| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/00646/И |
| Дугаар | 998 |
| Огноо | 2017-07-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 998
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 150/3-т байрлах, “Барс сентрал асиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 45/1-11 тоотод оршин суух, Улаан сахал овогт Морхуузын Энхбаатар /РД:ЧТ60022078/-т холбогдох
35.000 ам.доллар, 9200 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, хариуцагч М.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Барс сентрал асиа” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Энхбаатар нь “Барс сентрал асиа” ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №15/02 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 35.000 ам.доллар зээлж авсан. Энэхүү №15/02 дугаартай барьцаат зээлийн гэрээнд зааснаар нийт дүн болох 35.000 ам.долларыг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр заасан боловч М.Энхбаатарын зүгээс одоог хүртэл зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэлгүй бидний бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Иймд М.Энхбаатараас зээлийн гэрээний үүрэгт 35.000 ам.доллар, нотариатын зардал 9,200 төгрөг тус тус М.Энхбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Барс сентрал асиа” ХХК нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Барс сентрал асиа” ХХК нь иргэн М.Энхбаатарт холбогдуулан 35,000 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны албан ханш нь 1 ам.доллар 2,459.44 төгрөгтэй тэнцүү байх тул хариуцагч М.Энхаатараас 86,080,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Барс сентрал асиа” ХХК-ийн нэхэмжилсэн 86,080,400 төгрөгийг хариуцагч нь М.Энхбаатар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сард 1000 ам.доллар буюу 2,459,440 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 5000 ам.доллар буюу 12,297,200 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 12,000 ам.доллар буюу 23,513,280 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 17,000 ам.доллар буюу 41,810,480 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Барс сентрал асиа” ХХК нь хариуцагч М.Энхбаатарт холбогдуулан 35,000 ам.доллар буюу 86,080,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Барс сентрал асиа” ХХК-ийн нэхэмжилсэн 86,080,400 төгрөгийг хариуцагч нь М.Энхбаатар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сард 1000 ам.доллар буюу 2,459,440 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 5000 ам.доллар буюу 12,297,200 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 12,000 ам.доллар буюу 23,513,280 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 17,000 ам.доллар буюу 41,810,480 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 589,435 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 589,435 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Барс сентрал асиа” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Барс сентрал асиа” ХХК-ийн нэхэмжилсэн 86,080,400 төгрөгийг хариуцагч нь М.Энхбаатар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сард 1000 ам.доллар буюу 2,459,440 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 5000 ам.доллар буюу 12,297,200 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 12,000 ам.доллар буюу 23,513,280 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 17,000 ам.доллар буюу 41,810,480 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589,435 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 589,435 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Барс сентрал асиа” ХХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА