Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

 

   2021       01          29                                   2021/ШЦТ/162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Л.Б ,

хохирогч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б  овогт Л.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 300 519 0460 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, тусгай  дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй,хэрэг үйлдэх үедээ хувиараа  хөдөлмөр  эрхэлж  байсан, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар  хороолол, 00 дугаар байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 00 байр00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн,  Б  овогт Л.Б  /РД: 00000000/

Яллах дүгнэлтэд холбогдсон хэргийн талаар:

Л.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Дизель хүрээ” захын хашаан доторх замд “Тоуоtа Sai” маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Б  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй Хохирогчид 2.100.000 төгрөгийг хохирол төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг  төлнөө гэв.

Шүүх хуралдаанд хохирогч С.Б мэдүүлэхдээ:  Миний хөл бүрэн зүгээр болохгүй байгаа. Ганц нэг удаа алхахаар л хөл хавдаад байгаа. Одоо дахиж зураг авхуулна гэсэн. Зураг авхуулаад шаардлагатай эм, тариаг авна. Би Б -с 2.100.000 төгрөг авсан байгаа. Гэрээсээ ганцаараа ажил төрөл эрхэлдэг. Нэг сард 5.000.000 төгрөгийн орлого олдог байсан. Тиймээс уг 5.000.000 төгрөгөө нэхэмжилнэ гэж бодож байгаа. Би “Да хүрээ” зах дээр ажилладаг байсан. Намайг осолд орсноос 14 хоногийн дараа хорио тогтоогоод зах хаагаад саяхан нээсэн. Цар тахал гараад дундуур нь зах онгойгоод ажиллаад байгаа. Тэгэхээр би осолд ороогүй байсан бол 40 гаруй хоног ажиллах байсан гэж бодож байгаа. Иймд Л.Б эс ажилгүй байсан хугацааны 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Адилхан өвчтэй байгаа юм чинь гээд миний зүгээс энэ хүний байдлыг бас бодож үзэж байгаа гэв

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуурай дүү болох Г ын хамтаар 11 цаг өнгөрч байхад машин үзээд “Да-хүрээ”-гийн хойд талын “Дизель хүрээ” автомашины захын үүдэнд зогсож байтал гэнэт араас машин ирээд мөргөсөн. Би тэр үед мөргүүлээд газар унасан. Тэгээд босох гэтэл босож чадахгүй баруун хөлөөр өвдөөд байхаар нь хартал хөл гадагшаа эргэсэн байдалтай байсан. Жолооч гарч ирээд намайг хараад баларсан юм болчихлоо босоод ир гэсэн. Тэгэхээр нь би босож чадахгүй байна. миний хөл хугарчихлаа шдээ чи гэтэл жолооч намайг дүүгийн хамтаар өргөж машиндаа оруулсан. ...би 8 хоног эмчлүүлж хагалгаанд ороод гарсан. Миний баруун талын шилбэний 2 савхан яс хугараад баруун шагай бяцарсан гэмтлүүд авсан. ...эмчилгээний төлбөр гэж 1.600.000 төгрөг өгсөн. ..миний биеийн байдал дахин 2 сар хэвтэж эмчлүүлэх болсон. Иймд надаас гарч байгаа бүх зардлыг нэхэмжилж байна. би ажил хийж байх үедээ сардаа 5.000.000 төгрөг олдог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Г -ын өгсөн: ...Би хуурай ах болох Б-тай хамтаар “Да хүрээ” зах дээр машин зардаг. Ахын хамт 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Да хүрээ” захын хойд талын Дизел хүрээ захын үүдэнд машин үзээд зогсож байтал араас гэнэт Toyota Sai маркийн машин ирээд мөргөсөн. Бид хоёр газар унаад би босож ирэхэд жолооч бууж ирсэн. Харин манай ах газар унасан байдалтай хөлөө бариад орилоод байсан. Бид хэд ахын хөлийг харахад доод хэсгээрээ хугарсан байдалтай байсан. Жолооч манай ахыг машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Надад гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Б -ын өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн танил ах болох Л.Б д заруулах гээд өгсөн. Манай тэр ах “Да хүрээ” зах дээр машин зардаг. Тэгээд осол хэрэг болсны дараа над руу утсаар ярьж осол гарчихлаа гэж хэлсэн. Би тэр үед хөдөө ажлаар явж байсан. Би уг машиныг заруулах гээд өгсөн. Ослоор болж хохирсон хүний эмчилгээний зардлыг манай ах Л.Б  бүрэн төлж барагдуулна гэсэн. Би уг хохирлыг төлөх боломжгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.Б -ийн өгсөн: ...Дөнгөж хөдлөөд л осол гарсан. Би тэр үедээ огцом хаазтай гарсан болохоор ухас хийгээд хоёр хүн мөргөсөн. Хоёр хүн байсны нэг нь хөл нь хугарсан байдалтай, харин нөгөөх нь ямар нэгэн гэмтэл учраагүй. Хохирогчид эмчилгээний зардалд нийт 1.600.000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12576 дугаартай шинжээчийн:

1. С.Б ы биед баруун шагайн үений гадна, дотор хавчаарын хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. Шинжээч эмч Ч.Э ... гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р тал/,

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/,

-Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-15-р тал/,

Хохирогч С.Б аас ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 24-34-р тал/,

Хохирогч С.Б ы эрүүл мэндийн талаарх баримтууд /хх-ийн 35-43-р тал/,

“Авто тээврийн үндэсний төв”-ийн шинжээчийн:

Асуулт-1. “Toyota Sai” маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаg эсэх?

Хариулт-1. Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, баруун зүүн талын холын гэрлийн тусгал, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зогсоолын тоормос, баруун зүүн талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. Авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна.

Асуулт-2. Хэрэв бүрэн бус бол ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байна вэ?

Хариулт-2 Уг тээврийн хэрэгсэл учирсан эвдрэл гэмтэл байхгүй, авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна.

Асуулт-3. Энэ эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх эсэх? Учирсан эвдрэл гэмтэл нь шинэ хуучны аль болох?

Хариулт-3 Учирсан эвдрэл гэмтлүүд байхгүй. Тухайн осолд нөлөөлсөн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм.

Асуулт-4 Хэрэв нөлөөлсөн бол ямар байдлаар нөлөөлсөн бэ?

Хариулт-4 Тухайн осолд нөлөөлсөн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм.

Асуулт-5 Уг тээврийн хэрэгсэл нь тоормозны ямар системтэй вэ? Тоормоз бүрэн ажиллаж  байсан эсэх  ? Хэрэв эвдэрсэн бол чухам юу нь хэзээ, яаж эвдэрсэн байж болох?

Хариулт-5 Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВ5 бүхий тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгний дугуйн тоормосууд стандартын шаардлага хангаж байна.

Асуулт-6. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай АВ5 бол дээрх тоормозны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормоз гишгэхэд дээрх тоормозны мөр зам дээр үүсэх эсэх?

Хариулт-6. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба авто тээврийн хэрэгслийн хурд, замын нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.

Асуулт-7   “Тоуоtа Sai” маркийн 0000 улсын дугаарын автомашины хол, ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж буй эсэх?

Хариулт-7 Баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна.

Асуулт-8 Уг тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцоход тэнцэх эсэх?

Хариулт-8 Авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байгаа болохоор тэнцэж байна.

Асуулт-9 Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрвэл дүгнэлтэд дурдаж болно.

Хариулт-9 Ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. Шинжээч Г.У , Б.Е , Э.М  гэх дүгнэлт /хх-ийн 67-71-р тал/,

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 241 дугаартай мөрдөгчийн магалдлагаанд :

1. “Тоуоtа Sai” маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн хэрэгслийн жолооч Л.Б  /РД: 00000000/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 41 настай, эрэгтэй С  овогтой Б, 28 настай, эрэгтэй Г  овогтой Г -ыг мөргөж С.Б ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байна. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч С  овогтой Б /РД:00000000 / нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. гэх магадлагаа /хх-ийн 77-р тал/ зэрэг хэрэгт  авагдсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдагдан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатайгаар, тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.

Л.Б  нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж буюу машины зогсоолд хаазаа хүчтэй өгч ухас хийн хөдөлсөн идэвхтэй үйлдэл хийж, үүнээс үүдэн тухайн газар зогсож байсан хохирогч С.Б ыг мөргөж, түүний биед баруун шагайн үений гадна, дотор хавчаарын хугарал, шагайн үений мултрал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Л.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Дизель хүрээ” захын хашаан доторх замд “Тоуоtа Sai” маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуурай дүү болох Г ын хамтаар 11 цаг өнгөрч байхад машин үзээд “Да-хүрээ”-гийн хойд талын “Дизель хүрээ” автомашины захын үүдэнд зогсож байтал гэнэт араас машин ирээд мөргөсөн. Би тэр үед мөргүүлээд газар унасан. Тэгээд босох гэтэл босож чадахгүй баруун хөлөөр өвдөөд байхаар нь хартал гадагшаа эргэсэн байдалтай байсан. Жолооч гарч ирээд намайг хараад баларсан юм болчихлоо босоод ир гэсэн. Тэгэхээр нь би босож чадахгүй байна. миний хөл хугарчихлаа шдээ чи гэтэл жолооч намайг дүүгийн хамтаар өргөж машиндаа оруулсан. ...би 8 хоног эмчлүүлж хагалгаанд ороод гарсан. Миний баруун талын шилбэний 2 савхан яс хугараад баруун шагай бяцарсан гэмтлүүд авсан. ...эмчилгээний төлбөр гэж 1.600.000 төгрөг өгсөн. ..миний биеийн байдал дахин 2 сар хэвтэж эмчлүүлэх болсон. иймд надаас гарч байгаа бүх зардлыг нэхэмжилж байна. би ажил хийж байх үедээ сардаа 5.000.000 төгрөг олдог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Г ын өгсөн: ...Би хуурай ах болох Бтай хамтаар “Да хүрээ” зах дээр машин зардаг. Ахын хамт 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Да хүрээ” захын хойд талын Дизел хүрээ захын үүдэнд машин үзээд зогсож байтал араас гэнэт Toyota Sai маркийн машин ирээд мөргөсөн. Бид хоёр газар унаад би босож ирэхэд жолооч бууж ирсэн. Харин манай ах газар унасан байдалтай хөлөө бариад орилоод байсан. Бид хэд ахын хөлийг харахад доод хэсгээрээ хугарсан байдалтай байсан. Жолооч манай ахыг машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Надад гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Б ын өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн танил ах болох Л.Б д заруулах гээд өгсөн. Манай тэр ах “Да хүрээ” зах дээр машин зардаг. Тэгээд осол хэрэг болсны дараа над руу утсаар ярьж осол гарчихлаа гэж хэлсэн. Би тэр үед хөдөө ажлаар явж байсан. Би уг машиныг заруулах гээд өгсөн. Ослоор болж хохирсон хүний эмчилгээний зардлыг манай ах Л.Б  бүрэн төлж барагдуулна гэсэн. Би уг хохирлыг төлөх боломжгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.Б -ийн өгсөн: ...Дөнгөж хөдлөөд л осол гарсан. Би тэр үедээ огцом хаазтай гарсан болохоор ухас хийгээд хоёр хүн мөргөсөн. Хоёр хүн байсны нэг нь хөл нь хугарсан байдалтай, харин нөгөөх нь ямар нэгэн гэмтэл учраагүй. Хохирогчид эмчилгээний зардалд нийт 1.600.000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12576 дугаартай шинжээчийн:

1. С.Б ы биед баруун шагайн үений гадна, дотор хавчаарын хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. Шинжээч эмч Ч.Э ... гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/,

Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-15-р тал/,

Хохирогч С.Б аас ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 24-34-р тал/,

Хохирогч С.Б ы эрүүл мэндийн талаарх баримтууд /хх-ийн 35-43-р тал/,

“Авто тээврийн үндэсний төв”-ийн шинжээчийн:

Асуулт-1. “Toyota Sai” маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаg эсэх?

Хариулт-1. Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, баруун зүүн талын холын гэрлийн тусгал, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зогсоолын тоормос, баруун зүүн талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. Авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна.

Асуулт-2. Хэрэв бүрэн бус бол ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байна вэ?

Хариулт-2 Уг тээврийн хэрэгсэл учирсан эвдрэл гэмтэл байхгүй, автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна.

Асуулт-3. Энэ эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх эсэх? Учирсан эвдрэл гэмтэл нь шинэ хуучны аль болох?

Хариулт-3 Учирсан эвдрэл гэмтлүүд байхгүй. Тухайн осолд нөлөөлсөн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм.

Асуулт-4 Хэрэв нөлөөлсөн бол ямар байдлаар нөлөөлсөн бэ?

Хариулт-4 Тухайн осолд нөлөөлсөн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм.

Асуулт-5 Уг тээврийн хэрэгсэл нь тоормозны ямар системтэй вэ? Тоормоз бүрэн ажиллаж   байсан эсэх ?  Хэрэв эвдэрсэн бол чухам юу нь хэзээ, яаж эвдэрсэн байж болох?

Хариулт-5 Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВ5 бүхий тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгний дугуйн тоормосууд стандартын шаардлага хангаж байна.

Асуулт-6. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай АВ5 бол дээрх тоормозны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормоз гишгэхэд дээрх тоормозны мөр зам дээр үүсэх эсэх?

Хариулт-6. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба авто тээврийн хэрэгслийн хурд, замын нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.

Асуулт-7 “Тоуоtа Sai” маркийн 0000 улсын дугаарын автомашины хол, ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж буй эсэх?

Хариулт-7 Баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна.

Асуулт-8 Уг тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцоход тэнцэх эсэх?

Хариулт-8 Авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байгаа болохоор тэнцэж байна.

Асуулт-9 Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрвэл дүгнэлтэд дурдаж болно.

Хариулт-9 Ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. Шинжээч Г.У , Б.Е , Э.М  гэх дүгнэлт /хх-ийн 67-71-р тал/,

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 241 дугаартай мөрдөгчийн магадлагаанд :

1. “Тоуоtа Sai” маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн хэрэгслийн жолооч Л  овогтой Б  /РД: 00000000/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэснийг зөрчсний улмаас явган зорчигч 41 настай, эрэгтэй С  овогтой Б, 28 настай, эрэгтэй Г  овогтой Г ыг мөргөж С.Б ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байна. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч С  овогтой Б /РД:00000000 / нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. гэх магадлагаа /хх-ийн 77-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б -ийг гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Б  нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдын эрүүл мэнд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ...гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Б эс хохирогч С.Б нь баримтаар 1.262.117 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга нэг зуун арван долоон/ төгрөгийн баримтыг ирүүлж нэхэмжилсэн байх ба шүүгдэгчээс 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг төлсөн тул хавтаст хэрэгт баримтаар төлөх төлбөргүй байна. /хх-ийн 24-34, 122-124-р тал/

          Хохирогч С.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд би ажил хийж байх үедээ сардаа 5.000.000 төгрөг олдог байсан гэж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна.

Хохирогч С.Б нь сар бүр 5.000.000 төгрөгийг олдог болохоо нотолсон бичгийн нотлох баримтаа ирүүлээгүй тул хохирогчийн цалин орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу зам тээврийн осол гарсан 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 3-н сараар тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №05 дугаар тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цагт 2500 төгрөг буюу сард 420.000 төгрөгөөр тооцохоор хуульчилсан тул 420.000 төгрөгийг 3 сараар тооцож 1.260.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Б ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Л.Б  нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 96-р тал/, 

          Шүүгдэгч Л.Б-н  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

          Шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б  овогт Л гийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б -ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Б эс /РД: 00000000/ 1.260.000 /нэг сая хоёр зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч С ын Бд /РД: 00000000 / олгосугай

7. Хохирогч С.Б нь гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ