Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 172

 

 

 

2021         02         02                     2021/ШЦТ/172

 

  

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Н.Гэрэлмаа,

         шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцов:

          шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Бат-Өлзийн Үнэнбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2882 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч : Монгол улсын иргэн, Боржигон овогт Бат-Өлзийгийн Үнэнбаяр, 1977 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтэст зохицуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны 75 тоотод оршин суух хаягтай, Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэгдэж байсан. РД: ЧО77050373.

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Ү нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар, 11 дүгээр байрны 75 тоотод  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Эд хүч хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгойд цохин, гал тогооны өрөөний тавилга мөргүүлж, биед нь баруун нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх зулгаралт, цус хуралт, хамрын ясны далд хугарал, баруун хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нв хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ү мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-6/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-н 9-12, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Эас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-17, 18-19/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч К.Кайратаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12510 дугаар дүгнэлт /хх-н 34-36/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Үаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 63/, шийтгэх тогтоол /хх-н 71-75/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Ү нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар, 11 дүгээр байрны 75 тоотод буюу өөрийн гэртээ  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Эд хүч хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгойд цохин, гал тогооны өрөөний тавилга мөргүүлж, биед нь баруун нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх зулгаралт, цус хуралт, хамрын ясны далд хугарал, баруун хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны үед Г.Энхтулгын хохирогчоор өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-28 нд шилжих шөнө би Үнэнбаярыг хүнтэй уулзаж байна гэхээр нь очиж авсан. Үнэнбаяр бага зэрэг архи үнэртүүлэх төдий уусан байсан.”, “...манай нөхөр ард утсаа оролдоод хаалгаар орох гэж байхад утсаар залгаад тэгээд би юун хүн юм гээд утсыг нь автал 99080158 гэсэн дугаар луу залгаад цаад хүн нь авсан байсан”, “... би утсыг нь аваад байна уу гэхэд нөгөө эмэгтэй салгаад дахиад залгахад утас нь холбогдохгүй болчихсон байсан. Тэгээд би утсыг нь өгөхгүй гэхэд надаас утсаа авна гээд тэгээд би охиндоо өгсөн. Тэгэхэд охиноос очоод авах гэхээр нь би аваад гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд араас утсаа авна гээд орж ирээд надтай булаацалдаад байж байгаад миний толгойн дагз хэсэг рүү цохиод, толгой дээрээс дараад намайг гал тогооны чулууны тавцанг мөргүүлсэн. Тэгээд байж байтал цус гараад асгараад ирсэн. Өмнө намайг 1-2 удаа зодож байсан. Тухайн үед нь цагдаад гомдол гаргаж байсан, тэгээд миний баруун нүдний давхрааг сэтэлсэн, 3 газарт язарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 15-17/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Батсайханы өгсөн:...Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны 75 тоотод гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага ирсний дагуу тус хаяг дээр очиж шалгахад дуудлага өгсөн иргэн Г.Э нь нэг нүдний хөмсөг орчмоос цус гарсан байдалтай байсан. Тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асууж тодруулахад: Манай нөхөр намайг цохичихоод гараад явчихлаа гэсэн учраас өөрийн утаснаас 103 дугаарт залгаж, түргэн тусламж дуудаж, хаягийг нь зааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12510 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: А.Энхтулгын биед баруун нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх зулгаралт, цус хуралт, хамрын ясны далд хугарал, баруун хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 35-36/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Үын өгсөн: “...бид 00 цагийн орчимд гэртээ ирээд гэр лүү орох гэж байхад миний утас дуугараад би утсаа авах гэхэд эхнэр ямар юм нь залгаад байдын гээд миний утсыг булаагаад авсан. Тэгээд би утасаа авья гэхэд өгөхгүй гэж хэрэлдээд эхнэр гал зуухны өрөө рүү орсон гал зуухны өрөөнд шалан дээр юм асгарсан байсан байх бид 2 маргалдаад эхнэр намайг цохих гээд далайх гэхээр нь би хажуу тийшээ болоод эргээд хартал гал тогооны тавилганы ирмэг мөргөөд доошоо тонгойсон. Тэгээд би дээрээс нь харахад цус гарсан байсан би хамраас  нь цус гарсан байна гэж бодож байсан. Би тэгээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ү нь гар утаснаасаа гадагш нь хүн лүү залгасан асуудлаас болж эхнэртэйгээ маргалдаж улмаар түүнийг  цохиж биед баруун нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх зулгаралт, цус хуралт, хамрын ясны далд хугарал, баруун хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар :

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Үын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвдэрхий хар өнгийн нэг  ширхэг нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

           Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Үт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй ” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Өлзийн Үнэнбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Үыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Үт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвдэрхий хар өнгийн  нэг ширхэг нүдний шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Үт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   С.ПҮРЭВСҮРЭН