Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА/2022/0708

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ГО” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 604 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн  төлөөлөгч Т.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “ГО” ХХК

Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд “АУ” ББСБ, “Т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “БГ05092018 дугаартай Барьцааны гэрээ, Барьцаалбар /11-1258022/-ыг бүртгэсэн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 604 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н

Гуравдагч этгээд “АУ” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Гуравдагч этгээд “ТК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

 

Хэргийн индекс: 128/2022/0309/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ГО” ХХК-ийн БГ05092018 дугаартай Барьцааны гэрээ, Барьцаалбар /11-1258022/-ыг бүртгэсэн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Т.Б, түүний өмгөөлөгч Г.Н нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Баянзүpx дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хoлбогдоx заxирrааны хэргийг хянант хэлэлцсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн  604  дүгээр шийдвэрийг дapaax  үндэслэлээр эс зөвшөөрч бaйx тул давж заааx жyрмaap гомдoл гаргаж бaйна:

3. Шийдвэрт "4.17. Дээр тогтоогдсон үйл баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн 2 дугаар xopoo, Дapь эx ***, Б.Доржийн гудамж ** тоот хаягтай, 4053,29 м.кв барилгын өмчлөгч нь "ТК" XXK байх тул “ГО” ХХК-аас зөвшөөрөл авахгүйгээр зaxupaн зарцуулах эрх нь Иргэний хуульд зааснаар үүссэн зэрэг нэхэмжлэгчид холбогдох үйл баримтууд тогтоогдлоо” гэжээ.

4. Өөрт ногдох хэсгээ “” ХХК зaxиран зapцуyлax эрхтэй бa yг эpx байгаа эсэх дээр нэхэмжлэгч тал маргаагүй. Харин нэхэмжлэгч талд өгсөн өмчөө бусдад барьцаалж, уг барьцаалбарыг захиргаа бүртгэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний заалтыг няrтлаaгүй, xyулиаp хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн маргаж байгаа болно.

5. Шийдвэрт "4.20.“ГО” ХХК нь “ТК” ХХК-тай байгуулсан 01/01 дугаартaŭ “Xөрөнгө opyyлax, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ"-ээp барилга баригдаж ашиглалтад opoxoд “ГО” ХХК дээрх угсармал орон сууцны барилгаас хамгийн урд байрлах 1 орцыг өөрийн мэдэлд авна гэсэн байгаа ч гэрээний уг заалт бодит байдал дээр хэрэгжээгүй, ийм орцыг өмчлүүлэхээр “ТК” ХХК-аас “ГО” ХХК-д шилжүүлж байгаагүй байна гэжээ.

6. Tyxaйн гaзap дээp 252 aйлын 6 давxаp 10 opцтой орон сууцны зориулалттай багрилгыг гүйцэтгэгч тал барих ба уг барилгын 1 орцыг нь хөрөнгө оруулагч талд өгөхөөр, бycад opцны заxиран зарцуулax эрхийг гүйцэтгэгч тал эдлэхээр тохирсон тул талуудын xооронд 2009 оны 08 дугаар сарын 17-ний өдөр гэрээ байгуулагдсан.

7. Санхүүгийн байдлаас болж барилгыг бүхэлд нь барих боломжгүйгээ гүйцэтгэгч тал амаар мэдэгдэж, 6 давxар орон cуунцы зориулалттай 3 блок барилга барьсан бa түүнээсээ 1 орцонд ногдоx орон cyуц болон машины зогсоолыг хувь тэнцүүлэн өгч, аваxаaр талууд тохиролцсон.

8. Taлуyдын хооронд орон сууц болон машины зогcooл өгч, aвсан дээрээ мapraан бaйxгүйгээ шүүх хуралдаан дээр тайлбарлacaap байхад гэрээний заалт биелэгдээгүй гэдэг нь үндэслэлгүй дүгнэлт болно.

9. Шийдвэрт “4.23.Эдгээр иргэд нь дээрх 05,15, 39, 45, 47 тоот орон сууц, 15, 16, 20 дугаартай, автомашины зогсоолын төлбөрийг “ГО” ХХК-д бүрэн төлж барагдуулсан, одоо “ГО” ХХК, “ТК” ХХК, Б.С, Э.Х, Б.Б, Б.А, Ц.А, Х.А, Т.Б нарын хооронд төлбөр тооцоо байхгүй гэдгийг гэрч Б.Ц, Б.Б, Э.Х нар болон нэхэмжлэгч “ГО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “ТК” ХХК-ийн төлөөлөгч нар зөвшөөрсөн болно” гэжээ.

10. Газрын төлбөрт буюу өөрийнх нь өмчлөлд гарцаагүй ирэх эд зүйлийг “ГО” ХХК нь бусдад худалдсан. Гэтэл уг объект нь бусдын барьцаанд байгаагаас “ГО” ХХК болон төлбөр мөнгөө төлсөн хууль ёсны эзэмшигч нарын эрх зөрчигдөж байна.

11. Шийдвэрт "6..... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д  “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж заажээ.

12. Нэхэмжлэгч “ГО” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа 65/5 тоот хаягтай барилгын 05, 15, 39, 45, 47 тоот орон сууц, 15, 26, 20 дугаартай автомашины зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “ГО” ХХК бүртгүүлээгүй, ийм хүсэлт гаргаж байгаагүй, түүнчлэн 100 хувийн өмчлөгчөөр “ТК” ХХК-ийг бүртгэхийг бичгээр зөвшөөрсөн байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-л заасны дагуу тус компанид уг хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсээгүй байна” гэжээ.

13. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасны дагуу 65/5 тоот хаягтай барилга нь 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний дагуу дундын өмчид хамаарна.

14. Учир нь уг барилга газаргүйгээр бие даан орших боломжгүй ба гэрээгээр уг барилгаас хөрөнгө оруулагчид буюу газар эзэмшигчид өгнө гэж тохирсон тул уг барилгын тодорхой хэсэг нь “ГО” ХХК-ийн өмч юм.

15. Түүнчлэн газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллага бүртгэх нь аль хуульд нийцэж байгааг хариуцагч нотлоогүйгээс гадна шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй.

16. Шийдвэрт “6.3. Харин нэхэмжлэгчид эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүсээгүй байсан боловч 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 000593911 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хийгдэх үед “ТК” ХХК-аас  өмчлөх эрхийг шилжүүлэн авах, өөртөө гэрээний дагуу эд хөрөнгө олж авах эрх үүссэн байсан гэж үзсэн учраас “ГО” ХХК-ийг “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөгдсөн эсэхийг хамгаалж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж үзсэн болно” гэжээ.

17. Гэрээний дагуу эд хөрөнгө олж авах эрх үүссэн хэмээн дүгнэсэн нь зөв ч бүртгэлийн дагуу өмчлөх эрх шууд үүсээгүй гэсэн нь логик зөрчилтэй дүгнэлт болно. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу өмчлөх эрх үүссэн хэмээн нэхэмжлэгч нь маргасан тул шүүхийн энэхүү дүгнэлтээр бол нэхэмжлэлийг хангаж шийдэх хууль зүйн үндэслэл байгаа юм.

18. Шийдвэрт “6.5. Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн “ТК” ХХК-ийн “АУ” ББСБ-тай байгуулсан БГ05092018 дугаартай Барьцааны гэрээ, Барьцаалбар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 1.5-д заасан зарчмыг зөрчөөгүй байна” гэжээ.

19. Бүртгэлийн байгууллага нь өөрт байгаа 2009 оны 08 дугаар сарын 17-ны 01/01 тоот гэрээний холбогдох заалтыг судлан үзсэн бол барилгын тодорхой хэсэг нь барьцаалуулагчийнх биш болохыг мэдэх боломжтой. Түүнчлэн тухайн барьцаалуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь газаргүйгээр бие даан орших боломжгүй тул газар эзэмшигчийн зөвшөөрлийг заавал авах шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д “Барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх бол тухайн эрхийг олж авсан гэрээний үндсэн нөхцөл” хэмээн заасан.

20. Тэгэхээр xамтран ажиллаx гэрээний үндсэн нөхцөл болох "бaйp өгнө” гэсэн хэсгийг анxааран үзэж, энэ талаар барыцааны гэрээнд хэрхэн туcгaсныг судлах бaйсан. Улмаар мөн хуулийн 12 дyraap зүйлийн 12.2.-т "Энэ xyулийн 11 дүгээр зүйл болон Улсын бүртгэлийн туxай xууль тогтоомжид зaacан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэснийг үндэслэн барьцааны гэрээг бүртгэхээс татгалзах ёстой байсан.

21. Түүнчлэн мөн хуулийн 12.3-т "Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ xүчин төгөлдөр бyc байна" гэжээ. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 10.7-л “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана гэсэн байх ба ийнхүү хавсаргаагүй байна.

22. Шийдвэрт “6.9. Маргаан бүхий улсын бүртгэлийн үндэслэл нь хуулийн энэ заалтын дагуу “ТК” ХХК-ийн “АУ” ББСБ-тай байгуулсан БГ05092018 дугаартай Барьцааны гэрээ, Барьцаалбар мөн бөгөөд харин “ГО” ХХК болон “ТК” ХХК-ийн хооронд 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 01/01 дугаартай “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил ажил гүйцэтгэх тухай гэрээ” нь маргаан бүхий бүртгэлийн үндэслэл болохгүй учраас нэхэмлэгчийн маргаж байгаа улсын бүртгэл нь хууль зөрчөөгүй байна” гэжээ.

23. Гэвч тухайн барьцааны гэрээ болон барьцаалбарыг хуульд нийцсэн хэмээн үзэж байгаа үндэслэлээ шүүх тайлбарлахгүй байх бөгөөд зөвшөөрлийг хавсаргаагүй тул тухайн гэрээ хүчин төгөлдөр бус хэмээн үзсэн тухайгаа дээр хууль зүйн талаас нь тайлбарласан болно.

  24. Шийдвэрт "6.17. Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр “ТК” ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Дарь эхийн *** Б.Доржийн гудамж, *** moom хаягтай барилгын өмчлөгчийн хувьд захиран зарцуулах эрхтэй болсон байх мөн тул барьцааны гэрээ байгуулж, барьцаалбар хийхдээ “ГО” ХХК-д мэдэгдэх, зөвшөөрөл авах хуулийн болон гэрээний үүрэг үүсээгүй байна” гэжээ.

 25.“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 11.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг тус тус баримтална” хэмээн заасан.

26. Дээрх журмын заалтын дагуу улсын бүртгэгч ямар ажиллагааг хэрхэн хийсэн нь аль хуулийн ямар заалтад хэрхэн нийцэж байгааг шүүхээс шалгаж тогтоогүй байж “ГО” ХХК-д мэдэгдэх, зөвшөөрөл авах хуулийн болон гэрээний үүрэг үүсээгүй байна хэмээн дүгнэж байгаа нь буруу юм.

27. Барьцааны гэрээ болон барьцаалбарт хавсаргасан, хавсаргах ёстой баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад энэ тал дээр шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй.

28. Нэр бүхий иргэд мөнгөө төлөөд, тухайн орон сууцанд орсон учраас тэд шударга, хууль ёсны өмчлөгч нар болно. Харин тэд барьцааны гэрээ болон барьцаалбарыг хууль зөрчиж бүртгэсэн байна хэмээн маргах эрхгүй. Учир нь сүүлд үүссэн эрхийг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардах боломж тэдэнд байхгүй. Харин “ГО” ХХК-ийг өмчлөх эрхэд халдаж, бүртгэлийн ажиллагаа хийсэн тул уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан болно.

29. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

2. “ГО” ХХК нь Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулж, “БГ05092018 дугаартай Барьцааны гэрээ, Барьцаалбар /11-1258022/-ыг бүртгэсэн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх хариуцагч улсын бүртгэлийн хэлтсээс тухайн маргаж буй эд хөрөнгүүдийн 100 хувь өмчлөгч “ТК” ХХК нь “АУ” ББСБ-тай байгуулсан БГ05092018 дугаар Барьцааны гэрээ болон барьцаалбарыг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4, 4.1.5-д заасан зарчим болон бусад хуулийн заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч нь хариуцагч Барьцааны гэрээ болон барьцаалбарыг бүртгэхдээ “ГО” ХХК болон “ТК” ХХК-ийн байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/01 дугаартай “Хөрөнгө оруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасны дагуу “ГО” ХХК-аас зөвшөөрөл авсан эсэхийг хянаагүй бүртгэлийг хийсэн гэж маргажээ.

5. Нэхэмжлэгч “ГО” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 13-ний өдөр 36, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 63/19 дүгээр албан бичгүүдээр маргаж байгаа 65/5 тоот хаягт байрлах 4053,29 м.кв дуусаагүй барилгын болон дууссаны дараа 100 хувь өмчлөх эрхийн гэрчилгээг “ТК” ХХК-ийн нэр дээр гаргахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлснээр 100 хувь өмчлөгч нь “ТК” ХХК бүртгэгдсэн байх тул өмчлөгч нь бусадтай барьцааны гэрээ байгуулж, барьцаалбарын хамт улсын бүртгэлд бүртгүүлэхэд бусдын зөвшөөрлийг шаардах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

6. Ийнхүү дүгнэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.6.2-т заасан “... эрх нь хөндөгдөж байгаа этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл”-ийг өмчлөх эрхийг бүртгүүлэх үед авах бөгөөд харин барьцааны гэрээ, барьцаалбарыг бүртгэхэд энэхүү зөвшөөрлийг шаардахгүй, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “...Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрийн хөрөнгөө барьцаалахдаа бусдаас буюу газар эзэмшигчээс, эсхүл ирээдүйд өмчлөх эрх шилжих этгээдээс зөвшөөрөл авах талаар хуульд заагаагүй тул хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад “нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй” гэх үндэслэлээр барьцааны гэрээ болон барьцаалбарыг бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй гэж нэхэмжлэгчийн үндэслэлээ болгож буй хуулийн заалтуудыг анхан шатны шүүх зөв хэрэглэсэн байна.

7. Давж заалдах гомдолд “... тухайн гэрээний дагуу өмчлөх эрх үүссэн. Хариуцагч гэрээг судалж үзсэн бол барилгын тодорхой хэсэг нь барьцаалуулагчийнх биш болохыг мэдэх боломжтой ... газар эзэмшигчээс зөвшөөрөл авах шаардлагатай байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1.8, 12.2-т заасныг үндэслэн барьцааны гэрээг бүртгэхээс татгалзах ёстой байсан” гэжээ.

 8. Нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх гэрээний үндсэн дээр үүссэн гэж үзэж байгаа боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдээгүй байх тул барьцааны зүйлийн тодорхой хэсэг нь “ТК” ХХК-ийх биш гэж үзэхгүй.

9. Мөн нэхэмжлэгч нь “ТК” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг зөвшөөрсөн, тухайн хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь уг компанийн нэр дээр бүртгэгдэж, захиран зарцуулах эрхтэй болж байгааг мэдсэн атлаа тухайн бүртгэлд тэмдэглэл хийлгэж эрхээ хамгаалаагүй байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 10. Гомдолд дурдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Барьцааны гэрээнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: ... 11.1.8. барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх бол тухайн эрхийг олж авсан гэрээний үндсэн нөхцөл, хугацаа” гэж , 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэж заасныг энэхүү захиргааны хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх үндэслэлгүй.

11. Учир нь маргаж буй барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх барьцаалаагүй. 

12. Мөн гомдолд “шүүх барьцааны гэрээ, барьцаалбарыг хуульд нийцсэн эсэхийг тайлбарлаагүй, хуульд заасан зөвшөөрлийг хавсаргаагүй гэрээ хүчин төгөлдөр бус гэж, хавсаргах баримтууд шаардлага хангаагүй гэж маргасан байхад үнэлэлт дүгнэлт өгсөнгүй гэх боловч захиргааны хэргийн шүүх барьцааны гэрээг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөхгүй, гагцхүү хариуцагч улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчиж бүртгэл хийсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

13. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн “...барьцааны гэрээ, барьцаалбарт хавсаргах ёстой баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй, “ГО” ХХК-ийн өмчлөх эрхэд халдаж бүртгэлийн ажиллагаа хийсэн тул сэргээж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ГО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд го