц.Батгэрэлээс шилжүүлж авсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” хотхон, Шар хадны гудамжинд байдаг 65б байрны 39 тоот 40.9 м.кв улсын бүртгэлийн Ү-2204068092 гэрчилгээний дугаартай орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд 19 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан №ЗГ/ВСС190516051-1 дугаартай зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ,

- Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8/2395 тоот: “Иргэн Д.Б.ы өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068092 дугаарт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” хотхон, Шар хадны гудамж, 65б дүгээр байрны 39 тоот хаягт байрлах орон сууц бүртгэлтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Худалдаа хөгжлийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна” гэх албан бичиг,  

          - Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” хотхон, Шар хадны гудамжинд байдаг 65б байрны 39 тоот 40.9 м.кв орон сууцны хувийн хэрэгт үзлэг  хийсэн тэмдэглэл, хувийн хэргийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Б. нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Д.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С. овогт Д.гийн Б.г хуурч өмчлөгчийн эд хөрөнгө, эд  хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Б.д оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Д.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА