Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 173

 

 

 

2021         02           02                                   2021/ШЦТ/173  

 

 

  

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч С.Пүрэвсүрэн, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй, 

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч М.Ариунцэцэг,

          иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,

          шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан /ҮД2173/, Г.Зоригтбаатар /ҮД1904/,

          шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД0690/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ц.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.М тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00514 0302 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Ц.О, 1998 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, ээж, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо “Согоот”-ын 61 дүгээр гудамж 802 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхон 906 дугаар байр 117 тоотод түр оршин суух

2. Монгол Улсын иргэн, М.М, 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул зах дээр мах зөөж хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамж 1098 тоотод оршин суух

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М, Ц.О нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүрэг, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бадамхандтай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохих, газарт чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 34-1805 тоотод нөхөр М.Мтэй маргалдаж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “…Бадамхандын хэрэгт маргах зүйлгүй. Хохирогч Мөнх-Эрдэнийн биед хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн гэмт хэрэг болох явцад гэрчтэй байсан. Урангуа гэх гэрчийн мэдүүлэг байгаа. Отгонцэцэг эгч өөрөө үхээд өгье гээд хутга бариад зогсож байсан, ямар нэгэн байдлаар хутгалсныг нь хараагүй гэдэг. Тухайн үйл явцад миний сэтгэл санаа маш их цочрон давчидсан байсан.  Яагаад гэвэл өмнө нь Мөнх-Эрдэнэд 3-4 удаа, олон зодуулж байсан, үүнийг нотлох баримтууд нь миний цахим хуудсанд байгаа.  Намайг зодож байсан үйлдэл маш олон удаа давтамжтай байсан учраас энэ хэрэг үйлдэгдсэн гэж бодож байна. Тухайн үед би Мөнх-Эрдэнэ рүү ямар нэгэн сөрөг үйлдэл гаргаагүй. Хутга бариад зогсож байхад баруун гар дээрээс Мөнх-Эрдэнэ барьсан. Өөрөө мэдүүлэгтээ хэлдэг. Тухайн үед Мөнх-Эрдэнийг түлхэх явцад хутга биед нь орсон. Гэрчийн мэдүүлэг байгаа. Би өөрөө “Орчихсон уу яасан бэ, аав, ээжийг чинь дуудах уу, түргэн дуудах уу” гэж хэлдэг. Тухайн үед санаатайгаар гэмтээсэн байсан бол ийм үйлдэл хийхгүй байсан. Гэрчийн мэдүүлэгт “Орчихсон уу яасан бэ, аав ээжийг чинь дуудах уу, түргэн дуудах уу гэж Отгонцэцэг эгч асуусан” гэж мэдүүлсэн байдаг.  Мөнх-Эрдэнэ хүртэл “аав ээжийг минь дуудаад хэрэггүй. Иймд зүйл болсон гэдгийг мэдэх юм бол чамайг барьж иднэ. Зүгээр шийдийн хажууд хүнд хутгалуулсан гээд хэлчих” гэсэн. Тухайн үед би эмнэлгээс гарсан байсан. Жирэмсэн болоод ураг маань хэвлийд амьгүй болсон учир мэс ажилбар хийлгэж эмнэлгээс гарсан. Эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Эмнэлгээс гарч ирсэн өдөр манай хүүхэд асрагч охин “Мөнх-Эрдэнэ ах 7 хоног гэртээ ирээгүй, 2 хүүхдэд сүү, памперс, түлээ, нүүрс байгаагүй. Маш хүнд 7 хоног өнгөрлөө” гэж хэлсэн. Би нөхрийгөө ажлаасаа ирэхэд нь бид 2 маргалдсан. Би “2 хүүхэд чинь байхад 7 хоног хаагуур явж байсан юм бэ” гэхэд “гадуур хамаатныхаа ахтай PC тоглоод явсан” гэсэн. Тэр өдөр муудалцахад Мөнх-Эрдэнэ гэрээсээ гараад зугтаачихсан. 2 хоногийн дараа Мөнх-Эрдэнийг 11 дүгээр хорооллын “PC”-ээс олж авсан. Гэртээ ирээд аль болох эвээр ярилцахыг хичээсэн. Хүүхдээс болж маргалддаг, гэр бүлээс гадуурх харилцаа үүсэгддэгээс болж маш олон удаа маргалддаг учир эвээр ярилцаад 2 тийшээ болохыг хүссэн. Чи зүгээр хүүхдээ орхиод яв, эсвэл хүний аав, ээж шиг 2 хүүхэдтэйгээ ам бүлээрээ амьдаръя гэж хэлсэн. М.Үүлэнбилэгт охин маань тухайн үед 8 сартай байсан. Охиныг маань авч явна гэж дайрсан. Хөхөө өвлийн хүйтэнд 8 сартай хүүхдийн бүх хувцсыг нь тайлчхаад хүүхдийг маань авч явна гээд дайраад байсан. Би “танай аав, ээж чинь хүүхдийг маань хэзээ харж өгдөг байсан юм бэ, авч яваад 2-3 хоног хонуулчхаад хүүхдийг чинь тэрэгтэй нь гаргаад хаячихна шүү, хүүхдээ ирээд ав гэдэг, өөрөөр ч гэсэн хэлдэг.,, Тэрийг нь хэлсэн чинь намайг боож аваад газарт унаагаад зодож эхэлсэн. Тэр үед манай хүүхэд асрагч бид хоёрыг салгасан. Надад үнэхээр хэцүү санагдаж байсан. Эх хүн хүүхдийг нь хөхөө өвлийн хүйтэнд аваад явна гэхэд хэн ч хүүхдээ өмөөрөх үйлдэл хийх байх. Би босоод гал тогооны өрөөнөөс хутга авсан. Мөнх-Эрдэнэ “чи болиоч” гээд хутгатай гаран дээрээс барьсан. Би цаашаа бай гээд түлхэх явцад хутганы ир хэсэг нь дээшээ харсан байсан. Тэгээд хартал хутганы ир хэвлийн гол хэсэгт нь орсон. Би өөрөө тухайн үед сандраад “хутга орчихсон уу, түргэн дуудах уу, аав ээжийг чинь дуудах уу” гэтэл “яах юм бэ, зөвхөн түргэн дуудаад өг” гэсэн. Би түргэн дуудахад 30 минутын дараа түргэн ирсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 2, 72/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 3-6/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 8-9/,

Хохирогч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэртэйгээ маргалдаад хүүхдээ аваад явна гэж хэлээд найз руугаа ярьтал манай найз амжихгүй гэж хэлсэн. Би эхнэртэйгээ маргалдаад байж байтал манай эхнэр манай ээжийг "янхан” гэх мэтээр хараагаад байхаар нь би эхнэрийгээ газарт түлхэж унагаасан. Манай эхнэр надад уурлаж аяга шидээд байснаа гал тогооны шургуулганаас хутга аваад над руу хутгаараа ширвээд дайрахаар нь би гаран дээрээс нь барьтал хутгаараа нэг хатгасан. Би хутгаа авсныг мэдээд газарт унасан. Миний хамаг биенээс хөлс, уур гараад бие эвгүй болоод байхаар нь би өөрөө орон дээр гараад цамцаа бөөрөнхийлж байгаад дороо хийгээд хэвтсэн. Би эхнэрт хандаж энийг чангалах зүйл байна уу гэхэд миний гартаа ашиглаж байсан бинтийг гаргаж ирээд манай охиныг уядаг уяагаар боосон." гэх мэдүүлэг /1хх-н 18-26/,

               Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1362 дугаартай:

               1. М.Мөнх-Эрдэнийн биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /2000мл/, хэвлийн хөндий дотор эрхтэн шалгах мэс заслын дараах байдал /2019.01.12/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

               2. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

               3. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. /1хх-н 29/,

Гэрч А.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би том өрөөнд бага хүүхдэд нь сүү өгч байхад М.М ах том өрөөнд орж ирээд тамхи татаж байхад нь Ц.О эгч араас нь орж ирээд М.М ахыг түлхэж “чиний эцэг, эх миний хүүхдийг авч яваад хоёр гурав хонуулаад тэрэгтэй нь гаргаад хаяна шүү гээд хөөгөөд байдаг биздээ” гэж хэлсэн. М.М ах Ц.О эгчийг боож аваад “чи яахаараа эцэг, эхийг минь хэрүүлдээ оруулаад байдаг юм” гэсэн. Ц.О эгчийн хоолой нь улайгаад амьсгал нь боогдоод ирэхээр нь би салгасан. М.М жижиг өрөөний угаалтуурын тэнд очоод зогссон. Ц.О эгч босоод “чи яахаараа хүнд гар хүрч байдаг юм. Өмнө намайг цустай нь холиод хөөгөөд гаргаж байсан” гэх мэтээр хэрэлдэж байсан. Намайг ус буцалгагчтай усыг нь том өрөөнд оруулж тавиад эргээд гараад ирэхэд Отгонцэцэг эгч “би үхээд өгье” гээд баруун гартаа хутга бариад зогсож байсан. Мөнх-Эрдэнэ ах Отгонцэцэг эгчийн өөдөөс хараад зогсож байсан. Би яг яаж хутгалсныг нь хараагүй, Мөнх-Эрдэнэ ах эвгүй дуу гаргаад газарт хэвтэхэд Отгонцэцэг эгч гартаа байсан хутгаа угаалгын машинаас гаргаж тавьсан хувцас руу шидсэн. Отгонцэцэг эгч сандарч “яасан орцон уу яах уу, түргэн дуудах уу, аав, ээжид чинь хэлэх үү” гэж асуухад Мөнх-Эрдэнэ ах “яах юм зүгээр түргэн дуудаад өгчих” гэж хэлсэн. Удалгүй Мөнх-Эрдэнэ ах би халууцаад байна гэсэн тул гадуур хувцсыг нь тайлаад Мөнх-Эрдэнэ ах өөрөө том өрөөнд байдаг орон дээр гарч хажуу тийш хараад хэвтсэн. Мөнх-Эрдэнэ ах Отгонцэцэг эгчид “чи шийдний хажууд намайг хутгалуулсан гэж хэлээрэй” гэж байсан. Отгонцэцэг эгч хувцас хунараа өмсөж бичиг баримтаа бэлдэж байхад нь би гэрийг нь цэвэрлэж байхдаа Отгонцэцэг эгчийн гартаа барьж байсан хутгыг гараараа иш хэсгээс нь барьж угаалтуурт зайлж цусыг нь цэвэрлэсэн. Тухайн үед хутганы үзүүр хэсэг нь цус болсон байсан. Би зурагтны доор байрлах мөлхөө тавилгаас хуучин дэвтрийн цаас авч хутгыг боогоод гал тогооны тавилгын доод талын уут хийдэг хэсэгт хийсэн." гэх мэдүүлэг /1хх-н 35-36/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 437 дугаар:

1.Ц.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.Ц.О нь сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.Ц.О нь хэрэг үйлдэгдэх үед болон одоогийн нөхцөл байдалд хэрэг харицах чадвартай байна.

4.Ц.О нь бие дааж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцох чадвартай байна гэх дүгнэлт / 1 хх-н 53-54/,

Хохирогч Б.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...манай нөхөр бид хоёртой хамт ажилладаг залуу ирээд архи, вино, пиво авч ирж өгчихөөд явсан. Би нэг их уудаггүй. Гэтэл намайг М.Мөнх-Эрдэнийн эхнэр Ц.О шахаад байхаар нь нилээн уугаад бид нар унтацгаасан. Би 01 цагийн үед сэрээд 00 орчихоод буцаад орж ирэхэд М.М босчихсон зогсож байгаад миний толгойноос бариад 2-3 удаа хаалганд цохисон. Би яасан болоод чи намайг ингэж байгаа юм бэ гэхэд дуугараагүй. Тэгээд гэрээсээ чирч гаргачихаад М.М гэр рүүгээ орохоор нь би буцаад ардаас нь ороод хувцасаа өмсөх гэсэн чинь намайг дахиад чирээд гаргахаар нь би зам руу зугтаасан. Би зам дээр такси барих гээд ирэхэд М.М дагаж яваад байсан такси зогсоод чи наад эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэсэн чинь М.М миний нөхөр юм шиг “айл гэрийн асуудал танд хамаагүй” гэхэд таксины жолооч яваад өгсөн. Надад  учруулсан гэмтлийг М.М, Ц.О нар учруулсан.” гэх мэдүүлэг /1хх-н 76-78, 92-93, 102-103/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11294 дугаартай:

1. Б.Бадамхандын биед баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруу,  хүзүү, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дээд, доод  уруул,  бүсэлхийд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, хамрын үзүүр, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүснэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /1 хх-н 91/,

  Гэрч Э.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Пиво уугаад сууж байх явцад Бадмаа амандаа 1 үг хэлэхэд Ц.О тэр үед Бадмааг юу гэсэн бэ гээд пивоор шахаж эхэлсэн. Бадмаа хэсэг хугацааны дараа гараад гэрийнх нь гадаа сууж байсан. Би ардаас нь гараад оруулах гэсэн чинь Бадмаа орохгүй байсан чинь Ц.О гарч ирээд би оруулах гээд үзье гэж хэлэхээр нь би гэр рүү нь ороод Ц.О, Бадмаа хоёр гадна үлдсэн. Удалгүй тэр 2 гаднаас орж ирээд гал тогооны өрөөнд муудалцаад Бадмаа гэрээс нь гарахгүй гээд байхад Ц.О гаргана гээд нүүр рүү нь гараараа 5-6 удаа цохисон. М.М дараа нь Бадмааг цохисон гээд ярьж байсан. Тэр асуудлаас хойш би М.Мөнх-Эрдэнийд 2-3 хоносон. Тэр үед М.М “би Бадмааг алгадсан, газар чирсэн” гэж ярьж байсан. Бадмаагийн нүүрэнд учирсан гэмтлийг Ц.О учруулсан." гэх мэдүүлэг /1хх-н 86-87/,

Гэрч Х.Амархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 02 цаг өнгөрч байхад гэрийн хаалга нүдээд Бадамханд орж ирсэн. Дүү 15 настай Амин-Эрдэнэ хаалга онгойлгож өгсөн. Хүн уйлаад байхаар нь би юу болсон бэ гэхэд Аминаа “ааваа аниа хүнд аймар зодуулчихсан байна шүү дээ та босоод ир” гэхээр нь эхнэр бид хоёр босоод харсан чинь Бадамхандын хацар нь хавдаад улайчихсан, нуруу өвдөөд байна гэхээр нь хувцасыг нь тайлаад үзсэн чинь тэр чигээрээ нуруу нь урагдаад шалбарчихсан байсан. Тэгээд Бадамхандаас “яасан, юу болсон юм бэ, хүн амьтан цохисон юм уу” гэхэд Бадамханд Үүрээгийн найз Мөнх-Эрдэнэ “намайг ийм болтол зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүүхэд яахаараа ингэтэл нь зодож байдаг юм бэ, чи гэрийг нь мэдэх үү очьё” гээд Бадмааг аваад эхнэр бид хоёр Мөнх-Эрдэнийн гэр рүү явсан. Замдаа Бадмаагаас “юунаас болж ингэтэл чамайг зодож байгаа юм бэ” гэхэд Бадмаа “би мэдэхгүй байна, би 00 орчихоод ороод ирсэн чинь нөхөр нь босож ирээд зодсон, зодоход нь хашаанаас гараад гүйсэн” гэж ярьж байсан. Мөнх-Эрдэнийн гэрт очиход хаалгаа тайлахгүй нилээн удсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хаалгыг тайлахаар нь ороход Мөнх-Эрдэнэ эхнэртэйгээ нилээн согтуу байсан, хэл амаар ойлголцохгүй тэр эхнэр нь манай Бадамханд руу дайраад үсдэж аваад цохиод байсан. Тэнд манай охины найз залуу болох Үүрцайх хамт байсан. Тэр Мөнх-Эрдэнэ болон түүний эхнэртэй үнэхээр хэл амаар ойлголцохгүй байсан. Бид нарыг “зайл” гээд хөөсөн. “Эмэгтэй хүнийг яахаараа ингэж зоддог юм бэ гэхэд тэр 2 “гэрч байгаа юм уу, цагдаагаа дуудаач” гэхээр нь би цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн." гэх мэдүүлэг /1хх-н 98-99/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаартай:

1. Б.Бадамхандын биед тархи доргилт, зулайн хуйх, баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дээд, доод уруул, бүсэлхийд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, хамрын үзүүр, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

         4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /1хх-н 164-166/,

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаартай:

               1. М.Мөнх-Эрдэнийн биед аюулхай хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, элэгний 4 дүгээр сегмэнт, цөсний ерөнхий суваг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

  4. Дээрх гэмтлийн улмаас элэгний 4 дүгээр сегмент тайрсан, цөсний хүүдийг мэс заслаар авсан нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги 60 хувь нөлөөлнө.

  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /1хх-н 170-171/,

               Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1362 дугаартай:

               1. М.Мөнх-Эрдэний биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /2000мл/, хэвлийн хөндийг нээж дотор эрхтэн шалгах мэс заслын дараах байдал /2019.01.12/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

               2. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

               3. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

             4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

             5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учрах боломжтой шинэ гэмтэл байна.

             6. Уг гэмтлийг өөр өөртөө учруулах боломжтой." гэх дүгнэлт /1хх-н 29/,

               Хохирогч М.Мөнх-Эрдэнийн өвчний түүх /1-р хх-н 173-215/,

    Яллагдагч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өргөө амаржих газарт эмчлүүлж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эмнэлгээс гарсан.  Эмнэлгээс гараад ирэхэд болон эмнэлэгт хэвтэж байх хугацаанд манай нөхөр Мөнх-Эрдэнэ 5 хоног гэртээ байгаагүй. Миний нөхөр Мөнх-Эрдэнэ гэртээ ирж хоноод 2019 оны 01 дүгээр сарын 11-ний  өдөр гэрээсээ гарч яваад 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 11 дүгээр хорооллын цахим тоглоомын газраас очиж авсан. Цахим тогтоомын газраас  гэртээ тус өдрийн 15 цагийн орчимд ирээд бид хоёр хоорондоо муудалцсан. Бид хоёр эвлэрч муудалцсаар байгаад орой болсон байсан. Миний нөхөр сүүлдээ бага охиноо аваад гэрээсээ явна гээд хувцасаа бэлдээд байсан. Би нөхрөө битгий яв гээд байж байсан. Бид хоёр манай ээж, танай ээж гэж хэрэлдээд барьцалдсан. Манай нөхөр намайг боож унагаад, гал тогооны өрөө рүү оруулаад ахин газарт унагаасан. Манай нөхөр гал тогооны тавилганы шургуулга нээхээр нь би босохдоо дотроос нь хутга аваад эргэж хараад хэвлий хэсэгт нь хутгалсан...би Бадмааг хойноос нь татаж авах үед миний гар руу Бадмаа цохьчихсон. Тэгэхээр нь би Бадмаагийн үснээс зулгаахад Бадмаа миний цээж рүү хүчтэй түлхсэн. Энэ үед би үснээс нь зулгаачихсан байсан болохоор би хойшоо болоход Бадмаа газар унаад миний баруун хөлний шилбэний дотор талаас аймар хазаад зуугаад тавихгүй болохоор нь би баруун гараа зангидаж байгаад Бадмаагийн нүүрэн тус газар маш хүчтэй нэг удаа цохисон. Бадмаа цаашаа болсон, би хойшоогоо орон дээр суугаад уйлаад намайг ингээд хазчихлаа гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр уурлаад Бадмаагийн нэг гарын бугуйнаас бариад нөгөө гарынх нь булчингаас бариад гэрээс аваад таксинд суулгана гээд гарсан. Манай нөхөр Бадмаагийн 2 гарнаас нь оруулж гаргахдаа нилээн хүчтэй барьж татаж нааш, цааш болгож байсан. Үүрцайх Бадмааг цохисон зүйл байхгүй. Би гэмтэл учруусан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /1хх-н 45-46, 107-108/,

  Яллагдагч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ нүүлгэхээр болоод Үүрцайх, Бадмаа хоёртой холбогдсон эргээд хариу хэлье гээд тэр хооронд нь гэр нүүлгэдэг компани руу залгаад нүүхээр болсон. Үүрцайх, Бадмаа, Мөнхжин нар ирцгээсэн. Нүүлгэлтийн компани оройтоод шөнө 02 цагийн үед нүүгээд Дарь-Эхэд ирсэн. Гэр орноо янзлаад үүрээр шахуу унтсан. Гэрт ирэхэд манай эхнэр, Бадмаа, Мөнхжин нар архи, пиво, виногоо уугаад хэлж байсан бид хоол идсэн, жаахан байж байгаад Мөнхжин би явахаар боллоо гээд явсан. Бид дөрөв үлдсэн юмнуудаа уугаад хоол идээд сууцгаагаад уух юм дуусахад Үүрцайх, Бадмаа хоёр 2 удаа пивонд яваад 2.5 литртэй 2 пиво авч ирсэн. Тэрнийгээ уугаад талдаа ороогүй  байхад Бадмаа нилээн согтоод манай эхнэр, Үүрцайх хоёрыг хардаад байсан... Тэгээд бид 3 гэрт орсон. Үүрцайх, Бадмаа хоёр хоорондоо маргалдахаар нь Отгонцэцэг больцгоо гэж уурласан. Тэгтэл Бадмаа нэг мэдэхэд Отгонцэцэгийн хөлнөөс хазсан чинь манай эхнэр Бадмаагийн үснээс зулгаагаад нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьсон.  Тэгтэл Бадамаа босоод шууд гэрээс гараад явчихсан. Үүрцайх надаас чи таксины мөнгийг өгөөд Бадмааг явуулчихаач гээд гуйгаад байхаар нь би ардаас гарахад нь Бадмаа гудамжинд байсан Приус маркийн машины хамрыг нь налаад зогсож байсан.  Би очоод Бадмаа би чамайг машин суулгаад өгье гэхэд би явахгүй гээд айлын хашаа нүдсэн...Би Бадамхандыг орилоод гичий нохойгоор дуудууд байхаар нь нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан, гэрээс гарахгүй болохоор өргөөд аваад гарсан. Буцаж орж ирэх гээд байхаар нь хаалгаа түгжсэн. Орох гээд цонх хагалчихаар нь буцаж гараад дахиад 1 удаа алгадсан." гэх мэдүүлэг /1хх-н 111-113/, хохирлын баримтууд /1 хх-н 45-66, 202-207/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1181 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 722 дугаар шийтгэх тогтоол,  Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 675 дугаар тогтоол зэрэг болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

               Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М, Ц.О нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүрэг, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бадамхандтай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохих, газарт чирэх зодох зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 01 цагийн үед сэрээд 00 орчихоод буцаад орж ирэхэд М.М босчихсон зогсож байгаад миний толгойноос бариад 2-3 удаа хаалганд цохисон. Би яасан болоод чи намайг ингэж байгаа юм бэ гэхэд дуугараагүй. Тэгээд гэрээсээ чирч гаргачихаад М.М гэр рүүгээ орохоор нь би буцаад ардаас нь ороод хувцасаа өмсөх гэсэн чинь намайг дахиад чирээд гаргахаар нь би зам руу зугтаасан. Би зам дээр такси барих гээд ирэхэд М.М дагаж яваад байсан такси зогсоод чи наад эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэсэн чинь М.М миний нөхөр юм шиг “айл гэрийн асуудал танд хамаагүй” гэхэд таксины жолооч яваад өгсөн. Надад  учруулсан гэмтлийг М.М, Ц.О нар учруулсан.” гэх мэдүүлэг /1хх-н 76-78, 92-93, 102-103/,

 Яллагдагч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Энэ үед би үснээс нь зулгаачихсан байсан болохоор би хойшоо болоход Бадмаа газар унаад миний баруун хөлний шилбэний дотор талаас аймар хазаад зуугаад тавихгүй болохоор нь би баруун гараа зангидаж байгаад Бадмаагийн нүүрэн тус газар маш хүчтэй нэг удаа цохисон. Бадмаа цаашаа болсон, би хойшоогоо орон дээр суугаад уйлаад намайг ингээд хазчихлаа гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр уурлаад Бадмаагийн нэг гарын бугуйнаас бариад нөгөө гарынх нь булчингаас бариад гэрээс аваад таксинд суулгана гээд гарсан. Манай нөхөр Бадмаагийн 2 гарнаас нь оруулж гаргахдаа нилээн хүчтэй барьж татаж нааш, цааш болгож байсан. Үүрцайх Бадмааг цохисон зүйл байхгүй. Би гэмтэл учруусан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /1хх-н 107-108/,

Яллагдагч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ нүүлгэхээр болоод Үүрцайх, Бадмаа хоёртой холбогдсон эргээд хариу хэлье гээд тэр хооронд нь гэр нүүлгэдэг компани руу залгаад нүүхээр болсон. Үүрцайх, Бадмаа, Мөнхжин нар ирцгээсэн. Нүүлгэлтийн компани оройтоод шөнө 02 цагийн үед нүүгээд Дарь-Эхэд ирсэн. Гэр орноо янзлаад үүрээр шахуу унтсан.Гэрт ирэхэд манай эхнэр, Бадмаа, Мөнхжин нар архи, пиво, виногоо уугаад хэлж байсан бид хоол идсэн, жаахан байж байгаад Мөнхжин би явахаар боллоо гээд явсан. Бид дөрөв үлдсэн юмнуудаа уугаад хоол идээд сууцгаагаад уух юм дуусахад Үүрцайх, Бадмаа хоёр 2 удаа пивонд яваад 2.5 литртэй 2 пиво авч ирсэн. Тэрнийгээ уугаад талдаа ороогүй  байхад Бадмаа нилээн согтоод манай эхнэр, Үүрцайх хоёрыг хардаад байсан. Тэгээд бид 3 гэрт орсон. Үүрцайх, Бадмаа хоёр хоорондоо маргалдахаар нь Отгонцэцэг больцгоо гэж уурласан. Тэгтэл Бадмаа нэг мэдэхэд Отгонцэцэгийн хөлнөөс хазсан чинь манай эхнэр Бадмаагийн үснээс зулгаагаад нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл Бадмаа босоод шууд гэрээс гараад явчихсан. Үүрцайх надаас чи таксины мөнгийг өгөөд Бадмааг явуулчихаач гээд гуйгаад байхаар нь би ардаас нь гарахад Бадмаа гудамжинд байсан Приус маркийн машины хамрыг нь налаад зогсож байсан.  Би очоод Бадмаа би чамайг машинд суулгаад өгье гэхэд би явахгүй гээд айлын хашаа нүдсэн...Би Бадамхандыг орилоод гичий нохойгоор дуудууд байхаар нь нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан, гэрээс гарахгүй болохоор өргөөд аваад гарсан. Буцаж орж ирэх гээд байхаар нь хаалгаа түгжсэн. Орох гээд цонх хагалчихаар нь буцаж гараад дахиад 1 удаа алгадсан." гэх мэдүүлэг /1хх-н 111-113/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11294 дугаартай:

1. Б.Бадамхандын биед баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруу,  хүзүү, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дээд, доод  уруул,  бүсэлхийд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, хамрын үзүүр, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүснэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /1 хх-н 91/,

 Гэрч Э.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Удалгүй тэр 2 гаднаас орж ирээд гал тогооны өрөөнд муудалцаад Бадмаа гэрээс нь гарахгүй гээд байхад Ц.О гаргана гээд нүүр рүү нь гараараа 5-6 удаа цохисон. М.М дараа нь Бадмааг цохисон гээд ярьж байсан. Тэр асуудлаас хойш би М.Мөнх-Эрдэнийд 2-3 хоносон. Тэр үед М.М “би Бадмааг алгадсан, газар чирсэн” гэж ярьж байсан. Бадмаагийн нүүрэнд учирсан гэмтлийг Ц.О учруулсан." гэх мэдүүлэг /1хх-н 86-87/,

Гэрч Х.Амархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүү 15 настай Амин-Эрдэнэ хаалга онгойлгож өгсөн. Хүн уйлаад байхаар нь би юу болсон бэ гэхэд Аминаа “ааваа аниа хүнд аймар зодуулчихсан байна шүү дээ та босоод ир” гэхээр нь эхнэр бид хоёр босоод харсан чинь Бадамхандын хацар нь хавдаад улайчихсан, нуруу өвдөөд байна гэхээр нь хувцасыг нь тайлаад үзсэн чинь тэр чигээрээ нуруу нь урагдаад шалбарчихсан байсан. Тэгээд Бадамхандаас “яасан, юу болсон юм бэ, хүн амьтан цохисон юм уу” гэхэд Бадамханд Үүрээгийн найз Мөнх-Эрдэнэ “намайг ийм болтол зодчихлоо” гэж хэлсэн. “...Тэгээд хэсэг хугацааны дараа хаалгыг тайлахаар нь ороход Мөнх-Эрдэнэ эхнэртэйгээ нилээн согтуу байсан, хэл амаар ойлголцохгүй тэр эхнэр нь манай Бадамханд руу дайраад үсдэж аваад цохиод байсан. Тэнд манай охины найз залуу болох Үүрцайх хамт байсан. Тэр Мөнх-Эрдэнэ болон түүний эхнэртэй үнэхээр хэл амаар ойлголцохгүй байсан. Бид нарыг “зайл” гээд хөөсөн. “Эмэгтэй хүнийг яахаараа ингэж зоддог юм бэ,,гэхэд тэр 2 “гэрч байгаа юм уу, цагдаагаа дуудаач” гэхээр нь би цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн." гэх мэдүүлэг /1хх-н 98-99/ зэрэг нотлох баримтуудаар,

               Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 34-1805 тоотод нөхөр М.Мтэй маргалдаж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Оийн өгсөн: “…Тухайн үед би Мөнх-Эрдэнэ рүү ямар нэгэн сөрөг үйлдэл гаргаагүй. Хутга бариад зогсож байхад баруун гар дээрээс Мөнх-Эрдэнэ барьсан. Өөрөө мэдүүлэгтээ хэлдэг. Тухайн үед Мөнх-Эрдэнийг түлхэх явцад хутга биед нь орсон. Гэрчийн мэдүүлэг байгаа. Би өөрөө “Орчихсон уу яасан бэ, аав ээжийг чинь дуудах уу, түргэн дуудах уу” гэж хэлдэг...Би босоод гал тогооны өрөөнөөс хутга авсан. Мөнх-Эрдэнэ “чи болиоч” гээд хутгатай гар нь дээрээс барьсан. Би цаашаа бай гээд түлхэх явцад хутганы ир хэсэг нь дээшээ харсан байсан. Тэгээд хартал хутганы ир хэвлийн гол хэсэгт нь орсон. Би өөрөө тухайн үед сандраад “хутга орчихсон уу, түргэн дуудах уу, аав, ээжийг чинь дуудах уу” гэтэл “яах юм бэ, зөвхөн түргэн дуудаад өг” гэсэн гэх,

Хохирогч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би эхнэртэйгээ маргалдаад хүүхдээ аваад явна гэж хэлээд найз руугаа ярьтал манай найз амжихгүй гэж хэлсэн. Би эхнэртэйгээ маргалдаад байж байтал манай эхнэр манай ээжийг "янхан” гэх мэтээр хараагаад байхаар нь би эхнэрийгээ газарт түлхэж унагаасан. Манай эхнэр надад уурлаж аяга шидээд байснаа гал тогооны шургуулганаас хутга аваад над руу хутгаараа ширвээд дайрахаар нь би гаран дээрээс нь барьтал хутгаараа нэг хатгасан. Би хутгаа авсныг мэдээд газарт унасан. Миний хамаг биенээс хөлс, уур гараад бие эвгүй болоод байхаар нь би өөрөө орон дээр гараад цамцаа бөөрөнхийлж байгаад дороо хийгээд хэвтсэн. Би эхнэрт хандаж энийг чангалах зүйл байна уу гэхэд миний гартаа ашиглаж байсан бинтийг гаргаж ирээд манай охиныг уядаг уяагаар боосон." гэх /1хх-н 18-26/,

     Гэрч А.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Намайг ус буцалгагчтай усыг нь том өрөөнд оруулж тавиад эргээд гараад ирэхэд Отгонцэцэг эгч “би үхээд өгье” гээд баруун гартаа хутга бариад зогсож байсан. Мөнх-Эрдэнэ ах Отгонцэцэг эгчийн өөдөөс хараад зогсож байсан. Би яг яаж хутгалсныг нь хараагүй, Мөнх-Эрдэнэ ах эвгүй дуу гаргаад газарт хэвтэхэд Отгонцэцэг эгч гартаа байсан хутгаа угаалгын машинаас гаргаж тавьсан хувцас руу шидсэн. Отгонцэцэг эгч сандарч “яасан орцон уу яах уу, түргэн дуудах уу, аав, ээжид чинь хэлэх үү” гэж асуухад Мөнх-Эрдэнэ ах “яах юм, зүгээр түргэн дуудаад өгчих” гэж хэлсэн. Удалгүй Мөнх-Эрдэнэ ах би халууцаад байна гэсэн тул гадуур хувцсыг нь тайлаад Мөнх-Эрдэнэ ах өөрөө том өрөөнд байдаг орон дээр гарч хажуу тийш хараад хэвтсэн. Мөнх-Эрдэнэ ах Отгонцэцэг эгчид “чи шийдний хажууд намайг хутгалуулсан гэж хэлээрэй” гэж байсан. Отгонцэцэг эгч хувцас хунараа өмсөж бичиг баримтаа бэлдэж байхад нь би гэрийг нь цэвэрлэж байхдаа Отгонцэцэг эгчийн гартаа барьж байсан хутгыг гараараа иш хэсгээс нь барьж угаалтуурт зайлж цусыг нь цэвэрлэсэн. Тухайн үед хутганы үзүүр хэсэг нь цус болсон байсан. Би зурагтны доор байрлах мөлхөө тавилгаас хуучин дэвтрийн цаас авч хутгыг боогоод гал тогооны тавилгын доод талын уут хийдэг хэсэгт хийсэн." гэх /1хх-н 35-36/,

              Яллагдагч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр сүүлдээ бага охиноо аваад гэрээсээ явна гээд хувцасаа бэлдээд байсан. Би нөхрөө битгий яв гээд байж байсан. Бид хоёр манай ээж танай ээж гэж хэрэлдээд барьцалдсан. Манай нөхөр намайг боож унагаад, гал тогооны өрөө рүү оруулаад ахин газарт унагаасан. Манай нөхөр гал тогооны тавилганы шургуулга нээхээр нь би босохдоо дотроос нь хутга аваад эргэж хараад хэвлий хэсэгт нь хутгалсан." гэх /1хх-н 45-46/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан:

 

               Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1362 дугаартай:

               1. М.Мөнх-Эрдэний биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /2000мл/, хэвлийн хөндийг нээж дотор эрхтэн шалгах мэс заслын дараах байдал /2019.01.12/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

               2. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

               3. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой." гэх дүгнэлт /1хх-н 29/,

               Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаартай:

               1. М.Мөнх-Эрдэнийн биед аюулхай хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, элэгний 4 дүгээр сегмэнт, цөсний ерөнхий суваг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

             3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

             4. Дээрх гэмтлийн улмаас элэгний 4 дүгээр сегмент тайрсан, цөсний хүүдийг мэс заслаар авсан нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги 60 хувь нөлөөлнө.

            5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /1хх-н 170-171/, хохирогч М.Мөнх-Эрдэнийн өвчний түүх /хх-н 173-215/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Туулай овогт Цэнгэлийн Отгонцэцэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Төрмөнх овогт Мөнхцэцэгийн Мөнх-Эрдэнэд тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн”, шүүгдэгч М.М, Ц.О нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, М.М, Ц.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

              Хохирогч Б.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролд нэхэмжилсэн 300.000 төгрөг нь бичмэл баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн төлүүлэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.О, М.М нараас гэм хорын хохиролд тус бүр 150.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бадамхандад олгох нь зүйтэй.

         Хохирогч М.М нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролд 6.048.410 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдсон 4.089.392 төгрөгийг шүүгдэгч Ц.О нь төлсөн байх бөгөөд дээрх нэхэмжлэлээс хохирогч М.М нь бичиглэл арилж, бүдгэрсэн нотлох баримтаа болон цаашид гарах гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

          Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:  

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

          Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Оийг хохирогч М.Мд учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Улсын яллагч шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жил хорих ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нь шүүгдэгч М.Мд торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Зоригтбаатар, Я.Баярсайхан нар нь шүүгдэгч Ц.От оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

         Шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял  тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.От Эрүүгийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 722 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 7 сар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Шүүхээс шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндийн байдал, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл, 2020 оны 7 дугаар сарын 28-наас 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 271 хоног, мөн 2020 оны 12 дугаар сарын 11-нээс 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хорих 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлсэн 49 хоног, мөн 2021 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоног, нийт 324 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна. /2 хх-н 105-114, 136-142, 3 хх-н 1-11, 3 хх-н 34-36, 3 хх-н 43-47/,

        Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.   

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.О, М.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

    - Шүүгдэгч Ц.О хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.От 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Мд орогдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрхи хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.От энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 722 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 5 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Оийн урьд цагдан хоригдсон 324 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

   9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.О, М.М нараас тус бүр 150.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бадамхандад олгож, хохирогч М.М нь өмнө нэхэмжилсэн бичиглэл арилж, бүдгэрсэн нотлох баримтаа болон цаашид гарах гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

   11. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

            13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От урьд авсан цагдан хорих, шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ

 

                                            ШҮҮГЧИД                       С.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                       Ц.МӨНХТУЛГА