| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0141/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/164 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/164
2021 01 29 2021/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Хулан,
прокурор Л.Галав,
яллагдагч М.У , түүний өмгөөлөгч Б.Б /ҮД: 18-28/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан У овогт М.У -т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2925 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 01 дүгээр сарын 25-ны төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй , хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-5, аав, ээж, хоёр дүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гэвьяа шагналгүй, урьд нь
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан., бие эрүүл, ухаан санаа бүрэн У овогт М.У /РД: 00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
М.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дандаа архи уудаг гэдэг гэх шалтгааны улмаас өөрийн төрсөн эцэг В.М-тай маргалдаж хүзүү хэсэгт нь хутгалж зүүн шанаа, чихний дэлбэн, хүзүүнд зүсэгдэн нүүрний мэдрэл, шүлсний булчирхай, өнгөц хураагуур судас тасарч гэмтсэн шарх, нүүрний зүүн саажилт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.У мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв .
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.М гийн өгсөн: ...Би эрхээ эдлээд мэдүүлэг өгөхгүй. Хэрэг гарсан өдөр манай хүү намайг нэг удаа хутгаар хатгасан нь үнэн одоо бол миний бие зүгээр байгаа болохоор надад нэмж хэлээд байх зүйл болон ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-26-27-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Э -ийн өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 25 минутад манай байрны хажуу талын айл орилохоор нь гараад коридортоо хартал дусалсан цус байсан. Тэгээд У гэдэг охин орилохоор нь гарч харсан. Тэгээд ээж Ц гэх хүн цагдаа дуудаарай гэхээр нь цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэг дууд гэхээр нь эмнэлэг дуудсан. Намайг харахад У гартаа хутга барьчихсан зогсож байсан. Би бодохдоо аавыгаа хутгалчихлаа гэж бодсон ч аав нь байхгүй байсан. У г архи уудгийг мэднэ, байнга согтуу явж байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ц -ийн өгсөн: ...төрсөн хүү У хоол идэж байгаад сандал дээрээс босоод ээж таныг насаараа 30-40 жил дагаж байгаа гээд орилоод босоод ирэх үед нь манай нөхөр орноос босоод өөдөөс нь чи муу юу гээд байгаа юм, архи ууж ирчхээд гэж хэлсэн чинь хүү М.У ширээний зүүн талд байсан хар өнгийн иштэй төмөр хутгыг баруун гартаа барьсан. Тэр үед дүү охин нь орилоод аавыг аллаа гээд ах руугаа хутгыг нь авах гээд дайрсан. Охин дүүгийнхээ өөдөөс дайрахад нь охин дүү нь холдсон чинь манай нөхөр хүүгийнхээ гарт байсан хутгыг авах гээд ойртох үед М.У аавынхаа хүзүүний зүүн зүүн талд баруун гартаа барьсан хар өнгийн иштэй төмөр хутгаар зүссэн. Манай нөхөр хүзүүгээ дараад гэрээс гараад гүйсэн. Гэрт цус нь сад тавьсан. Би хутгийг нь авах гээд ойртсон чинь над руу дайрахаар нь би айгаад холдсон. Намайг холдсоны дараа хутгийг өөрөө тавьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-36-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.У ын өгсөн: ...Төрсөн цэцэг В.М гийг чи муу дандаа архи уудаг гээд миний толгой руу гараараа цохиод байхаар нь тэсэхгүй гэрийн зүүн талын гал тогооны хэсгийн тавиур дээр байсан ишний хар будаг нь зарим хэсгээрээ халцарсан том хутга аваад шууд бүгдийг чинь алаад өгнө гээд хашигрсан чинь аав чи чаддаг юм бол намайг ал гэхээр нь би аавын зүүн талын хүзүү хэсэгт нэг удаа хатгасан. ...Тэр үед аавын хүзүү хэсгээс цус их хэмжээгээр цус гарахаар нь би айгаад шууд зугтаад гэрээс гараад гудамжны булангаас хараад байж байхад гудамжны булангаас хараад байж байхад гудамжнаас би баригдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13217 дугаартай шинжээчийн :
1. В.М гийн биед зүүн шанаа, чихний дэлбэн, хүзүүнд зүсэгдэн нүүрний мэдрэл, шүлсний булчирхай, өнгөц хураагуур судас тасарч гэмтсэн шарх, нүүрний зүүн саажилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.С гэх дүгнэлт /хх-ийн 45-46/ тал,
М.У ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 56, 59-60, 61-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.У ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дандаа архи уудаг гэдэг гэх шалтгааны улмаас өөрийн төрсөн эцэг В.М тай маргалдаж хүзүү хэсэгт нь хутгалж зүүн шанаа, чихний дэлбэн, хүзүүнд зүсэгдэн нүүрний мэдрэл, шүлсний булчирхай, өнгөц хураагуур судас тасарч гэмтсэн шарх, нүүрний зүүн саажилт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч М.У ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч В.М хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул М.У т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дандаа архи уудаг гэдэг гэх шалтгааны улмаас өөрийн төрсөн эцэг В.М тай маргалдаж хүзүү хэсэгт нь хутгалж зүүн шанаа, чихний дэлбэн, хүзүүнд зүсэгдэн нүүрний мэдрэл, шүлсний булчирхай, өнгөц хураагуур судас тасарч гэмтсэн шарх, нүүрний зүүн саажилт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.М гийн өгсөн: ...Би эрхээ эдлээд мэдүүлэг өгөхгүй. Хэрэг гарсан өдөр манай хүү намайг нэг удаа хутгаар хатгасан нь үнэн одоо бол миний бие зүгээр байгаа болохоор надад нэмж хэлээд байх зүйл болон ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-26-27-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Э ийн өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 25 минутад манай байрны хажуу талын айл орилохоор нь гараад коридортоо хартал дусалсан цус байсан. Тэгээд У гэдэг охин орилохоор нь гарч харсан. Тэгээд ээж Ц гэх хүн цагдаа дуудаарай гэхээр нь цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэг дууд гэхээр нь эмнэлэг дуудсан. Намайг харахад У гартаа хутга барьчихсан зогсож байсан. Би бодохдоо аавыгаа хутгалчихлаа гэж бодсон ч аав нь байхгүй байсан. У-г архи уудгийг мэднэ, байнга согтуу явж байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ц ийн өгсөн: ...төрсөн хүү У хоол идэж байгаад сандал дээрээс босоод ээж таныг насаараа 30-40 жил дагаж байгаа гээд орилоод босоод ирэх үед нь манай нөхөр орноос босоод өөдөөс нь чи муу юу гээд байгаа юм, архи ууж ирчхээд гэж хэлсэн чинь хүү М.У ширээний зүүн талд байсан хар өнгийн иштэй төмөр хутгыг баруун гартаа барьсан. Тэр үед дүү охин нь орилоод аавыг аллаа гээд ах руугаа хутгыг нь авах гээд дайрсан. Охин дүүгийнхээ өөдөөс дайрахад нь охин дүү нь холдсон чинь манай нөхөр хүүгийнхээ гарт байсан хутгыг авах гээд ойртох үед М.У аавынхаа хүзүүний зүүн зүүн талд баруун гартаа барьсан хар өнгийн иштэй төмөр хутгаар зүссэн. Манай нөхөр хүзүүгээ дараад гэрээс гараад гүйсэн. Гэрт цус нь сад тавьсан. Би хутгийг нь авах гээд ойртсон чинь над руу дайрахаар нь би айгаад холдсон. Намайг холдсоны дараа хутгийг өөрөө тавьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-36-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.У ын өгсөн: ...Төрсөн цэцэг В.М гийг чи муу дандаа архи уудаг гээд миний толгой руу гараараа цохиод байхаар нь тэсэхгүй гэрийн зүүн талын гал тогооны хэсгийн тавиур дээр байсан ишний хар будаг нь зарим хэсгээрээ халцарсан том хутга аваад шууд бүгдийг чинь алаад өгнө гээд хашигрсан чинь аав чи чаддаг юм бол намайг ал гэхээр нь би аавын зүүн талын хүзүү хэсэгт нэг удаа хатгасан. ...Тэр үед аавын хүзүү хэсгээс цус их хэмжээгээр цус гарахаар нь би айгаад шууд зугтаад гэрээс гараад гудамжны булангаас хараад байж байхад гудамжны булангаас хараад байж байхад гудамжнаас би баригдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13217 дугаартай шинжээчийн :
1. В.М гийн биед зүүн шанаа, чихний дэлбэн, хүзүүнд зүсэгдэн нүүрний мэдрэл, шүлсний булчирхай, өнгөц хураагуур судас тасарч гэмтсэн шарх, нүүрний зүүн саажилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.С гэх дүгнэлт /хх-ийн 45-46/ тал зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.У ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч В.М нь шүүгдэгч М.У ын төрсөн эцэг ба байх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.У нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч В.М нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.У ыг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.У нь хохирогч В.М гийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч В.М гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах бусад хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.У нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 56, 59-60-р тал/,
Шүүгдэгч М.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч М.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт М.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар М.У ыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.У т оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.У т оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хохирогч В.М нь энэ гэмт хэргийн улмаас гарсан гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ