Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/205

 

 

 

 

 

 

 

 

    2021       02          05                                     2021/ШЦТ/205

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч О.Баярсайхан /томилолтоор/,

хохирогч, шүүгдэгч А.А , Э.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.А , Э.Ц  нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 210 600 111 0081 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, халх, хүнсний технологич мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 11-р хороо,  Рашааны 00 дүгээр гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 00 дугаар хороолол 00 тоотод оршин суух тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, З овогт А.А , /РД: 00000000/,

Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн  хотод 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, халх, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Алтан жолоо трейд” ХХК-д ажиллаж байсан, ам бүл 1, Хөвсгөл аймаг, Жаргалант сум, 00 дүгээр баг Хөнжил гэх газар оршин суух бүртгэлтэй боловч   одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 00 тоотод оршин суух , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, С овогт Э.Ц  /РД:00000000/ нар ,

Холбогдсон хэргийн талаар:

А.А  нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар сүлжээ дэлгүүрийн үүдэнд иргэн Э.Ц тай маргалдан харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Э.Ц  нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар сүлжээ дэлгүүрийн үүдэнд иргэн А.А тай маргалдан харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч А.А  мэдүүлэхдээ: мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан дахин ярих зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч Э.Ц  мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ц ийн өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар сүлжээ” дэлгүүрт камерын хянагчийн ажил хийдэг юм. 2020 оны 12 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим “Сансар сүлжээ” дэлгүүрийг хааж байсан юм. Тэгтэл үл таних нэг эмэгтэй манай дэлгүүрээр орж үйлчлүүлье гэхээр нь би “манай дэлгүүр 21 цагт хааж байгаа, одоо манайх үйлчлүүлэгч хүлээж авахгүй” гэхэд тухайн эмэгтэй “за” гэж хэлээд явсан. Тэгтэл тухайн үл таних эмэгтэйтэй хамт явж байсан үл таних эрэгтэй хүн баруун хөлөөрөө миний зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би үл таних эрэгтэй рүү очоод хоёр гараараа хувцасны зах хэсгээс нь барихад үл таних эрэгтэй баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү хоёр удаа цохихоор нь би баруун гараараа үл таних эрэгтэйн гэдэс рүү нь нэг удаа цохиход үл таних залуутай хамт явж байсан үл таних эмэгтэй ирээд бид хоёрыг салгаж байхад эрэгтэй нь дух хэсгээрээ миний ам руу хоёр  удаа мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.А ын өгсөн: ...Миний биед учирсан тархи доргилт гэмтэл нь толгой хэсэгт тухайн залуу хоёроос гурван удаа цохиход учирсан. ...тархи доргилттой холбоотой ямар нэгэн баримт байхгүй. ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Ц ийн өгсөн: ...Би тухайн өдөр А  гэх хүнтэй маргалдаад түүний толгой хэсэгт хоёроос гурван удаа цагаараа цохисон. Мөн хэвлий хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.А ын өгсөн: ...Би “Сансар сүлжээ” дэлгүүрийн хамгаалагч залуугийн шанаа хэсэгт хоёр удаа цохиж нүүрэн хэсэгт хоёр удаа мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн :

1. Э.Ц ийн биед уруул язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Т  гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай:

1. А.А ын биед тархи доргилт, зүүн бугуйнд зулгаралт, баруун бугуйнд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Тархи доргилт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугуйн зулгаралт, баруун бугуйн цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Э  гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/,

Шүүгдэгч Э.Ц ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-54-р тал/,

Шүүгдэгч А.А ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-45-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.А ын 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар сүлжээ дэлгүүрийн үүдэнд иргэн Э.Ц тай маргалдан харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Э.Ц ийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар сүлжээ дэлгүүрийн үүдэнд иргэн А.А тай маргалдан харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Ц , А.А  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ц , А.А  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Ц , А.А  нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

А.А  нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар сүлжээ”  дэлгүүрийн үүдэнд иргэн Э.Ц тай маргалдан харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг ,

Э.Ц  нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар сүлжээ дэлгүүрийн үүдэнд иргэн А.А тай маргалдан харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ц ийн өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар сүлжээ” дэлгүүрт камерын хянагчийн ажил хийдэг юм. 2020 оны 12 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим “Сансар сүлжээ” дэлгүүрийг хааж байсан юм. Тэгтэл үл таних нэг эмэгтэй манай дэлгүүрээр орж үйлчлүүлье гэхээр нь би “манай дэлгүүр 21 цагт хааж байгаа, одоо манхайх үйлчлүүлэгч хүлээж авахгүй” гэхэд тухайн эмэгтэй “за” гэж хэлээд явсан. Тэгтэл тухайн үл таних эмэгтэйтэй явж байсан үл таних эрэгтэй хүн баруун хөлөөрөө миний зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би үл таних эрэгтэй рүү очоод хоёр гараараа хувцасны зах хэсгээс нь барихад үл таних эрэгтэй баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү хоёр удаа цохихоор нь би баруун гараараа үл таних эрэгтэйн гэдэс рүү нь нэг удаа цохиход үл таних залуутай хамт явж байсан үл таних эмэгтэй ирээд бид хоёрыг салгаж байхад эрэгтэй нь дух хэсгээрээ миний ам руу 2 удаа мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.А ын өгсөн: ...Миний биед учирсан тархи доргилт гэмтэл нь толгой хэсэгт тухайн залуу хоёроос гурван удаа цохиход учирсан. ...тархи доргилттой холбоотой ямар нэгэн баримт байхгүй. ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Ц ийн өгсөн: ...Би тухайн өдөр А  гэх хүнтэй маргалдаад түүний толгой хэсэгт хоёроос гурван удаа цагаараа цохисон. Мөн хэвлий хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.А ын өгсөн: ...Би “Сансар сүлжээ” дэлгүүрийн хамгаалагч залуугийн шанаа хэсэгт хоёр удаа цохиж нүүрэн хэсэгт хоёр удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай:

1. Э.Ц ийн биед уруул язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Т  гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай:

1. А.А ын биед тархи доргилт, зүүн бугуйнд зулгаралт, баруун бугуйнд цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Тархи доргилт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугуйн зулгаралт, баруун бугуйн цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Э  гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байх тул Э.Ц , А.А  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Л Э.Ц , А.А  нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

            Иймд Э.Ц , А.А  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Э.Ц , А.А  нарын хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

          Э.Ц , А.А  нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Э.Ц , А.А  нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./ хх-57-58-р тал/

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Ц , А.А  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Ц , А.А  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Ц , А.А  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Э.Ц , А.А  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З овогт А.А , С овогт Э.Ц   нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А , Э.Ц  нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А , Э.Ц  нар нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.А , Э.Ц  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.А , Э.Ц  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ