Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 182

 

 

 

 

2021          02             03               2021/ШЦТ/182

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Солонго,

улсын яллагч: П.Даваасүрэн,

шүүгдэгч: Б.Б / шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0028 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б, 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний 145-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

          Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны шөнийн 00 цагаас 02 цагийн хооронд фэйсбүүк олон нийтийн сүлжээ дэх namuun namuun гэх нэр бүхий бүртгэлээр bymba byambatsogt гэх нэр бүхий бүртгэлтэй насанд хүрээгүй Ж.Бямбацогт руу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, монелын 27 дугаар гудамжны 611 тоот бүхий гэртээ байхад нь фэйсбүүк дэх харилцан зурвас бичих, зураг илгээх дуудлага хийх зэрэг боломжтой “чат” цэсийг ашиглан зурвас бичиж, улмаар Ж.Бямбацогтын эр, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээллийг бусдад тараахаар сүрдүүлсэн,

      Хүүхдэд садар самууныг сурталчилсан, цээжин биений нүцгэн зургийг нь авахуулж хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон  гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

        Насанд хүрээгүй хохирогч Ж.Бямбацогт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, монелийн 27-611 тоот гэртээ байхдаа өөрийн гар утсыг оролдон фэйсбүүкт байхдаа namuun namuun гэх хаягнаас найзын хүсэлт ирэхээр нь хүлээн автал тус хаягнаас сайн уу гэх чат ирээд би хариу зурвас илгээн харилцан яриа эхлүүлсэн. Бид хоёр 1 цаг 30 минут орчим бэлгийн харилцааны талаар ярилцсан ба түүний дараа тэр хүн намайг нүцгэн зургаа өгөхгүй бол дээрх харилцан яриануудаа найзууд руу чинь явуулна шүү чи над руу бэлэг эрхтэнээ гаргасан зураг өг гэхээр нь айгаад ээжийгээ сэрээгээд болсон асуудлын талаар хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-н 08-09/,

Гэрч Н.Хоролгарав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 27-611 тоот гэртээ нөхөр Жамцбадгар, том хүү Дашдаваа дунд охин Бямбацогт, бага охин Цэцэнболор нарын хамт 18 цагийн орчим хоол идээд зурагт үзэж байгаад 23 цагийн орчим орондоо орцгоосон гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 02 цагийн орчим дунд охин Ж.Бямбацогт өрөөний хаалга цохиод онгойлготол ээжээ ярилцах хэрэгтэй байна гэж хэлсэн тэгээд охин маань фэйсбүүкээр нэг хүнтэй танилцсан тэгтэл тэр хүн намайг бэлэг эрхтнийхээ зургийг явуул гээд байна би айгаад байна гэхээр нь гар утсыг нь аваад хартал фэйсбүүк “namuun namuun” гэх хүний чатанд секс хийх чиг хандлагатай харилцан зурвас байсан тэр хүн хөх, болон бэлэг эрхтнийхээ зургийг явуул гэж шаардсан байсан. Тэгээд тэр хүн бэлэг эрхтнийхээ зургийг явуулахгүй бол хажуу айлын хүүхэдтэйгээ бэлгийн харьцаанд орсон олон жилийн өмнөөс бэлгийн харьцаанд орсон янхан гэж ойр дотны хүнд болон найзуудад чинь хэлнэ гэж сүрдүүлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /ххн 15/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ххн 16/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13332 дугаартай:

1.Б.Б нь хурьцал үйлдэх чадвартай.

2.Бэлгийн харьцаанд хэзээ орж байсныг тогтоох боломжгүй.

3.Бэлгийн замын өвчингүй байна.

4.О 1 дүгээр цустай байна. ,5.Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 18-19/,

Насанд хүрээгүй хохирогч Ж.Бямбацогт, Б.Бын харилцсан гэх зурвасын зураг /хх-н 23-33/,  нас тоолсон тухай тэмдэглэл /хх-н 40/, Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-н 49/,

Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс гэртээ хийх юм байхгүй утсаа оролдож байгаад кодгүй фэйсбүүк рүү орсон ба түүгээрээ нэг охинтой чатлаж эхэлсэн. Би ер нь өглөө сэрээд тэгээд орой ядраад унтах хүртлээ гар утас тасралтгүй оролддог ба өөрийгээ дэлгэцийн донтой гэж боддог болоод байгаа. Тэр хүүхэд надад өөрөө анх 4 настайдаа бэлгийн харьцаанд орж үзсэн үүнээс хойш хажуу айлынхаа хүүхэдтэй байнга секс хийдэг гэж хэлсэн ба түүнийг нь зургаар дарж аваад найзууд руугаа явуулна гэж сүрдүүлсэн. Тэгээд уулзахаар болсон ба би уулзаад гар утсыг нь авна гэж бодсон юм, гэвч цагдаа байсан. Би ажилгүй учраас зараад мөнгө олно гэж бодсон юм. Тэр охин гэхдээ насанд хүрээгүй хүүхэд шиг байгаагүй, чатаар харилцаж байгаа нь..” гэсэн мэдүүлэг зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

         Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:        

        Яллагдагч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны шөнийн 00 цагаас 02 цагийн хооронд фэйсбүүк олон нийтийн сүлжээ дэх namuun namuun гэх нэр бүхий бүртгэлээр bymba byambatsogt гэх нэр бүхий бүртгэлтэй насанд хүрээгүй Ж.Бямбацогт руу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, монелын 27 дугаар гудамжны 611 тоот бүхий гэртээ байхад нь фэйсбүүк дэх харилцан зурвас бичих, зураг илгээх дуудлага хийх зэрэг боломжтой “чат” цэсийг ашиглан зурвас бичиж, улмаар Ж.Бямбацогтын эр, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээллийг бусдад тараахаар сүрдүүлсэн,

Хүүхдэд садар самууныг сурталчилсан, цээжин биений нүцгэн зургийг нь авахуулж хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

        Насанд хүрээгүй хохирогч Ж.Бямбацогтын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Бид хоёр 1 цаг 30 минут орчим бэлгийн харилцааны талаар ярилцсан ба түүний дараа тэр хүн намайг нүцгэн зургаа өгөхгүй бол дээрх харилцан яриануудаа найзууд руу чинь явуулна шүү чи над руу бэлэг эрхтэнээ гаргасан зураг өг гэхээр нь айгаад ээжийгээ сэрээгээд болсон асуудлын талаар хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-н 08-09/,

Гэрч Н.Хоролгаравын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... шөнө 02 цагийн орчим дунд охин Ж.Бямбацогт өрөөний хаалга цохиод онгойлготол ээжээ ярилцах хэрэгтэй байна гэж хэлсэн тэгээд охин маань фэйсбүүкээр нэг хүнтэй танилцсан тэгтэл тэр хүн намайг бэлэг эрхтнийхээ зургийг явуул гээд байна би айгаад байна гэхээр нь гар утсыг нь аваад хартал фэйсбүүк “namuun namuun” гэх хүний чатанд секс хийх чиг хандлагатай харилцан зурвас байсан тэр хүн хөх, болон бэлэг эрхтнийхээ зургийг явуул гэж шаардсан байсан. Тэгээд тэр хүн бэлэг эрхтнийхээ зургийг явуулахгүй бол хажуу айлын хүүхэдтэйгээ бэлгийн харьцаанд орсон олон жилийн өмнөөс бэлгийн харьцаанд орсон янхан гэж ойр дотны хүнд болон найзуудад чинь хэлнэ гэж сүрдүүлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /ххн 15/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ххн 16/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13332 дугаартай:

1.Б.Б нь хурьцал үйлдэх чадвартай.

2.Бэлгийн харьцаанд хэзээ орж байсныг тогтоох боломжгүй.

3.Бэлгийн замын өвчингүй байна.

4.О 1 дүгээр цустай байна.

5.Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 18-19/,

Насанд хүрээгүй хохирогч Ж.Бямбацогт, Б.Бын харилцсан гэх зурвасын зураг /хх-н 23-33/,  нас тоолсон тухай тэмдэглэл /хх-н 40/, Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-н 49/,

Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...Тэр хүүхэд надад өөрөө анх 4 настайдаа бэлгийн харьцаанд орж үзсэн үүнээс хойш хажуу айлынхаа хүүхэдтэй байнга секс хийдэг гэж хэлсэн ба түүнийг нь зургаар дарж аваад найзууд руугаа явуулна гэж сүрдүүлсэн. Тэгээд уулзахаар болсон ба би уулзаад гар утсыг нь авна гэж бодсон юм, гэвч цагдаа байсан. Би ажилгүй учраас зараад мөнгө олно гэж бодсон юм. Тэр охин гэхдээ насанд хүрээгүй хүүхэд шиг байгаагүй, чатаар харилцаж байгаа нь..” гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Бын фэйсбүүк дэх харилцан зурвас бичих, зураг илгээх, дуудлага хийх боломжтой “чат” цэсийг ашиглан зурвас бичиж улмаар Ж.Бямбацогтын “... 4 настай болон 9 настайдаа бэлгийн харьцаанд орж үзсэн..” гэх агуулга бүхий мэдээллийг  ашиглаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Занилхийлэх” гэмт хэргийн шинжийг, мөн “чи биеэ үнэлж үзсэн үү”, “ мөөмөө харуул” “алаа харуулчих тэгэх үү” “боовоо саая”, “порно дуу юм уу, үг хэлэхгүй юм уу” гэх агуулга бүхий зурвас бичиж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд энэ гэмт хэрэг нь хохирогчид хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

        Түүнчлэн шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг хүүхдийн эрх, ашиг сонирхол, хүмүүжил, төлөвшилд халдан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Быг “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, мөн “занилхийлэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй, хуулийн дагуу хэргийг шийдвэрлүүлэх саналтай байгаагаа илэрхийлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар Б.Бт Эрүүгийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.Б-г “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”,  мөн “заналхийлэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар Б.Бт Эрүүгийн  тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Бт оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

   5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, Б.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

    

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ПҮРЭВСҮРЭН