Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0181/З |
Дугаар | 221/МА/2022/0739 |
Огноо | 2022-11-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 221/МА/2022/0739
Г.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0654 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Г.М
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0654 дүгээр
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0181/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0654 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч
Г.М-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн Г.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0654 дүгээр шийдвэрийг 2022 оны 10 дугaаp сaрын 05-ны өдөр гaрдан аваад эс зөвшөөрч дарааx гомдльiг гapгаж байна.
Aнxaн шатны шүүxийн шийдвэрт “ ...A.Ч, “ГУ” XXK-ийн xooронд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бaйгyyлсaн "Tусгaй мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ” А.Э болон мөн компанийн хооронд 2018 оны 07 дугаар capын 02-ны өдөр байгyулсан "Tусгaй мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ... угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж, эдгээр гэрээг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримт байхгүй,, ийм баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно” гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга иргэн Г.М-ийн газар эзэмших эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснааp буюу гaзpaa зориулалтын дагyу 2 жил дараалан aшиглaaгүй гэх үндэслэлээр цуцалсан.
Газрын туxай xуулийн зарим зaалтыг тайлбарлаx туxай Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугaaртай тогтоолын 1.10-д "Mөн зүйл, хэсэгт “..зориулалтын дaryy газраа 2 жил дараалан ашиглаагүй “ гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш xуанлийн бүтэн 2 жилийн дотoр газар эзэмшигч нь туxайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байryуламж, зам талбай бариaгүй, тapилaн эрхлээгүй г.м/ байxьiг ойлгоно" гэж зaaсан.
Энэхүү тогтоолыг гарах үeд хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын туxай xуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “бaрилга байгуyламж” гэж барилгын норм, дүрмийн дaryy боловсруулж магадлал xийгдсэн зурaг төслөөp тусгай зөвшөөрөл бүхий xyyлийн этгээдийн барьсан opон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн бapилгa, эpчим xүч, хoлбоо, зам гүүp, ус суваг, дaлaн xaaлт зэрэг бaйгyyлaмж, инженерийн шугам сүлжээг” oйлгoxoop зaacaн байна.
“ГУ” XXK нь эрчим хүчний шугам сүлжээг хойд зүгээс татсан бөгөөд "Xaмтpaн ажиллаx гэрээ”-ний талууд xойноос урагш А.Э, А.Ч, Г.М-ийн газар гэсэн дарааллaaр бaйгaa болно
3axиpraаны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туxай xуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач xолбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талaaс нь үнэлнэ" гэж зaaсан байдаг.
Иргэн Г.М газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж эрчим хүчний шугам сүлжээ бусадтай хамтран татсан нь дараах нотлох баримтаар тогтоогддог.
-Иргэн А.Э, А.Ч, Г.М, Х.А нар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан
- Гэрч А.Э бид нар хамтран төсөл хэрэгжүүлэхээр эрчим хүчний асуудлыг хамтран шийдсэн, энэ эрчим хүчний шугамыг Г.М ашиглах эрх гэх агуулгатай мэдүүлэг өгдөг
- А.Э, А.Ч нарын газрыг хэтэрч Г.М-ийн эзэмшлийн газар руу эрчим хүчний шугам татагдсан зэргээр тогтоогддог.
Гэтэл анхан шатын шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нь гомдолтой байна.
Мөн анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй эргэлзээтэй баримтыг үндэслэн шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0654 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Г.М-ийн хүчингүй болгуулахыг хүссэн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дүгээр захирамжийн хавсралтын 86 дугаар хэсгээр Г.М-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Анхан шатны шүүх уг захирамжийг хууль зөрчөөгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г давж заалдах гомдлоо
“... Г.М газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж эрчим хүчний шугам сүлжээ бусадтай хамтран татсан нь иргэн А.Э, А.Ч,
Г.М, Х.А нар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, гэрч А.Э-ын мэдүүлэг, А.Э, А.Ч нарын газрыг хэтэрч Г.М-ийн эзэмшлийн газар руу эрчим хүчний шугам татагдсан зэргээр тогтоогддог. Гэтэл анхан шатын шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж маргажээ.
5. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг 2015 онд авснаас хойш Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цагаан бургастай нэртэй газарт 50000 м.кв газрын хилийн заагийг тогтоож, хашаажуулаагүй, эзэмшил газар дээр нь ямар нэг объект барилга байгууламж байхгүй, түүний газар руу татагдсан цахилгааны шугам сүлжээ байхгүй, татсан гэх шугам сүлжээ нь түүний эзэмшил газрын хилийн гадуур өнгөрч цааш татагдсан зэрэг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.
6. Нэхэмжлэгч Г.М нь анх тухайн 50000 м.кв газрыг эзэмших хүсэлтдээ төсөл хэрэгжүүлэгч нь “ СХ” ХХК гэсэн “Ахмадын амралт, эх нялхсын сувилал, амралт аялал жуулчлалын цогцолбор” байгуулах төслийг хавсаргаж ирүүлсний үндсэн дээр хариуцагч Засаг даргын 2015 оны А/505 дугаар захирамж гарч, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгосноор газрыг “ахмадын сувилал”-ын зориулалтаар эзэмшиж эхэлжээ.
7. Тухайн төслөөс үзвэл 30 ажлын байр бий болгож, ахмадын 15 өрөө бүхий амралтын байр, ажилчдын байр, Гэр зоогийн газар, усан парк, хүүхдийн тоглоомын болон спортын талбай барих зэргээр 2 жилийн хугацаанд тус цогцолборыг бүрэн барьж байгуулан бүтэн хүчин чадлаар ажиллахаар төлөвлөсөн /хэргийн 1-р хавтас 73-114 дэх тал/ атлаа тухайн газар дээр төлөвлөсөн ямар нэгэн бүтээн байгуулалтаа хийгээгүй нь анхан шатны шүүхээс хийсэн 2 удаагийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, газрын хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
8. Давж заалдах гомдолд “... газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж эрчим хүчний шугам сүлжээ бусадтай хамтран татсан ...” талаарх баримтыг буруу үнэлсэн гэж дурдсан, хэрэгт иргэн А.Э-ын цахилгаан эрчим хүчний шугам татахтай холбоотой 2018 оны хүсэлт, техникийн нөхцөл зэрэг баримт авагдсан боловч энэ нь нэхэмжлэгч Г.М-ийг 2016 оны 1 дүгээр сараас хойш “тухайн 50000 м.кв газрыг ахмадын сувиллын зориулалтаар ашигласан” гэж үзэх үндэслэл болохооргүй байна. Мөн үзлэгийн тэмдэглэлүүдээр “... маргаан бүхий акт гарахаас өмнө эзэмших солбицол бүхий газраа бүрэн хашаажуулсан байсан нь тогтоогдоогүй бөгөөд “хашаажуулсан” гэх нөхцөл нь ч мөн газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй.
9. Түүнчлэн “ковид цар тахал гарсан” учраас газраа ашиглах боломжгүй байсан талаар дурдсан боловч дээрх нөхцөл байдлуудаар газар эзэмших эрхээ олж авснаас хойш тухайн эрхийг олж авах үндэслэл болсон төслөө хэрэгжүүлэх талаар тасралтгүй 2 жил дараалан үйл ажиллагаа явуулсаар цар тахалтай золгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
10. Мөн давж заалдах гомдолд “анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй эргэлзээтэй баримтыг үндэслэн шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх боловч чухам аль баримтын тухайд энэхүү гомдлыг гаргасан нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.
11. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.М-ийн өмгөөлөгч Д.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ