Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

 

    2021       01          25                                  2021/ШЦТ/137

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ ,

шүүгдэгч Ж.Н , түүний өмгөөлөгч Д.Э  ҮД:26-04,

хохирогч И.Н -ын өмгөөлөгч Л.Б  ҮД: 04-75, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М  овогт Ж.Н  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180 604 575 0565 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Увс аймгийн Наранбулаг суманд 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, баяд, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 8 дугаар гудамжны 375 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, М  овогт Ж.Н  /РД:00000000 /

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Н  нь 2017 оны 06 дугаар сард иргэн Б.Б -ын өмчлөлийн 0000 улсын дугаартай “Ланд- Круйзер-80” маркийн автомашиныг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж иргэн Б.Б тай 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг авч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт,

Мөн уг автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр иргэн И.Н од зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Н  мэдүүлэхдээ: Хүнийг орон нутгийнх, хөдөөний хүн гэж болдоггүй. Б  бол Баянзүрх дүүргийн прокурорын газарт танил талтай хүн. Миний оронд энд зогсож байх ёстой байсан. Би прокурорт Ц.Э , С.Б  гэсэн 2 хүнийг гэрчээр асуугаад өгөөч гэж 4 удаа дараалан хүсэлт гаргасан боловч 3 удаа хүлээж аваагүй, 1 удаа урж хаясан. Энэ хоёр хүн намайг “Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу авч явж машин авч өгнө” гэсэн боловч нөгөө машин нь онхолдсон учраас болоогүй. Тэгээд оронд нь засвартай машин өгөх гэхээр нь “5.000.000 төгрөгт авуул авна авахгүй бол авахгүй” гэж хэлсэн. Ц.Э , С.Б  хоёр надад зуучилж авч өгсөн. Машиныг 5.000.000 төгрөг гээд 4.000.000 төгрөгийг нь өгөөд 1.000.000 төгрөгийг нь өгөх гэсэн боловч гэрийг нь угаасаа олоогүй. “Энэ машины гэрчилгээг яах вэ” гэсэн чинь “араас чинь явуулъя” гэсэн. Би 4.000.000 төгрөгөө өгөөд нөгөө машиныг нь аваад явж байсан замдаа болохоо байгаад дугуй энэ тэрийг нь сольсоор байгаад арай гэж Улаанбаатар хотод ирсэн. Би ашиг олчихъё гэж бодсон биш ашиг олж чадаагүй шатаад дууссан. Г  гэж хүн бол гэрч биш. Тэр хүн надад “би энэ машиныг 2.000.000 төгрөгөөр ч авахгүй, чи ямар өндөр үнээр авчихсан юм, би хадам ахаасаа 3.000.000 төгрөг авах ёстой байгаа юм би тэр мөнгөө заавал авч байж энэ машиныг шилжүүлж өгнө” гээд одоо болтол машиныг шилжүүлж өгөөгүй. 2016 оноос хойш 5 жил болж байна. Б  одоо болтол надад шилжүүлж өгөөгүй. Б аас шууд Н  шилжүүлж өгсөн байгаа. Би залилах гэмт хэрэг хийгээгүй, прокурор, мөрдөгч нар нэг талыг барьдаг юм байна лээ. Миний хувьд Н  зохиомол байдлыг зориудаар бий болгох шаардлага байхгүй. Нэг хэргийг хоёр хэрэг болгоод онц аюултай гээд яваад байгаа. Нийслэлийн шүүх дээр прокурор хуйвалдсан. Шүүх дээр надад 9.000.000 төгрөгийн хохирол учраагүй, би зүгээр машинаа шилжүүлээд авчихмаар байна гэж хэлсэн. Мөнгөө дутуу шилжүүлээд машинаа шилжүүлээд авчиж болдог юм байна, нэмээд 3.000.000 төгрөг авч болдог юм байна гэсэн ойлголт Н , Б  нарт төрчихсөн байгаа. Энэ бол иргэд хоорондын маргаан тэрнээс биш гэмт хэрэг биш. Би улсын яллагч Э -т зохиомол байдлыг зориудаар бий болгоогүй гэдгээ хэлсэн. Б гэж мөрдөн байцаагчид би оргон зайлаагүй, танай 3 дугаар хэлтсийн Р  гэж хүн намайг Увс аймаг руу явж морио уяж болно гээд явуулсан. 3.000.000 төгрөгийн хурдан морь гэдэг бол худлаа. Би тэр морийг 1.000.000 төгрөгт бодож авсан боловч тэр морь нь сүүлдээ үхчихсэн. 2016 онд болсон явдлыг 2017 он гэж яллах дүгнэлтэд бичсэн байгаа. Хэрэг хийгээгүй хүнийг хэрэг хийсэн гээд өдийг хүртэл явж байна. Би хэрэг хийгээгүй, энэ бол иргэд хоорондын асуудал. Б  намайг миний дүү наад машинаа авдгаараа авчих гээд авхуулсан. Сүүлдээ Б ын утас нь холбогдохоо больсон. Анхнаасаа Б  эрхийн доголдолтой машин өгснөөс энэ бүх зүйл болсон. Би биш Б  энд зогсож байх ёстой байсан. Харин ямар ч үндэслэлгүйгээр 3.000.000 төгрөг нэмж авсан. Би хэрэг хийгээгүй байхад намайг хилс хэрэгт гүтгэж хэт нэг талыг барьсан. Б  надад анхнаасаа “би прокурорт танилтай, тэдэндээ чамайг хэлүүлж арьсыг чинь хуулуулж, амьсгаа болгоно” гэж хэлсэн. Ингэж хэлсний үндсэн дээр өдийг хүртэл иргэний хэргийг эрүү болгоод яваад байгаа. Өдийг хүртэл Дээд шүүх дээр нэмж ажиллагаа хийгдээгүй. Мөрдөн байцаагч, прокурор нарт хоёр хүнийг асуугаад өгөөч гээд асууж өгдөггүй. Энэ бол хэрэг биш иргэд хоорондын маргаан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Н ын өгсөн: ...Би тухайн машиныг зүс таних Н  гэгчээс 9.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон бэлэн нэг хээр адууг 3.000.000 төгрөгөөр бодон бэлнээр өгч, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 3 хувааж буюу банкаар түүний төрсөн эгч Ж , Э , нарын 00000000, 000000000 дугаарын дансанд 1.500.000, 1.000.000, 3.500.000 төгрөгийг дансаар хийсэн. Н тай ямар нэгэн гэрээ, худалдан авах талаар тохиролцоогүй. Зүгээр амаар тохиролцсон юм. Тухайн залууд итгэсэн учраас би мөнгөө данс руу хийсэн юм. Эндээс машинаа хар гээд тэгснээ хольж солиод болохоор бол сонго гээд худал хэлээд байсан байна лээ. Энд дажгүй машин гээд мөнгөндөө тааруулаад заахаар “за байж бай, энийг таньдаг хүн нь ирээгүй байна, одоо ингээд ирнэ” гээд худал хэлж байсан юм байна лээ. Гэрийнхээ хашаа руу дагуулж оруулаад машин тэрэг үзүүлээд энэнээс авах юм уу гэхээр 25.000.000, 30.000.000, 45.000.000 гэх шиг зарим машин нь муу машин харуулдаг ба маргааш уулзъя гээд өдийг хүртэл намайг хуурсан юм...

...Миний бие Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирээд 2017 оны 9дүгээр  сарын 15-ны  өдөр дүүгийн хамтаар Дорнод руу явах гэж байсан миний ээж И-н дугаар руу Н  өөрөө залгаад “Ланд-80” байна гэж хэлсэн. Ээж надад Н  гэдэг хүнд машин байна гэхээр нь “Да хүрээ” зах руу очсон юм. Түүнээс өмнө нь би 9дүгээр  сарын 03-ны өдөр санагдаж байна. Тухайн залуутай адуу ачиж яваад тааралдаад би “Ланд-80” загварын машин сонирхож байгаагаа хальт хэлж байсан юм. Ингээд Н тай “Да хүрээ” зах дээр уулзаж машиныг Н ын гэрийнх нь хашаанд үзсэн юм. Тухайн үедээ гайгүй жаахан засвар үйлчилгээтэй байсан ч гэсэн надад таалагдаад 9.000.000 төгрөгөөр бодож 6.000.000 бэлнээр Дорнод очоод өгье гээд одоо байгаа 1 адуугаа 3.000.000 төгрөгөнд бодож тохиролцсон юм. Анх машинаа авч явахдаа гэрт нь цаасан дээр гарын үсэг зуралцаад машиныг аваад явсан юм. Машины бичиг баримтыг мөнгөө гүйцээгээд өгөхөөр чинь шилжүүлж өгнө гээд би 10 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг 0000000000 дугаарын дансаар Ж ын Э  нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ж.Э гийн дансаар 1.000.000 төгрөг, 2018 оны 02дугаар  сарын 23-ны өдөр 3.500.000 төгрөгийг тухайн хүний дансаар нийтдээ 6.000.000 төгрөгийг төлсөн юм. Ингээд мөнгө төгрөгөө шилжүүлээд дуусаад Н  руу нэрээ шилжүүлэх талаар асуусан. Тухайн үед дарга нь гэлүү согтуу архи уугаад явчихсан байна гээд хойшлуулсан. Ингээд удаа дараа худлаа хэлж сүүлдээ утсаа авахаар за яах вэ болно, бүтнэ гэж итгэл үнэмшил төрүүлсээр байсан. Яг тухайн 0000 улсын дугаартай машин бол М.О  гэдэг хүний нэр дээр байдаг мөртлөө “Хан Агьт” ХХК-н нэр дээр 2014 оны 08 дугаар сард тавьсан байсныг би мэдсэн. М.О -тай уулзахад миний машин яагаад Н  зардаг юм, юу яриад байгаа юм, би өөрөө машинаа авна гэж тухайн маргаан эхэлсэн юм. Тухайн учир байдлыг Н т хэлэхэд Н  за асуудал байхгүй, чи хүлээж бай, машиныхаа мөнгийг авчихаад мөнгийг чинь өгнө гэж хэлээд аргалдаг болсон. Эцэс сүүлдээ дундаа ороод за яах вэ дээ тэгээд болно доо гэх мэтээр ярьдаг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 16-17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б ын өгсөн: ...Би 2012 онд Г  дүүтэйгээ утсаар яриад ах нь нэг машин авах гэсэн юм, чи аваад явуулчих гэсэн. 2012 оны 11дүгээр  сард Г  руу би 13.000.000 төгрөг шилжүүлж Г  тэр мөнгөөр маань 0000  улсын дугаартай, хөх өнгийн “Ланд-80” маркийн машиныг аваад, Сүхбаатар аймагт надад хүргэж өгсөн. Би тухайн үедээ сайхан машин байна гээд Г  дүүдээ баярлаж байсан. Тэр үед Г  надад хэлэхдээ машины эзэмшигчийг шилжүүлээгүй байгаа. О  гэх хүний нэр дээр байгаа. Та нэг хот руу орох болохоороо машинаа өөрийнхөө нэр дээр болгож аваарай гэж байсан. Би хөдөө мал дээр байдаг учир Улаанбаатар хот руу явж амжихгүй байсан. Тэгж байгаад нэг удаа Улаанбаатар хот руу орж машиныхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авъя гэхэд О  гэх хүн нь байхгүй байх таарсан юм. Тэгээд машинаа шилжүүлж авч чадалгүй буцаад яваад өгсөн. Тэрнээс хойш тэр машиныг унаж байгаад 2017 онд заръя гэж бодоод гар утаснаасаа фэйсбүүкээр машинаа зарна гэж зар тавьсан. Зар тавиад удаагүй байхад Н  гэх үл таних залуу утсаар яриад “зарын дагуу ярьж байна. Та “Ланд-80” маркийн машин зарна гэсэн юм уу, хаана байгаа машин бэ” гэж асуусан. Би хөдөө байна гэсэн. Тэгтэл тэр залуу “та Сүхбаатар аймгийн төв дээр хүрээд ирэх боломж байна уу, би Сүхбаатар аймгийн төв дээр байна гэсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд машинаа унаад Сүхбаатар аймгийн төвд очиж Н  гэх үл таних залуутай уулзсан. Намхан, тарган, шар залуу байсан. Тэр залуу өөрийгөө машины ченж Улаанбаатар хотод байдаг. Зарын дагуу явж байгаа юм гэсэн. Тэгээд миний машиныг унаж үзээд болж байна, авъя гэсэн. Тэгээд 7.000.000 төгрөгт авахаар болсон. Би ч гэсэн 7.000.000 төгрөгт заръя гэсэн. Н  машины гэрчилгээг үзээд О  гэдэг хүний нэр дээр байдаг юм байна шүү дээ гэсэн. Би учир байдлаа хэлсэн. Тэгтэл Н  гэх залуу би танд одоо 4.000.000 төгрөг бэлнээр өгье гэсэн. Улаанбаатар хотод очоод О  гэх хүнтэй чинь уулзаад машиныхаа гэрчилгээг шилжүүлж авсныхаа дараа 3.000.000 төгрөгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надад бэлэн 4.000.000 төгрөг өгөөд машиныг маань унаад явсан. Ямар нэгэн бичиг баримт үйлдэж, нотариатын газар ороогүй, гэрээ хийгээгүй. Би энэ талаар өөрийн хүргэн дүү Г-д хэлсэн. Г  машины гэрчилгээ дээр нэр нь байсан О  гэх хүнтэйгээ ярьж шилжүүлэг хийх талаар ярилцсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Г ын өгсөн: ...2012 оны 11 дүгээр сард Б  ах надтай Сүхбаатар аймгаас утсаар ярихдаа “ах нь нэг машин авах гэсэн юм. Мөнгийг нь шилжүүлчихье, чи аваад явуулчих, очих гэхээр мал дээр хүн байхгүй, амжихгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгье, ямар машин авах юм” гэж асуусан. Б  ах өндөр, үнэ гайгүй машин аваад явуулаач” гээд 13.000.000 төгрөг шилжүүлсэн. Би машин хайж байгаад тухайн үед хамт машин засдаг байсан найз О т “ах машин захисан, гайгүй зарах машин байна уу” гэж асуусан. О  өөрийнхөө “Ланд-80” маркийн машиныг 13.000.000 төгрөгөөр заръя гэсэн. Тэгээд О т 13.000.000 төгрөг өгч машиныг нь авсан. Би тэр машиныг нь унаад Сүхбаатар аймаг руу явж Б  ахад хүргэж өгсөн. Б  ахад машиныг нь өгөхдөө “би найзаасаа авсан юм. Та нэг хот руу орохоороо машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчхаарай” гэж хэлсэн. Б  ах тэгье гэж байсан. Тэрнээс хойш Б  ах Улаанбаатар хотод нэг ирсэн юм. Тэр үед нь О  хотод байхгүй таараад нэрээ шилжүүлж чадаагүй. Тэгээд нэрээ шилжүүлэхгүй явсаар байгаад 2017 оны 06 дугаар сар хүргэсэн. 2017 оны 06 дугаар сард Б  ах надтай утсаар ярихдаа “ах нь машинаа  зарна гээд зар тавьчихсан чинь Улаанбаатар хотоос нэг машины ченж ирээд аваад явчихлаа. 3.000.000 төгрөг авах дутуу байгаа. Хотод очихоор нь үлдэгдэл 3.000.000 төгрөгийг аваад машины гэрчилгээг шилжүүлээд өгчхөөрэй гэсэн. Хэн гэж хүн ирэх юм гэж асуухад Н  гэдэг хүн очно гэж ярьсан. Тэгээд хэд хоноход Н  гэж хүн утсаар ярьж холбогддоггүй. Би Б  ахад хэлж Н  гэх машин авсан хүнийх нь дугаарыг авч залгахад амжихгүй байна, тэгж байгаад болъё гэж хойшлуулсаар байгаад сүүлдээ утсаа авахаа больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр  М.О ын: ...Уг машин нь манай найз Г ын хадам ах Б ын эзэмшлийн автомашин. 2013 онд байх одоо сайн санахгүй байна. Манай найз Г ад мөнгөний хэрэг гараад ах Б аасаа машиныг нь гуйж миний нэр дээр ломбардад явдгаар тавьсан юм. Тэгээд төлбөр тооцоог нь хийж дууссан. Тэгтэл 2016 онд байх Б  ахаас Н  очиж машиныг нь 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод бэлнээр 4.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нь хотод надтай ирж уулзаад нэрээ шилжүүлэхдээ 3.000.000 төгрөгөө өгнө  гэж тохиролцсон юм билээ. Тэгсэн 2018 оны намар авто тээврийн газраас над руу залгаж таны машиныг бусдад шилжүүлж болох уу гэхээр нь би болохгүй наад машин чинь төлбөрийн асуудалтай байгаа гэж хэлсэн. Тэр Н  нь авто ломбард дээр очиж шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн бичгийг нь авчихсан авто тээвэр дээр нэр шилжүүлэх гээд явж байсан юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.И  өгсөн: ...Миний төрсөн хүү И.Н  2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ Да хүрээ”  техникийн захаас “Тоёота Ланд-Круйзер-80” маркийн автомашиныг 9.000.000 төгрөгөөр Н  зарна гээд, миний хүү 6. 000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 3.000.000 төгрөгт нь хурдан удамтай морио өгөхөөр тохиролцсон юм билээ. 6.000.000 төгрөгөө бэлнээр өгч машиныг нь шилжүүлэг хийлгүй, /мөнгөө төлж дуусгачхаад шилжүүлэг хийнэ гээд/ унаж авч явсан юм билээ. Тэгээд 3.000.000 төгрөгт нь хурдан удмын морио өгсөн гэсэн. Тэгээд машиныхаа шилжүүлгийг хийх гэтэл нөгөө машин нь Н ын нэр дээр биш, Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан гэсэн. Банк бус санхүүгийн байгууллага дээр нь очиж уулзахад М.О  гэх хүний нэр дээр байдаг машин байна. Н  болон өөр хүнд шилжүүлж өгөх боломжгүй, О  гэх хүнд өгөх боломжтой гэсэн байдаг. Миний хүү О  гэгчийг нь олж уулзахад О аас Н  уг машиныг худалдаж авна гээд мөнгийг нь дутуу төлж залилан авч явсан байдаг. Ингээд гурвалжин, дөрвөлжин юм болж Н ын талаар өргөдөл гаргаж өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр - -ын өгсөн: ...Миний төрсөн ах Б  нь Сүхбаатар аймагт оршин суудаг юм. Тэр болгон холбогдоод байдаггүй. Би айлд өргүүлчихсэн болохоор харилцаа холбоо хөндий байдаг юм. Тэгтэл 2018 оны 08 дугаар сард Б  ах надтай утсаар ярихдаа “Ланд-80” маркийн автомашинаа хүнд зарсан чинь залилуулчихлаа. Үлдэгдэл 3.000.000 төгрөгөө авч чадахгүй байна. Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд явж байна гэсэн. Тэгээд тухайн үед нь би Б  ахад юу болсон талаар үнэн зөв яриад мэдүүлэг өгчих өө, тэгээд уулзаарай гэсэн. Бас зөвлөгөө өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр  Г.О -ын өгсөн: ...2017 онд байх яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намайг гэртээ байж байхад багын найз болох Ж.Н  нь “Ланд-80” маркийн машин унаад хүрээд ирсэн. Энийг сая авчхаад ирлээ. Энэ машинаа хэд хоногоор зарна гээд ярьж байсан. Тэгээд өөр юм ярьж байгаад Ж.Н  явчихсан. Тэр өдрөөс хойш уулзалгүй байж байгаад 10-аад хоногийн дараа ирээд машинаа зарчихсан зөрүүнд нь нэг хурдан морь оролцуулсан гэж хэлж байсан. Тэгээд нөгөө морь өвөл хашаанд хэвтэж байгаад үхчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 199 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М ын өгсөн: ...Би гэрээ байгуулахад нь байгаагүй. Тэр машиныг нь би олж хараагүй. И.Н  гэх хүнийг ч хараагүй. Би 2017 оны 11 дүгээр сард Шархад хавьцаа явж байгаад Ж.Н ын Баянзүрх дүүргийн Шархаданд байдаг гэрт нь очсон. Тэрнээс хойш хэдэн сар Ж.Н тай хамт ойр зуурын юманд нь туслаад явж байсан. 1 удаа Ж , Н , Н ын эгч нартай би нэг айлаас очиж морь авсан. Тэр морь нь ямар учиртай гэдгийг нь би мэдээгүй. Би тэр морийг нь унаад Ж ын хашаанд нь аваачиж өгсөн. Тэрнээс биш би тэр хүмүүсийн хооронд хийсэн наймааны талаар би юу ч мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 200 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ж ын өгсөн: ...2016 билүү 2017 онд байх хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Техникийн зах дээр Н  гэх Дорнодын хүн 0000  улсын дугаартай Ланд-8 маркийн автомашиныг 12.500.000 төгрөгөөр зээлээр аваад явсан. Тэгээд дараа нь 1.000.000 төгрөгөнд бодоод морь өгсөн. Тэгсэн тэр морь үхчихсэн. Тэгээд л тэр нөхөр алга болсон. Дараа нь манай бандид гомдол гаргаад шалгагдаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 201 дүгээр тал/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа, цагдаагийн АСАП сангийн лавлагаа, эрэн сурвалжлалт зарласан тухай /хх-ийн 44, 45-46, 47-51 дүгээр тал/,

- Хохирогч И.Н  нь Ж.Э гийн “ХААН” банкны дансанд мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 56 дугаар тал/ çэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Залилан мэхлэх гэмт хэргийг өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захирах зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

            Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон түүний эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдгаараа ил хулгай болон иргэдийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг ашиглах гэмт хэргүүдээс ялгагдана.

            Хуурч мэхлэх гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ.

            Бусдын өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг хийнэ гэсэн субъектив зорилго, гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь  гэрээний эрхзүйн маргаанаас ялгагдана.

            Залилан мэхлэх гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсгөл болдог.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.Н  нь 2017 оны 06 дугаар сард иргэн Б.Б ын өмчлөлийн 0000  улсын дугаартай “Ланд- Круйзер-80” маркийн автомашиныг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж иргэн Б.Б тай 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг авч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3.000.000 төгрөгийн хохирол учруулан хуурч залилсан гэмт хэргийг үйлдсэн нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б ын өгсөн: ...Би 2012 онд Г  дүүтэйгээ утсаар яриад ах нь нэг машин авах гэсэн юм, чи аваад явуулчих гэсэн. 2012 оны 11 дүгээр сард Г  руу би 13.000.000 төгрөг шилжүүлж Г  тэр мөнгөөр маань 0000  улсын дугаартай, хөх өнгийн “Ланд-80” маркийн машиныг аваад, Сүхбаатар аймагт надад хүргэж өгсөн. Би тухайн үедээ сайхан машин байна гээд Г  дүүдээ баярлаж байсан. Тэр үед Г  надад хэлэхдээ машины эзэмшигчийг шилжүүлээгүй байгаа. О  гэх хүний нэр дээр байгаа. Та нэг хот руу орох болохоороо машинаа өөрийнхөө нэр дээр болгож аваарай гэж байсан. Би хөдөө мал дээр байдаг учир Улаанбаатар хот руу явж амжихгүй байсан. Тэгж байгаад нэг удаа Улаанбаатар хот руу орж машиныхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авъя гэхэд О  гэх хүн нь байхгүй байх таарсан юм. Тэгээд машинаа шилжүүлж авч чадалгүй буцаад яваад өгсөн. Тэрнээс хойш тэр машиныг унаж байгаад 2017 онд заръя гэж бодоод гар утаснаасаа фэйсбүүкээр машинаа зарна гэж зар тавьсан. Зар тавиад удаагүй байхад Н  гэх үл таних залуу утсаар яриад “зарын дагуу ярьж байна. Та “Ланд-80” маркийн машин зарна гэсэн юм уу, хаана байгаа машин бэ” гэж асуусан. Би хөдөө байна гэсэн. Тэгтэл тэр залуу “та Сүхбаатар аймгийн төв дээр хүрээд ирэх боломж байна уу, би Сүхбаатар аймгийн төв дээр байна гэсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд машинаа унаад Сүхбаатар аймгийн төвд очиж Н  гэх үл таних залуутай уулзсан. Намхан, тарган, шар залуу байсан. Тэр залуу өөрийгөө машины ченж Улаанбаатар хотод байдаг. Зарын дагуу явж байгаа юм гэсэн. Тэгээд миний машиныг унаж үзээд болж байна, авъя гэсэн. Тэгээд 7.000.000 төгрөгөнд авахаар болсон. Би ч гэсэн 7.000.000 төгрөгт заръя гэсэн. Н  машины гэрчилгээг үзээд О  гэдэг хүний нэр дээр байдаг юм байна шүү дээ гэсэн. Би учир байдлаа хэлсэн. Тэгтэл Н  гэх залуу би танд одоо 4.000.000 төгрөг бэлнээр өгье гэсэн. Улаанбаатар хотод очоод О  гэх хүнтэй чинь уулзаад машиныхаа гэрчилгээг шилжүүлж авсныхаа дараа 3.000.000 төгрөгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надад бэлэн 4.000.000 төгрөг өгөөд машиныг маань унаад явсан. Ямар нэгэн бичиг баримт үйлдэж, нотариатын газар ороогүй, гэрээ хийгээгүй. Би энэ талаар өөрийн хүргэн дүү Г ад хэлсэн. Г  машины гэрчилгээн дээр нэр нь байсан О  гэх хүнтэйгээ ярьж шилжүүлэг хийх талаар ярилцсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр  Б.Г ын өгсөн: ...2012 оны 11 дүгээр сард Б  ах надтай Сүхбаатар аймгаас утсаар ярихдаа “ах нь нэг машин авах гэсэн юм. Мөнгийг нь шилжүүлчихье, чи аваад явуулчих, очих гэхээр мал дээр хүн байхгүй, амжихгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгье, ямар машин авах юм” гэж асуусан. Б  ах өндөр, үнэ гайгүй машин аваад явуулаач” гээд 13.000.000 төгрөг шилжүүлсэн. Би машин хайж байгаад тухайн үед хамт машин засдаг байсан найз О т “ах машин захисан, гайгүй зарах машин байна уу” гэж асуусан. О  өөрийнхөө “Ланд-80 “ маркийн машиныг 13.000.000 төгрөгөөр заръя гэсэн. Тэгээд О т 13.000.000 төгрөг өгч машиныг нь авсан. Би тэр машиныг нь унаад Сүхбаатар аймаг руу явж Б  ахад хүргэж өгсөн. Б  ахад машиныг нь өгөхдөө “би найзаасаа авсан юм. Та нэг хот руу орохоороо машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчхаарай” гэж хэлсэн. Б  ах тэгье гэж байсан. Тэрнээс хойш Б  ах Улаанбаатар хотод нэг ирсэн юм. Тэр үед нь О  хотод байхгүй таараад нэрээ шилжүүлж чадаагүй. Тэгээд нэрээ шилжүүлэхгүй явсаар байгаад 2017 оны 06 дугаар сар хүргэсэн. 2017 оны 06 дугаар сард Б  ах надтай утсаар ярихдаа “ах нь машинаа  зарна гээд зар тавьчихсан чинь Улаанбаатар хотоос нэг машины ченж ирээд аваад явчихлаа. 3.000.000 төгрөг авах дутуу байгаа. Хотод очихоор нь үлдэгдэл 3.000.000 төгрөгийг аваад машины гэрчилгээг шилжүүлээд өгчхөөрэй гэсэн. Хэн гэж хүн ирэх юм гэж асуухад Н  гэдэг хүн очно гэж ярьсан. Тэгээд хэд хоноход Н  гэж хүн утсаар ярьж холбогддоггүй. Би Б  ахад хэлж Н  гэх машин авсан хүнийх нь дугаарыг авч залгахад амжихгүй байна, тэгж байгаад болъё гэж хойшлуулсаар байгаад сүүлдээ утсаа авахаа больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн М.О ын: ...Уг машин нь манай найз Г ын хадам ах Б ын эзэмшлийн автомашин. 2013 онд байх одоо сайн санахгүй байна. Манай найз Г ад мөнгөний хэрэг гараад ах Б аасаа машиныг нь гуйж миний нэр дээр ломбардад явдгаар тавьсан юм. Тэгээд төлбөр тооцоог нь хийж дууссан. Тэгтэл 2016 онд байх Б  ахаас Н  очиж машиныг нь 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод бэлнээр 4.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нь хотод надтай ирж уулзаад нэрээ шилжүүлэхдээ 3.000.000 төгрөгөө өгнө  гэж тохиролцсон юм билээ. Тэгсэн 2018 оны намар авто тээврийн газраас над руу залгаж таны машиныг бусдад шилжүүлж болох уу гэхээр нь би болохгүй наад машин чинь төлбөрийн асуудалтай байгаа гэж хэлсэн. Тэр Н  нь авто ломбард дээр очиж шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн бичгийг нь авчихсан авто тээвэр дээр нэр шилжүүлэх гээд явж байсан юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрчээр  Э.Б ын өгсөн: ...Миний төрсөн ах Б  нь Сүхбаатар аймагт оршин суудаг юм. Тэр болгон холбогдоод байдаггүй. Би айлд өргүүлчихсэн болохоор харилцаа холбоо хөндий байдаг юм. Тэгтэл 2018 оны 08 дугаар сард Б  ах надтай утсаар ярихдаа “Ланд-80” маркийн автомашинаа хүнд зарсан чинь залилуулчихлаа. Үлдэгдэл 3.000.000 төгрөгөө авч чадахгүй байна. Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд явж байна гэсэн. Тэгээд тухайн үед нь би Б  ахад юу болсон талаар үнэн зөв яриад мэдүүлэг өгчих өө, тэгээд уулзаарай гэсэн. Бас зөвлөгөө өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,  зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Н  нь 2017 оны 06 дугаар сард иргэн Б.Б ын өмчлөлийн 0000  улсын дугаартай “Ланд- Круйзер-80” маркийн автомашиныг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж иргэн Б.Б тай 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг авч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдыг хуурч залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Ж.Н  нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартай: Би 2017 оны 06 дугаар сард иргэн Б.Б ын өмчлөлийн 0000  улсын дугаартай “Ланд-Круйзер-80” маркийн автомашиныг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцон Сүхбаатар аймагт очиж үзэн 4.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 1.000.000 /нэг сая/ төгрөгийг дараа нь өгсөн, одоо Б.Б т өгөх төлбөр тооцоо байхгүй, машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байна гэх боловч, дараа нь өгсөн гэх 1.000.000 /нэг сая/ төгрөгийн төлбөр тооцоо хийж дууссан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч Б.Б т автомашины үнийг бүрэн төлөөгүй, 3.000.000 төгрөгийн тооцоотой нь гэрчүүдийн мэдүүлэг, уг машины бичиг баримтыг Ж.Н ын нэр дээр шилжүүлээгүй зэргээр нотлогдож байна.

            Иргэний хуулийн 243.дугаар зүйлийн 243.1-д ...худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж,худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ,

            Мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д ...талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус хуульчилжээ.

            Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэдэгт: эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгохыг ойлгоно. Тухайлбал эд хөрөнгийн өмчлөгч мэтээр ойлгуулахыг хэлнэ. 

            Мөн уг автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр иргэн И.Н од зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн нь

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Н ын өгсөн: ...Би тухайн машиныг зүс таних Н  гэгчээс 9.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон бэлэн нэг хээр адууг 3.000.000 төгрөгөөр бодон бэлнээр өгч, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 3 хувааж буюу банкаар түүний төрсөн эгч Ж , Э , нарын 0000000, 00000000 дугаарын дансанд 1.500.000, 1.000.000, 3.500.000 төгрөгийг дансаар хийсэн. Н тай ямар нэгэн гэрээ, худалдан авах талаар тохиролцоогүй. Зүгээр амаар тохиролцсон юм. Тухайн залууд итгэсэн учраас би мөнгөө данс руу хийсэн юм. Эндээс машинаа хар гээд тэгснээ хольж солиод болохоор бол сонго гээд худал хэлээд байсан байна лээ. Энд дажгүй машин гээд мөнгөндөө тааруулаад заахаар “за байж бай, энийг таньдаг хүн нь ирээгүй байна, одоо ингээд ирнэ” гээд худал хэлж байсан юм байна лээ. Гэрийнхээ хашаа руу дагуулж оруулаад машин тэрэг үзүүлээд энэнээс авах юм уу гэхээр 25.000.000, 30.000.000, 45.000.000 гэх шиг зарим машин нь муу машин харуулдаг ба маргааш уулзъя гээд өдийг хүртэл намайг хуурсан юм...

...Миний бие Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирээд 2017 оны 9дүгээр  сарын 15-ны  өдөр дүүгийн хамтаар Дорнод руу явах гэж байсан миний ээж И  дугаар руу Н  өөрөө залгаад “Ланд-80” байна гэж хэлсэн. Ээж надад Н  гэдэг хүнд машин байна гэхээр нь “Да-хүрээ” зах руу очсон юм. Түүнээс өмнө нь би 9дүгээр  сарын 03-ны өдөр санагдаж байна. Тухайн залуутай адуу ачиж яваад тааралдаад би “Ланд-80” загварын машин сонирхож байгаагаа хальт хэлж байсан юм. Ингээд Н тай “Да хүрээ” зах дээр уулзаж машиныг Н ын гэрийнх нь хашаанд үзсэн юм. Тухайн үедээ гайгүй жаахан засвар үйлчилгээтэй байсан ч гэсэн надад таалагдаад 9.000.000 төгрөгөөр бодож 6.000.000 бэлнээр Дорнод очоод өгье гээд одоо байгаа 1 адуугаа 3.000.000 төгрөгт бодож тохиролцсон юм. Анх машинаа авч явахдаа гэрт нь цаасан дээр гарын үсэг зуралцаад машиныг аваад явсан юм. Машины бичиг баримтыг мөнгөө гүйцээгээд өгөхөөр чинь шилжүүлж өгнө гээд би 10 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг 0000000 дугаарын дансаар Ж ын Э  нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ж.Э гийн дансаар 1.000.000 төгрөг, 2018 оны 02дугаар  сарын 23-ны өдөр 3.500.000 төгрөгийг тухайн хүний дансаар нийтдээ 6.000.000 төгрөгийг төлсөн юм. Ингээд мөнгө төгрөгөө шилжүүлээд дуусаад Н  руу нэрээ шилжүүлэх талаар асуусан. Тухайн үед дарга нь гэлүү согтуу архи уугаад явчихсан байна гээд хойшлуулсан. Ингээд удаа дараа худлаа хэлж сүүлдээ утсаа авахаар за яах вэ болно, бүтнэ гэж итгэл үнэмшил төрүүлсээр байсан. Яг тухайн 0000  улсын дугаартай машин бол М.О  гэдэг хүний нэр дээр байдаг мөртлөө “Хан Агьт” ХХК-н нэр дээр 2014 оны 08 дугаар сард тавьсан байсныг би мэдсэн. М.О тай уулзахад миний машин яагаад Н  зардаг юм, юу яриад байгаа юм, би өөрөө машинаа авна гэж тухайн маргаан эхэлсэн юм. Тухайн учир байдлыг Н т хэлэхэд Н  за асуудал байхгүй, чи хүлээж бай, машиныхаа мөнгийг авчихаад мөнгийг чинь өгнө гэж хэлээд аргалдаг болсон. Эцэс сүүлдээ дундаа ороод за яах вэ дээ тэгээд болно доо гэх мэтээр ярьдаг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 16-17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.О ын өгсөн: ...2017 онд байх яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намайг гэртээ байж байхад багын найз болох Ж.Н  нь “Ланд-80” маркийн машин унаад хүрээд ирсэн. Энийг сая авчхаад ирлээ. Энэ машинаа хэд хоногоор зарна гээд ярьж байсан. Тэгээд өөр юм ярьж байгаад Ж.Н  явчихсан. Тэр өдрөөс хойш уулзалгүй байж байгаад 10-аад хоногийн дараа ирээд машинаа зарчихсан зөрүүнд нь нэг хурдан морь оролцуулсан гэж хэлж байсан. Тэгээд нөгөө морь өвөл хашаанд хэвтэж байгаад үхчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 199 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М -ын өгсөн: ...Би гэрээ байгуулахад нь байгаагүй. Тэр машиныг нь би олж хараагүй. И.Н  гэх хүнийг ч хараагүй. Би 2017 оны 11 дүгээр сард Шархад хавьцаа явж байгаад Ж.Н ын Баянзүрх дүүргийн Шархаданд байдаг гэрт нь очсон. Тэрнээс хойш хэдэн сар Ж.Н тай хамт ойр зуурын юманд нь туслаад явж байсан. 1 удаа Ж , Н , Н ын эгч нартай би нэг айлаас очиж морь авсан. Тэр морь нь ямар учиртай гэдгийг нь би мэдээгүй. Би тэр морийг нь унаад Ж ын хашаанд нь аваачиж өгсөн. Тэрнээс биш би тэр хүмүүсийн хооронд хийсэн наймааны талаар би юу ч мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 200 дугаар тал/,

            Хохирогч И.Н  Ж.Н аас автомашин 9.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон бэлэн нэг хээр адууг 3.000.000 төгрөгөөр бодон бэлнээр өгч, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 3 хувааж буюу банкаар төлсөн түүний төрсөн эгч эцэг Ж , эгч Э , нарын 5099550511, 00000000 дугаарын дансанд 1.500.000, 1.000.000, 3.500.000 төгрөгийг дансаар өгсөн зэргээр нотлогдож тогтоогдсон байна. /хх-ийн 56 дугаар тал/

Шүүгдэгч Ж.Н  нь уг автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр өөрийн өмчлөлийн биш эрхийн доголдолтой гэдгийг мэдсээр байж автомашиныг өөрийн өмч гэж иргэн И.Н ыг хуурч үнийг нэмэгдүүлж 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр худалдсан үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

            Хавтаст хэргийн 157-р талд: Авто машин худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн байна.

            Хохирогч И.Н  анх автомашин худалдан авахдаа бичгээр гэрээ хийгээгүй талаар мэдүүлдэг бөгөөд үүнийг гэрч Б.М , Г.О ын мэдүүлгээр анх автомашин худалдан авах бичгээр гэрээ хийгээгүй болох нь нотлогдож байх тул хэрэгт авагдсан авто машин худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ. /хх-н 157, 199-200-р тал/

            Шүүгдэгч Ж.Н  нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр шунахай сэдэлттэйгээр үйлдсэн байна.

            Иймд шүүгдэгч Ж.Н ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Н  нь хохирогч Б.Б т машины үнийн дутуу 3.000.000 төгрөгийг, хохирогч И.Н од машины үнэнд авсан 9.000.000 төгрөгийг тус тус төлөх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: ...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно гэж хуульчилсны дагуу шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааны завсарлуулсан байна. /2-р хх-н 40-р тал/

Хохирогч И.Н , Б.Б  нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна. /2-р хх-н 43-46-р тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч Ж.Н ыг 2019 оны 03 дугаар сарын 12-ноос сэжигтнээр баривчлан 2019 оны 03 дугаар сарын 20-ноос яллагдагчаар цагдан хорьж 2019 оны 04 дүгээр сарын 18-ны хүртэл нийт 37 хоног цагдан хоригдсон байна. хх-н 89-90-р тал 92-93-р тал, 2-р хх-н 41-42-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М  овогт Ж.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Н ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Н ын цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Н т оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний цагдан хоригдсон 37 хоногийг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэнд тооцсугай.        

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, одоогоор бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ