Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/361

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2021        03          18                                       2021/ШЦТ/361

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч З.Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц. овогт З.ын Н.ид яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00000 0120 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хот чимэглэлийн дизайнер мэргэжилтэй, “Эн Би Си” ХХК-д засвар, захиалгын ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, ээж, 1 хүүхдийн хамт оршин суух,  Ц. овогт З.ын Н..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Н. нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцны подвалд Э.Одтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсан байх ба хэл амаар доромжилсон үйлдэлд нь дургүйцэн пивоны шил шидэж, Э.Одын толгой хэсгийг онож хагалсан, зүүн нүдэнд  нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Н. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Э.Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрын 2 дугаар орцны подвалд оёулсан юмаа авах гээд орсон. Би оёдлын газар орохдоо 2 ширхэг, 2 литрийн хэмжээтэй “Нийслэл” гэх нэртэй пиво аваад орсон. Тэндээ оёдолчинтой хамт уусан ба тухайн байрны оршин суугч хамт уусан. Үдээс хойш 18 цагийн үед миний хувцсаа оёулж байсан оёдолчингийн хүүхэд нь гаднаас орж ирээд тухайн подвалд амьдардаг бид хоёртой хамт пиво ууж байсан хүнийг зодохоор нь би “миний дүү болохгүй, наад хүн чинь аав шиг чинь хүн байна” гэж хэлсэн чинь намайг хараасан. Тэгээд би “наад хүн чинь гэмтчихвэл яах юм бэ” гэсэн чинь над руу пивоны шил аваад шидсэн. Тэгээд би нүүрээ гараараа хамгаалаад нүүрээ дараад тонгойсон чинь миний толгойг шил нь оноод хагалсан. Миний нүд рүү гараараа цохиод, намайг газар чирээд миний хөл рүү бас өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

- Гэрч Г.Баасанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай подвалын хажуу талын өрөөнд хүмүүс орилоод байсан. Тэгээд хана руу шил шидээд хагарах чимээ гарсан. Тэгээд би яваад ороход Од гэх хүн нэг хүнтэй маргалдаад заамдалцаад зогсож байсан. Би цагдаа дуудлаа шүү гэхэд бүгдээрээ дууд гэсэн. Тэгээд СӨХ-ийн байцаагч Отгоо эгч рүү залгасан. Отгоо эгч өөрөө ирэлгүй цагдаа дуудсан байх. Би ажлын байрандаа эргэж орж ирээд сууж байхад Жаргалмаа эгчийн  хүүхэд болох Н. орж ирсэн. Тэгэхээр нь би чи юу хийж байгаа юм гэсэн чинь “аан би зууралдаж байсан юм, та цагдаа дуудсан уу” гэхээр нь “би цагдаа дуудаагүй, СӨХ-ийн Отгоо эгч рүү ярьсан” гэж хэлсэн. Тэгээд Н. гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Гэрч Ж.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцны подвалд байж байхад Жаргалын хүүхэд Н. гаднаас орж ирээд намайг одоо унт гээд миний цамцны малгайнаас татаад гаргасан. Тэгээд би өрөөндөө ороод унтсан. Намайг цохиж зодоогүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ямар нэг санал гомдолгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 553 тоот: “Э.Одын биед баруун зулайн хуйханд  няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

- З.Н.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас З.Н. нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцны подвалд Э.Одтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсан байх ба хэл амаар доромжилсон үйлдэлд нь дургүйцэн пивоны шил шидэж, Э.Одын толгой хэсгийг онож хагалсан, зүүн нүдэнд  нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул З.Н.ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           З.Н. нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцны подвалд Э.Одтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсан байх ба хэл амаар доромжилсон үйлдэлд нь дургүйцэн пивоны шил шидэж, Э.Одын толгой хэсгийг онож хагалсан, зүүн нүдэнд  нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Э.Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрын 2 дугаар орцны подвалд оёулсан юмаа авах гээд орсон. Би оёдлын газар орохдоо 2 ширхэг, 2 литрийн хэмжээтэй “Нийслэл” гэх нэртэй пиво аваад орсон. Тэндээ оёдолчинтой хамт уусан ба тухайн байрны оршин суугч хамт уусан. Үдээс хойш 18 цагийн үед миний хувцсаа оёулж байсан оёдолчингийн хүүхэд нь гаднаас орж ирээд тухайн подвалд амьдардаг бид хоёртой хамт пиво ууж байсан хүнийг зодохоор нь би “миний дүү болохгүй, наад хүн чинь аав шиг чинь хүн байна” гэж хэлсэн чинь намайг хараасан. Тэгээд би “наад хүн чинь гэмтчихвэл яах юм бэ” гэсэн чинь над руу пивоны шил аваад шидсэн. Тэгээд би нүүрээ гараараа хамгаалаад нүүрээ дараад тонгойсон чинь миний толгойг шил нь оноод хагалсан. Миний нүд рүү гараараа цохиод, намайг газар чирээд миний хөл рүү бас өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Г.Баасанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай подвалын хажуу талын өрөөнд хүмүүс орилоод байсан. Тэгээд хана руу шил шидээд хагарах чимээ гарсан. Тэгээд би яваад ороход Од гэх хүн нэг хүнтэй маргалдаад заамдалцаад зогсож байсан. Би цагдаа дуудлаа шүү гэхэд бүгдээрээ дууд гэсэн. Тэгээд СӨХ-ийн байцаагч Отгоо эгч рүү залгасан. Отгоо эгч өөрөө ирэлгүй цагдаа дуудсан байх. Би ажлын байрандаа эргэж орж ирээд сууж байхад Жаргалмаа эгчийн  хүүхэд болох Н. орж ирсэн. Тэгэхээр нь би чи юу хийж байгаа юм гэсэн чинь “аан би зууралдаж байсан юм, та цагдаа дуудсан уу” гэхээр нь “би цагдаа дуудаагүй, СӨХ-ийн Отгоо эгч рүү ярьсан” гэж хэлсэн. Тэгээд Н. гараад явсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Ж.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцны подвалд байж байхад Жаргалын хүүхэд Н. гаднаас орж ирээд намайг одоо унт гээд миний цамцны малгайнаас татаад гаргасан. Тэгээд би өрөөндөө ороод унтсан. Намайг цохиж зодоогүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ямар нэг санал гомдолгүй.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 553 тоот: “Э.Одын биед баруун зулайн хуйханд  няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

- З.Н.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Н.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч З.Н. нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч З.Н.ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц. овогт З.ын Н.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н.ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.Н.ид оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, З.Н. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, З.Н.ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА