| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/49 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/49
2021 01 08 2021/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт П.Ц эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хэрэг үйлдэх үедээ “*** дээд сургуулийн 2 дугаар курсийн оюутан байсан гэх, ам бүл-3, хойд эцэг, эхийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор *** хотхоны 000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Б овогт П.Ц /РД: ******0 /.
Холбогдсон хэргийн талаар:
П.Ц нь Ч.Ч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сард найзтайгаа ярья гэх шалтгаанаар түүний өмчлөлийн “Самсунг Эс-5” загварын гар утсыг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ах руугаа залгаадахъя гэх шалтгаанаар түүний өмчлөлийн “Айфоне-7” загварын гар утсыг тус тус шилжүүлэн авсны улмаас бусдад 520.000 /таван зуун хорин мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж залилах гэмт хэрэгт ,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр орших “***” гэх газраас иргэн П.Н эзэмшилд байсан *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Ц мэдүүлэхдээ: Би өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ч өгсөн: ... 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хорооллын эцэст ажил дээрээ байхад манай найз П.Ц ажил дээр ирсэн. Тэгээд бид 2 цуг гараад такси бариад Жуковын автобусны буудал дээр ирсэн. Тэгээд манай найз П.Ц миний утсыг ах руугаа залгаадахъя гэж хэлээд авсан. Тэгээд таксинаас буугаад намайг наанаа хүлээж бай гэж хэлчхээд миний утсыг аваад тэр чигтээ яваад өгсөн. ...миний утас “Ай фоне-7” маркийн гар утас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 45000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. Одоо гар утсаа 40000 төгрөгөөр үнэлж байна... Улаан өнгийн сэв зураасгүй гар утас байсан. ...Мөн 2020 оны 05 дугаар сарын дундуур гэж санаж байна “Самсунг Эс-5” маркийн гар утсыг манай гэрийн ойролцоо буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал, 33-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Н өгсөн: ...2020 оны 07 сарын 24-ний өглөө 07 цаг өнгөрч байхад миний *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Акуа” маркийн машинтай Б ах, Ц бид 3 цалинтай дадлага хийж байгаа ажил маань болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ***анд байрлах “***”-ын хаус руу явсан. Явах замдаа Ц эд “чи буухгүй юм уу” гэтэл тэр би яармаг явж хүнтэй уулзах ажилтай гэсээр ажлын үүдэнд 08 цагт ирэхэд Ц машинд чинь байж байя гар утсаа үлдээчих” гэхэд нь би утсаа өгөөгүй машины түлхүүрээ аваад ажил руу орсон. Тэгээд 14 цагийн үед Ц над руу хүний утаснаас залгаад “Машины дугаараа өгөөч цонхыг нь онгойлгоод сууж байя” гэж хэлэхээр нь би ажлынх нь ах М машиныхаа түлхүүрийг өгөөд явуулсан. Үүнээс хойш 16 цагийн үед над руу өөрийн “Ц ” гэх фэйсбүүк чатаар “Би цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр байна, би удахгүй гарлаа” гэсэн чат бичсэн. Тэрнээс хойш фэйсбүүк нь холбогдох гэж удаа дараа оролдсон боловч чатыг минь уншихгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Б -ийн өгсөн: ...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс залгаж “Машинаа ирж авах юм уу” гэхээр нь би гайхаад очтол П.Ц хороололд миний хүү Н -ын *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Акуа” маркийн машинтай явж байгаад баригдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би П.Ц ээс “чи яахаараа хүний машин авсан байдаг билээ” гэж асуутал тэр дуугарахгүй байсан. Бас манай машины бичиг баримтыг нь 1-2 хоногийн өмнө нэг машинтай шүргэлцээд тэр жолоочид нь өгсөн гэсэн. Ингээд машинаа хүү бид хоёр хүлээж авахад машины урд талын салхины шил хагарсан, жолооч талын ар талын хаалга бага зэрэг хонхойсон байсан. Хүүгээсээ энэ талаар асуухад ээжээсээ санаа зовоод хэлж чадахгүй байсан юм байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 62-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Б-ын өгсөн: ...2020 оны 07 сарын 24-ний өглөө 07 цагийн үед Н ын *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Акуа” улсын гэх автомашинаар ажил руугаа явсан. Ажил дээр очоод Н бид хоёр ажил руугаа орж түүний найз нь машинд нь үлдсэн. Ингээд ажил тарах үед манай ажлын хүмүүс Н тай уулзахад миний машин болон найз маань байхгүй болсон байна гэхээр нь би “Танай найз чинь юм чинь аваад ирэх байлгүй утас руу нь яриад үз гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 64-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.М-ийн өгсөн: ...П.Н нь миний туслахаар түлхүүрийг хадгалуулдаг бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөн түлхүүрээ хадгалуулсан. 13-14 цагийн үед намайг түр оффистоо сууж байтал П.Ц гэх хүн намайг олж орж ирээд Н ын машины түлхүүрийг өгчих цонх онгойлгох гэсэн юм гэхээр нь би өгсөн. Тэгээд үдээс хойш Н надаас “түлхүүр өгсөн юм уу” гэж асуухад цонх онгойлгоод өгнө гээд буцааж өгөөгүйг хэлсэн. Гэтэл тэр Ц гэх хүн түүний машиныг аваад явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 66-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.Ц ийн өгсөн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөлөөс ирээд П.Н руу залгаад уулзахаар болж шөнийн 1 цагийн үед “Натур” худалдааны төв дээр уулзсан. Тэгээд би хонох газар байдаггүй, утсаа өгч бай гээд фэйсбүүк найзуудаасаа асууж сууж байтал П.Н “манай ахынх руу хамт явж хонох юм уу” гэхээр нь Эрдэнэтолгойд байрлах ахынд нь очиж хоноод өглөө 8 цагийн үед бид гурав тэндээс гараад тэр хоёрын ажлын газар болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо *** гэх газар руу очоод тэд ажил руугаа ороод би машинд нь унтаж байсан. Тэгтэл П.Н машинд өөрийгөө М гэх нэг хүн орж ирээд “П.Н-ыг ажлаа тарах хүртэл нь хүлээх юм уу” гэхээр нь би “Үгүй найзтайгаа явж уулзана” гэж хэлээд унтаж байгаад халууцаад сэртэл машин Чингэсийн хүрээний дээр баригдаж байгаа барилга дээр ирчихсэн байсан. Ингээд гайхаад хартал гадаа барилгын сүүдрэвч доор 2 хүн тамхи татаад зогсож байхаар нь би гар утсыг нь гуйж П.Н ******0 гэх дугаар луу залгаж “Би хаана байна, намайг хаана аваад ирсэн юм бэ” гэтэл тэр намайг хаана байгааг асуутал би хаана байгаагаа хэлтэл “М ах чамайг аваад явсан юм байна л даа” гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь би М гэх хүнийг тэр хавийн хүмүүсээс асуусаар хайж олоод уулзаад машины түлхүүрийг аваад Яармагийн “Энканто”-д уулзахаар ярилцсан байсан найз З уулзахаар явтал байхгүй байсан. Байхгүй байсан болохоор нь 13 дугаар хороолол руу явж “Натур” худалдааны төвийн урд байрлах “***” солонгос хоолны газрын ойролцоо машинаа тавиад жаахан байж байгаад таксинд явж 9000 төгрөг олж 5000 төгрөгөөр нь бензин хийгээд 13 дугаар хороололд байрлах *** хотхоны сагсны шийдэн дээр сагс тоглож дуусаад тэр хавьдаа машинд хоносон. ...Маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 25-нд эмэгтэй найз Н /******0/ “Хард рок”-ын урд уулзаад үүргэвчтэй хувцаснуудаа өгч явуулаад угаалгасан. Дараа нь 3 хоног 13 дугаар хороололд байрлах *** хотхонд байж байгаад 2020 оны 07дугаар сарын 29-нд Н найзтайгаа уулзаж угаалгасан хувцаснуудаа аваад хороололд байж байтал З найз Н гийн утас руу залгаж бид гурав хороололд байрлах “****” их дэлгүүр дээр уулзахаар болсон. Тэгээд Н бид 2 очоод З-ийг хүлээгээд байж байтал Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Б гэх цагдаа намайг бариад машиныг мөн авч Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн. ...Би найз Ч.Ч гар утсыг хулгайлаагүй. Харин залилж авсан юм. Яагаад гэвэл би хүнээс зээлсэн мөнгө минь нэхэгдээд байхаар нь мөнгөтэй болох гээд тус гар утсыг тэр өдрөө “***” төвийн гар утасны засвар дээр 1***0 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20, 26-27-р тал/,
П.Ц ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24, 96-101-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
П.Ц нь Ч.Ч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сард найзтайгаа ярья гэх шалтгаанаар түүний өмчлөлийн “Самсунг Эс-5” загварын гар утсыг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ах руугаа залгаадахъя гэх шалтгаанаар түүний өмчлөлийн “Айфоне-7” загварын гар утсыг тус тус шилжүүлэн авсны улмаас бусдад 520.000 /таван зуун хорин мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ч өгсөн: ... 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хорооллын эцэст ажил дээрээ байхад манай найз П.Ц ажил дээр ирсэн. Тэгээд бид 2 цуг гараад такси бариад Жуковын автобусны буудал дээр ирсэн. Тэгээд манай найз П.Ц миний утсыг ах руугаа залгаадахъя гэж хэлээд авсан. Тэгээд таксинаас буугаад намайг наанаа хүлээж бай гэж хэлчхээд миний утсыг аваад тэр чигтээ яваад өгсөн. ...миний утас “Ай фоне-7” маркийн гар утас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 45*** төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. Одоо гар утсаа 4***0 төгрөгөөр үнэлж байна... Улаан өнгийн сэв зураасгүй гар утас байсан. ...Мөн 2020 оны 05 дугаар сарын дундуур гэж санаж байна “Самсунг Эс-5” маркийн гар утсыг манай гэрийн ойролцоо буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 33-р тал/,
“Айфоне-7” загварын гар утсыг 440.000 төгрөгөөр, “Самсунг Эс-5” маркийн гар утсыг 80.000 төгрөгөөр тус тус үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20, 26-27-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.Ц ийн өгсөн: ...Би найз Ч.Ч гар утсыг хулгайлаагүй. Харин залилж авсан юм. Яагаад гэвэл би хүнээс зээлсэн мөнгө минь нэхэгдээд байхаар нь мөнгөтэй болох гээд тус гар утсыг тэр өдрөө “***” төвийн гар утасны засвар дээр 1***0 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр орших “***” гэх газраас иргэн П.Н эзэмшилд байсан *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Н өгсөн: ...2020 оны 07 сарын 24-ний өглөө 07 цаг өнгөрч байхад миний *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Акуа” маркийн машинтай Б ах, Ц бид 3 цалинтай дадлага хийж байгаа ажил маань болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ***анд байрлах “***”-ын хаус руу явсан. Явах замдаа Ц эд “чи буухгүй юм уу” гэтэл тэр “би яармаг явж хүнтэй уулзах ажилтай гэсээр ажлын үүдэнд 08 цагт ирэхэд Ц “Машинд чинь байж байя гар утсаа үлдээчих” гэхэд нь би утсаа өгөөгүй машины түлхүүрээ аваад ажил руу орсон. Тэгээд 14 цагийн үед Ц над руу хүний утаснаас залгаад “Машины дугаараа өгөөч цонхыг нь онгойлгоод сууж байя” гэж хэлэхээр нь би ажлынх нь ах М машиныхаа түлхүүрийг өгөөд явуулсан. Үүнээс хойш 16 цагийн үед над руу өөрийн “Ц ” гэх фэйсбүүк чатаар “Би цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр байна, би удахгүй гарлаа” гэсэн чат бичсэн. Тэрнээс хойш фэйсбүүк нь холбогдох гэж удаа дараа оролдсон боловч чатыг минь уншихгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Б ийн өгсөн: ...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс залгаж “Машинаа ирж авах юм уу” гэхээр нь би гайхаад очтол П.Ц хороололд миний хүү Н ын *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Акуа” маркийн машинтай явж байгаад баригдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би П.Ц ээс “чи яахаараа хүний машин авсан байдаг билээ” гэж асуутал тэр дуугарахгүй байсан. Бас манай машины бичиг баримтыг нь 1-2 хоногийн өмнө нэг машинтай шүргэлцээд тэр жолоочид нь өгсөн гэсэн. Ингээд машинаа хүү бид 2 хүлээж авахад машины урд талын салхины шил хагарсан, жолооч талын ар талын хаалга бага зэрэг хонхойсон байсан. Хүүгээсээ энэ талаар асуухад ээжээсээ санаа зовоод хэлж чадахгүй байсан юм байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 62-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Б өгсөн: ...2020 оны 07 сарын 24-ний өглөө 07 цагийн үед Н ын *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Акуа” улсын гэх автомашинаар ажил руугаа явсан. Ажил дээр очоод Н бид 2 ажил руугаа орж түүний найз нь машинд нь үлдсэн. Ингээд ажил тарах үед манай ажлын хүмүүс Н тай уулзахад “Миний машин болон найз маань байхгүй болсон байна гэхээр нь би “Танай найз чинь юм чинь аваад ирэх байлгүй утас руу нь яриад үз” гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 64-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.М өгсөн: ...П.Н нь миний туслахаар түлхүүрийг хадгалуулдаг бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөн түлхүүрээ хадгалуулсан. 13-14 цагийн үед намайг түр оффистоо сууж байтал П.Ц гэх хүн намайг олж орж ирээд Н ын машины түлхүүрийг өгчих цонх онгойлгох гэсэн юм гэхээр нь би өгсөн. Тэгээд үдээс хойш Н надаас “түлхүүр өгсөн юм уу” гэж асуухад цонх онгойлгоод өгнө гээд буцааж өгөөгүйг хэлсэн. Гэтэл тэр Ц гэх хүн түүний машиныг аваад явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 66-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.Ц ийн өгсөн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөлөөс ирээд П.Н руу залгаад уулзахаар болж шөнийн 1 цагийн үед “Натур” худалдааны төв дээр уулзсан. Тэгээд би хонох газар байдаггүй, утсаа өгч бай гээд фэйсбүүк найзуудаасаа асууж сууж байтал П.Н “манай ахынх руу хамт явж хонох юм уу” гэхээр нь Эрдэнэтолгойд байрлах ахынд нь очиж хоноод өглөө 8 цагийн үед бид гурав тэндээс гараад тэр хоёрын ажлын газар болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо *** гэх газар руу очоод тэд ажил руугаа ороод би машинд нь унтаж байсан. Тэгтэл П.Н машинд өөрийгөө М гэх нэг хүн орж ирээд “П.Н ыг ажлаа тарах хүртэл нь хүлээх юм уу” гэхээр нь би “Үгүй найзтайгаа явж уулзана” гэж хэлээд унтаж байгаад халууцаад сэртэл машин Чингэсийн хүрээний дээр баригдаж байгаа барилга дээр ирчихсэн байсан. Ингээд гайхаад хартал гадаа барилгын сүүдрэвч доор 2 хүн тамхи татаад зогсож байхаар нь би гар утсыг нь гуйж П.Н ******0 гэх дугаар луу залгаж “Би хаана байна, намайг хаана аваад ирсэн юм бэ” гэтэл тэр намайг хаана байгааг асуутал би хаана байгаагаа хэлтэл “М ах чамайг аваад явсан юм байна л даа” гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь би М гэх хүнийг тэр хавийн хүмүүсээс асуусаар хайж олоод уулзаад машины түлхүүрийг аваад Яармагийн “Энканто”-д уулзахаар ярилцсан байсан найз З уулзахаар явтал байхгүй байсан. Байхгүй байсан болохоор нь 13 дугаар хороолол руу явж “Натур” худалдааны төвийн урд байрлах “***” солонгос хоолны газрын ойролцоо машинаа тавиад жаахан байж байгаад таксинд явж 9000 төгрөг олж 5000 төгрөгөөр нь бензин хийгээд 13 дугаар хороололд байрлах *** хотхоны сагсны шийдэн дээр сагс тоглож дуусаад тэр хавьдаа машинд хоносон. ...Маргааш нь буюу 2020 оны 07 сарын 25-нд эмэгтэй найз Н /******/ “Хард рок”-ын урд уулзаад үүргэвчтэй хувцаснуудаа өгч явуулаад угаалгасан. Дараа нь 3 хоног 13 дугаар хороололд байрлах *** хотхонд байж байгаад 2020 оны 07 сарын 29-нд Н найзтайгаа уулзаж угаалгасан цаснуудаа аваад хороололд байж байтал З найз Н гийн утас руу залгаж бид гурав хороололд байрлах “****” их дэлгүүр дээр уулзахаар болсон. Тэгээд Н бид 2 очоод З ийг хүлээгээд байж байтал Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Б гэх цагдаа намайг бариад машиныг мөн авч Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдон, тогтоогдсон байх тул шүүгдэгч П.Ц ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг , мөн тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.Ц ийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч П.Ц нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Н : ...би машинаа П.Ц ээр янзлуулж хохирлоо бүрэн барагдуулсан, миний машин хэвийн ажиллаж байгаа, надад ямар нэгэн гомдол саналгүй гэх мэдүүлэг / хх-н 56-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ч : ...хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол саналгүй... гэх мэдүүлэг /хх-н 33-р тал/ зэргийг үндэслэн учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Ц ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.Ц эд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч П.Ц эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч П.Ц ийн үйлдсэн гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч П.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт П.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ц эд 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 зааснаар П.Ц эд оногдуулсан 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр , мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 720 цаг цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ц эд оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Ц эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ