Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

2021          01               28               2021/ШЦТ/152

 

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Солонго,

улсын яллагч: А.Сайнбаяр,

шүүгдэгч: Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аргалчин овогт Энхсайханы Энхбаярт холбогдох эрүүгийн 2006 00000 2718 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Э р, 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 28 дугаар гудамж, 52 тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,

           Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

           Өмнөговь аймгийн Ханбогд дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сраын 28-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

        Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 600 нэгж тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар торгох ялыг сольж, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус эдэлж байсан.

          Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ганцын задгай гэх газарт гэртээ дүү О.Мөнхзулын нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хүргэн болох Нармандах, найз Батдэлгэр нартай төмрөөр хашаа хийхээр болоод хашаанд нь загвараа хийж байх хоорондоо 0.75 литрийн ерөөлт гэх архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Манай охин дүү болон хүргэн 2 хүүхдээ аваад ирье гэж хэлээд явсан. Тэр хооронд Батдэлгэртэй муудалцаад нэг цохиод авсан. Удалгүй дүү ирээд архи уугаад дандаа зодоон хийдэг, яв гээд байсан. Тэгээд би ахыгаа байнга хөөдөг гэж уурлаад охин дүүгийнхээ нүүрэн тус газар 2-3 удаа цохисон.” гэв. 

        Хохирогч О.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны орой 18 цаг өнгөрөөд 19 цаг болж байх үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай гэх хаягт гэртээ иртэл миний төрсөн ах Энхбаяр нь хүргэн ах Батбилэгийг зодож, хамар амнаас нь цус гаргачихсан байсан. Тэр цусыг нь миний охин 7 настай Нандин-Эрдэнэ угаагаад цэвэрлэчихсэн байсан. Манай хүүхдийг ээждээ хэлэх юм бол ална шүү гэж Энхбаяр ах сүрдүүлсэн байсан. Энэ явдлыг би хүүхдээсээ сонсож мэдсэн юм. Тухайн үед гэрт Энхбаяр, Батбилэг нар байсан ба тэр хоёр хоёулаа согтуу байсан. Өдөр намайг гэрээс гарах үед угаасаа тэр хоёр архи уучихсан үлдсэн юм. Тэгээд би Энхбаяр ахад хандаж гэр оронд яагаад архи ууж зодоон хийгээд хүүхэд айлгаад байгаа юм гэж хэлсэн чинь өөдөөс намайг гичий гэж янз янзаар элдвээр хараагаад доромжилсон. Тэгээд би манайхаас яв, зайл гэж хэлсэн чинь намайг ална гээд намайг нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгсэн чинь шууд нүднээс цус гоожоод эхэлсэн. Тухайн үед гаднаас манай эмэгтэй дүү Мөнхзаяа хүрч ирээд Энхбаяр ахыг салгах гээд дийлээгүй. Тэгээд намайг нэг удаа цохичихоод үргэлжлүүлээд үснээс зулгаагаад тархи толгой руу цохиж зодсон.” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, /хх-н 17-18/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11380 дугаартай:

1.О.Мөнхзулын биед зүүн зовхи, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний нулимсны замын тасрал, баруун зовхи баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт, /хх-н 22-23/, Э.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-н 32/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 40-45, 92-94/, захиргааны зөрчлийн шийдвэрийн бүртгэл /хх-н 52-76/,

Яллагдагч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед 2 хүргэн болох Нармандах, Батбилэг нарын хамт Нармандахын хашаанд буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганцын задгай” гэх газарт хашааны сараалжин төмөр гагнаж сууж байхдаа гурвуулаа 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тухайн үед миний дүү охин Мөнхзул нь нийлж архидлаа гэж орилж хашхичаад байсан ба миний хүзүүг маажсан. Тэгэхээр нь би Мөнхзулын нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд би ажлынхаа хувцсыг сольж өмсөөд сууж байх хооронд Мөнхзул цагдаа дуудсан байсан.” зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч 4 нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

         Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:        

Шүүхээс шүүгдэгч Яллагдагч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ганцын задгай гэх газарт гэртээ дүү О.Мөнхзулын нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бүлийн хүчирхийлэл үйлдэн, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

        Хохирогч О.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед гэрт Энхбаяр, Батбилэг нар байсан ба тэр хоёр хоёулаа согтуу байсан. Өдөр намайг гэрээс гарах үед угаасаа тэр хоёр архи уучихсан үлдсэн юм. Тэгээд би Энхбаяр ахад хандаж гэр оронд яагаад архи ууж зодоон хийгээд хүүхэд айлгаад байгаа юм гэж хэлсэн чинь өөдөөс намайг гичий гэж янз янзаар элдвээр хараагаад доромжилсон. Тэгээд би манайхаас яв, зайл гэж хэлсэн чинь намайг ална гээд намайг нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгсэн чинь шууд нүднээс цус гоожоод эхэлсэн. Тухайн үед гаднаас манай эмэгтэй дүү Мөнхзаяа хүрч ирээд Энхбаяр ахыг салгах гээд дийлээгүй. Тэгээд намайг нэг удаа цохичихоод үргэлжлүүлээд үснээс зулгаагаад тархи толгой руу цохиж зодсон.” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, /хх-н 17-18/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11380 дугаартай шинжээчийн дүгнэлтээр О.Мөнхзулын биед зүүн зовхи, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний нулимсны замын тасрал, баруун зовхи баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй ” гэж тогтоогджээ. /хх-н 22-23/,

Яллагдагч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед миний дүү охин Мөнхзул нь нийлж архидлаа гэж орилж хашхичаад байсан ба миний хүзүүг маажсан. Тэгэхээр нь би Мөнхзулын нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд би ажлынхаа хувцсыг сольж өмсөөд сууж байх хооронд Мөнхзул цагдаа дуудсан байсан...” гэсэн мэдүүлэгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Э.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Э.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхийн шатанд хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Ø¿¿х шүүãäýãч Э.Эт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргèéã харгалзан үзэж õóóëüä çààñàí õîðèõ ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн åðºíõèé àíãèéí 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр øèéäâýðëýлээ.

Шүүгдэгч М.Эрдэнэбаярыг хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон õ¿íäð¿¿ëýõ íºõöºë байдал аль аль нь тогтоогдоогүй болно

Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.10 äугааð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñíûã áàðèìòëàí шүүгдэгч Э.Э 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт 2 хоног цагдан хоригдсон болохыг дурдав 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

          1. Э.Э “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Э.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар Э.Эт урьд цагдан хоригдсон íèéò 7 /долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай

          5. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй, Э.Э бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих òàñëàí ñýðãèéëýõ арга хэмжээ авсугай

 

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ПҮРЭВСҮРЭН