Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

   2021        01          26                                  2021/ШЦТ/144

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

          иргэдийн төлөөлөгч Б.Ганзориг,

          улсын яллагч М.Оюунбат,

          шүүгдэгч Т.О , түүний өмгөөлөгч Н.Н  /ҮД: 16-97/,

          насанд хүрээгүй хохирогч А.О  /цахим/, түүний хууль ёсны төлөөлөгч С.О , тэдгээрийн өмгөөлөгч Д.Б  /ҮД: 10-79/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х  овогт Т.О-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2643 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Транс бус” ХХК-д жолооч ажилтай байсан гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Х  овогт Т.О  /РД:00000000/.

          Холбогдсон хэргийн талаар:

          Т.О  нь 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 05 дугаар гудамжны 277 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Б-ийн төрсөн дүү А.О-г 12 нас 13 хоногтой буюу бага насны хүүхэд байхад нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн үргэлжилсэн үйлдлээр анх бэлгийн харьцаанд орсны нэг сарын дараа дээрх хаягт, 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 08 сар хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 00 дугаар орцны 00 тоотод, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ өглөө хотхоны 00 дугаар байрны 00 дүгээр орцны 00 тоотод, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Таун” хотхоны 00 байрны 00 тоотод,

2017 оны 08 дугаар сараас 2019 оны 04 сар хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00 дугаар байрны 00 дугаар 00 тоотод,

2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд  Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоотод А.Б т “чи надтай өмнө бэлгийн харьцаанд орж байсан талаар эгчид чинь хэлнэ, эгчийг чинь зодно” гэж, мөн гар утсан дээрээ хураан авсан А.Б-тэй бэлгийн харьцаанд орж байгаа талаараа дүрс бичлэгийг фэйсбүүк болон ангийн групп, найз нөхөд рүү чинь явуулна гэж айлган сүрдүүлж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О  мэдүүлэхдээ: Би О-тэй анх 2015 оны 07 дугаар сард бэлгийн харьцаанд орж байгаагүй. Манай охин 2018 оны 02 дугаар сарын 18-нд төрсөн. Бид хоёр хадмынхаас нүүгээд доошоо очиж байсан. Тэр үед бэлгийн харьцаанд орж байсан. Би буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.О  мэдүүлэхдээ: 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр эгчийн найзын төрсөн өдөр учир сайн мэдэж байна. Шөнийн 2 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 00 тоот хашаанд байх гэртээ анх бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед том хүүхэд нь төрчихсөн байсан учраас би хүүхдийг нь харангаа гэрт нь хоносон. Шөнө хүүхэд нь унтаж байхад хүргэн ах намайг сэрээсэн. Хаалгаа цоожилчихсон байсан. Миний гарыг бариад, намайг ямар нэгэн чимээ гаргах боломжгүй болгож амыг маань таглаад, миний доод хэсгийн хувцсыг бүхэлд нь тайлаад бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орсны дараа би хаалгыг нь онгойлгоод гэртээ харьсан. Тэрнээс хойш 10 сар болтол тэндээ амьдарсан. Намайг сардаа 1-2 удаа сүрдүүлж бэлгийн харьцаанд орж байсан. 10 дугаар сард өөр байр луу нүүсэн. Тэнд амьдарч байхад нь би 7 хоногт 1-2 удаа хүүхдийг нь харахаар гэрт нь очдог байсан. Тэгэхэд бас намайг сүрдүүлж бэлгийн харьцаанд ордог байсан. Зарим тохиолдолд манай гэрт ирээд намайг ганцаараа байвал сүрдүүлж бэлгийн харьцаанд ордог байсан. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 00 тоот хашаан руу буцаад нүүж очсон. Тэнд амьдарч байх хугацаанд нь би аль болох очихгүй байхыг хичээдэг байсан. Тэгээд КТМС-д байдаг өөр байр луу нүүсэн. Тэнд байх үед нь манайх Баянзүрх дүүрэгт байдаг өөр байранд байсан. Би КТМС-д байдаг байранд нь 2 долоо хоногт 1-2 удаа очдог байсан. Намайг тэнд очихоор бас бэлгийн харьцаанд ордог байсан. Тэндээсээ нүүгээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 00 тоот руу буцаж ирсэн. Манайх 2017 оны 5 сард New Town хотхонд очсон. Тухайн үед эгчийнх маань Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд амьдарч байсан. Тэр үед манай гэрт ирдэг, бас гэр лүүгээ дууддаг байсан. Манай гэрт амьдарч байгаад нүүсэн. 2019 оны 04 дүгээр сард хамгийн сүүлийн хүүхэд нь төрөх гээд нүүсэн. Тэр үед гэртээ дуудаж авчраад бэлгийн харьцаанд ордог байсан. Би 2020 оны 10  дугаар сарын 09-ний өдөр найздаа энэ талаар ярьсан. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр намайг дуудаад би найздаа явлаа гэдгээ хэлээд явсан. Найз маань цагдаа дуудаад цагдаа нар ирсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О  мэдүүлэхдээ: Би 6 хүүхэдтэй. Манай 2 дахь хүүхэд, том охины маань нөхөр байгаа. Манайд гаднаас орж ирж байгаа ганц хүргэн маань байсан. Бид нар маш их итгэж байсан учраас алдсан байна. Миний дүү, миний дүү, алив ах нь ингэе тэгье гээд гүйгээд байдаг байсан. Манайх хашаанд байх үед буюу 2015 онд эхэлсэн юм байна. Манайх зуны улиралд Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр 2 лангуу, 1 ТҮЦ ажиллуулдаг. Гэрт О , Х , эдний том хүүхэд гээд дандаа жоохон хүүхдүүд үлддэг байсан. Бид нар завсаргүй дүүргийн буудал дээр ажилладаг учраас хүүхдийг нь харж өг гэдэг утгаар ах, эгч нь ажлаа хийж байгаа, та нар туслахгүй бол өөр хүн туслахгүй, миний охин 5-6 дугаар ангийн хүүхэд, дүүгээ харж чадна гээд энэ хүнийг ийм зүйл хийж байгааг мэдэхгүй охиныгоо явуулдаг байсан. Тэр байдлыг энэ хүн өөртөө ингэж ашиглаж ийм балиар үйлдэл хийсэн гэдгийг бид нар мэдээгүй. Миний охин жоохон учраас манай гэр бүлээс хамгийн даруухан нь, хүний урдаас нэг ч үг хэлдэггүй. Ах, эгч нь ингэ, тэг гэхэд за л гэдэг үгүй, чадахгүй гэдэг үг хэлж хашхирдаг хүүхэд биш. Охин маань нэг хэсэг гар утасгүй байсан. Сүүлд ярилцахад би яагаад утасгүй байхдаа баярладаг байсан бэ гэхээр намайг дуудах юмгүй болохоор баярладаг байсан гэсэн. Бид нар 11 дүгээр сар хүртэл дүүргийн буудал дээр өглөө 06 цагаас орой 11 цаг хүртэл ээлжлээд ажилладаг байсан. Өглөө манай банди ТҮЦ-н дээрээ суугаад, охин лангуун дээрээ суудаг, үдээс хойш буюу 7 цагаас хойш О  надтай хамт лангуун дээр суудаг байсан. О  завтай үедээ нэг лангуун дээр суугаад, нөгөө лангуун дээр нь О  суугаад би ТҮЦ-н дээрээ суудаг байсан.  Энэ ажилтай гээд өдрийн цагаар явахаараа гэрт маань очиж хүүхдийг минь элдэвлэж, янзалдаг байсан юм байна. Гар зүсэх үед эгч нь ирэхэд О  хажууд нь сууж байсан гэсэн. Энэ яачихсан юм бэ гэхэд лангууны тоос арчиж байгаад гараа зүсчихсэн гээд боогоод сууж байсан гэсэн. Сүүлийн үед их урвагар байх болсон. Миний хүүхэд ажилдаа ядраад байгаа юм уу гэхээр үгүй, үгүй гээд их дорой байдаг байсан. Заримдаа хичээлээ тараад нэлээн оройтож ирдэг байсан. Хичээл нь 1 цагт тарлаа гэхэд 2-3 цаг болж ирдэг байсан. “New town”-д байх үед яагаад гэдгийг нь мэдээгүй. Баянзүрх дүүргийн 00 тоотод манай хоосон хашаа, байшин байдаг. Тэнд аваачиж дарамталж, доромжилдог байсан байна. Гэр бүлдээ байнга завгүй гэдэг байсан. Би охиндоо танай нөхөр яахаараа дандаа завгүй гэдэг юм гэхээр ажил ихтэй завгүй байгаа гэдэг байсан. Тэр заваараа ингэж явдаг байсан байна. Би үнэхээр буруу санаж байгаагүй. Би хоёр хүүтэй хүн. Том хүү маань 30 настай, бага хүү маань 20 настай. Анх 10 дугаар сарын 09-ний өдөр Төрийн бус байгууллагын хүн намайг Монгол Улсын Их сургууль дээр лавлагаа хөөцөлдөөд явж байхад “хүүхдэд чинь ямар нэгэн юм боллоо та яаралтай наашаа ирнэ үү” гэж дуудаад би очиж байсан.  Энэ яасан юм болоо гэсэн чинь та наашаа ороод ир гээд хүү, бид хоёрыг тусад нь өрөөнд оруулаад “танай том охиныг Б  гэдэг үү” гэхээр нь “тийм” гэсэн чинь “тэрний нөхөр О  гэж хүн танай охиныг бага наснаас нь эхлээд хүчирхийлсэн байна” гэсэн. Би үнэхээр шоконд орсон. Хүүхдийн маань сэтгэл санаа үнэхээр хэцүү байсан. Ах нь өвөр дээрээ суулгаж байгаад миний дүү одоо ингэж болохгүй гээд уйлсан. Өглөөнөөс хойш арван хэдэн удаа дуудлага ирсэн гээд надад үзүүлсэн. Чи өглөө завтай юу, өглөө 5 цагт хүрээд ир гэхэд нь 5 цагт уу гэсэн чинь тийм, чи уурлаад байгаа юм уу гэж хэлж байгаа бичлэг байсан. Би дууг нь сонсоод үнэхээр шоконд орсон. Тэгээд ах нь миний дүү сүүлийн удаа, бид нар энэ хүнийг үйлдэл дээр нь баръя гэж хэлээд Баянзүрх дүүргээс цагдаа болон өмгөөлөгч аваад яг үйлдэл дээр нь очиж барьж авсан. Энэ хүн дандаа гар утсаа оролддог. Зүгээр хэдэн минут суудаггүй байсан хүн. Өөрийнхөө 3 хүүхдийг, миний 2 охиныг ингэж доромжилж байгаа хүн хэзээ ч засрахгүй. Би маш их гомдолтой байна. Тэгчихээд 2019 оноос гэж ярьж байгаадаа ичээч. Подизонд хүртэл араас нь хөөж гүйгээд пункерын тэнд бэлгийн үйл ажиллагаа хийж байгааг бичсэнийг чинь би харсан. Ямар жигшүүртэй, балиар юм бэ. Зургийг нь аваад дарамталсан гэсэн. Бага наснаас нь хүчирхийлсэн нь тодорхой байна. 2015 онд манайх гэр хороололд байхад 12 настай гэнэн цагаахан, чихэр, печенээс илүү гарахааргүй жоохон хүүхэд учраас гэрт нь орж хонодог байсан. Тэрнээс үүдэлтэй байх гэж бодож байна. Гэр байнга эзэнгүй, О  2 дүүгээ хараад үлддэг байсан. Би ажлынхаа завсраар ирээд явдаг байсан. Насанд хүрэх хугацааг нь тооцож ингэж ярьж байгаа юм уу, яаж ийм ичгүүргүй юм ярьж байна. Манай охин үнэхээр даруухан, хүний өөдөөс үг хэлэх нь битгий хэл, хүн гараас нь чангахан барихад ёоё гээд сууж байхаар хүүхэд. Тийм учраас охиныг минь ингэж доромжилсон байх. Нэхэмжлэх зүйлгүй. Авах ёстой ял шийтгэлийг өгөөсэй гэж хүсэж байна. Би 4 охинтой хүн. Охидууд маань сэтгэл санааны маш их хямралд орж, хар дардаг болсон. Том охин маань 27 настай, дараагийнх нь 25 настай, О  маань 17 настай, бага охин минь 12 настай. 12 настай охин маань энэ зун О ын гэрт хүүхдийг нь харж нэг хэсэг байсан. Тэгээд нэлээн хурц зан ааштай болсон. Эмэгтэйчүүдийн эмнэлэг, сэтгэл зүйчид давхар давхар үзүүлж харуулах юм бол эмзэглэх байх гэж бодоод үзүүлж харуулж чадаагүй. Бага охин маань О-г  бодоход хурц зан ааштай, биед нь хүрвэл орилж чарлахаар хүүхэд учраас арай оролдоогүй байх гэж бодоод үзүүлж чадаагүй байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.О-ийн өгсөн: ...манайх Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоот хашаанд байх өвлийн сууцанд амьдардаг байсан юм. Харин эгч А.Б  хүргэн ах Т.О , хүүхдийн хамтаар манай гэрийн урд талд Монгол гэрт амьдардаг байсан. Уг тоотод 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд амьдарсан. Энэ хаяг дээр амьдарч байхад 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр эгч А.Б ийн найзынх нь төрсөн өдөр болно гээд А.Б  эгч найз нартайгаа уулзана гээд гараад явсан харин хүргэн ах Т.О  нь хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Тухайн үед би хойд талын өвлийн сууцандаа байсан. Багцаагаар 22 цагийн орчим шиг санагдаж байна нэлээн орой, шөнө болсон байсан яг цаг хэд болж байсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Б  эгч Т.О  ах руу утсаар ярьсан бололтой “эгч чинь ирж чадахгүй гэж байна, намайг дүүгээ хараад цуг хоночих гэнээ” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь орсон шөнийн 23 цагийн орчим шиг санагдаж байна, тодорхой цагийг хэлж мэдэхгүй байна, унтахаар болоод гэрийн баруун талын хананд газар ор засаж нярай дүүгээ голд нь хийгээд би дүүгийн баруун талд, Т.О  ах зүүн талд хэвтсэн. Дүүгээ унтуулчихаад унтаж байсан чинь Т.О  миний хойд талд гараад хэвтсэн. Тэгээд миний дотуур хувцсыг тайлж миний дээр гараад хоёр гарыг маань зөрүүлж нэг гараараа бариад нөгөө гараараа миний ам, хамрыг таглаад тэгээд бэлгийн харьцаанд орсон. Бэлгэвч хэрэглээгүй ойролцоогоор 20 орчим минут дээр байсан. Бэлгийн харьцаанд орж дууссаны дараа надад ямар нэгэн юм хэлээгүй, би дотуур хувцсаа өмсөөд гарах гэсэн боловч гэрийн хаалга цоожтой байсан учраас гарч чадаагүй. Надад бол юм ярих боломж байгаагүй, учир нь миний амьсгалах ам хамрыг гараараа таглачихсан. Тэгээд би гэрийн зүүн талд гараад унтсан. Би тухайн үед хүүхэдтэй үерхдэггүй байсан. Өмнө нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Анх удаагаа орсон. ...би айсан байсан учраас хэн нэгэнд энэ талаар хэлээгүй. Түүнээс хойш багцаагаар нэг сарын дараа гэрт нь орж таарсан, тэр үед хүн байхгүй, хүргэн ах Т.О  ганцаараа байж таарсан. Намайг гэрт нь орсон чинь хаалга түгжчихсэн, гэрийн зүүн талд модон орон дээр миний гарыг бариад дотуур хувцсыг маань тайлаад дахиад бэлгийн харьцаанд орсон. Мөн адил бэлгэвчгүй орсон. Тэгээд би хувцсаа өмсөөд гэр лүүгээ орсон. Энэ үйлдэл сар тутамд 1, эсхүл 2 удаа гэртээ оруулж бэлгийн харьцаанд ордог байсан. Манайхыг нүүх хүртэл бэлгийн харьцаанд орсон. 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Эко хотхоны 00 дугаар байрны 03 дугаар орцны 00 тоотод оршин сууж байх хугацаандаа багцаагаар 7 хоногт 2-3 удаа бэлгийн харьцаанд ордог, “бэлгийн харьцаанд орохгүй” гэхээр “чи надтай өмнө бэлгийн харьцаанд орж байсан талаар эгчид чинь хэлнэ шүү” гэж сүрдүүлдэг байсан. Тэгээд арга буюу бэлгийн харьцаанд ордог байсан. Шөнө дунд эгчийг унтаж байхад сэрээгээд ариун цэврийн өрөө рүүгээ дагуулж ороод 10-15 минутын хугацаатай бэлгэвчгүй бэлгийн харьцаанд ордог байсан. Долоо хоногт 1-3 ордог байсан. Мөн 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сар хүртэл Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Шинэ өглөө” хотхоны 00 дугаар байрны 00 дүгээр орцны 00 тоотод оршин сууж байх хугацаанд багцаагаар 5-7 удаа намайг ганцаараа байж байхад бэлгийн харьцаанд ордог байсан. Намайг эсэргүүцэл үзүүлэх гэхээр эсэргүүцэх боломжгүй болгодог. Мөн сүрдүүлдэг, бэлгийн харьцаанд орохгүй гэхээр “надтай өмнө бэлгийн харьцаанд орсон талаар чинь эгчид чинь хэлнэ. Мөн эгчийг чинь зодно” гэж айлгадаг байсан. Өмнө нь нэг удаа эгчийг зодож байсан. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. ...2016 оны 05 дугаар сард А.Б  эгчийнх Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоот хаяг руу буцаад нүүсэн. Тэгээд миний амьдарч байсан байшинд нүүж ирсэн. 2017 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд амьдарсан. Энэ хугацаанд мөн адил бэлгийн харьцаанд ордог байсан. Тухайн үед манай эгч оюутан байсан, хүүхдийг нь харах хүнгүй, гэрийнхэн маань энэ явдлыг мэдэхгүй учраас намайг явуулдаг байсан. Сарын 10-15 хоногт очиж хүүхдийг нь харж өгдөг байсан. Хичээлээ тараад очдог байсан. Багцаагаар өдрийн 17-19 цагийн хооронд хүүхдийг нь харж өгдөг байсан. Сардаа 2-3 удаа 10-40 минут хүртэл хугацаанд надтай бэлгийн харьцаанд ордог байсан. Нэг удаагийн үйлдэл нь хааяа нэг удаа, ер нь ихэвчлэн нэг өдөр бэлгийн харьцаанд орохдоо 2 удаа бэлгийн харьцаанд ордог байсан. 2017 оны 07 дугаар сараас 2019 оны 04 сар хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар ангийн хажуу талын Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Ял шалгуулах газраас дээшээ яваад 00 дугаар байрны 00 дугаар орцны 00 тоотод А.Б  эгчийнх нүүж ирсэн. Энд байх хугацаанд 14 хоногт 1-2 удаа очдог байсан. Тэр үед манай эгч 2 дахь хүүхдээ гаргачихсан байсан хол учраас хааяа очдог байсан. Очих болгонд надтай бэлгийн харьцаанд ордог байсан. Шөнө дунд намайг том өрөөнд унтаж байхад орж ирээд бэлгийн харьцаанд ордог байсан. Тэр үед эгч маань хүүхдүүдтэйгээ жижиг өрөөнд унтдаг байсан. Хэрвээ намайг бэлгийн харьцаанд орно гэхээр өөдөөс нь эсэргүүцнэ гэхээр тэгвэл эгчийг чинь зодно гэж айлгадаг байсан. Бэлгийн харьцаанд орох болгондоо тэгж сүрдүүлдэг байсан. Тийм учраас ямар нэгэн эсэргүүцэл үзүүлдэггүй байсан. Мөн 2017 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо “NEW TOUN” хотхоны 00 байрны 00 тоотод манайх нүүж ирсэн. Одоо хүртэл хугацаанд амьдарч байгаа. Яг энд ямар нэгэн тохиолдол биш, намайг гэртээ ганцаараа байгаа гэдгийг мэдээд хүрээд ирдэг байсан. Тухайн үед гэрийн илүү түлхүүр эгчийн нөхөр Т.О д байдаг байсан. Манай гэрийнхэн өглөө ажилдаа гараад явсны дараа хүрч ирдэг байсан. Гэрт надтай мөн бэлгийн харьцаанд ордог байсан. Манай гэрийнхэн өглөө хэдэн цагт ажилдаа явдаг, орой хэдэн цагт ирдэг байсан гэдгийг нь мэддэг байсан. Энд байхад багцаагаар 20 гаруй удаа иймэрхүү байдлаар ирдэг байсан. Эгч А.Б ийнх 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар болтол Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоотод нүүж ирсэн. Энд байх хугацаандаа манайд ирж бэлгийн харьцаанд ордог байсан. 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 00 дугаар орц 00 тоотод нүүж ирсэн, одоо хүртэл хугацаанд амьдарч байгаа. Үүнээс хойш 000000 дугаарын утсаар миний 000000 гэсэн дугаар луу байнга утсаар холбогдож ярьдаг болсон. Энд байх хугацаандаа Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоот эзэнгүй хашаанд дууддаг болсон. 7 хоногтоо нэг удаа дуудаж бэлгийн харьцаанд ордог байсан. ...Тухайн үедээ сүрдүүлдэг “эгчийг чинь зодно, мөн чамайг ирэхгүй бол хаашаа ч хамаагүй хол газар аваад явчихна шүү” гэж айлган сүрдүүлж дарамталдаг байсан. 2019 оны 06 дугаар сараас эхэлж бэлгийн харьцаанд орж байхдаа гар утсан дээрээ бэлгийн харьцаанд орж байгаа талаар видео бичлэг хийж, миний нүцгэн зураг авдаг болсон. Миний эсрэг ашиглахын тулд “Войс Рекорд” хийдэг болсон. Намайг очихгүй надтай сайхан харьцахгүй уулзахдаа уулзахдаа уйлах, уцаарлах үйлдэл хийх юм бол зургийг чинь авна, бичлэгийг нь хийнэ. Хийсэн бичлэгээ ангийн групп, фэйсбүүк, болон найз нөхөд рүү чинь явуулна гэж айлгадаг байсан учраас хэн нэгэнд хэлдэггүй байсан. Би 2019 оны 07 дугаар сард намайг Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах автобусны буудлын замын хойд талын “ТҮЦ”-нд сууж байхад авч явна гэхээр нь явахгүй гэсэн чинь чамайг чирээд авч явна гээд хүч хэрэглэхийг завдсан учраас энэ хүний үйлдлийг болиулахын тулд баруун талын шууны дотор талд нь претикаар нүдэн дээр нь зүссэн. Тэгсэн намайг авч явахаа больсон. Тухайн үед эмийн сан байхгүй байсан учраас намайг авч гараад Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Азифарм”-аас боох бинт авч өгсөн, тэгээд гарыг маань боож өгсөн. Намайг хүчинддэг байсан болон гарын шархны зураг, претикны зургийг гар утсан дээрээ аваад ах дүү нарт өгнө гэхээр нь би өг өг гэж хэлсэн. Тэгсэн намайг энэ бүгдийг фэйсбүүк хаяг дээр тавина, миний хувийн эрхэд халдана гээд байхаар нь би хэрэггүй гээд гуйсан, намайг аргагүй байдалд оруулж болиулсан гэсэн үг. Тэрнээс хойш 3 хоногт нэг удаа утсаар дуудаж уулздаг, уулзах болгондоо бэлгийн харьцаанд ордог байсан. Бэлгийн харьцаанд орохдоо Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоотод бэлгийн харьцаанд ордог байсан. 2019 оны 07 дугаар эхээр, 8 дугаар сарын эхээр 14 хоногийн 10 хоногт нь уулздаг, мөн уулзах болгондоо 2 цагаас 2 цаг 30 минутын хугацаанд бэлгийн харьцаанд орж байсан. Бэлгийн харьцаанд яагаад удаан орж намайг зовоогоод байгаа юм бэ? гэхэд Т.О  ах чамтай уулзахын өмнө эм уудаг гэж хэлсэн, миний ойлгосноор бол бэлэг эрхтний хөвчрөлт сайжруулдаг эм уудаг гэж ойлгосон. Түүнээс хойш 4 хоногийн дараа амьдарч байсан гэртээ намайг дуудсан уулзсан чинь архи уучихсан согтуу байсан. Надад архи өгсөн, багцаагаар 60 граммын виски архи өгсөн, уухгүй гэсэн чинь тэгвэл бэлгийн харьцаанд орно гэхээр нь арга буюу вискийг нь уусан. Өмнө нь би архины төрлийн зүйл хэрэглэж үзээгүй анх удаагаа хэрэглэсэн. Түүнээс хойш 7 хоногт 2 удаа гэртээ эсхүл 00 тоотод дуудаж бэлгийн харьцаанд ордог байсан. 9 дүгээр сард дахиж очихгүй гэсэн чинь гэрийнхэнд чинь мэдэгдэнэ гэж айлган сүрдүүлсэн, би тэгэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Тэгсэн мөн адил найз нартайгаа нийлж биеэ үнэлдэг, цуг буудлаас гарч ирсэн, намайг өөрийг нь оролдож байгаад унтсан гэж хэлнэ гэсэн, өөр хүнтэй унтсан, тэрийг чинь хэлнэ гэж хэлсэн. Ингэж айлгасаар өдийг хүртэл хугацаанд бэлгийн харьцаанд ордог байсан. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр намайг утсаар дуудаад хамгийн сүүлд гэрт нь бэлгийн харьцаанд орсон, нууцаар бичлэг хийсэн байсан, бичлэг нь утсанд нь байсан. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найз Н-Д энэ бүх хүчирхийллийг хэлсэн. Манай найз надад төрийн бус байгууллагад ажилдаг таньдаг хүндээ хэлсэн байдаг. Би Анбаунд Монгол төрийн бус байгууллагын ажилтантай уулзаж, энэ бүгдийг хэлсэн. 5 дахь өдөр нь уулзах ёстой байсан найздаа хэлсэн байсан учраас уулзаж чадаагүй. Н-тай уулзаж байхад багцаагаар 20 гаруй удаа залгасан байсан. Тэр үед утасны сүлжээг нь хаачихсан байсан. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 00 тоотод очсон. Намайг ирэхэд Т.О  ирчихсэн намайг хүлээж байсан, гар утсан дээрээ видео бичлэг хийж байсан, орохоосоо өмнө рекордоо хийгээд дотогшоо орсон, намайг хагас хувцсаа тайлаад байж байхад Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид орж ирсэн. Багцаагаар цаг өдрийн 17 цаг болж байсан. Ингээд Т.О ыг цагдаа руу аваад явсан, би араас нь цагдаа руу очиж мэдүүлэг өгсөн. Т.О  2 охинтой, ирээдүйд хоёр охин чинь ийм байдалд орох юм бол та зүгээр орхих юм уу? аль эсхүл болиулах юм уу? гэж асуухад тодорхой хариулт хэлэхгүй, чи намайг ёжлоод сүрдүүлээд байгаа юм уу гэж хүртэл хэлдэг байсан. ...би бэлгийн харьцааны талаар мэддэггүй байсан, тухайн үед найз залуу байгаагүй. Т.О тай бэлгийн харьцаанд орохоос өмнө хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. ...би хэлж байгаагүй, би өөрөө хэрэг зөрчилд холбогдох дургүй байсан, хэн нэгнийг хэрэгт оруулчихна гэж бодоод хэлдэггүй байсан. ...дур тавихдаа бэлэг эрхтний гадна талд тавьдаг байсан... Т.О  000000 дугаарын утсыг 2 жилийн өмнөөс ашиглаж байгаа, мөн 000000 гэсэн дугаар байдаг, хааяа миний утас руу залгадаг, намайг утсаа авахгүй байхад дугаараа нууцалж залгадаг. Ер нь дугаараа нууцалж залгасан бол энэ хүн залгадаг гэсэн үг. Би 000000 дугаарыг мөн 2 жилийн өмнөөс ашиглаж байна. ...Б  эгч нөхөр, хүүхдүүдийн хамт амьдарч байсан нэг байранд болсон явдлын талаар яриагүй орхигдуулсан байна лээ. Би эгчээсээ он, сар, өдрийг асуусан. 2019 оны 10 дугаар сараас сая 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл эгч Б , нөхөр Т.О , хүүхдүүдийнхээ хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Содмонгол ШТС-ын хажуугийн 00 дугаар байрны 00 тоот 2 өрөө байранд амьдарч байсан. Тухайн байранд байхад Б  эгч хүүхдээ харуулах гээд гэртээ дууддаг, заримдаа О  над руу залгаад манай гэрт хүрээд ир гэдэг байсан. О ыг над руу залгахаар нь утсыг нь авахгүй өнгөрөөнө, аль болох ярихгүй байхыг хичээдэг байсан. Тэгээд надтай гэрт ч юм уу, эсвэл гэрт нь очоод тааралдахаар “чи ирэхгүй бол би өөрөө яваад очиж чадна шүү, чи 7 хоногтоо заавал нэг удаа ирж хоно” гэдэг байсан. Тэгээд “чиний нүцгэн зураг, мөн надтай бэлгийн харьцаанд орж байгаа видео бичлэг байгаа шүү, үүнийг найз нөхөд, гэрийнхэн рүү чинь явуулна шүү” гэх зэргээр дарамталдаг байсан. Би утасны дугаарыг нь авахгүй байхаар дугаараа нууцалж залгаад “чи миний утасны дугаарыг яагаад авдаггүй юм, яагаад блоклоод байгаа юм” гэж заналхийлсэн өнгөөр ярьж, “гэрт хүрээд ир” гэдэг. Ингээд ихэвчлэн өдрийн цагаар хүүхдийг нь харахыг хичээдэг байсан боловч ажлаасаа ирээд намайг хонуулах гэж хичээгээд “орой болсон байна, ганцаараа яаж явдаг” юм гэх зэргээр хонуулах гэдэг, хонох юм бол надтай бэлгийн харьцаанд орно гэдгийг мэддэг байсан учраас харих гэж хичээдэг байсан. Тэгээд эгч маань мэдэхгүй учраас орой болсон байна, хоночих гээд хонуулдаг, тэгээд гэрт хонох үед жижиг унтлагын өрөөнд эгч О  нар унтдаг, би том өрөөнд буйдан дээр унтдаг байсан. Тэгэхээр шөнө дунд 2-4 цагийн хооронд, заримдаа үүрээр 5-6 цагийн үед О  миний унтаж байсан том өрөөнд хөнжил дотор орж ирээд хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан. 2020 оны 06 дугаар сарын сүүлчээр хүүхдийг нь харж байгаад гэрт нь хонохгүй 20 цагийн үед гэрээс нь гараад шатаар буух гэж байтал О  араас ирээд гарнаас бариад чирч лифтний хажуугийн нарийн коридор луу орсон. Тэгэхэд нь би орилох гэсэн боловч миний амыг дарсан, тэгэхээр нь би гарыг нь хазах гэсэн чинь гараа татаж авснаа эргүүлээд миний амыг таглаад миний зүүн гарыг мушгиад ар талд барьж байгаад миний өмдийг тайлж ар талаас хүчээр бэлгийн харьцаанд орсон. Хүчиндэж дуусаад миний бэлэг эрхтний зургийг гар утсан дээрээ авсан. Дахиад ирэхгүй гэвэл энэ зургийг найзуудын групп руу чинь явуулна гэж сүрдүүлсэн. Тэгснээ миний өмдийг татаж өгчихөөд яваад өгсөн. Би лифтэнд сууж доошоо буугаад гэртээ харьсан. Тэдний байрны лифт заримдаа ажиллаад заримдаа ажилладаггүй юм. Тухайн үед уг давхрын коридороор ямар ч хүн явж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-44-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өглөөний 08  цаг 30 минутаас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өглөөний 08 цаг 30 минутын хооронд дэд ахлагч Э.П-н  хамтаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улиастай 00 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Улиастай-00 жижүүрийн ахлах мөрдөгч, ахлах дэслэг О  “биеэр ирсэн өргөдөл гомдол байна очоод шалга” гэж хэлсэн. Тухайн үед дуудлагын хүн авчирчихсан цагдаа дээр байж байсан юм. Дуудлагыг тодруулж асуухад “Анбаунд Монгол” нэртэй төрийн бус байгууллагатай хамт явж байсан хохирогчийн найз гэх арван жилийн ангийн охин надад хэлэхдээ манай ангийн хүүхэд хүргэн ахдаа хүчирхийлүүлсэн гэсэн утгатай зүйл ярьсан, хохирогчийг хүргэн ахтайгаа хамт байгаа, дарамтанд орчихсон цуг байгаа гэж хэлсэн. Ингээд дуудлага өгсөн иргэний хамт байгаа газар болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаяг дээр нь очсон. Орохдоо энгэрийн камерын бичлэг хийж хашааны хойд талын хаалгаар хашаа руу нь ороход хашааны зүүн талд байрлах урагшаа хаалгатай байшин руу орсон. Хохирогч 17 настай А.О  гэх эмэгтэй дээгүүрээ форм бололтой хувцастай, доогуураа нүцгэн шалдан байдалтай, харин холбогдогч гэх залуу мөн хажууд нүцгэн байдалтай хоёулаа орон дээр хэвтэж байсан. Тухайн үед бэлгийн харьцаанд орох гээд бэлдчихсэн шалдан байж байсан, бэлгийн харьцаанд орсон шинж тэмдэг бол ажиглагдаагүй, үйлдэл болоод өнгөрсөн байсан байх ойр орчимд нь бэлгэвч ямар нэгэн зүйл ажиглагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б өгсөн: ...Танай хүргэн чинь 2015 оноос хойш дүүг чинь хүчирхийлсэн байна, бичсэн зүйл нь энэ байна гээд харуулсан. Тэр бичиг нь төрийн бус байгууллагын ажилтан эсхүл өмгөөлөгч нарт нь байгаа байх. Удалгүй нэг эмэгтэй ирсэн, өмгөөлөгч гэж байсан. Иймэрхүү асуудалд ямар арга хэмжээ авах, мөн нотлох баримт олох талаар зөвлөсөн, ээж бид хоёроос мөн асуусан, бид хоёр дөнгөж ирээд танилцаж байсан учраас ямар ч байсан хүргэн манай дүүг удаа дараа хүчирхийлсэн гэдгийг нь мэдсэн. Тэгээд манай ээж гэр лүү явсан. Төрийн бус байгууллагын ажилтан, өмгөөлөгч нартай нь уулзсан, тэгсэн О  О рүү удаа дараа залгаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 00 тоотод дуудсан гээд дүүгийн найз Н  хэлсэн. Би тухайн газар луу явсан. Харин төрийн бус байгууллагын ажилтан нь өмгөөлөгчийн хамтаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс орж цагдаагийн хоёр ажилтантай ирсэн. Эхлээд хоёр цагдаа орсон, би араас нь орсон, орон дээр манай дүүг доогуураа нүцгэн хэвтүүлчихсэн, харин О  наана нь мөн дээгүүрээ хувцастай байсан. Ингээд би дүү дээр очиж дүүдээ хувцсыг нь өмсүүлсэн. Харин хоёр цагдаа О ыг гавлаад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү аваад явсан. Эсрэг талын шүүгээн дээр гар утасны камераа гаргаад ор луугаа харуулсан байдалтай бичлэг хийж байгаа бололтой байсан. Манай дүү уйлаад ямар нэгэн зүйл яриагүй, миний сонссоноор 2015 оноос хойш хүчирхийлсэн гэж сонссон. Тэрнээс яг өөрөө бол юм ярьж чадахгүй байсан. Ил харагдах гэмтэл шарх бол байгаагүй. Миний хувьд энэ хоёрыг уулзаад байгааг нь мэдээгүй, О  манай дүүг их дарамталж байсан гэсэн энэ талаараа өөрөө сайн хэлэх байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б ийн өгсөн: ... Одоо бодоход 2016 онд сургуулиас ирэхэд манай нөхөр дотуур хувцастайгаа, дүү О  дотуур хувцастайгаа, хоёулаа зэрэгцээд газар гудсан дээр хэвтэж байсан, тэр үед бол мэдээгүй учраас ямар нэгэн бодол төрөөгүй, миний санаж байгаагаар үе үе О  гэр лүү нь хүргэж өглөө гээд 40-50 минут орчим алга болчихдог байсан, аавын хашаанд ирж буухын өмнө О  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд амьдардаг байсан. ...О  өмнө манайд ирж хонодог, дүү нараа хардаг байсан, сүүлийн 1 жилээс огт ирээгүй, дүүгээ хараад өг гэхээр би амжихгүй гээд цааргалаад байдаг болсон. Уг нь өмнө нь бол зүгээр ирдэг байсан. Сүүлийн үед тэгдэг болчихсон. ...О тай танилцаад 14-21 хоногийн дараахан найз залуугаасаа салчихаад О  руу утсаар залгаад “намайг Ханын материалаас Офицеруудын ордон руу хүргээд өг” гэсэн чинь би жаахан уучихсан байна. Хотын төв рүү хүргэж өгч чадахгүй. Хоёулаа очоод машиндаа жаахан сууж байгаад эрүүл болоод чамайг хүргээд өгье” гэсэн. Тэгээд бид хоёр Толгойтын эцэст очсон, машинд сууж байхад эмэгтэй хүүхэд орой үдэш танихгүй залуутай машинд сууж болж байгаа юм уу? чамайг алаад хаячихад хэн ч мэдэхгүй, танай аав, ээж нар чинь мэдэхгүй гэх зэргээр айлгаж байсан. Тэгээд би нээрээ тэр үедээ маш их айсан байсан учраас айсандаа намайг үнсвэл хүргээд өгчих байх гэж бодоод О-ыг үнссэн, анх танилцаж байгаа эсхүл уулздаг байсан хүүхнээ айлгаж байгаад унтдаг байсан байх гэж бодож байна. Тэгээд ахынхаас нь түлхүүрийг нь аваад манай гэрт очьё гэсэн, тухайн үед гэр нь Толгойтод байдаг байсан. Аргагүй эрхэнд хамт очиж байсан. Тэгээд надтай бэлгийн харьцаанд орж байсан. Ер нь жаахан үе үе айлгадаг, сүрдүүлдэг хүн байсан, тийм учраас тэр үеэс ийм аймшигтай хүн байдаг байсан гэдгийг нь харуулах зорилготой мэдүүлэг өгч байна, тэрнээс гомдол гаргахгүй. Манай дүүг бол их дарамталдаг байсан гэсэн, дарамталдаг байсан гэдэг нь ойлгомжтой байна... Тиймээ тухайн үед манай том хүү Т төрөөд удаагүй 1 сар гарантай байсан юм. 07 дугаар сарын 26-ны өдөр манай найз О /00000/- ийн төрсөн өдөр нь болдог юм. Тэгээд найзууд төрсөн өдөрт уриад дуудаад байхаар нь нөхөртөө би явчихаад ирэх үү гэхэд тэг тэг, би хүүгээ хараад угжаад байж байя гэж хэлсэн. Тэгээд би 22 цагийн орчим гараад шөнийн 01 цаг өнгөрч байхад ирсэн санагдаж байна. Намайг гэртээ ирэхэд нөхөр О , хүүгийн хамт унтаж байсан, харин дүү О  байсан эсэхийг санахгүй байна. Тэр үед манайх аавын хашаанд байшингийн урд талд монгол гэрээ барьсан амьдарч байсан. ...Тэгээд 2015 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо дүүргийн 00 дугаар гудамж 00 тоот байх манай аав А-ын  хашаанд очиж буугаад амьдарсан. 2016 оны 06 дугаар сараас эхэлсэн санагдаж байна, Тэнгэр худалдааны төвийн хажуугийн Эко хотхон 00 дугаар байрны 00 тоотод байр түрээслэн 1 жилийн хугацаанд амьдарсан. 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд цагдаагийн 00 дугаар ангийн ар талд байрлах 00-р байрны 00 тоотод амьдарсан. 2018 оны 01 дүгээр сараас Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Нью Таун” хотхонд аавындаа очиж 1 сар амьдарч байгаад 2 дахь охин Т-г  төрөхөөс өмнө нүүгээд аавын хуучин байшин болох дүүргийн 00 тоотод нүүж очоод 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр охиноо төрүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны 00 дугаар байрны 00 тоотод нүүж ороод 2020 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл түрээслэн амьдарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57-р тал/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Э-ын өгсөн: “...Манай отгон дүү О  маань 1992 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын 2-р амаржих газар төрсөн. Төрснөөс хойш эцэг, эхийн гар дээр хамтдаа өсөж хүмүүжиж байгаад 1998 оны орчим санагдаж байна “Ханын материал”-ын 91-р цэцэрлэгт явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны албан бус сургалтад сурч байсан санагдаж байна. Уг нь бол манай дүү 2000 онд сургуульд орох байсан боловч ээж Г маань хэвтрийн өвчтэй, даралт харвасан учир хэвтэрт байсан. Тэгээд ээжийгээ хараад гэрт үлддэг, ах А  бид 2 гадуур ажил олж хийдэг байсан. Тэгээд сургууль завсардсан учир хорооны албан бус сургалтад 2 жил орчим явсан санагдаж байна. Ингээд 2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ээж маань нас барсан. Тэгээд А  бид 2-ыг ажил төрөл хийнэ, дүүгээ харж чадахгүй гээд Увс аймагт байдаг том ах Н-т өгч явуулж байсан. Тэгээд О  маань хөдөө Увс аймагт 5 жил орчим болоод Улаанбаатар хотод ирсэн. Хотод ирээд А  бид 2-ын гэрт амьдарч янз бүрийн ажил хийнэ, машин барьж халтуур хийдэг байсан. Анх албан ёсны ажилд орсон компани нь “Тэмүүлэн маш” ХХК-д жолооч, ачигч хийдэг байсан. Тэгээд тэндээсээ гараад надаас “Аксент” маркийн машиныг аваад халтуур хийж байгаад хувиараа янз бүрийн ажил хийдэг байсан. Тэгээд 2019 онд сая ажиллаж байсан “Транс бус” ХХК-д автобусны жолоочоор ажиллаж байсан. Манай дүү бол маш их ажилсаг, хүнд их тусархуу, найз нөхөд дөө бол их нэр хүндтэй байдаг. Хөгшин настай хүнтэй их хүндлэлтэй ажилладаг юм. О  одоогийн эхнэр Б тэй танилцаад өөрөө хэлэхдээ 8 жил болж байна гэж байсан. 3 бага насны хүүхэдтэй, хамгийн том хүү нь 5 настай, дараагийнх нь охин 3 орчим настай, хамгийн бага охин нь 9 сартай. Ах бид нар ганц отгон дүүгийнхээ хуримыг хийж өгнө гээд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр О , Б  нарын хурим найрыг нь хийж өгсөн. Зан араншингийн хувьд их л нөхөрсөг, бусдад их тусархуу, ажилдаа маш идэвхитэй залуу байгаа юм. Би өөрөө компанийхаа хэсгийн даргатай ярьж байгаад гуйгаад ажилд оруулахад маш нэр хүндтэй, сайн байсан юм. Их нинжин сэтгэлтэй, гэрийнхээ хамаг амьдралыг зохицуулдаг, ганц орлого олдог хүн нь учраас хичээж ажилладаг. Архи ууж байхыг нь харж байгаагүй, тамхи татдаггүй мундаг л байдаг юм. Ядаж миний тамхи татдаггүй занг дуурайсан гээд би их дуртай байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/,

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.А ын өгсөн: ...Манай бага дүү Т.О  нь 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж байгаад 2005 онд аав Т  нас бараад 2006 онд ээж Г нас барсан. Ингээд бид 3 бүтэн өнчин үлдсэн. Тухайн үед би 21 настай “Монгол Фермер” дээд сургуулийг 2 жилээр газар тариаланчаар төгсөж байсан. Миний доод талын дүү Э төрөл садны ахтай хамт Микро автобусанд кондуктор хийж байсан. Тэгээд бага О  маань 14, 15 настай байсан учир хөдөө Увс аймагт байдаг ах Н луу явж тэндээ мал маллаж амьдарч байгаад 2012 онд санагдаж байна. Улаанбаатар хотод орж ирээд амьдрах болсон. Хотод ирснээс хойш манайх болон Э-ын гэрээр амьдарч будаа, сахар савладаг “Бамааш” ХХК-д савлагч, грушик зэргийг хийж байсан. Уг газарт ажиллаж байхдаа эхнэр Б тэйгээ танилцаж гэр бүл болохоор болоод манай хашаанд монгол гэр барьж тусдаа гараад Э-ын хашаанд хэсэг байж байгаад 2015 оны орчим байхаа хадмынхаа хашаанд очиж буусан. Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр жимс ногооны лангууг дулаан цагт ажиллуулж, өвлийн хүйтрэхээр такси үйлчилгээнд явж байгаад журмын хашаанд ачлагын машины компанид ажиллаж байсан. Миний дүү хаана ажиллаж мөнгө олох боломж байна, тэнд ажиллаж мөнгө олдог, их ажилсаг хүн байгаа юм. “Транс бус” ХХК-д автобусны жолоочоор 2019 оны 03 дугаар сард ажилд ороод сая хэрэг гартал ажиллаж байсан. Энэ автобусны жолооч хийж байх хугацаандаа амьдралаа авч явах гэж эхнэрийнхээ сууж ажиллуулдаг жимс ногооны лангуу болон хадмуудынх нь ТҮЦ-нд барааг нь зөөгөөд л явж байдаг байсан. Цэргийн алба хаагаагүй, бага ангид байхдаа л хорооны албан бус сургалтад сууж уншиж бичдэг болсноос албан ёсоор сургууль төгсөөгүй. Манай ээж бие муутай, байнга унаж татдаг өвчтэй, худагт ажилладаг, худаг дээрээ уначихдаг байсан учраас манай дүү О  байнгын асарч хажууд нь байдаг байсан. Ерөөсөө нас бартал О  маань асарч байсан болохоор сургуульд явж чадаагүй. Зан аашны хувьд их найрсаг, хүмүүст худлаа ярихгүй, ийш тийшээ дэмий тэнэхгүй, архи уудаггүй, гэр бүлийнхээ төлөө ажил хийж мөнгө ольё сайхан амьдрах гэсэн зорилготой залуу хүн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Н-гийн өгсөн: ...Тэгээд бид хоёр гудамжинд алхаж байхдаа аргадаж байгаад хэлэх гээд байгаа зүйлийг нь хэлүүлсэн чинь манай том эгчийн нөхөр болох О жаахан байхаас эхэлж сүрдүүлсэн гэж эхэндээ хэлсэн. Тэгэхээр нь би яг хэзээнээс эхэлж сүрдүүлсэн юм бэ гэсэн чинь надтай бэлгийн харьцаанд орохгүй бол тэгнэ, ингэнэ гээд сүрдүүлсэн гэсэн, надад бол яг тэгж сүрдүүлсэн, ингэж сүрдүүлсэн гэж хэлээгүй. Чамайг архи уухгүй бол би чамтай бэлгийн харьцаанд орно гэхээр нь айгаад архи уусан гэсэн. Мөн чамтай уулзахгүй болохоор эгчийг чинь зодчихоод байна гэсэн. Би бодохдоо миний найзыг тэгж сүрдүүлж бэлгийн харьцаанд ордог байсан гэж бодож байна. Надтай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоотод дуудаж бэлгийн харьцаанд ордог гэсэн, мөн О-д гэрийнх нь түлхүүр байдаг гэсэн, бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэггүй, намайг бэлгэвч хэрэглэ гэж хэлснээс хойш хэрэглэж эхэлсэн гэж хэлсэн. Тэгээд би жаахан тайвшруулж байгаад гэр лүүгээ харихад нь хамт замдаа явж байхдаа энэ бүгдийг хэлсэн, өөр хүнд бол хэлээгүй гэсэн. Тэр өдөр бид хоёрыг гэр лүү нь явж байхад 00000 дугаарын утаснаас О-ийн 000000 гэсэн дугаарын утас руу удаа дараа залгаад байсан залгаад болохгүй байхаар нь утасны сүлжээг нь хаалгачихсан. Яагаад цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй олон жил хүчирхийлэлд өртсөн юм бэ гэсэн чинь манай эгчийг янз бүр болгочих байх гээд айгаад хэлж чадаагүй юм аа гэж хэлсэн. ...Мөн утсан дээр байсан зургийг нь өөрийнхөө фэйсбүүкийн стор, аль эсхүл ангийн групп рүу чинь оруулчих уу? гэж дарамталсан байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Анбаунд Монгол” төрийн бус байгууллага орж захиралтай нь уулзаж зөвлөгөө авсан. Бид нар уулзчихаад явсны дараа О-ыг над руу байнга залгаад байна, уулзах гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд “Анбаунд Монгол” төрийн бус байгууллагын захирал эгч рүү хэлээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа аваад О байгаа газар луу нь очсон, цагдаа нар дотогшоо орсон би бол дотогш ороогүй цагдаа тэр ахыг гавлаад цагдаа руу аваад явсан. Араас нь бид нар О аваад цагдаа руу очсон. Манай найз О  хүүхэдтэй үерхдэггүй, эрэгтэй хүүхэдтэй найз, дотно найз нөхөд бол биш айхтар найз гээд байх зүйл байхгүй. Надтай 13 жил найзалж байна. Зан чанарын хувьд харьцааны соёлтой, хэрүүл маргаан хийгээд маргалдаж муудаад байсан зүйл байхгүй. Инээж хөхрөөд л явдаг, уг дуу цөөтэй, ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Ар гэрийн халамж сайтай, хүмүүжилтэй айлын хүүхэд, төлөв даруухан, ном унших дуртай, өглөгч, даруухан, илтгэл тавьдаг, жүжиглэх авьяастай. О  гэх ах л хүчирхийлж байсан гэсэн, өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэсэн. Аль болох тэр хүний утасны дугаарыг нь авахгүй харьцахгүй байхыг хүсдэг гэж байсан. Надад бол яг өглөө, орой, өдрийг нь мэдэхгүй, байна, надад хэлэхдээ сардаа 2-3 удаа бэлгийн харьцаанд ордог байсан гэсэн. Очихгүй байхаар сүрдүүлдэг байсан гэсэн, яг юу гэж сүрдүүлдэг байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Өөрийнх нь хэлж байгаагаар эгчтэй нь холбоотой зүйл ярьдаг байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.М -ын өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 09-ний орой манай ажилтан М над руу утсаар залгаад арван жилийн сургуулийн охин над руу утсаар холбогдсон, найз нь хүчирхийлэлд өртсөн байна, найздаа туслах хэрэгтэй байгаа юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь М-д холбогдсон охинтойгоо уулзаж яриад намайг уулзах хэрэгтэй байна гэж хэлүүлсэн. Тухайн үед амралтын өдрүүд таарсан учраас уулзаж чадаагүй. Бүтэн сайн өдөр М над руу дахиж залгаад нөгөө охин чинь над руу залгаж байна, таньтай уулзмаар байна гэхээр нь өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уулзахаар болж ажил дээрээ хүлээн авч уулзахаар болсон, өглөө хичээлтэй гэж байсан боловч чөлөө аваад очно гэж хэлсэн. Ингээд манай ажил дээр өглөөний 09 цаг 30 миутын орчим Н, О гэх охинтой уулзсан. Анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор уулзсан чинь айсан шинжтэй, ямар нэгэн зүйл ярихгүй байсан, би тэр хүнийг ерөөсөө хармааргүй байна гэж хэлсэн. Тэгж хэлж байсан учраас хэргийн талаар мэдээлэлгүй байсан. О  болон тэр залуу хоёрын хоорондын утсаар ярьж байгаа бичлэгийг сонссон, ер нь дарамталсан шинжтэй яриа байсан. Тэр хүүхдийг яаж өөрийнхөө эрхэнд оруулах уу гэдгийг сурсан шинжтэй ярьсан байсан, юм ярихгүй байхаар нь тэр бичлэгийг нь сонссон байсан ерөнхийдөө мэдэж байсан. Тэгээд өөрийнх нь хэлэх гээд байгаа зүйлийг нь А-4-ийн цаасан дээр бичүүлж авсан тэмдэглэл нь надад байгаа, цагдаагийн байгууллагад хэрэгт хавсаргуулж өгөх хүсэлтэй байна. Сүүлийн 5 жил хүчирхийлсэн талаараа хэлсэн яг анх хаана хүчирхийлж байсан талаар асуухад нүднээс нь нулимс нь гараад гар нь чичрээд байсан, их хүчирхийлэлд өртсөн охин байсан. Анх хаана хүчирхийлж байсан талаар асуусан чинь нүүснээс хойш хуучин гэрт дууддаг байсан гэсэн, тэр хаяг нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоот хаяг юм байна лээ. Хүргэн ахыгаа автобус баазад жолооч хийдэг, мөн одоо амьдарч байгаа хаягийг нь асуусан чинь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Колонкийн арын хоёр байрны 00 давхарт 00 тоотод байр түрээсэлж амьдардаг гэсэн. О ыг эгч нь гэр бүл болоод нэг хашаанд хамт амьдардаг байсан, мөн надад гараа зүсүүлсэн зураг ирсэн, зүссэн зургийг нь О эс асуусан чинь ноднин жил гараа зүссэн гэсэн, яагаад зүссэн гэвэл О ыг энэ зүйлээ болихгүй бол амиа хорлоно гэсэн утгатай гараа зүссэн гэсэн, гарт нь шарх нь байгаа, ар гэрийнхэндээ энэ талаар хэлээгүй явж байгаад гараа юманд зүссэн гэж хэлсэн гэсэн. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О рүү О  удаа дараа залгаад уулздаг газраа дуудсан байсан, ингээд газар дээр нь барих зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өөрийн биеэр очиж дуудлага өгч хоёр цагдаагийн ажилтны хамтаар байгаа газар нь очсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.О ын яллагдагчаар өгсөн: ...Би яллагдагчаар татагдах Эрүүгийн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2019 оноос хойш А.О тэй бэлгийн харьцаанд орж байсан. Ямар учраас 2015 оноос хойш намайг хүчиндсэн гэж худлаа яриад байгааг мэдэхгүй байна. Би анх удаа 2019 онд А.О тэй Офицеруудын ордны зүүн талд байрлах “Тэнгэр” худалдааны төвийн хажуугийн 00 давхар шар байранд байхдаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед эхнэр дэлгүүр дээрээ байсан байх. Яг хаана байсныг нь мэдэхгүй. Хүүхдүүд унтчихсан хойгуур О  миний хажууд хэвтэж байхад би жоохон оролдоод тоглоом хийсэн чинь дургүйлхэхгүй байхаар нь нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш ороогүй байж байгаад 2020 оны 09 дүгээр сарын дундуур “Сод Монгол” ШТС-ийн хажуугийн 00 дугаар байрны 00 тоотод байхдаа бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад 10 дугаар сарын 12-нд уулзах гэж дуудаж цуг байж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 133-136-р тал/,

-2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хохирогч А.О насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 71-р тал/,

-Т.О ын ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 116-118/,

-Хохирогч А.О гараар бичсэн өргөдөл /хх-ийн 25-26-р тал/,

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 86-87-р тал/,

-2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.О мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-101-р тал/,

-Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1173 дугаартай

1. А.О  нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

2. А.О  нь хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх хам шинж, эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

3. А.О сэтгэцийн хөгжил нь насны түвшинд тохирч байна.

4. А.О  нь болсон явдалд дүгнэлт хийж үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна.

5. А.О  нь үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна гэх дүгнэлт /хх-ийн 170-171/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11800 дугаартай

1. А.О биед баруун шууны дотор хэсгийн сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Уг сорви нь иртэй зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Учирсан сорвины үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

5. А.О  нь бэлгийн бойжилт олсон байна.

6. А.О охин хальс 6-н цагийн чиглэлд хуучин урагдал тогтоогдлоо.

7. А.О  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

8. А.О үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн ба харьцуулах шинжилгээ хийлгэх шаардлага байна. Шинжээч эмч Т.А  гэх дүгнэлт /хх-ийн 173-174/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12997 дугаартай

1. Т.О ын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Т.О  нь бэлгийн харьцаанд орох, хурьцал үйлдэх чадвартай.

3. Т.О ын бэлэг эрхтэн хөвчрөөгүй үедээ 7см, хөвчирсөн үедээ 11см урттай байна.

4. Т.О  нь бэлгийн замын архаг тэмбүү өвчтэй байна.

5. Т.О ын шулуун гэдсэнд гэмтэл шарх тогтоогдсонгүй. Шинжээч эмч С.Ч  гэх дүгнэлт /хх-ийн 179-180/,

-2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн шинжээчийн №1137 дугаартай

1. Т.О  нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

2. Т.О  нь хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. Т.О  нь болсон явдалд дүгнэлт хийж үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна.

4. Т.О  нь харсан зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.

5. Т.О  нь хэрэг хариуцах чадвартай байна.

6. Т.О  нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, хэвтэн эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

7. Т.О д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт дүгнэлт /хх-ийн 184-185-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Т.А гийн өгсөн: “...А.О шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин тогтоогдоогүй, яллагдагч Т.О ын шинжилгээгээр идэвхтэй хэлбэрийн тэмбүү илрэхгүй гэсэн байгаа нь тэмбүү өвчнөөр өвдөөд эмчлэгдсэн тул А.О д халдварлахгүй. Харин тухайн хүний цусанд эерэг бие тогтсон учир бэлгийн харьцаанд ороход хавьтагчид өвчин халдахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 185-186-р тал/,

-2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9-р тал/,

-2020 оны 10 дугаар сарын 19-ний сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-13-р тал/,

-Шүүгдэгч Т.О ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102, 112, 178, 216-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Т.О  нь 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Б ийн төрсөн дүү А.О 12 нас 13 хоногтой буюу бага насны хүүхэд байхад нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

          мөн үргэлжилсэн үйлдлээр анх бэлгийн харьцаанд орсны нэг сарын дараа дээрх хаягт, 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 08 сар хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 03 дугаар орцны 00 тоотод, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ өглөө хотхоны 00 дугаар байрны 00 дүгээр орцны 00 тоотод, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Таун” хотхоны 00 байрны 00 тоотод,

2017 оны 08 дугаар сараас 2019 оны 04 сар хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00 дугаар байрны 00 дугаар орцны 00 тоотод,

            2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд  Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоотод А.Б т “чи надтай өмнө бэлгийн харьцаанд орж байсан талаар эгчид чинь хэлнэ, эгчийг чинь зодно” гэж, мөн гар утсан дээрээ хураан авсан А.Б тэй бэлгийн харьцаанд орж байгаа талаараа дүрс бичлэгийг “фэйсбүүк болон ангийн групп, найз нөхөд рүү чинь явуулна” гэж айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж түүний хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.О өгсөн: ...манайх Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоот хашаанд байх өвлийн сууцанд амьдардаг байсан юм. Харин эгч А.Б  хүргэн ах Т.О , хүүхдийн хамтаар манай гэрийн урд талд Монгол гэрт амьдардаг байсан. Уг тоотод 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд амьдарсан. Энэ хаяг дээр амьдарч байхад 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр эгч А.Б ийн найзынх нь төрсөн өдөр болно гээд А.Б  эгч найз нартайгаа уулзана гээд гараад явсан харин хүргэн ах Т.О  нь хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Тухайн үед би хойд талын өвлийн сууцандаа байсан. Багцаагаар 22 цагийн орчим шиг санагдаж байна, нэлээн орой, шөнө болсон байсан яг цаг хэд болж байсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Б  эгч Т.О  ах руу утсаар ярьсан бололтой “эгч чинь ирж чадахгүй гэж байна, намайг дүүгээ хараад цуг хоночих гэнээ” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь орсон шөнийн 23 цагийн орчим шиг санагдаж байна, тодорхой цагийг хэлж мэдэхгүй байна, унтахаар болоод гэрийн баруун талын хананд газар ор засаж нярай дүүгээ голд нь хийгээд би дүүгийн баруун талд Т.О  ах зүүн талд хэвтсэн. Дүүгээ унтуулчихаад унтаж байсан чинь Т.О  миний хойд талд гараад хэвтсэн. Тэгээд миний дотуур хувцсыг тайлж миний дээр гараад хоёр гарыг маань зөрүүлж нэг гараараа бариад нөгөө гараараа миний ам, хамрыг таглаад тэгээд бэлгийн харьцаанд орсон. Бэлгэвч хэрэглээгүй ойролцоогоор 20 орчим минут дээр байсан. Бэлгийн харьцаанд орж дууссаны дараа надад ямар нэгэн юм хэлээгүй, би дотуур хувцсаа өмсөөд гарах гэсэн боловч гэрийн хаалга цоожтой байсан учраас гарч чадаагүй. Надад бол юм ярих боломж байгаагүй учир нь миний амьсгалах ам хамрыг гараараа таглачихсан. Тэгээд би гэрийн зүүн талд гараад унтсан. Би тухайн үед хүүхэдтэй үерхдэггүй байсан. Өмнө нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Анх удаагаа орсон. ...би айсан байсан учраас хэн нэгэнд энэ талаар хэлээгүй. Түүнээс хойш багцаагаар нэг сарын дараа гэрт нь орж таарсан, тэр үед хүн байхгүй хүргэн ах Т.О  ганцаараа байж таарсан. Намайг гэрт нь орсон чинь хаалга түгжчихсэн, гэрийн зүүн талд модон орон дээр миний гарыг бариад дотуур хувцсыг маань тайлаад дахиад бэлгийн харьцаанд орсон. Мөн адил бэлгэвчгүй орсон. Тэгээд би хувцсаа өмсөөд гэр лүүгээ орсон. Энэ үйлдэл сар тутамд 1, эсхүл 2 удаа гэртээ оруулж бэлгийн харьцаанд ордог байсан. Манайхыг нүүх хүртэл бэлгийн харьцаанд орсон. 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Эко хотхоны 00 дугаар байрны 00 дугаар орцны 0 тоотод оршин сууж байх хугацаандаа багцаагаар 7 хоногт 2-3 удаа бэлгийн харьцаанд ордог, “бэлгийн харьцаанд орохгүй” гэхээр “чи надтай өмнө бэлгийн харьцаанд орж байсан талаар эгчид чинь хэлнэ шүү” гэж сүрдүүлдэг байсан. Тэгээд арга буюу бэлгийн харьцаанд ордог байсан. Шөнө дунд эгчийг унтаж байхад сэрээгээд ариун цэврийн өрөө рүүгээ дагуулж ороод 10-15 минутын хугацаатай бэлгэвчгүй бэлгийн харьцаанд ордог байсан. Долоо хоногт 1-3 ордог байсан. Мөн 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сар хүртэл Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Шинэ өглөө” хотхоны 00 дугаар байрны 00 дүгээр орцны 00 тоотод оршин сууж байх хугацаанд багцаагаар 5-7 удаа намайг ганцаараа байж байхад бэлгийн харьцаанд ордог байсан. Намайг эсэргүүцэл үзүүлэх гэхээр эсэргүүцэх боломжгүй болгодог. Мөн сүрдүүлдэг, бэлгийн харьцаанд орохгүй гэхээр “надтай өмнө бэлгийн харьцаанд орсон талаар чинь эгчид чинь хэлнэ. Мөн эгчийг чинь зодно” гэж айлгадаг байсан. Өмнө нь нэг удаа эгчийг зодож байсан. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. ...2016 оны 05 дугаар сард А.Б  эгчийнх Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоот хаяг руу буцаад нүүсэн. Тэгээд миний амьдарч байсан байшинд нүүж ирсэн. 2017 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд амьдарсан. Энэ хугацаанд мөн адил бэлгийн харьцаанд ордог байсан. Тухайн үед манай эгч оюутан байсан, хүүхдийг нь харах хүнгүй, гэрийнхэн маань энэ явдлыг мэдэхгүй учраас намайг явуулдаг байсан. Сарын 10-15 хоногт очиж хүүхдийг нь харж өгдөг байсан. Хичээлээ тараад очдог байсан. Багцаагаар өдрийн 17-19 цагийн хооронд хүүхдийг нь харж өгдөг байсан. Сардаа 2-3 удаа 10-40 минут хүртэл хугацаанд надтай бэлгийн харьцаанд ордог байсан. Нэг удаагийн үйлдэл нь хааяа нэг удаа, ер нь ихэвчлэн нэг өдөр бэлгийн харьцаанд орохдоо 2 удаа бэлгийн харьцаанд ордог байсан. 2017 оны 07 дугаар сараас 2019 оны 04 сар хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар ангийн хажуу талын Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Ял шалгуулах газраас дээшээ яваад 48 дугаар байрны 00 дугаар орцны 00 тоотод А.Б  эгчийнх нүүж ирсэн. Энд байх хугацаанд 14 хоногт 1-2 удаа очдог байсан. Тэр үед манай эгч 2 дахь хүүхдээ гаргачихсан байсан, хол учраас хааяа очдог байсан. Очих болгонд надтай бэлгийн харьцаанд ордог байсан. Шөнө дунд намайг том өрөөнд унтаж байхад орж ирээд бэлгийн харьцаанд ордог байсан. Тэр үед эгч маань хүүхдүүдтэйгээ жижиг өрөөнд унтдаг байсан. Хэрвээ намайг бэлгийн харьцаанд орно гэхээр өөдөөс нь эсэргүүцнэ гэхээр тэгвэл эгчийг чинь зодно гэж айлгадаг байсан. Бэлгийн харьцаанд орох болгондоо тэгж сүрдүүлдэг байсан. Тийм учраас ямар нэгэн эсэргүүцэл үзүүлдэггүй байсан. Мөн 2017 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “NEW TOUN” хотхоны 00 байрны 00 тоотод манайх нүүж ирсэн. Одоо хүртэл хугацаанд амьдарч байгаа. Яг энд ямар нэгэн тохиолдол биш, намайг гэртээ ганцаараа байгаа гэдгийг мэдээд хүрээд ирдэг байсан. Тухайн үед гэрийн илүү түлхүүр эгчийн нөхөр Т.О д байдаг байсан. Манай гэрийнхэн өглөө ажилдаа гараад явсны дараа хүрч ирдэг байсан. Гэрт надтай мөн бэлгийн харьцаанд ордог байсан. Манай гэрийнхэн өглөө хэдэн цагт ажилдаа явдаг, орой хэдэн цагт ирдэг байсан гэдгийг нь мэддэг байсан. Энд байхад багцаагаар 20 гаруй удаа иймэрхүү байдлаар ирдэг байсан. Эгч А.Б ийнх 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар болтол Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоотод нүүж ирсэн. Энэ байх хугацаандаа манайд ирж бэлгийн харьцаанд ордог байсан. 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар байрны 00 дугаар орц 00 тоотод нүүж ирсэн, одоо хүртэл хугацаанд амьдарч байгаа. Үүнээс хойш 000000 дугаарын утсаар миний 0000000 гэсэн дугаар луу байнга утсаар холбогдож ярьдаг болсон. Энд байх хугацаандаа Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоот эзэнгүй хашаанд дууддаг болсон. 7 хоногтоо нэг удаа дуудаж бэлгийн харьцаанд ордог байсан. ...Тухайн үедээ сүрдүүлдэг “эгчийг чинь зодно, мөн чамайг ирэхгүй бол хаашаа ч хамаагүй хол газар аваад явчихна шүү” гэж айлган сүрдүүлж дарамталдаг байсан. 2019 оны 06 дугаар сараас эхэлж бэлгийн харьцаанд орж байхдаа гар утсан дээрээ бэлгийн харьцаанд орж байгаа талаар видео бичлэг хийж, миний нүцгэн зураг авдаг болсон. Миний эсрэг ашиглахын тулд “Войс Рекорд” хийдэг болсон. Намайг очихгүй, надтай сайхан харьцахгүй, уулзахдаа уулзахдаа уйлах, уцаарлах үйлдэл хийх юм бол зургийг чинь авна, бичлэгийг нь хийнэ. Хийсэн бичлэгээ ангийн групп, фэйсбүүк, болон найз нөхөд рүү чинь явуулна гэж айлгадаг байсан учраас хэн нэгэнд хэлдэггүй байсан. Би 2019 оны 07 дугаар сард намайг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах автобусны буудлын замын хойд талын “ТҮЦ”-нд сууж байхад авч явна гэхээр нь явахгүй гэсэн чинь чамайг чирээд авч явна гээд хүч хэрэглэхийг завдсан учраас энэ хүний үйлдлийг болиулахын тулд баруун талын шууны дотор талд нь претикаар нүдэн дээр нь зүссэн. Тэгсэн намайг авч явахаа больсон. Тухайн үед эмийн сан байхгүй байсан учраас намайг авч гараад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Азифарм”-аас боох бинт авч өгсөн, тэгээд гарыг маань боож өгсөн. Намайг хүчинддэг байсан болон гарын шархны зураг, претикны зургийг гар утсан дээрээ аваад ах дүү нарт өгнө гэхээр нь би өг өг гэж хэлсэн. Тэгсэн намайг энэ бүгдийг фэйсбүүк хаяг дээр тавина, миний хувийн эрхэд халдана гээд байхаар нь би хэрэггүй гээд гуйсан, намайг аргагүй байдалд оруулж болиулсан гэсэн үг. Тэрнээс хойш 3 хоногт нэг удаа утсаар дуудаж уулздаг, уулзах болгондоо бэлгийн харьцаанд ордог байсан. Бэлгийн харьцаанд орохдоо Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоотод бэлгийн харьцаанд ордог байсан. 2019 оны 07 дугаар эхээр 8 дугаар сарын эхээр 14 хоногийн 10 хоногт нь уулздаг, мөн уулзах болгондоо 2 цагаас 2 цаг 30 минутын хугацаанд бэлгийн харьцаанд орж байсан. Бэлгийн харьцаанд яагаад удаан орж намайг зовоогоод байгаа юм бэ? гэхэд Т.О  ах чамтай уулзахын өмнө эм уудаг гэж хэлсэн, миний ойлгосноор бол бэлэг эрхтний хөвчрөлт сайжруулдаг эм уудаг гэж ойлгосон. Түүнээс хойш 4 хоногийн дараа амьдарч байсан гэртээ намайг дуудсан уулзсан чинь архи уучихсан согтуу байсан. Надад архи өгсөн багцаагаар 60 граммын виски архи өгсөн, уухгүй гэсэн чинь тэгвэл бэлгийн харьцаанд орно гэхээр нь арга буюу вискийг нь уусан. Өмнө нь би архины төрлийн зүйл хэрэглэж үзээгүй анх удаагаа хэрэглэсэн. Түүнээс хойш 7 хоногт 2 удаа, гэртээ эсхүл 00 тоотод дуудаж бэлгийн харьцаанд ордог байсан. 9 дүгээр сард дахиж очихгүй гэсэн чинь гэрийнхэнд чинь мэдэгдэнэ гэж айлган сүрдүүлсэн, би тэгэхээр нь тэг тэг гэж хэлсэн, тэгсэн мөн адил найз нартайгаа нийлж биеэ үнэлдэг, цуг буудлаас гарч ирсэн намайг өөрийг нь оролдож байгаад унтсан гэж хэлнэ гэсэн, өөр хүнтэй унтсан тэрийг чинь хэлнэ гэж хэлсэн. Ингэж айлгасаар өдийг хүртэл хугацаанд бэлгийн харьцаанд ордог байсан. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр намайг утсаар дуудаад хамгийн сүүлд гэрт нь бэлгийн харьцаанд орсон, нууцаар бичлэг хийсэн байсан, бичлэг нь утсанд нь байсан. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найз Н энэ бүх хүчирхийллийг хэлсэн. ...5 дахь өдөр нь уулзах ёстой байсан найздаа хэлсэн байсан учраас уулзаж чадаагүй Нтай уулзаж байхад багцаагаар 20 гаруй удаа залгасан байсан. ...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 00 тоотод очсон. Намайг ирэхэд Т.О  ирчихсэн намайг хүлээж байсан гар утсан дээрээ видео бичлэг хийж байсан орохоосоо өмнө рекордоо хийгээд дотогшоо орсон, намайг хагас хувцсаа тайлаад байж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид орж ирсэн. Т.О  2 охинтой ирээдүйд хоёр охин чинь ийм байдалд орох юм бол та зүгээр орхих юм уу? аль эсхүл болиулах юм уу? гэж асуухад тодорхой хариулт хэлэхгүй чи намайг ёжлоод сүрдүүлээд байгаа юм уу гэж хүртэл хэлдэг байсан. ...би бэлгийн харьцааны талаар мэддэггүй байсан, тухайн үед найз залуу байгаагүй. Т.О тай бэлгийн харьцаанд орохоос өмнө хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. ...дур тавихдаа бэлэг эрхтний гадна талд тавьдаг байсан. ...Б  эгч нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байсан нэг байранд болсон явдлын талаар яриагүй орхигдуулсан байна лээ. 2019 оны 10 дугаар сараас сая 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл эгч Б  нөхөр Т.О , хүүхдүүдийнхээ хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Содмонгол ШТС-ын хажуугийн 00 дугаар байрны 00 тоот 2 өрөө байранд амьдарч байсан. Тухайн байранд байхад Б  эгч хүүхдээ харуулах гээд гэртээ дууддаг, заримдаа О  над руу залгаад манай гэрт хүрээд ир гэдэг байсан. О ыг над руу залгахаар нь утсыг нь авахгүй өнгөрөөнө, аль болох ярихгүй байхыг хичээдэг байсан. Тэгээд надтай гэрт ч юм уу эсвэл гэрт нь очоод тааралдахаар “чи ирэхгүй бол би өөрөө яваад очиж чадна шүү, чи 7 хоногтоо заавал нэг удаа ирж хоно” гэдэг байсан. Тэгээд “чиний нүцгэн зураг, мөн надтай бэлгийн харьцаанд орж байгаа видео бичлэг байгаа шүү, үүнийг найз нөхөд, гэрийнхэн рүү чинь явуулна шүү” гэх зэргээр дарамталдаг байсан. Би утасны дугаарыг нь авахгүй байхаар дугаараа нууцалж залгаад “чи миний утасны дугаарыг яагаад авдаггүй юм, яагаад блоклоод байгаа юм гэж заналхийлсэн өнгөөр ярьж, гэрт хүрээд ир” гэдэг. Ингээд ихэвчлэн өдрийн цагаар хүүхдийг нь харахыг хичээдэг байсан боловч ажлаасаа ирээд намайг хонуулах гэж хичээгээд “орой болсон байна ганцаараа яаж явдаг” юм гэх зэргээр хонуулах гэдэг, хонох юм бол надтай бэлгийн харьцаанд орно гэдгийг мэддэг байсан учраас харих гэж хичээдэг байсан. Тэгээд эгч маань мэдэхгүй учраас орой болсон байна, хоночих гээд хонуулдаг, тэгээд гэрт хонох үед жижиг унтлагын өрөөнд эгч О  нар унтдаг, би том өрөөнд буйдан дээр унтдаг байсан. Тэгэхээр шөнө дунд 2-4 цагийн хооронд, заримдаа үүрээр 5-6 цагийн үед О  миний унтаж байсан том өрөөнд хөнжил дотор орж ирээд хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан. 2020 оны 06 дугаар сарын сүүлчээр хүүхдийг нь харж байгаад гэрт нь хонохгүй 20 цагийн үед гэрээс нь гараад шатаар буух гэж байтал О  араас ирээд гарнаас бариад чирч лифтний хажуугийн нарийн коридор луу орсон. Тэгэхэд нь би орилох гэсэн боловч миний амыг дарсан. Тэгэхээр нь би гарыг нь хазах гэсэн чинь гараа татаж авснаа эргүүлээд миний амыг таглаад миний зүүн гарыг мушгиад ар талд барьж байгаад миний өмдийг тайлж ар талаас хүчээр бэлгийн харьцаанд орсон. Хүчиндэж дуусаад миний бэлэг эрхтний зургийг гар утсан дээрээ авсан. Дахиад ирэхгүй гэвэл энэ зургийг найзуудын групп руу чинь явуулна гэж сүрдүүлсэн. Тэгснээ миний өмдийг татаж өгчихөөд яваад өгсөн. Би лифтэнд сууж доошоо буугаад гэртээ харьсан. Тэдний байрны лифт заримдаа ажиллаад заримдаа ажилладаггүй юм. Тухайн үед уг давхрын коридороор ямар хүн явж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-44-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г-ийн өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өглөөний 08  цаг 30 минутаас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өглөөний 08 цаг 30 минутын хооронд дэд ахлагч Э.П  хамтаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улиастай 113 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Улиастай-10 жижүүрийн ахлах мөрдөгч, ахлах дэслэг О  “биеэр ирсэн өргөдөл гомдол байна очоод шалга” гэж хэлсэн. Тухайн үел дуудлагын хүн авчирчихсан цагдаа дээр байж байсан юм. Дуудлагыг тодруулж асуухад “Анбаунд Монгол” нэртэй төрийн бус байгууллагатай хамт явж байсан хохирогчийн найз гэх арван жилийн ангийн охин надад хэлэхдээ “манай ангийн хүүхэд хүргэн ахдаа хүчирхийлүүлсэн” гэсэн утгатай зүйл ярьсан, “хохирогчийг хүргэн ахтайгаа хамт байгаа дарамтанд орчихсон цуг байгаа” гэж хэлсэн. Ингээд дуудлага өгсөн иргэний хамт байгаа газар болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаяг дээр нь очсон. Орохдоо энгэрийн камерын бичлэг хийж хашааны хойд талын хаалгаар хашаа руу нь ороход хашааны зүүн талд байрлах урагшаа хаалгатай байшин руу орсон. Хохирогч 17 настай А.О  гэх эмэгтэй дээгүүрээ форм бололтой хувцастай, доогуураа нүцгэн шалдан байдалтай, харин холбогдогч гэх залуу мөн хажууд нүцгэн байдалтай хоёулаа орон дээр хэвтэж байсан. Тухайн үед бэлгийн харьцаанд орох гээд бэлдчихсэн шалдан байж байсан, бэлгийн харьцаанд орсон шинж тэмдэг бол ажиглагдаагүй, үйлдэл болоод өнгөрсөн байсан байх ойр орчимд нь бэлгэвч ямар нэгэн зүйл ажиглагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б өгсөн: ...Танай хүргэн чинь 2015 оноос хойш дүүг чинь хүчирхийлсэн байна бичсэн зүйл нь энэ байна гээд харуулсан, тэр бичиг нь төрийн бус байгууллагын ажилтан эсхүл өмгөөлөгч нарт нь байгаа байх. ...Тэгээд манай ээж гэр лүү явсан. Төрийн бус байгууллагын ажилтан өмгөөлөгч нартай нь уулзсан, тэгсэн О, О рүү удаа дараа залгаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 00 тоотод дуудсан гээд дүүгийн найз Н  хэлсэн. ...Эхлээд хоёр цагдаа орсон, би араас нь орсон, орон дээр манай дүү доогуураа нүцгэн хэвтүүлчихсэн, харин О  наана нь мөн дээгүүрээ хувцастай байсан. Ингээд би дүү дээр очиж дүүгээ хувцсыг нь өмсүүлсэн. Харин хоёр цагдаа О ыг гавлаад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү аваад явсан. Эсрэг талын шүүгээн дээр гар утасны камераа гаргаад ор луугаа харуулсан байдалтай бичлэг хийж байгаа бололтой байсан. Манай дүү уйлаад ямар нэгэн зүйл яриагүй миний сонссоноор 2015 оноос хойш хүчирхийлсэн гэж сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б ийн өгсөн: ... Одоо бодоход 2016 онд сургуулиас ирэхэд манай нөхөр дотуур хувцастайгаа, дүү О  дотуур хувцастайгаа хоёулаа зэрэгцээд газар гудсан дээр хэвтэж байсан, тэр үед бол мэдээгүй учраас ямар нэгэн бодол төрөөгүй. Миний санаж байгаагаар үе үе О  гэр лүү нь хүргэж өглөө гээд 40-50 минут орчим алга болчихдог байсан аавын хашаанд ирж буухын өмнө О  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд амьдардаг байсан. ...О  өмнө манайд ирж хонодог, дүү нараа хардаг байсан сүүлийн 1 жилээс огт ирээгүй, дүүгээ хараад өг гэхээр би амжихгүй гээд цааргалаад байдаг болсон. Уг нь өмнө нь бол зүгээр ирдэг байсан. Сүүлийн үед тэгдэг болчихсон. ...Ер нь жаахан үе үе айлгадаг, сүрдүүлдэг хүн байсан тийм учраас тэр үеэс ийм аймшигтай хүн байдаг байсан гэдгийг нь харуулах зорилготой мэдүүлэг өгч байна, тэрнээс гомдол гаргахгүй. Манай дүүг бол их дарамталдаг байсан гэсэн дарамталдаг байсан гэдэг нь ойлгомжтой байна... Тиймээ тухайн үед манай том хүү Т төрөөд удаагүй 1 сар гарантай байсан юм. 07 дугаар сарын 26-ны өдөр манай найз О /000000/- ийн төрсөн өдөр нь болдог юм. Тэгээд найзууд төрсөн өдөрт уриад дуудаад байхаар нь нөхөртөө “би явчихаад ирэх үү” гэхэд “тэг тэг, би хүүгээ хараад угжаад байж байя” гэж хэлсэн. ...Тэр үед манайх аавын хашаанд байшингийн урд талд монгол гэрээ барьсан амьдарч байсан. ...Тэгээд 2015 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо дүүргийн 00 дугаар гудамж 00 тоот байх манай аав А  хашаанд очиж буугаад амьдарсан. 2016 оны 06 дугаар сараас эхэлсэн санагдаж байна, Тэнгэр худалдааны төвийн хажуугийн Эко хотхон 00 дугаар байрны 00 тоотод байр түрээслэн 1 жилийн хугацаанд амьдарсан. 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд цагдаагийн 00 дугаар ангийн ар талд байрлах 00-р байрны 00 тоотод амьдарсан. 2018 оны 01 дүгээр сараас Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Нью Таун” хотхонд аавындаа очиж 1 сар амьдарч байгаад 2 дахь охин Т  төрөхөөс өмнө нүүгээд аавын хуучин байшин болох дүүргийн 00 тоотод нүүж очоод 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр охиноо төрүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 00 дугаар байрны 00 тоотод нүүж ороод 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл түрээслэн амьдарч байсан.” гэх /хх-ийн 54-57-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Н-гийн өгсөн: ...Тэгээд бид хоёр гудамжинд алхаж байхдаа аргадаж байгаад хэлэх гээд байгаа зүйлийг нь хэлүүлсэн чинь манай том эгчийн нөхөр болох О  жаахан байхаас эхэлж сүрдүүлсэн гэж эхэндээ хэлсэн. Тэгэхээр нь би яг хэзээнээс эхэлж сүрдүүлсэн юм бэ гэсэн чинь надтай бэлгийн харьцаанд орохгүй бол тэгнэ, ингэнэ гээд сүрдүүлсэн гэсэн надад бол яг тэгж сүрдүүлсэн, ингэж сүрдүүлсэн гэж хэлээгүй. Чамайг архи уухгүй бол би чамтай бэлгийн харьцаанд орно гэхээр нь айгаад архи уусан гэсэн. Мөн чамтай уулзахгүй болохоор эгчийг чинь зодчихоод байна гэсэн. Надтай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоотод дуудаж бэлгийн харьцаанд ордог гэсэн, мөн О-д гэрийнх нь түлхүүр байдаг гэсэн бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэггүй, намайг бэлгэвч хэрэглэ гэж хэлснээс хойш хэрэглэж эхэлсэн гэж хэлсэн. Тэгээд би жаахан тайвшруулж байгаад гэр лүүгээ харихад нь хамт замдаа явж байхдаа энэ бүгдийг хэлсэн өөр хүн бол хэлээгүй гэсэн. Тэр өдөр бид хоёрыг гэр лүү нь явж байхад 0000000 дугаарын утаснаас О-ийн 000000 гэсэн дугаарын утас руу удаа дараа залгаад байсан залгаад болохгүй байхаар нь утасны сүлжээг нь хаалгачихсан. Яагаад цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй олон жил хүчирхийлэлд өртсөн юм бэ гэсэн чинь манай эгчийг янз бүр болгочих байх гээд айгаад хэлж чадаагүй юм аа гэж хэлсэн. ...Мөн утсан дээр байсан зургийг нь өөрийнхөө фэйсбүүкийн стор аль эсхүл ангийн групп рүу чинь оруулчих уу? гэж дарамталсан байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Анбаунд Монгол төрийн бус байгууллага орж захиралтай нь уулзаж зөвлөгөө авсан. Бид нар уулзчихаад явсны дараа О ыг над руу байнга залгаад байна, уулзах гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд “Анбаунд Монгол” төрийн бус байгууллагын захирал эгч рүү хэлээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа аваад О байгаа газар луу нь очсон цагдаа нар дотогшоо орсон, би бол дотогш ороогүй, цагдаа тэр ахыг гавлаад цагдааруу аваад явсан. Манай найз О  хүүхэдтэй үерхдэггүй, эрэгтэй хүүхэдтэй найз, дотно найз нөхөд бол биш, айхтар найз гээд байх зүйл байхгүй. Надтай 13 жил найзалж байна. Зан чанарын хувьд харьцааны соёлтой хэрүүл маргаан хийгээд маргалдаж муудаад байсан зүйл байхгүй. Инээж хөхрөөд л явдаг уг дуу цөөтэй, ямар нэгэн гаж нөлөө байхгүй. О  гэх ах л хүчирхийлж байсан гэсэн, өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэсэн. Аль болох тэр хүний утасны дугаарыг нь авахгүй, харьцахгүй байхыг хүсдэг гэж байсан. ...Надад хэлэхдээ сардаа 2-3 удаа бэлгийн харьцаанд ордог байсан гэсэн. Очихгүй байхаар сүрдүүлдэг байсан гэсэн яг юу гэж сүрдүүлдэг байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Өөрийнх нь хэлж байгаагаар эгчтэй нь холбоотой зүйл ярьдаг байсан гэсэн.” гэх /хх-ийн 63-64-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.М ын өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 09-ний орой манай ажилтан М над руу утсаар залгаад арван жилийн сургуулийн охин над руу утсаар холбогдсон, найз нь хүчирхийлэлд өртсөн байна, найздаа туслах хэрэгтэй байгаа юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Мд холбогдсон охинтойгоо уулзаж яриад намайг уулзах хэрэгтэй байна гэж хэлүүлсэн. Бүтэн сайн өдөр М над руу дахиж залгаад нөгөө охин чинь над руу залгаж байна, таньтай уулзмаар байна гэхээр нь өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уулзахаар болж ажил дээрээ хүлээн авч уулзахаар болсон, өглөө хичээлтэй гэж байсан боловч чөлөө аваад очно гэж хэлсэн. Ингээд манай ажил дээр өглөөний 09 цаг 30 минутын орчим Н, О гэх охинтой уулзсан. Анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор уулзсан чинь айсан шинжтэй, ямар нэгэн зүйл ярихгүй байсан, би тэр хүнийг ерөөсөө хармааргүй байна гэж хэлсэн. О  болон тэр залуу хоёрын хоорондын утсаар ярьж байгаа бичлэгийг сонссон, ер нь дарамталсан шинжтэй яриа байсан. Тэр хүүхдийг яаж өөрийнхөө эрхэнд оруулах уу гэдгийг сурсан шинжтэй ярьсан байсан, юм ярихгүй байхаар нь тэр бичлэгийг нь сонссон байсан ерөнхийдөө мэдэж байсан. Тэгээд өөрийнх нь хэлэх гээд байгаа зүйлийг нь А-4-ийн цаасан дээр бичүүлж авсан тэмдэглэл нь надад байгаа цагдаагийн байгууллагад хэрэгт хавсаргуулж өгөх хүсэлтэй байна. Сүүлийн 5 жил хүчирхийлсэн талаараа хэлсэн, яг анх хаана хүчирхийлж байсан талаар асуухад нүднээс нь нулимс нь гараад гар нь чичрээд байсан, их хүчирхийлэлд өртсөн охин байсан. Анх хаана хүчирхийлж байсан талаар асуусан чинь нүүснээс хойш хуучин гэрт дууддаг байсан гэсэн, тэр хаяг нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоот хаяг юм байна лээ. О ыг эгч нь гэр бүл болоод нэг хашаанд хамт амьдардаг байсан, мөн надад гараа зүсүүлсэн зураг ирсэн, зүссэн зургийг нь О эс асуусан чинь ноднин жил гараа зүссэн гэсэн, яагаад зүссэн гэвэл О ыг энэ зүйлээ болихгүй бол амиа хорлоно гэсэн утгатай гараа зүссэн гэсэн, гарт нь шарх нь байгаа, ар гэрийнхэндээ энэ талаар хэлээгүй явж байгаад гараа юманд зүссэн гэж хэлсэн гэсэн.” гэх /хх-ийн 66-67-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.О ын яллагдагчаар өгсөн: ...би 2019 оноос хойш А.О тэй бэлгийн харьцаанд орж байсан. Ямар учраас 2015 оноос хойш намайг хүчиндсэн гэж худлаа яриад байгааг мэдэхгүй байна. Би анх удаа 2019 онд А.О тэй Офицеруудын ордны зүүн талд байрлах “Тэнгэр” худалдааны төвийн хажуугийн 00 давхар шар байранд байхдаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед эхнэр дэлгүүр дээрээ байсан байх. Яг хаана байсныг нь мэдэхгүй. Хүүхдүүд унтчихсан хойгуур О  миний хажууд хэвтэж байхад би жоохон оролдоод тоглоом хийсэн чинь дургүйлхэхгүй байхаар нь нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш ороогүй байж байгаад 2020 оны 09 дүгээр сарын дундуур “Сод Монгол” ШТС-ийн хажуугийн 00 дугаар байрны 00 тоотод байхдаа бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад 10 дугаар сарын 12-нд уулзах гэж дуудаж цуг байж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 133-136-р тал/-үүд, мөн хавтаст хэрэгт цугларсан

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.О мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-101-р тал/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1173 дугаар, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11800 дугаар дүгнэлтүүд,

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9-р тал/,

2020 оны 10 дугаар сарын 19-ний сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-13-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.О ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илрэх бөгөөд Т.О  нь насанд хүрээгүй хохирогч болох А.О насанд хүрээгүй 12 нас 13 хоногтой, тухайн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, биеэ хамгаалах чадваргүй байгааг ашиглан хурьцал үйлдэж, энэ үйлдлээ байнга үйлдэхийн тул хохирогчийг сэтгэл санааны хувьд айдаст автуулан дарамталж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх замаар хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу Т.О ыг анх хохирогчийг хүчиндэх үед насанд хүрээгүй хохирогч А.О  нь 12 нас, 13 хоногтой байсан болох нь түүний төрсний гэрчилгээ, нас тоолсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байх ба бага насны хүүхдийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Прокуророос шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “...энэ хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу анх 2015 онд үйлдэгдсэн эсэх нь тодорхой бус, зөвхөн хохирогчийн мэдүүлгээр л 2015 онд хүчиндсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, хэрэгт энэ талаарх баримт хангалттай цуглараагүй, нотолбол зохих байдлыг хангалттай нотлон тогтоогдоогүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоох нь учир дутагдалтай. Насанд хүрээгүй хохирогчид хууль сануулдаггүй бөгөөд худал мэдүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. ...утасны дуудлагуудыг шалгахад 2019 оноос хойшхи утасны дуудлага байна. О  2018 оноос хойш насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд орсон” гэж дүгнэлт гарган гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, хугацааны тухайд маргаж, мэтгэлцсэн болно.

Энэ гэмт хэрэг нь зөвхөн гэмт этгээд болон хохирогч хоёрын хооронд үйлдэгддэг, өөр бусад хэн нэгэн оролцдоггүй бөгөөд тухайн цаг хугацаанд болоод өнгөрдөг онцлогтой.

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй. Харин гэмт этгээд нь гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх, хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлэхийг хүсэж байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байх нь элбэг. Иймд хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл үүсдэг.

Насанд хүрээгүй хохирогч А.О мэдүүлэг нь тогтвортой байх ба гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй байна.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд шүүгдэгч Т.О  анх 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 00 дугаар гудамжны 00 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Б ийн дүү А.О 12 нас 13 хоногтой буюу бага насны хүүхэд байхад нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хоёр гарыг нь зөрүүлж нэг гараараа барих, нөгөө гараараа ам, хамрыг нь дарж хүчээр бэлгийн харьцаанд орж, улмаар дээрх үйлдлийг байнга буюу 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Т.О  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

             Шүүгдэгч Т.О д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Улсын яллагч шүүгдэгчид 16 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн энэ зүйл ангид заасан хамгийн бага ялыг оногдуулж уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргасан, мөн иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж ял оногдуулах нь зүйтэй гэх саналыг гаргасан болно.

            Шүүгдэгч Т.О  нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  хүртэл нийт 106 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /хх-ийн 144, 149-151, 156-157, 161-162-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Т.О д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, “Самсунг А50” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

             Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х  овогт Т.О ыг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О д 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.О д оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, “Самсунг А50” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

          5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.О ын урьд цагдан хоригдсон нийт 106 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.О д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ

                                                     ШҮҮГЧИД                           Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                             Э.ЧИНГИС